wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Даалгавар

Total questions: 60

Worksheet time: 1hrs 8mins

Name
Class
Date
1.

Судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой гэж тайлбарладаг онол аль нь вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

Шүүмжлэлт онол

e)

Нийгмийн онол

2.

Асуулгад өрхийн хэв шинжийн хариултыг дан, нийлмэл, өрх толгойлсон, ганц бие гэсэн дөрвөн хариулттайгаар мэдээлэл цуглуулсан бол "......................"-ыг дунджийн үзүүлэлт болгон ашиглана.

a)

Моод

b)

Моод болон голч

c)

Дундаж

d)

Голч

e)

Дунджийн үзүүлэлтүүд

3.

Хүмүүс хэрэгцээгээ хангах, үүргээ хуваарилан, зохион байгуулалтад орж, хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр бол........ юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

Нийгэм

b)

Нийгмийн бүтэц

c)

Нийгмийн байр суурь

d)

Нийгмийн үүрэг

e)

Нийгмийн институт

4.

Шинэ мэдлэг бүтээх нь нийгмийн аль институтэд илүү хамаарах вэ?

a)

Эдийн засаг

b)

Шинжлэх ухаан, боловсрол

c)

Төр засаг

d)

Шашин, боловсрол

e)

Гэр бүл, боловсрол

5.

Доорх өгөгдлүүдээс нийгэмшилт хэмээх ойлголтын зөвийг сонгоно уу.

a)

Хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явц

b)

Тухайн хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, чадамжтай болох үйл явц

c)

Итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх нөхцөлд орох үйл явц

d)

Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан тээх үйл явц

e)

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцлүүдийн цогц

6.

Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.

a)

Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино.

b)

Мэдээлэл нь ажиглагдсан зан үйл, үг яриа байна

c)

Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ

d)

Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй

e)

Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоо гаргахыг зорино

7.

Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах нь нийгмийн ямар үзэгдэл вэ?

a)

Тэгш бус байдал

b)

Нийгмийн давхраажилт

c)

Нийгмийн нийтлэг

d)

Нийгмийн ялгарал

8.

Нийгмийн давхраажилтыг судлах зөрчилдөөний онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.

a)

Эрх мэдэл бүхий хэсэг ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлтэй бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр нөхцөлд байна

b)

Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг

c)

Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн

d)

Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн

e)

Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн

9.

"Тун бага хувийг эзэлдэг ч нийгмийн баялгийн дийлэнх хэсгийг эзэмшдэг. Нийгмийн байр суурь нь үе залгамжилдаг" энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?

a)

Дундын дээд

b)

Дээдийн доод

c)

Дээдийн дээд

d)

Дундын дунд

e)

Ажилчин анги

10.

Нийгмийн судалгаанд мэдээлэл цуглуулахдаа тооцдог дунджийн үзүүлэлтүүдийг аль нь илэрхийлэх вэ?

a)

Хамгийн их давтамжтай шинж тэмдгийн утгыг илэрхийлэх үзүүлэлт

b)

Эх олонлог ба түүвэр олонлогийг хоёр тэнцүү хувааж буй шинж тэмдгийн утгыг илэрхийлэх үзүүлэлт

c)

Эх олонлог ба түүвэр олонлогийн төв, жин дарж буй хэсгийг илэрхийлэх үзүүлэлт

d)

Эх олонлогийг бүхэлд нь хамааруулан судалсан тоон үзүүлэлт

e)

Тухайн эх олонлог хийгээд түүвэр олонлог хэр зэрэг нэг төрлийн бүлгүүдээс тогтож байгааг ерөнхийд нь харуулах үзүүлэлтүүд

11.

Ан агнуурын нийгмийн онцлог шинжийг тэмдэглэнэ үү.

a)

Чулуун сүх, жад, хутга зэрэг зэвсэг ашигладаг, овгийн байгуулалтай

b)

Нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, овог төрлийн харилцаатай

c)

Анжис хэрэглэн тариа тарих ба худалдаа арилжаа үүссэн нийгэм

d)

Дулаан, цахилгаан, атомын эрчим хүчийг ашиглан аж ахуй эрхэлдэг

e)

Мэдээллийн технологийн хурдац маш өндөр түвшинд явагдана.

12.

XVII-ХХ зууны эхэн үе хүртэл Монголд буддын шашин хүчтэй дэлгэрч, хүрээ хийдийн хэдэн зуун төвүүд байгуулагдсанаар хүн амын тодорхой хэсэг суурин маягаар аж төрөх эхлэл тавигдсан байдаг. Энэ нь соёлын өөрчлөлтийн ямар хүчин зүйлтэй холбоотой вэ?

a)

Шинэ бүтээл, ололт амжилт

b)

Соёлуудын харилцан нөлөөлөл, нэвчилт

c)

Соёлын хожимдол

d)

Соёлын өөрчлөлт

e)

Байгаль орчин

13.

Даяаршлын үед оршин тогтнох чадварын хувьд хамгийн тогтвортой, хамгийн найдвартай тээгчид бол ................. гэдгийг судлаачид тэмдэглэдэг.

a)

Улс орон

b)

Үндэстэн

c)

Угсаатан

d)

Ястан

e)

Овог

14.

Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйл, дагаж мөрддөг хэм хэмжээ, материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэж үзсэн судлаачийг тэмдэглэнэ үү.

a)

Тайлор

b)

Бенедикт

c)

Гидденс

d)

Кассирер

e)

Мердок

15.

Зохиомол хэлэнд аль нь үл хамаарах вэ?

a)

Философийн хэл

b)

Археологийн хэл

c)

Математикийн хэл

d)

Шашны хэл

e)

Төрөлх хэл

16.

"Өмнөх үеийн бүтээсэн нийгэм соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгэм оршихуйн үндэс" мөн гэсэн тайлбар соёлын аль чиг үүргийг илэрхийлэх вэ?

a)

Бэлгэдлийн

b)

Үнэлэмж, хэм хэмжээний

c)

Хяналтын

d)

Нэгтгэн зохицуулах

e)

Үйл ажиллагааны

17.

Сайхан муухай гэсэн ойлголтоор аль үнэлэмж илрэн гарах вэ?

a)

Ёс суртахууны үнэлэмж

b)

Шашны үнэлэмж

c)

Шинжлэх ухааны үнэлэмж

d)

Гоо сайхны үнэлэмж

e)

Философийн үнэлэмж

18.

Суурь үнэлэмжүүд өөр өөр байж болно гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?

a)

Эртний, дундад, орчин үеийн

b)

Олон улсын, улс үндэстний

c)

Нэг хэв загварын, олон хэв загварын

d)

Ёс суртахууны, шашны

e)

Олонхийн, зонхилох, дэд соёл

19.

"Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд үл хамаарах салбарыг тэмдэглэнэ үү.

a)

Кино урлаг

b)

Дизиан, дүрслэх урлаг

c)

Соёлын аялал

d)

Тайзны уран бүтээл

e)

Мэдээллийн технологи

20.

Доорх өгөгдлүүдийн аль нь соёлын адилсал хэмээх ухагдахууныг илэрхийлж байна вэ?

a)

Тухайн соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадвар

b)

Ард иргэд өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл үнэлэмжийг ойлгох, өөрийгөө ойлгох, соёлыг тээгч гэдгээ ухаарах төлөв байдал

c)

Өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдал

d)

Хүмүүс эх хэлээрээ ярьж, шашин шүтэж, соёлоо бүтээн туурвих бололцоотой байх, өөрсдийгөө илэрхийлэх, хөгжүүлэх

21.

Соёлын даяаршил нь нийгэмд олон боломжийг бий болгодог. Эдгээр боломжуудад үл хамаарах нь аль вэ?

a)

Хамтран хөгжих

b)

Мэдээллийг хурдан хугацаанд авах

c)

Олон соёлыг мэдрэх

d)

Олон улсын зах зээлд оролцох, харилцах

e)

Өөрийн соёлоо хамгаалах

22.

Соёлын дархлаа сулардаг үндсэн шалтгааныг тэмдэглэнэ үү.

a)

Улс үндэстнийг бусдаас ялгах

b)

Уламжлалт чанараа хадгалах

c)

Бусад соёлыг хуулбарлан дууриах

d)

Эв нэгдлээ хамгаалах

e)

Хэм хэмжээгээ шинэчлэх

23.

Монгол улсын үндсэн хуульд орсон заалтыг тэмдэглэнэ үү.

a)

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна

b)

Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна

c)

Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг мөн

d)

Хүнд эрүү шүүлт тулган эсвэл хэнтэй ч хэрцгийгээр нэр төрийг нь доромжлон харьцах шийтгэх ёсгүй

e)

Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгоно

24.

Хүний эрхэм чанарын үндсэн шинжид хамаарахгүй нь аль вэ?

a)

Хүний эрхэм чанар нь хүн бүрд адил байна

b)

Эрхэм чанарыг хүнээс салгаж үл болно

c)

Хүний эрхэм чанарт халдаж болохгүй

d)

Хүний эрхэм чанар нь хэмжигдэх үнэт зүйл

e)

Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл

25.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан тэгш байдлыг хангах зарчмыг илэрхийлсэн утгыг тэмдэглэнэ үү.

a)

Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнэтэй байж, адил хүндэтгэлийг хүлээнэ.

b)

Арьс өнгө, хүйс, хэл яриа, шашин шүтлэг, үзэл бодол, нийгмийн гарал, өмч хөрөнгө, төрсөн байдал зэргээс үл хамааран хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй

c)

Хүний үнэ цэн, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж адил хүндлэл хүлээнэ.

d)

Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл байна.

e)

Хүн бүр хүний эрхийг хүндэтгэх болон хүний эрхийг зөрчдөг байгууллага, хувь хүмүүстэй тэмцэх үүрэгтэй

26.

Эрх зүйд захирагдах ёсны түгээмэл зарчимд үл хамаарах нь аль вэ?

a)

А. Хувь хүн, төр, байгууллага бүгд хуулийн дор хариуцлага хүлээнэ

b)

В. Хууль нь хүний эрхүүдийг хамгаалахад чиглэгдсэн байх ёстой

c)

С. Хууль хүчин төгөлдөр болох,үйлчлэх явц нь хүртээмжтэй байх ёстой

d)

D. Шүүхийн байгууллага нь чадварлаг, ёс зүйтэй, хараат бус байх ёстой

e)

Е. Хууль нь төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг хамгаалах ёстой

27.

Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан этгээдэд оногдуулах шийтгэлийн хэлбэрүүдийг тэмдэглэнэ үү.

a)

А. Торгох, баривчлах, тусгайлан олгосон эрх хасах

b)

В. Торгох, баривчлах, сануулах, хариуцлага тооцох

c)

С. Хорих, цагдан хорих, шүүхэд дуудах, хэлэлцэх

d)

D. Хорих, цагдах, прокурор, сэргийлэхэд дуудах

e)

Е. Дээрх бүх шийтгэлүүд хамаарагдана.

28.

................. нь тухайн баялагийг худалдах, бэлэглэх, арилжих, зээлэх зэргийг шийдвэрлэх боломж юм. Цэгийн оронд тохирох утгыг сонгоно уу.

a)

А. Өмчлөх эрх

b)

В. Ашиглах эрх

c)

С. Эзэмших эрх

d)

D. Захиран зарцуулах эрх

e)

Е. Шийдвэрлэх эрх

29.

Иргэний хуульд заасан өмчлөх эрх үүсэх үндэслэлд үл хамаарахыг олно уу.

a)

А. Эзэнгүй эд юмс олж авах

b)

В. Алдуул мал олж авах

c)

С. Гээгдэл эд хөрөнгө олох

d)

D. Нуусан эд хөрөнгө олох

e)

Е. Эд хөрөнгийг хувьчлан авах

30.

Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?

a)

А. Хуулийн ба ёс суртахууны

b)

В. Гэмт хэргийн ба гэмт хэргийн бус

c)

C. Эрх зүй ба ёс зүйн

d)

D. Нийцтэй ба нийцгүй

e)

Е. Хуулийн хүрээний ба хуулийн бус хүрээний

31.

Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч "бусад оролцогч" гэсэн субьектэд аль нь хамаарахгүй вэ?

a)

А. Гэрч

b)

В. Өмгөөлөгч

c)

С. Гомдол гаргагч иргэн

d)

D. Шинжээч

e)

Е. Хэлмэрч, орчуулагч

32.

Хүний эрхийг хүндэтгэх үүргийн агуулга, чиг хандлагыг тэмдэглэнэ үү.

a)

А. Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,сэргээх, хууль батлах

b)

В. Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгаа бий болгох

c)

С. Хүний эрхийг эдлэхэд ямар нэгэн саад учруулахгүй зөрчихгүй байх

d)

D. Хүний эрхийг хэрэгжүүлэх олон улсын байгууллагад элсэх

e)

Е. Хүний эрхийг хязгаарлах баримт бичгүүдийг бүрдүүлэх

33.

Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?

a)

Цалин

b)

Зээлийн хүү

c)

Цэвэр экспорт

d)

Түрээс

e)

Ашиг

34.

Иргэн Сугар барилга дээр ажилладаг ч өвлийн үед ажил нь түр хугацаагаар зогссон тул ажилгүй байгаа нь ажилгүйдлийн аль хэлбэрт хамаарах вэ?

a)

Мөчлөгийн

b)

Шилжилтийн

c)

Бүтцийн

d)

Улирлын

e)

Хямралын

35.

Хувьцаа гэж юу вэ?

a)

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүйтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас

b)

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

c)

Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг

d)

Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх буцалтгүй шинжтэй хураамж

e)

Төрийн байгууллагын зүгээр үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж

36.

Дилерийн үйл ажиллагааг илэрхийлэх өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого зарлагыг өөрчлөх төрийн сангийн үйл ажиллагаа

b)

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх үйл ажиллагаа

c)

Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бүрдүүлэх үйл ажиллагаа

d)

Тухайн компани өөрийнхөө хөрөнгөөр үнэт цаас худалдан авах, худалдах үйл ажиллагаа

e)

Харилцагчийнхаа өгсөн захиалгын дагуу тэдгээрийн нэрийн өмнөөс үнэт цаас худалдан авах, худалдах үйл ажиллагаа

37.

Улс орнуудын хооронд бараа үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг ..... гэнэ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү

a)

Олон улсын харилцаа

b)

Гадаад худалдааны тэнцэл

c)

Барааны нийт эргэлт

d)

Гадаад худалдааны бодлого

e)

Олон улсын худалдаа

38.

Эдийн засаг судлаач Ф. Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.

a)

Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй

b)

Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа

c)

Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно

d)

Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй

e)

Төрийн зардлыг өөрчлөхгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой.

39.

Чөлөөт худалдааны бодлогын гол зарчим юу вэ?

a)

Гадаад худалдааны үйл ажиллагаанд төр оролцох ёсгүй

b)

Гадаад худалдааны үйл ажиллагаанд төр оролцох ёстой

c)

Гадаад худалдааны үйл ажиллагаанд улс төрийн нам оролцох ёстой

d)

Гадаад худалдааны үйл ажиллагаанд улс төрийн нам оролцох ёсгүй

e)

Гадаад улс орнууд бусдаас хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой

40.

Иргэдэд төрийн бүх үйл ажиллагаа ил тод байхыг илэрхийлдэг ардчиллын зарчим аль нь вэ?

a)

Цөөнхийг хүндэтгэх зарчим

b)

Шударга байх зарчим

c)

Хууль дээдлэх зарчим

d)

Нээлттэй зарчим

e)

Зөвшилцлийн зарчим

41.

Монгол улсын ерөнхийлөгч чиг үүргийнхээ хүрээнд эрх зүйн ямар акт гаргадаг вэ?

a)

Хууль

b)

Тогтоол

c)

Зарлиг

d)

Захирамж

e)

Тушаал

42.

Иргэний нийгмийн түгээмэл шинжүүдэд үл хамаарах өгөгдөл аль нь вэ?

a)

Хүний эрх, эрх чөлөөг эрх үүрэг, хариуцлагын зохист нэгдэлд нь хуулийн хүрээнд хүн бүхэнд адил тэгшээр эдлүүлдэг байх

b)

Эрх мэдлийг зохистой хуваарилан тэнцвэржүүлж, нийгмийн харилцааг зохицуулах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх

c)

Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжин зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх

d)

Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн оролцооны эрх эрх чөлөөг баталгаажуулсан орчин бүрдүүлэх

e)

Үндэсний соёлыг чухалчлан үзэж бусад соёлоос суралцах үйл явцад төрийн зүгээс хяналт тавих

43.

Бүх нийтээр оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү.

a)

Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан оролцох

b)

Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх

c)

Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх

d)

Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломтой байх

e)

Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх

44.

Сонгогчдоос 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

a)

Харьцангуй олонх

b)

Энгийн олонх

c)

Үнэмлэхүй олонх

d)

Хувь тэнцүүлэх

e)

Саналыг харгалзах

45.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль сонгуулийн тогтолцооны ямар арга хэлбэрээр явагддаг вэ?

a)

Энгийн олонх

b)

Харьцангуй олонх

c)

Үнэмлэхүй олонх

d)

Пропорциональ

e)

Саналыг харгалзах

46.

Улс төрийн системийн оролтын хэлбэрийг нэрлэнэ үү.

a)

Шаардлага, дэмжлэг

b)

Шийдвэр, үйлдэл

c)

Эргэх холбоо

d)

Хувиргалт, орчил хөдөлгөөн

e)

Оролт, гаралт

47.

Улс төрийн системийн оролтын чиг үүрэгт аль нь хамаарах вэ?

a)

Хууль зүйн хэм хэмжээ шийдвэр боловсруулах

b)

Хэм хэмжээ шийдвэрийг хэрэгжүүлэх

c)

Хэм хэмжээг дагаж мөрдөх үйл ажиллагааг хянах

d)

Улс төрийн нийгэмшилтийг хангах

e)

Хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд шийтгэл үзүүлэх

48.

А.Алмондын судалснаар аномик шинжтэй бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол онцлог юу вэ?

a)

Тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг

b)

Гол төлөв яс үндэс, шашин шүтлэг, нас хүйсээрээ нэгддэг бүлэг

c)

Цэрэг арми, сүм хийдийн дор зохион байгуулагдан үүсдэг бүлэг

d)

Тодорхой зохион байгуулалтгүй цугларалт, бослого, үймээн

e)

Өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн явцуу, хууль бус үүсдэг бүлэг

49.

Монголын хилийн хойд боомтуудад хамаарахгүй нь аль вэ?

a)

Ханх

b)

Хиагт

c)

Хандгайт

d)

Тэс

e)

Замын үүд

50.

Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны олон тулгуурт бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.

a)

Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах

b)

Олон олонтой, олон хэлбэрийн харилцаа явуулах

c)

Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах

d)

Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

e)

Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх

51.

Өөрийн аюулгүй байдлыг төдийгүй бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чадалтай байдаг нь аль улсын онцлог шинж вэ?

a)

Их гүрэн

b)

Дунд улс

c)

Бага улс

d)

Хөгжиж буй улс

e)

Бүх улс

52.

НҮБ тэргүүтэй нийтлэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?

a)

Нөлөө бүхий хувь хүн

b)

Олон улсын төрийн байгууллага

c)

Үндэстэн дамнасан корпорац

d)

Олон улсын байгууллага

e)

Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ

53.

"Олон улсын харилцааны үндсэн тоглогчид нь зөвхөн үндэсний бүрэн эрхт улсууд юм" гэсэн үзэл баримтлалыг ямар онол дэвшүүлэн тавьдаг вэ?

a)

Марксист онол

b)

Либерал онол

c)

Реалист онол

d)

Неореалист онол

e)

Неолиберал онол

54.

Зүүн хойд Азийн бүс нутагт хамаарагдахгүй улсыг тэмдэглэнэ үү.

a)

ОХУ

b)

БНСУ

c)

Монгол

d)

БНХАУ

e)

Тайланд

55.

Гуравдагч хөршийн бодлого гэж юу вэ?

a)

Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамаарал дор байх ёсгүй, тэнцвэрийг хадгалахад өөр хүч байх ёстой гэсэн үзэл баримтлал, үйл ажиллагаа

b)

Албадлага урамшууллаар бус бусад улсыг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар

c)

Их гүрнүүд цэрэг, эдийн засгийн хүч чадвараа ашиглан хүчээр түрий барих бодлого, үйл ажиллагаа

d)

Өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл зэрэг бүх арга хэрэгслээ тэнцвэртэй хоршуулах чадвар

e)

Улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж, өөрийн нэр хүндээ хадгалж явуулах үйл ажиллагаа

56.

Хатуу хүчний бодлогын үйлдлийн төрөл болон хүч хэрэглэх үндэслэлд хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Албадлага

b)

Удирдамж

c)

Цэргийн хүч

d)

Эдийн засгийн хориг

e)

Үнэмшил, тогтолцоо

57.

Нийгмийн судалгааны аргыг холбогдох утгатай нь зөв тохируулна уу

a)

A4B3C2D1E4

b)

A1B3C2D5E4

c)

A2B3C1D4E5

d)

A1B2C3D4E5

e)

A5B4C3D2E1

58.

Соёлын үндсэн элементийг холбогдох утгатай нь зөв тохируулна уу

a)

A4B1C3D5E2

b)

A1B3C2D5E4

c)

A5B2C1D4E3

d)

A3B2C5D1E4

e)

A4B1C2D3E5

59.

Эдийн засгийн нэгдмэл үзүүлэлтийг холбогдох утгатай нь зөв тохируулна уу

a)

A5B3C2D1E4

b)

A1B3C4D5E2

c)

A1B5C4D3E2

d)

A2B3C1D4E5

e)

A4B2C5D1E3

60.

Дипломат ажиллагааны хэлбэрийг холбогдох утгатай нь зөв тохируулна уу

a)

A1B2C5D4E3

b)

A3B1C4D2E5

c)

A2B4C5D1E3

d)

A5B3C1D4E2

e)

A1B3C4D2E5