wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2017 оны А хувилбар

Total questions: 60

Worksheet time: 51mins

Name
Class
Date
1.

1. Хүмүүс хоорондоо харилцахдаа мэдээлэл болон утгыг нүүрний хувирал, дууны өнгө, дохио зангаа, биеийн хөдөлмөрөөр илэрхийлж ойлголцдог. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ ?

a)

Нийгмийн харилцан үйлдэл

b)

Нийгмийн үүрэг

c)

Иргэний үүрэг

d)

Нийгмийн байр суурь

e)

Нийгмийн шинж

2.

2. Цэгийн хооронд тохирох хариултыг олно уу. .................. нь тийм үгүй эсвэл сайн дунд муу гэх мэт зөвхөн тодорхой тогтсон хариултаас сонгохыг оролцогчоос хүсдэг. Энэ нь

a)

Ганцаарчилсан асуулт

b)

Нээлттэй асуулт

c)

Хагас нээлттэй асуулт

d)

Хаалттай асуулт

e)

Чөлөөт асуулт

3.

3. Нийгэмшилт нь хүний насан туршид явагддаг хэмээх санааг анх судлаач Орвтль Г.Брим дэвшүүлсэн байдаг. Тэгвэл түүний үзэж буйгаар насанд хүрэгчдийн нийгэмшилтийн шинж аль вэ ?

a)

Зан төлвийн сэдлийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ

b)

Суурь үнэлэмж баримжаалалд нөлөөлдөг

c)

Хэм хэмжээг эзэмшиж чаддаг

d)

Туршлага арга барил эзэмшихэд чиглэгдэнэ

e)

Дүрэм биелүүлэх анхаарал дуулгавартай байхад сургадаг

4.

4. Нийгмийн хэм хэмжээнээс хазайсан үйлдлийг нийгмийн гажуудал гэж нэрлэдэг. Тэгвэл гажуудлын шалтгааныг тайлбарласан эрдэмтнийг нэрлэнэ үү.

a)

Т.Парсонс

b)

К.Маркс

c)

Р.Мертон

d)

М.Вевер

e)

Э.Дюркгейм

5.

5. Т.Парсонс нийгмийн хяналтын 3 аргыг нарийвчлан судалсан байдаг. Эдгээр аргуудыг тайлбартай нь хамт зөв харгалзуулна уу ?

a)

1b2a3c

b)

1a2b3c

c)

1c2a3b

d)

1a2c3b

e)

1c2b3a

6.

6. Нэгдмэл нутаг дэвсгэр, эдийн засаг, соёл, хэл, өөрийн ухамсраар нэгдэн төр улс болж зохион байгуулагдсан хүмүүсийн хамтын нийгэмлэг нь нийгмийн нийтлэгийн аль хэлбэрийг илэрхийлсэн ойлголт вэ ?

a)

Үндэстэн

b)

Аймаг

c)

Овог

d)

Ястан

e)

Угсаатан

7.

7. Уулархаг хуурай уур амьсгалтай газрын хүмүүс зэрлэг амьтныг идээшлүүлж мал маллан амьдрах болж чийглэг бороо хур ихтэй газрынхан гар багаж зэвсэг ашиглан, газар тариалан эрхэлж, илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн хагас нүүдэллэн амьдардаг. Энэ нь нийгмийн ямар хэв маяг вэ?

a)

Ан агнуур,түүврийн нийгэм

b)

Тариалан, мал аж ахуйн нийгэм

c)

Хөдөө аж ахуйн нийгэм

d)

Аж үйлдвэржсэн нийгэм

e)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

8.

8. Найз нөхөд, танилуудтайгаа харилцаж, соёл урлаг, спортын үйл ажиллагаанд оролцох нь нийгмийн оролцооны ямар ангиллын жишээ вэ ?

a)

Олон нийтийн оролцоо

b)

Албан ёсны оролцоо

c)

Идэвхтэй оролцоо

d)

Нийгмийн оролцоо

e)

Албан бус оролцоо

9.

9. Нийгэмд давхраажилт бүрэлдэх нөхцөлүүдийг зөв харгалзуулна уу ?

a)

1b2a3c

b)

1a2c3b

c)

1a2b3c

d)

1c2b3a

e)

1b2c3a

10.

10. Үндэсний статискийн хорооны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар 2012он нийт өрхийн 27,8% нь ядуурлын шугамаас доогуур түвшинд буюу ядууралд өртсөн гэж үзжээ. Тэрхүү судалгаанд дурьдагдсан ядууралд илүү өртөх эрсдэлтэй бүлгийг тоочихдоо илүү зүйл дурьдсан бол аль нь вэ ?

a)

Боловсролгүй эсвэл бага боловсролтой тэргүүнтэй өрх

b)

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

c)

Олон хүүхэдтэй өрх

d)

Ахмад настан

e)

3 буюу түүнээс дээш ихэр хүүхэдтэй өрх

11.

11. Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар, дадлуудыг багтаасан цогц бүхэл юм. Гэж дараах эрдэмтдээс хэн нь үзсэн бэ ?

a)

Э.Кассирер

b)

Э.Дюркгейм

c)

Ж.Мёрдок

d)

Э.Тайлор

e)

К.Ясперс

12.

12. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу. ....................... нь нийгэмд хэм хэмжээний шинжтэй болж тогтож хэвшсэн нийтлэг ёс журмыг хэлнэ. Энэ нь

a)

Ёс суртахууны хэм хэмжээ

b)

Ёс суртахуун

c)

Ёс суртахууны ухамсар

d)

Ёс суртахууны харилцаа

e)

Ёс суртахууны үйлдэл

13.

13. Соёлын зүйл нэг бүлгээс нөгөөд, нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явцыг юу гэдэг вэ ?

a)

Соёлын нэвтчилт

b)

Соёлын цочрол

c)

Соёлын хямрал

d)

Соёлын нэгдэл

e)

Соёлын хуримтлал

14.

14. Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, юуг буруу зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг юу гэх вэ ?

a)

Үнэт зүйл

b)

Үнэлгээ

c)

Үнэлэмж

d)

Ёс суртахуун

e)

Соёл

15.

15. Урлагийн бүтээлийг зориулалт, өнгө аяс, уран сайхны шинжээр нь ангилахдаа хамааралгүй зүйл дурьдсан бол аль нь вэ ?

a)

Ардын урлаг

b)

Хээнцэр урлаг

c)

Олон нийтэд зориулсан урлаг

d)

Сонгодог урлаг

e)

Элит урлаг

16.

16. Бусдын эрхийг хүндэтгэх, хуулийн өмнө тэгш эрхтэй байх зэрэг нь соёлын ямар хэлбэрээр илрэн гарч байна вэ ?

a)

Ахуйн соёл

b)

Эдийн засгийн соёл

c)

Эрх зүйн соёл

d)

Экологийн соёл

e)

Сэтгэлгээний соёл

17.

17. Тухайн улс орон дахь хүмүүсийн нийтлэг итгэл үнэмшил, бэлгэдэл, зан үйлийн хэв загвар, үнэт зүйл, хэм хэмжээг тодорхойлж байдаг соёлыг юу гэж нэрлэх вэ ?

a)

Зонхилогч соёл

b)

Үндэсний соёл

c)

Нийтийн соёл

d)

Шашны соёл

e)

Мэргэжлийн соёл

18.

18. Бусад үндэстнийг дорд үзэх, хүүхэд хөгшидтэй хэрцгий хандах, хүрээлэн буй орчиндоо хор хөнөөл учруулах зэргийг ямар соёл гэх вэ ?

a)

Соёлын цочирдол

b)

Соёлын орон зай

c)

Соёлын эрх чөлөө

d)

Сөрөг соёл

e)

Соёлын гажилт

19.

19. Дараах бодомжуудын аль нь буруу томьёологдсон бэ ?

a)

Соёлын үнэлэмж ба хэм хэмжээнүүд заримдаа өөр хоорондоо зөрчилдөх үед соёлын зөрчилдөөн гарч болно

b)

Хэм хэмжээ үнэлэмж ёс заншлууд бие биеэ дэмждэг нь соёл нэгдэлтэй байгаагийн шинж юм.

c)

Соёлын нийтлэг талууд нь хүн төрөлхтний соёл нэгдэлтэй болохыг илэрхийлдэг

d)

Өөр өөр нийгэм, үндэстэн, угсаатны соёл бүр өөрийн онцлогтойн зэрэгцээ нийтлэг талуудтай байдаг

e)

Орчин үеийн үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн хөгжлийн ачаар дэлхийн хүн амын хэрэглээ, харилцаа холбоо улам өөр болсоор байна.

20.

20. Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу ?

a)

1a2b3c

b)

1b2a3c

c)

1c2a3b

d)

1a2c3b

e)

1c2b3a

21.

21. НЭ>НН үед макро эдийн засагт ямар үзэгдэл бий болох вэ ?

a)

Макро эдийн засагт тэнцвэр бий болно

b)

Үйлдвэрлэсэн баялгийн борлуулалт буурснаар эдийн засаг уналтад орж, ажилгүйдэл үүснэ

c)

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсч инфляци бий болно

d)

Бүтээгдэхүүн үйлчилгэний үнэд өөрчлөлт орохгүй

e)

Макро эдийн засагт ямар нэг сөрөг үзэгдэл бий болохгүй

22.

22. ДНБ-ийг зардлаар нь тооцох аргыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ ?

a)

ААН-ийн хөрөнгө оруулалтын зардал

b)

Өрх гэрийн хэрэглээний зардал

c)

Түрээсийн төлбөр

d)

Төрийн зардал

e)

Гадаадын хэрэглэгчийн зардал

23.

23. Депозит мөнгө гэж юуг нэрлэдэг вэ ?

a)

Банкны хадгаламжинд үнднслэн нэг тооцооны данснаас нөгөөд мөнгө шилжүүлэх банк хоорондын тооцооны тогтолцоо

b)

Тодорхой хугацаанд өрөө төлөх тухай зээлдэгчийн хүлээсэн үүргийг гэрчилсэнөр төлөх баталгаа

c)

Төв банкнаас гаргадаг мөнгөн тэмдэгт, банкны тасалбар

d)

Данснаас тодорхой хэмжээний мөнгө авах тухай өмчлөгчийн зөвшөөрөл

e)

Компьютерийн тусламжтайгаар хийгддэг банкны тооцооны тогтолцоо

24.

24. Төв банкны үүрэгт хамааралгүй өгөгдлийг олно уу ?

a)

Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж зохицуулах

b)

Эдийн засаг дахь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх

c)

Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах

d)

Арилжаа банкны үйл ажиллагаанд хяналт тавих

e)

Иргэдийн мөнгөн хөрөнгийг хадгалж банк хооронд гүйлгээ хийх

25.

25. Дараах бодомжуудын аль нь ажилгүйдлийн түвшинг зөв тодорхойлсон байна вэ ?

a)

Хөдөлмөрийн чадвартай ажилгүй хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амын торнд харьцуулах

b)

Нийт ажиллагсдын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулах

c)

Хөдөлмөрийн чадваргүй хүн амын тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулах

d)

Тохирох хариулт алга

e)

Хөдөлмөрийн чадвартай ажилгүй хүн амын тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулах

26.

26. Мөнгө өөрийн үүргүүдээ бүх талаар алдаж үнэт талон, купон, бараа зэрэгт байр сууриа тавьж өгөхөд хүрдэг инфляцыг юу гэж нэрлэдэг вэ ?

a)

Зохисгүй инфляци

b)

Мөлхөө инфляци

c)

Цогио инфляци

d)

Хэвийн инфляци

e)

Хэтрүү инфляци

27.

27. Англи эрдэмтэн М.Кейнс эдийн засгийн уналт болон ажилгүйдлийн шалтгааныг эдийн засгийн ямар ойлголттой холбон тайрбарласан бэ ?

a)

Нийт нийлүүлэлт

b)

Нийт эрэлт

c)

Мөнгөний бодлого

d)

Эдийн засгийн үр өгөөж

e)

Эдийн засгийн ашиг

28.

28. Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу ?

a)

1a2b3c

b)

1b2c3a

c)

1c2a3b

d)

1b2a3c

e)

1c2b3a

29.

29. Нөхөж бичнэ үү. Олон улсын худалдаа гэдэг нь........................хэлнэ.

a)

Бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад орнуудад борлуулахыг хэлнэ

b)

Экспорт импортын зөрүүг хэлнэ

c)

Экспорт,импортын нийлбэрийг хэлнэ

d)

Улс орон хоорондын бараа, үйлчилгээний шилжих хөдөлгөөнийг хэлнэ

e)

Бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад орнуудаас худалдаж авахыг хэлнэ

30.

30. Олон улсын эдийн засагт улс орнуудын эзлэх байр суурийг тодорхойлдог шалгууруудыг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ ?

a)

Эдийн засгийн бодлого

b)

Эдийн засгийн хөгжлийн түвшин

c)

Эдийн засгийн бүтэц

d)

Эдийн засгийн өсөлтийн төрөл

e)

Гадаад эдийн засгийн хэлбэр

31.

31. Улс төрийн засаглалын субьектэд аль нь үл хамаарах вэ ?

a)

Хүмүүсийн нийтлэг

b)

Хувь хүн

c)

Байгууллага

d)

Эрх мэдэл

e)

Ард түмэн

32.

32. Эрх мэдлийг телеогийн хандлагаар нь хэрхэн тодорхойлдог вэ ?

a)

Эрх мэдэл гэдэг нь нийгмийн бүлгийн өөрсдийгөө зохион байгуулах арга хэрэгсэл юм

b)

Эрх мэдэл гь улс төрийн зан үйлийн өвөрмөц хэв маяг юм

c)

Эрх мэдэл нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар, үйл ажиллагаа юм

d)

Эрх мэдэл нь улс төрийг хэрэгжүүлэх хэрэгсэл юм

e)

Эрх мэдэл нь захирагч, захирагдагч хоёрын харилцааны нэг өвөрмөц шинж юм

33.

33. Улс төрийн тогтолцооны оролт гаралт нь юуны тусламжтайгаар өөр хоорондоо харилцан шүтэлцэж байдаг вэ ?

a)

Дэмжлэг

b)

Эргэх холбоо

c)

Шаардлага

d)

Шийдвэр

e)

Үйлдэл

34.

34. Нийгэм дэх олон бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах чиг үүргийг юу гэх вэ ?

a)

Страфикаци

b)

Агрегаци

c)

Интеграци

d)

Даяарчлал

e)

Артикуляци

35.

35. Ямар шалгуурыг үндэслэн улс төрийн намуудыг нэг намын, 2 намын, олон намын тогтолцоотой гэж ангилдаг вэ ?

a)

Баримталж буй үзэл суртлын агуулгаар нь

b)

Эрх мэдлийг хэрэгжүүлж буй байдлаар нь

c)

Улс төрийн байр сууриар нь

d)

Үүргийн шинж чанараар нь

e)

Зохион байгуулалт ба үйл ажиллагааных нь шинж чанараар нь

36.

36. Иргэдийн улс төрийн оролцооны хэлбэрийг эрх зүйн байршлынх нь хүрээнд юу гэж ангилдаг вэ ?

a)

Хуулийн хүрээнд ба хууль бус

b)

Идэвхтэй ба идэвхгүй

c)

Нийцтэй ба нийцгүй

d)

Сайн дурын ба албадлагын

e)

Уламжлалт ба уламжлалт бус

37.

37. Эрх зүйт төрийн үндсэн шинжүүдийг зөв харгалзуулна уу ?

a)

1b2a3c

b)

1a2c3b

c)

1b2c3a

d)

1c2b3a

e)

1c2a3b

38.

38. Ардчилал нь олон түмэн аз жаргалынхаа төлөө тэмцэж амь зуух эрх чөлөөгөөр эдлэх найдвар мөн гэж хэн хэлсэн бэ ?

a)

У. Черчилль

b)

Т. Жефферсон

c)

К. Поттер

d)

А. Линкольн

e)

Ж. Локк

39.

39. Улс төр судлаач У.Рикер Засаглалын идэвх төвийн ба муж нутгийн хооронд хуваарилагдаж тодорхой хүрээний асуудлаар эцсийн шийдвэр гаргадаг улс төрийн байгуулал гэж босоо хуваарилалтын засаглалыг тодорхойлжээ. Энэ нь ямар засаглалыг хэлж байн вэ ?

a)

Хууль тогтоох засаглал

b)

Хэвтээ засаглал

c)

Гүйцэтгэх засаглал

d)

Холбооны засаглал

e)

Шүүх засаглал

40.

40. Улс төрийн намд хүлээлгэх хамгийн том шийтгэл юу вэ ?

a)

Сонгуульд орох эрхийг нь хязгаарлах

b)

Мөнгөн торгууль буюу захиргааны арга хэмжээ авах

c)

Хууль зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх

d)

Улс төрийн хариуцлага хүлээлгэх

e)

Дээрх бүгд хамаарна

41.

41. Үндсэн хуулинд Монгол улсын нийгмийн тулгуур харилцааг тодорхойлсныг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол олно уу ?

a)

Энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна

b)

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна

c)

Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна

d)

Монгол хэл бол төрийн албан ёсны хэл байна

e)

Нэг хэвшил бүхий эдийн засагтай байна

42.

42. Маргааныг шийдвэрлэх шүүхийн бус аргуудыг тоочихдоо хамааралгүй зүйл дурдсан бол аль нь вэ ?

a)

Зуучлах

b)

Хэлэлцээ хийх

c)

Гэрээ байгуулах

d)

Эвлэрүүлэх

e)

Арбитрт хандах

43.

43. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гол зохицуулалт нь 1949 онд батлагдсан Женевийн конвенци болон тэдгээрийн нэмэлт протокол юм. Тэгвэл Женевийн эрх зүйн конвенциудад аль нь үл хамаарах вэ ?

a)

Тэнгисийн зэвсэгт хүчний шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн конвенци

b)

Дайны талбарт байгаа зэвсэшт хүчний шархтан, өвчтний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн конвенци

c)

Дайны үед хүмүүсийг эрүүдэн шүүх, хууль бусаар саатуулах, энгийн иргэд болон иргэний байгууламжид халдахын эсрэг Женевийн конвенци

d)

Дайнд олзлогдогчидтой харилцах тухай Женевийн конвенци

e)

Дайны үед энгийн хүмүүсийг хамгаалах тухай Женевийн конвенци

44.

44. Иргэдийн хувьд зөрчигдсөн эрхээ хамгаалах үндсэн арга аль нь вэ ?

a)

Аль нэг этгээд нь буулт хийх

b)

Иргэд хоорондоо тохиролцох

c)

Харилцан зөвшилцөх

d)

Нэхэмжлэл гаргах

e)

Аль нэг тал нь мөнгөн төлөөс төлөх

45.

45. Нөхөж бичнэ үү. ........... гэдэг нь хоёр ба түүнээс дээш талын хэлцэл буюу талууд өөрсдийн хүлээх эрх үүрэг, түүнийг өөрчлөх, биелүүлэх тухай харилцан тохиролцоог хэлнэ.

a)

Хэлцэл

b)

Гэрээ

c)

Санал

d)

Гомдол

e)

Мэдэгдэл

46.

46. Жижиг бизнес эрхэлж буй иргэдийн албан татварыг орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Тэгвэл татвар ногдуулах аргачлалын дагуу патентаар татвар төлдөг ажил үйлчилгээ эрхлэгч аль нь вэ ?

a)

Биллиард тоглуулах үйлчилгээ эрхлэгч

b)

Хүнс барааны дэлгүүрийн эзэн

c)

Цайны газрын эзэн

d)

Лангуугаар худалдаа эрхлэгч иргэд

e)

Чингэлэг тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхлэгч

47.

47. Хүмүүнлэгийн эрх зүйн зарчмуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага нь аль вэ ?

a)

Олон улсын эрүүгийн шүүх

b)

Олон улсын шүүх

c)

Захиргааны хэргийн шүүх

d)

Давж заалдах шатны шүүх

e)

Улсын дээд шүүх

48.

48. Прокурорын байгууллага ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг байгуллага вэ ?

a)

Шалгах

b)

Хяналт тавих

c)

Гэм бурууг тогтоох

d)

Өмгөөлөх

e)

Биелүүлэх

49.

49. Иргэд улс орны хөгжлийн зорилго, нийгэм эдийн засаг төсвийн үндсэн үзүүлэлт хууль бодлогын баримт бичгүүд зэргийн талаар сайтар мэдэж судалгаа дүн шинжилгээ хийдэг байх нь төртэй харилцагч иргэнд тавигдах нийтлэг шаардлагын аль нь вэ ?

a)

Мэдээлэлтэй иргэн байх

b)

Оролцогч иргэн байх

c)

Хяналт тавигч иргэн байх

d)

Сонгогч иргэн байх

e)

Санхүүжүүлэгч иргэн байх

50.

50. Захиргааны хариуцлагын тухай хуульд зөрчил гаргасан этгээдэд захиргааны шийтгэл оноохоор заасан байдаг. Захиргааны шийтгэл хүлээсэн иргэний эрхэд хамааралгүй зүйлийг олно уу ?

a)

Ямар зөрчил гаргаад шийтгэл хүлээж байгаагаа мэдэх

b)

Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх

c)

Зөрчил гаргасныг нотлох баримттай танилцах, зөрчлийн талаар тайлбар хийх

d)

Хуулийн туслалцаа авах, өмгөөлөгч авах

e)

Шийтгэлийг давж заалдах, шүүхэд гомдол гаргах

51.

51. Субьект хоорондын харилцааны эрх үүргийг тухайн хэм хэмжээний хүрээнд харилцан тохиролцох үндсэн дээр тогтоож болдог олон улсын хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ ?

a)

Прогрессив

b)

Императив

c)

Экстенсив

d)

Диспозитив

e)

Интенсив

52.

52. Олон улсын харилцаанд төр улсын сонирхлыг хуулийн хүчээр эсвэл хүч хэрэглэх гэсэн тэмцлийн хоёр төрлөөр хэрэгжүүлж болно гэж үзсэн эрдэмтнийг нэрлэнэ үү ?

a)

М.Вевер

b)

Д.Сингер

c)

Р.Арон

d)

Ш.Монтескье

e)

Н.Макиавелли

53.

53. Дараах өгөгдлүүдийн аль нь олон улсын харилцааны нэг туйлт системийн гол онцлог шинжийг илэрхийлж байна вэ ?

a)

Өөрийн нөлөөнд буй улс орнуудын хоорондын зөрчилдөөнийг зохицуулах, эвсэлд нэгдсэн орнуудын салан тусгаарлах болон бие даах ороллогыг таслан зогсоодог

b)

Өөрсдийн хүчийг нэмэгдүүлэхийг байнга эрмэлзэж, нөгөө эвслийн гишүүнийг өөртөө татах, өөрийн гишүүдтйг алдахгүйн төлөө тэмцдэг

c)

Ноёрхогч шинжтэй болж буй аливаа улс, эвслийг эсэргүүцдэг

d)

Нөгөө 2 талтай нь алинтай нь сайн харилцаатай байх,зөрчил үүсэхээс болгоомжилдог

e)

Аль нэг талтай нь дайтсан ч системийг тогтворгүйжүүлэх хэрэггүй гэж боддог.

54.

54. Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудыг зөв харгалзуулна уу ?

a)

1c2b3a

b)

1a2c3b

c)

1b2a3c

d)

1b2c3a

e)

1c2a3b

55.

55. Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлалаа 1992 оны шинэ үндсэн хуулийн үзэл санааны дагуу боловсруулан УИХ-р баталсан байдаг. Энэхүү гадаад бодлогын үзээл баримтлалд аль нь үл нийцэх вэ ?

a)

Олон тулгуурт байх

b)

Энхийг эрхэмлэсэн байх

c)

Нээлттэй байх

d)

Бие даасан байх

e)

Нөлөө бүхий улсуудтай харилцах

56.

56. Монгол улс ямар бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулах эрмэлзлэлтэй вэ ?

a)

Европ

b)

Зүүн өмнөд ази

c)

Зүүн хойд ази

d)

Төв ба европийн бүс

e)

Ойрхи дорнод ба Африк

57.

2.1 Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу ?

a)

a-1 b-2 c-3 d-4 e-5 f-6

b)

a-6 b-1 c-5 d-3 e-4 f-2

c)

a-6 b-1 c-5 d-3 e-2 f-4

d)

a-6 b-2 c-5 d-3 e-1 f-4

e)

a-4 b-1 c-5 d-3 e-2 f-6

58.

2.2 Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу ?

a)

a-4 b-1 c- 3 d-2 e-5 f-6

b)

a-1 b-2 c- 3 d-4 e-5 f-6

c)

a-3 b-1 c- 3 d-2 e-6 f-4

d)

a-6 b-1 c- 3 d-2 e-4 f-5

e)

a-6 b-1 c- 3 d-2 e-5 f-4

59.

2.3 Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу ?

a)

a-3 b-4 c-2 d-1 e-6 f-5

b)

a-4 b-3 c-2 d-1 e-5 f-6

c)

a-1 b-2 c-3 d-3 e-5 f-6

d)

a-3 b-6 c-2 d-1 e-4 f-5

e)

a-5 b-4 c-2 d-1 e-6 f-3

60.

2.4 Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу ?

a)

a-5 b-6 c- 2 d- 4 e-1 f-3

b)

a-4 b-6 c- 2 d- 3 e-1 f-5

c)

a-3 b-6 c- 2 d- 4 e-1 f-5

d)

a-3 b-6 c- 2 d- 5 e-4 f-1

e)

a-1 b-2 c-3 d-4 e-5 f-6