NEW
Font size
S
M
L
XL
WorksheetsЭЗЭНТЭЙ 24
Total questions: 55
Worksheet time: 43mins
Name
Class
Date
1.
Нийгмийн давхраажилтын талаар М. Веберийн онолын суурь ойлголтуудаас илүүц зүйл дурдсан бол аль нь вэ? \2 оноо\
a)
Эрх мэдэл
b)
Нэр хүнд
c)
Эд баялаг
d)
Хүсэл тэмүүлэл
e)
Хөрөнгө мөнгө
2.
Давхраажилтын хэмжигдэхүүнээс эрх мэдлийн төрөлд аль нь хамаарах вэ? \1 оноо\
a)
Үл хөдлөх хөрөнгө эзэмших
b)
Бусдад нөлөөлөх, дагуулах
c)
Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, үнэ цэн
d)
Онцгой авьяас чадвар
e)
Язгууртан угсаатан байх
3.
Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан, зохион байгуулалтад орж, хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр бол.................. юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.
a)
Нийгмийн байр суурь
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгэм
d)
Нийгмийн үүрэг
e)
Нийгмийн институт
4.
Дараах байгууллагуудын аль нь соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг вэ? /1 оноо/
a)
“Сүү” ХХК
b)
Эмнэлэг
c)
Цагдаагийн байгууллага
d)
Музей, галерей
e)
УЗН
5.
Бусад хувьсагчийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй хувьсагчийг хамаарах хувьсагч гэнэ. Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин өсөхөд ДНБ-ний хэмжээ буурдаг гэсэн өгөгдлөөс хамаарах хувьсагчийг олно уу. /1 оноо/
a)
Инфляци
b)
ДНБ-ний хэмжээ
c)
Ажил эрхлэлт
d)
Ажилгүйдэл
e)
Ажилгүйдлийн түвшин
6.
Багш Чимгээгийн 2019-2020 оны хичээлийн жилд ангийн сурагчдын төлөвшлийг судалсан ажиглалтын судалгааны үр дүнгээс харахад сурагчдын зан төлөв, идэвх оролцоо, харилцаа хандлага зэрэг нь мэдэгдэхүйц сайжирсан байгаа нь харагдаж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү. /2 оноо/
a)
Туршилт
b)
Тоон судалгаа
c)
Бүлгийн ярилцлага
d)
Чанарын судалгаа
e)
Контент анализ
7.
Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү. /2 оноо/
a)
Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
b)
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн
c)
Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг
d)
Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн
e)
Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн
8.
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Т. Парсонсын үзэл санаа аль нь вэ? /2 оноо/
a)
Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална
b)
Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ
c)
Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна
d)
Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг
e)
Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог
9.
............................ гэдэг нь ижил төстэй шинж бүхий хүм амын статистик нэгдэл. /1 оноо/
a)
Нийгмийн давхраажилт
b)
Нийгмийн ялгарал
c)
Нийгмийн давхраа
d)
Тэгш бус байдал
e)
Нийгмийн нийтлэг
10.
Дараах ойлголтоос аль нь алагчлалыг тодорхойлсон байна вэ? /1 оноо/
a)
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцооны ойлголт
b)
Эрэгтэй эмэгтэй хүний биологийн буюу бие махбодийн ялгаа, заяагдмал шинжтэй
c)
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал
d)
Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хааж буй үйлдэл
e)
Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг
11.
Дараах ойлголтуудын аль нь бүтэц-чиг үүргийн онолд хамаарах вэ? /2 оноо/
a)
Ашиг сонирхлоо хэрэгжүүлж чадах эсэх нь эрх мэдэлд хүрч байгаагаас хамаардаг
b)
Анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаагаараа ялгаатай бүлэг
c)
Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг
d)
Баялгийг шинээр олж авсан баяныг бус, ядуурч хоосорсон язгууртныг хүндэтгэдэг
e)
Нам нь ашиг сонирхлоороо ялгаатай хүмүүс бөгөөд эрх мэдлийн ялгарлыг илтгэнэ
12.
5 настай нэгэн охиныг ноорхой хувцас өмсгөж, нөгөө охиныг үнэтэй брэндийн хувцас өмсгөн дэлгүүрийн үүдэнд зогсоон “утсаараа яриулаач" гэж хүмүүсээс тусламж хүсэхэд алинд нь илүү анхаарал хандуулж байгааг судлах, хамаарлыг нь илрүүлэхээр зохиомол орчин бүрдүүлэх замаар судалгаа хийсэн гэж үзвэл аль аргад хамаарах вэ? /1 оноо/
a)
Ажиглалт
b)
Туршилт
c)
Фокус ярилцлага
d)
Асуулга
e)
Контент анализ
13.
Дараах бодомжуудаас марксизм (шүүмжлэлт онол) онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой /1 оноо/
a)
Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна.
b)
Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.
c)
Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.
d)
Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу объективоор судлан онол бүтээх боломжтой гэж үздэг.
e)
Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаар индукцийн аргын дагуу тодорхой түвшний онол бүтээх боломжтой гэж үздэг.
14.
Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс ерөнхий мэдээллийн хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ? /1 оноо/
a)
Судалгаанд баримталж буй ёс зүйн хэм хэмжээний тухай байна.
b)
Судалгаанд байгаа асуултад хэрхэн хариулах заавар байна.
c)
Туслах асуултын залгамж чанар, логик, уялдааг анхаарсан байна.
d)
Хувь хүний нийгмийн байр суурийг тодруулах асуултууд байна.
e)
Талархал, холбоо барих утас, хаяг зэргийн талаар мэдээлэл байна.
15.
“Дэлхийн бүх улс орнууд он солигдох мөчийг өөрийн үндэстний зан үйл, итгэл үнэмшил, ёс заншлын онцлогоор угтан хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг” гэсэн нь соёлын аль ойлголтод хамаарах вэ? / 1 оноо /
a)
Нэгдмэл шинж
b)
Соёлын динамик
c)
Сонгодог соёл
d)
Түгээмэл шинж
e)
Үндэсний соёл
16.
“Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчлал, европчлол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү хэрэглэж байна вэ? / 1 оноо /
a)
Соёлын дархлаа сулрах шалтгаан
b)
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
c)
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
d)
Соёлын суурь зарчмын шалтгаан
e)
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
17.
"Монгол соёлыг нэгтгэгч язгуур үнэлэмжид монгол аж төрөх ёс, ардын урлаг, ёс заншил, бусад үндэстнээс ялгарсан өвөрмөц төрхтэй” гэсэн нь соёлын аль ойлголтыг илэрхийлж байна вэ? /1 оноо/
a)
Түгээмэл шинж
b)
Нэгдмэл шинж
c)
Соёлын статик
d)
Соёлын даяаршил
e)
Соёлын хэлбэр
18.
“Хүнийг өдөр бүр телевизийн дэлгэц болон дэлхийн цахим сүлжээний шүүлтүүр муутай мэдээллээр угжаад байвал хүний, түүний эргэн тойрныхны мэдлэг туршлага, үнэт зүйл алдагдах нь илэрхий" гэсэн мэдээлэл нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ? /1 оноо/
a)
Соёлын дархлаа сулрах шалтгаан
b)
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
c)
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
d)
Соёлын суурь зарчмын шалтгаан
e)
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
19.
2019.A.39. Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа нь ....ба ....гэсэн хоёр төрөлтэй. \1оноо\
a)
Нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал
b)
Нийгмийн даатгал, нийгмийн халамж
c)
Нийгмийн халамж, нийгмийн тусламж
d)
Нийгмийн халамж, нийгмийн хамгаалал
e)
Нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал
20.
Сахилгын зөрчил гаргасан этгээдийн ажлаас халах шийтгэлийг хэдэн сарын дотор ноогдуулах ёстой вэ? /2 оноо/
a)
Зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор
b)
Зөрчил гаргаснаас хойш 5 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
c)
Зөрчил гаргаснаас хойш 4 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
d)
Зөрчил гаргаснаас хойш 3 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
e)
Зөрчил гаргаснаас хойш 7 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор
21.
Бат 14 настай бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцож болох уу? / 2 оноо/
a)
Бат өөрийн хүсэлтээр ажил эрхлэх сонирхолтой бол хөдөлмөрийн гэрээ эрхэлж болно.
b)
Бат нь 14 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
c)
Эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөөрөлтэйгээр мэргэжлийн чиг баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
d)
Бат нь 14 настай иргэний эрх зүйн заримдаг чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
e)
Монгол улсын иргэн бүр өөрийн хүсэлтээр насны хязгаарлалтгүй ажил эрхлэх боломжтой.
22.
Бүрэн тэтгэврийн хэмжээг хэрхэн тооцдог вэ? / 1 оноо/
a)
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч буюу төрийн албан хаагчид сүүлийн 12 сарын цалингийн дунджийн 100 хувиар тооцно.
b)
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд хувааж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.
c)
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд үржүүлж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор хувааж тооцно.
d)
Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тооцно.
e)
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт гэрээгээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй гэж тооцно.
23.
Иргэнд захиргааны байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзвал 2 үе шатаар шийдвэрлүүлэх эрхтэй. 1-р үе шатанд иргэн байгууллагатай харилцах аль хэлбэр хамаарахыг сонгоорой. /2 оноо/
a)
Захиргааны байгууллагын дараагийн шатны байгууллагад өргөдөл гаргах
b)
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан магадлал гаргах
c)
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргах
d)
Дээд албан тушаалтанд нь хандан аман болон бичгээр хүсэлт гаргах
e)
Дээд албан тушаалтанд нь хандан амаар болон бичгээр гомдол гаргах
24.
Дараах тодорхойлолтоос эрх зүйн зөрчил гэсэн ойлголтыг аль нь илэрхийлж байна вэ? /1 оноо/
a)
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
b)
Нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэм буруутай үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
c)
Нийгэмд хор аюултай, эрүүгийн хуулиас бусад хууль зөрчсөн гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
d)
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг хэлнэ.
e)
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ,хүлээлттэй нийцэх төлвийг хэлнэ.
25.
Аймаг нийслэлийн засаг дарга эрх зүйн ямар акт гаргах вэ? / 1оноо/
a)
Тушаал
b)
Захирамж
c)
Шийдвэр
d)
Тогтоол
e)
Зарлиг
26.
2019.A.19. ДНБ -ийг өнөөгийн үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ? \1 оноо\
a)
Байнгын
b)
Бодит ДНБ
c)
Нэрлэсэн ДНБ
d)
Тогтмол
e)
Зах зээлийн
27.
Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.
a)
Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ
b)
Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ
c)
Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино
d)
Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна
e)
Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
28.
Улс орнуудын эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьжиргааны түвшинг харьцуулан хэмжих зорилгоор өргөнөөр хэрэглэдэг эдийн засгийн үзүүлэлт аль нь вэ? /1 оноо/
a)
Үндэсний нийт бүтээгдэхүүн
b)
Нэрлэсэн ДНБ
c)
Бодит ДНБ
d)
Нэг хүнд ноогдох ДНБ
e)
Дотоодын нийт бүтээгдэхүүн
29.
“Сүү ХК”-ны технологийн шинэчлэл хийсэн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ? /1 оноо/
a)
Өрх гэрийн хэрэглээний зардал
b)
Төрийн зардал
c)
Аж ахуйн нэгжийн зардал
d)
Гадаад хэрэглэгчийн зардал
e)
Цэвэр экспорт
30.
Зах зээлийн онолыг үндэслэгч, татвар хураалтын үндсэн зарчмуудыг тодорхойлсон сэтгэгч аль нь вэ? /1 оноо/
a)
Артур лаффер
b)
Фридрик фон Хайек
c)
Джон Мейнард Кейнс
d)
Адам Смит
e)
Хенри Бокли
31.
Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 300 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 200 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 400 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ? /2 оноо/
a)
Ажилах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өснө)
b)
Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)
c)
Ажиллах хүчний хомсдол бий болно (300 нэгжээр буурсан)
d)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (300 нэгжээр өснө)
e)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (600 нэгжээр өснө)
32.
Ард түмэн олон улсын харилцаанд яаж оролцдог вэ? \1 оноо\
a)
Хараар /хууль бусаар/ ажиллаж амьдрах
b)
Гадаад гарч ажиллаж амьдрах
c)
Гадаадын пүүс, компани, ААН -тэй гэрээ хэлэлцээр хийснээр
d)
Хувийн шугамаар
e)
Өөрийгөө төлөөлөх тодорхой байгууллагаар дамжуулан
33.
Зөөлөн хүчний бодлогын төрлүүдээс хамааралгүй зүйлийг олно уу. \1 оноо\
a)
Зорилгыг өөрчлөн чиглүүлэх
b)
Сэтгэл татах чадвар
c)
Албадлага
d)
Үнэмшил, тогтолцоо
e)
Үнэт зүйлс, соёл, төрийн бодлого
34.
Соёлын, эдийн засгийн, хүмүүнлэгийн, цахим, дипломат үйл ажиллагааны хэлбэрүүд гадаад бодлогын аль чиглэлд хамаарагдах вэ?
a)
Цэргийн хүч, эдийн засгийн хориг
b)
Хатуу хүчний бодлого
c)
Гуравдагч хөршийн бодлого
d)
Олон улсын эрх зүй
e)
Зөөлөн хүчний бодлого
35.
Де-факто гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?
a)
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
b)
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
c)
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
d)
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
e)
Соёл урлагийн ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр
36.
Өөрийн орны болон бүс нутгийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш холбоотон улсууд, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чадалтай байдаг улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?
a)
Бага улс
b)
Их гүрэн
c)
Дунд улс
d)
Хөрш орон
e)
Хаант улс
37.
Монгол улсын гавьяат тамирчин М.Бундмаа Хонконгийн шигшээ багийн урилгаар жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж өндөр амжилт гаргажээ. Бундмаа гавьяат олон улсын харилцаанд хэрхэн оролцож байна вэ?
a)
Урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
b)
Шашны чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
c)
Төрийн бус байгууллагын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
d)
Спортын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
e)
Хувийн эрх ашгийн үүднээс эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн
38.
Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны олон тулгуурт бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.
a)
Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх
b)
Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах
c)
Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах
d)
Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
e)
Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах
39.
“АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болно.” гэж Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заажээ. Монгол улс яагаад “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ?
a)
Монгол улс зөвхөн БНХАУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
b)
Монгол улс Азийн бүсийн хамааралд бус Америк, Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
c)
Монгол улс зөвхөн ОХУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
d)
Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
e)
Монгол улс зөвхөн Буриад, Өвөр Монголынхамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
40.
Тодорхой чиглэл, хүрээнд зорилго тавьж хэрэгжүүлдэг, иргэн байгууллагад түлхүү нээлттэй, сайн дурын шинжтэй, иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ? /1оноо/
a)
Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
b)
Олон улсын байгууллага
c)
Үндэстэн дамнасан корпораци
d)
Олон улсын төрийн бус байгууллага
e)
Олон улсын гэмт хэргийн сүлжээ
41.
2006 онд Монгол улсын Засгийн газрын зүгээс манлайлан санаачилга гаргаж үүсгэн байгуулалцсан олон улсын байгууллага аль нь вэ? /1 оноо/
a)
ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл
b)
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/
c)
Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв
d)
Олон улсын худалдааны эрх зүйн комисс
e)
Олон улсын атомын энергийн агентлаг
42.
Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс нь олон зуун жилийн харилцааны түүхтэй Азийн орнууд юм. 1990 онд орчин үеийн диполмат харилцаагаа тогтоож хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжсөн бол түншлэлийн харилцаа ямар түвшинд хүрсэн бэ? /2оноо/
a)
Олон талт хамтын ажиллагааны түншлэл
b)
Иж бүрэн стратегийн түншлэл
c)
Стратегийн түншлэл
d)
Өргөн хүрээтэй түншлэл
e)
Иж бүрэн түншлэл
43.
Хатуу хүчний бодлого нь зөөлөн хүчний бодлогоос зарчмын ялгаа, үйлдлийн төрөл, өндөр хамааралтай хүчний үндэс зэргээрээ ялгаатай байдаг. Тэгвэл хатуу хүчний бодлогын зарчим аль вэ? /1оноо/
a)
Эдийн засгийн хүч
b)
Албадлага
c)
Удирдамж
d)
Цэргийн хүч, эдийн засгийн хориг
e)
Захирах чадвар
44.
Цэгийн оронд тохирох оныг сонгоорой./1 оноо/ МУ бүрэн улс бүрэн улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд Де-факто улс байх статусыг ................он хүртэл эдэлж байсан.
a)
1989 он
b)
1954 он
c)
1948 он
d)
1961 он
e)
1990 он
45.
Олон улсын харилцааны улс оролцогчдыг дотор нь их гүрэн, дунд улс, бага улс хэмээн ангилдаг. Их гүрнийг илэрхийлсэн тодорхойлолтыг сонгоорой. / 1 оноо/
a)
Олон улсын харилцаанд нөлөө багатай ч дэлхийн улсуудын 2/3 нь энэ ангилалд багтдаг.
b)
Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг.
c)
Бүс нутагтаа нөлөөтэй, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсууд байдаг.
d)
Өөрийн болон хөрш, холбоотон, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чадалтай байдалтай.
e)
Өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгсэлтэй.
46.
Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол улсын хоёр талын харилцаа, оролцооны үйл ажиллагаа вэ? /1 оноо/
a)
Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээний улс орнуудтай тогтоосон харилцаа, хамтын aжиллагаа
b)
Ази номхон далайн бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээр интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа
c)
Монгол улсаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, олон талт харилцаа,түншлэл, дипломат үйл ажиллагаа
d)
Зүүн хойд Ази, Төв азийн олон талт үйл явц, интеграцид үр ашигтай оролцох үйл ажиллагаа
e)
Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал
47.
2016 оны судалгаагаар иргэдийн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл Монголын үндэсний телевизэд 90%, хувийн телевизэд 78%, FM-радиод 60% гэсэн үнэлгээ өгчээ. Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ? /1 оноо/
a)
Хэвлэл мэдээллийн байгууллагын талаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын өгсөн судалгаанд хийсэн дүгнэлт
b)
Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн бодол
c)
Хэвлэл мэдээллийн байгууллагад иргэдээс өгсөн итгэх итгэлийн судалгаа
d)
Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн байгууллагуудын хандах байдал
e)
Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн бус байгууллагуудын хандах байдал
48.
Иргэд сонгуульд саналаа өгөх, нэрээ дэвшүүлэх, сонирхлын бүлэгтэй хамтран ажиллах, жагсаал цуглаан хийх, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан захидал бичих, санал хүсэлт тавих зэрэг олон хэлбэрээр хэрэгждэг. Энэ нь ардчиллын аль үнэт зүйлсийг илэрхийлж байна вэ? /1 оноо/
a)
Олон намын тогтолцоо
b)
Нийтэд тайлагнах, ил тод байх ёс
c)
Тэгш эрх
d)
Хуулийн засаглал
e)
Иргэдийн улс төрийн оролцоо
49.
Иргэний нийгмийн төлөвшил нийгмийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ? /1 оноо/
a)
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх
b)
Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх
c)
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих
d)
Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих
e)
Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуулиар баталгаажуулах
50.
Ардчилсан сонгуулийн саналыг шууд өгөх зарчмыг олно уу. /1 оноо/
a)
Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
b)
Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан оролцох
c)
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
d)
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
e)
Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
51.
2016 оны Улсын их хурлын сонгуульд МАН нийт сонгогчдын 45.69%-ийн санал авсан ч парламентын суудлын 85.5% буюу 65-ыг авсан байсан бол бусад нам эвсэлүүд нийт сонгогчдын 54.31%-ийн санал авсан хэдий ч парламентад 11 суудал авч байжээ. Энэхүү баримт нь сонгуулийн аль тогтолцооны онцлогийг харуулж байна вэ? /2 оноо/
a)
Мажоритари тогтолцооны энгийн олонх
b)
Мажоритари тогтолцооны харьцангуй олонх
c)
Мажоритари тогтолцооны үнэлмлэхүй олонх
d)
Пропорциональ тогтолцоо
e)
Холимог тогтолцоо
52.
Хувь хүний эрх, эрх чөлөөг хангах хуулийн засаглалыг бэхжүүлж, эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах үнэт зүйлсийг эрхэм болгодог улс төрийн үзэл баримтлал аль нь вэ? /1оноо/
a)
Неолиберализм
b)
Социал демократ
c)
Консерватизм
d)
Либерализм
e)
Неоконсерватизм
53.
Цэгийн оронд тохирох хариултыг сонгоорой./ 1 оноо/ ................................... гэдэг нь улс орны хөгжлийн бодлогыг хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээлгэх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага юм.
a)
Лобби бүлэг
b)
Иргэний нийгэм
c)
Төр
d)
Сонирхолын бүлэг
e)
Улс төрийн нам
54.
Сонирхлын бүлгийн үйл ажиллагаа нь түүний чиг үүргээр илэрдэг. Нийгэм дэх явцуу олон шаардлагыг цэгцлэн,нэгтгэн боловсруулах нь аль чиг үүрэгт хамаарах вэ? /1 оноо/
a)
Агрегаци
b)
Артикуляци
c)
Интеграфи
d)
Интервенц
e)
Девальваци
55.
Дараах ойлголтуудын аль нь Монгол улсын гадаад бодлогын үндэсний эрх ашигт нийцсэн байх зарчмыг илэрхийлж байна вэ? /1 оноо/
a)
Үндэсний язгуур ашиг сонирхлыг сахин хамгаалсан,хөгжлийг хэрэгжүүлэх
b)
Стратегийн зорилт, ач холбогдолтой улсуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
c)
Гадаад харилцаандаа нөөц бололцоог бүрэн дайчлах, зохион байгуулах
d)
Олон улс гүрэнтэй хамтран ажиллах,харилцааг олон хэлбэрээр явуулах
e)
Хөгжиж байгаа орнуудтай нийтлэг зорилгын үүднээс хамтран ажиллах
Reset
