NEW
Font size
Worksheets12в Ц.Маралмаа 14 хувилбар
Total questions: 56
Worksheet time: 28mins
Цаг хугацаа орон зайнаас үл хамааран судлах боломжийг олгодгоороо давуу талтай судалгааны арга аль нь вэ?
А. Асуулга
B. Контент анализ
С. Баримт бичгийн чанарын шинжилгээ
D. Ярилцлага
Е. Ажиглалт
2.Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж , ойлгох явдал гэж үздэг онолын хандлагыг олно уу?
А. Бүтэц чиг үүргийн онол
В. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
С.Шүүмжлэлт онол
D. Марксизм онол
Е. Зөрчилдөөний онол
Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн " Би нь бүрэлдэн бий болдог " гэж тайлбарласан эрдэмтэн аль нь вэ?
А. К.Маркс
В. Э.Дюркгейм
С. М.Вебер
D. Ж.Г.Мид
Е. Р.Мертон
Нийгмийн институт нь нийгмийн ямар хандлагад хамаарах вэ?
А. Микро хандлага
В. Макро хандлага
С. Харилцан үйлдлийн хандлага
D. Бүтэц чиг үүргийн хандлага
Е. Зөрчилдөөний хандлага
Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, харьяалуулан , тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч болдог. Үүнийг юу гэдэг вэ?
А. Нийгэмшилт
В. Нийгмийн адилсал
С. Нийгэмшилтийн агент
D. Нийгмийн бүлэг
Е. Нийгмийн нийтлэг
Шоронгийн дэргэдэх ясли , асрамжын газар өсөж буй хүүхдүүдийг харьцуулан судалжээ. Асрамжийн газар ахлах сувилагч, таван туслахын хамтаар 45 хүүхдийг асардаг бол шоронгийн яслид ахлах сувилагч , гурван туслахын хамтаар эхчүүдийг хүүхдээ хөхүүлэх , асрахад нь тусалдаг байв. Хүүхдүүд гурван сартай болох үед асрамжын газар өсөж буй хүүхдүүдийн биеийн өсөлт , оюуны хөгжил шоронгийн яслид өсч буй хүүхдүүдийнхээ хоцорч эхэлжээ" хэмээн судалсан эрдэмтэн аль нь вэ?
А. Н.Смелзер
В. Спиц
С. Н.Коперник
D. Л.Толстойн
Е. М.Харрис
Шинэчлэл нь хүн хувийн амьдралын хүрээнээс гадна бюрократи байгууллагын хүрээнд ажиллах болж , рациональ хандлагыг чухалчилснаар илүү үр ашигтай байх болсон гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?
А. Нолан
В. Ленский
С. К.Маркс
D. М.Вебер
Е. Ф.Тённис
Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн бөгөөд өнөө цагт хамгийн өргөн тархсан нийгмийн байгуулал аль нь вэ ?
А. Ан агнуурын нийгэм
В. Цэцэрлэг аж ахуйн нийгэм
С. Газар тариалангийн нийгэм
D. Аж үйлдвэржсэн нийгэм
Е. Аж үйлдвэржилтийн дараах нийгэм
Соёлын , бүтээгч , хэрэглэгч нь өөр байж болно" гэсэн шалгуур үзүүлэлтэд доорх өгөгдлийн аль нь хамаарах вэ?
А. Ёс суртахууны соёл , шашны соёл гэх мэт.
В. Олон улсын соёл ба монголчуудын соёл , баруун Монголын соёл
С. Нэг хэв загварын ба олон хэв загварын соёл
D. Хүй нэгдлийн , эртний , дундад зууны гэх мэт.
Е. Олон улсын соёл ба улс үндэсний соёл.
10. Судлаачдын үзэж байгаагаар өнөө үеийн соёлын бодлого олон улсын хэмжээнд дараах нийтлэг чиглэлтэй байна . Үүнд хамаарахгүй Өгөгдлийг олно уу?
A. Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх
В. Соёлын үйл ажиллгаанд хүн бүрийн оролцох бололцоог хангах.
С. Үндэстэн , ястны соёлын өвийг хадгалах хамгаалах , сурталчлах .
D. Үндэсний хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах .
Е. Соёлын харилцааг хагас нээлттэй байлгах .
Соёлыг бүрдүүлэгч элментүүдээс илүүцийг олно уу?
А. Хэл
В. Үнэлэмж
С. Хэм хэмжээ
D. Шашин
Е. Мэдлэг
.............. дамжин ёс жаяг , зан үйл хэвшил тогтсоноор хорио цээрийн хэм хэмжээ , бэлгэдлийн эх үндэс тавигджээ . Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү .
А. Шашин
В. Шинжлэх ухаан .
С. Домог.
D. Урлаг.
Е. Философи.
Монгол улс " Соёлын үйлдвэрлэл"үндэсний хөтөлбөрийг 2015 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна . Энэ хөтөлбөрт хамааралгүй зүйл аль нь вэ?
А. Соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх .
В. Соёлын салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
С. Улс , үндэстнийхээ арвин баялаг өв уламжлал, соёлын нөлөөг сэргээх , хайрлан хамгаалах.
D. Өөрийн орны нөөц , бололцоонд тулгуурлан соёлын үйлдвэрлэлийн дэмжин хөгжүүлэх зорилгыг дэвшүүлжээ.
Е. ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амьжиргааны түвшинийг дээшлүүлдэг.
Судлаачид манай улсад соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн түрүүнд тулгамдаж буй асуудлыг жуулчдын саналд үндэслэн гаргажээ . Үүнд хамаарахгүй Өгөгдлийг олно уу?
А. Түүх соёлын үнэт зүйлсийг нийтийн хүртээл болгох .
В. Өөрийн соёлын өвөрмөц хэв маягийг тодруулах.
С. Үндэсний бахархлыг сэргээх , соёлын дархлааг идэвхжүүлэх.
D. Угсаатны аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх.
Е. Эдийн засгийн өсөлт , нийгмийн тэгш байдлыг хангах.
............... соёлын олон янз байдал , оршин тогтнолд аюул дагуулдаг хэмээн үзэх нь бий . Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Соёлын солилцоо.
В. Соёлын даяаршил.
С. Соёлын нэвчилт.
D. Соёлыг хуулбарлан дуурайх.
Е. Соёлын тулгалт.
Соёлын даяаршил нь олон талын боломжийг олгодог. Эдгээр боломжуудаа үл нийцэх нь:
А. Соёл , урлаг , спортын тэмцээний цар хүрээ , хэлбэр улам бүр өргөжих боломж .
В. Өндөр хөгжилтэй орнуудад суралцах боломж.
С. Олон ургалч соёл дэлгэрч , янз бүрийн соёлыг мэдрэх боломж .
D. Муу муухай үзэгдэл , түрэмгийлэл , хүний эрхийн зөрчилтэй тэмцэх хамтын ажиллагаа сайжрах боломж .
Е. Байгаль орчноо хайрлан хамгаалаж , нийгэм , эдийн засаг , улс төр , соёлын оновчтой бодлого хэрэгжүүлэх боломж.
Соёл өөрийн үнэт зүйлсээ оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг юу гэдэг вэ?
А. Соёлын адилсал
В. Соёлын дархлаа
С. Соёлын ижилсэл
D. Соёлын эрх чөлөө
Улс үндэстэн бүр өөрийн соёлыг эрхэмлэдгийн учир юунд орших вэ?
А. Бусдын соёлыг хуулбарлан дуурайх
В. Өөр соёлын зүгээс соёлын тулгалт хийх .
С. Өөрийг нь бусад соёлоос ялгаж буй язгуур ба уламжлалт чанараа хадгалж , хамгаалдаг учраас .
D. Үндэсний эв нэгдлийн үндэс учраас.
Е. Гадаад орчиндоо зохицож , хязгаарын дотор шинэчлэгдэж байдаг учраас.
........... гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх , эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү .
А. Хүний эрх.
В. Эрх чөлөө.
С. Хүний эрхэм чанар.
D. Эрх чөлөөний харти..
Е. Хүний эрхийн түгээмэл тунхаглал.
Эрх зүйд захирагдах ёсны түгээмэл зарчмаас илүүцийг олно уу?
А. Хууль хүчин төгөлдөр болох , хэрэгжих , үйлчлэх үйл явц нь хүртээмжтэй , шудрага , үр дүнтэй байх ёстой.
В. Шүүхийн байгууллага нь чадварлаг , ёс зүйтэй , хараат бус байхаас гадна шүүгч , өмгөөлөгч зэрэг хууль зүйн туслалцаа үзүүлдэг мэргэжилтнүүд нь тухайн газрын иргэдийн дунд хүрэлцэхүйц тоо хэмжээтэй байх ёстой .
С. Засгийн газар , төрийн албаны байгууллагууд , хувь хүн , хувийн хэвшлийн байгууллагууд бүгд харилцан адилгүй хуулийн дор хариуцлага хүлээнэ .
D. Тогтвортой үйлчилдэг байхаас гадна шудрага , тэгш үйлчилдэг , хувь хүний аюулгүй байдал , хувийн өмчтэй байх зэрэг тухайлсан гол цөм болсон суурь хүний эрхүүдийг хамгаалах ёстой.
Е. Хууль нь хэн бүхэнд ойлгомжтой , нийтэд хүртээмжтэй хэвлэн нийтлэгдсэн байх ёстой.
............... нь иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаанд оролцож , хуулиар олгогдсон эрх эдэлж , үүрэг хүлээж байгаа этгээд . Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Гуравдагч этгээд.
В. Иргэний эрх зүйн харилцаа.
С. Иргэний эрх зүйн харилцааны субьект..
D. Иргэний эрх зүйн харилцааны объект.
Е. Иргэний эрх зүйн харилцааны оролцогч .
Монгол улсын Иргэний хуульд зааснаар иргэний эрх зүйн харилцаа нь дараах үндэслэлээр үүснэ . Үүнд хамаарахгүй олно уу?
А. Гэм хор учруулахгүй байх.
В. Оюуны үнэт зүйл бүтээх .
С. Үндэслэлгүйгээр эд юмс олж авах , эзэмших.
D. Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр .
Е. Иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр.
............... гэж нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиргааны байгууллага , албан тушаалтнаас гаргасан шийдвэр юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Эрх зүйн акт
В. Эрх зүйн шийдвэр.
С. Хууль зүйн акт.
D. Захиргааны акт.
Е. Тушаал.
Иргэн захиргааны байгууллага хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа захиргааны байгууллага , дээр шатны албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага , албан албан тушаалтанд хандаж эрхээ зөрчигдсөн эсвэл мэдсэнээс хойш хэд хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг вэ ?
А. 7 хоног.
В. 10 хоног.
С. 14 хоног.
D. 30 хоног.
Е. 60 хоног.
Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр тодорхойлох аргыг ...................... гэнэ. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. ДНБ-ийг орлогоор тооцох.
В. ДНБ-ийг зардлаар тооцох.
С. ДНБ-ийг тооцоолох.
D. Нэрлэсэн ДНБ-ийг тооцох
Е. Бодит ДНБ-ийг тооцох
ДНБ-ийг орлогоор тооцох аргын "Рр" гэсэн нэршил нь:
А. Цалингийн орлого
В. Түрээсийн орлого
С. Үндсэн хөрөнгийн элэгдэл
D. Шууд бус татварын орлого
Е. Өмчлөгчийн орлого
Иргэдийн худалдан авалт муудаж олон үйлдвэрийн газар хаалгаа барьснаас Хуяг ажилгүй болсон нь ямар ажилгүйдэл вэ?
А. Мөчлөгийн ажилгүйдэл
В. Шилжилтийн ажилгүйдэл
С. Бүтцийн ажилгүйдэл
D. Улирлын ажилгүйдэл
Е. Завсрын ажилгүйдэл
Английн эрдэмтэн оуэкен ажилгүйдэл ......................хувь өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2,5 хувиар буурдаг болохыг баталжээ . Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. 1,0%
В. 1,5%
С. 2,0%
D. 2,5%
Е. 3,0%
....................... мөнгө , үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг худалдах , худалдан авах үйл ажиллагаа явагддаг хүрээ юм.Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Хөрөнгийн зах зээл
В. Санхүүгийн зах зээл
С. Хөдөлмөрийн зах зээл
D. Үнэт цаасны зах зээл
Е. Брокерийн үйл ажиллагаа
Үнэт цаас худалдан авагчдыг үндсэн хүрээнд хамаарахгүйг олно уу?
А. Өөрсдийн хуримтлалыг ногдол ашгаар арвижуулахыг хүссэн энгийн хүмүүс.
В. Хувьцааг худалдах-худалдан авах замаар ашиг олох зорилготой хувьцааны наймаачид.
С. Тухайн нэг компанийг өөрийн эрхшээлдээ оруулахын тулд түүний хувьцааг худалдан авахыг хүссэн өрсөлдөгчид.
D. Ашиг олох зорилгоор өөрийн хөрөнгөөр үнэт цаас худалдан авагчид.
Е. Хамааралгүй өгөгдөл байхгүй.
Ардчилал дараах тулгуур зарчмуудтай. Үүнд хамааралгүйг олно уу?
А. Нээлттэй зарчим
В. Хууль дээдлэх зарчим
С. Тэгш эрхийн зарчим
D. Зөвшилцлийн зарчим
Е. Цөөнхийг хүндэтгэх зарчим
Үндсэн хууль нь ........ бүлэг ............. зүйлтэй бөгөөд , уг хуулийн зүйл заалт бүр нь Монгол улсын нийгэм , улс төр , засаглалын харилцааны үндсийг тодорхойлж , төрийн байгууламж , хүний эрх , чөлөөг хуульчлан баталгаажуулж өгсөн юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. 5-70
В. 5-60
С. 6-60
D. 6-70
E. 7-70
Хууль тогтоох засаглал буюу парламент , шүүх-арми гэсэн гол бүтэц бүхий гүйцэтгэх засаглал , хаан болон сайд нар багтдаг байгууллага буюу холбооны засаглал эдгээр болно гэж тодорхойлсон сэтгэгч аль нь вэ?
А. Ш.Монтескье
В. Ж.Локк
С. Д.Истон
D. Роберт Даль
Е. Макиавелли
Иргэд Засгийн газарт санал өгөх боломжуудаас илүүцийг олно уу?
А. Иргэд Засгийн газарт хандаж саналаа захидлаар илэрхийлэх
В. Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвд саналаа өгөх
С. ТҮЦ машинаар санал өгөх
D. Бусад аргуудыг ашиглах боломж хаалттай байна
Е. Илүүц зүйл алга
ОУХ-ны үндсэн оролцогч нь ....................... - улс байдаг. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Бүрэн эрхт
В. Тусгаар тогтносон
С. Хүлээн зөвшөөрөгдсөн
D. A,B хариулт зөв
Е. В,С хариулт зөв
Монгол Улс хэдэн онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан бэ?
А. 1984
В. 1990
С. 1992
D. 2002
E. 2005
Монгол дахь АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол улс АСЕМ-ийн 11 дэх уулзалтыг хэдэн онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан бэ?
А. 2005
В. 2006
С. 2015
D. 2016
E. 2018
Олон улсын засгийн газар хоорондын хамгийн түгээмэл, нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамардаг байгууллага бол ............................. юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. НҮБ
В. АСЕМ
С. ЮНИСЕФ
D. ЮНЕСКО
Е. ОУВС
Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь ........................ хангах үндсэн нөхцөл юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Эдийн засгийн бүтэц
В. Эдийн засгийн олон тулгуурт бүтэц
С. Эдийн засгийн аюулгүй байдал
D. Эдийн засгийн тэнцвэртэй байдал
Е. Эдийн засгийн эрх ашигт нийцсэн байдал
Эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлж , тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай ............................. бий болгоно. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү
А. Эдийн засгийн бүтэц
В. Эдийн засгийн олон тулгуурт бүтэц
С. Эдийн засгийн аюулгүй байдал
D. Эдийн засгийн тэнцвэртэй байдал
Е. Эдийн засгийн эрх ашигт нийцсэн байдал
Илгээгчээс илгээсэн мэдээллийг хүлээн авч, ойлгох үйл явц нь харилцааны үйл явцын аль нь бүрэлдэхүүн хэсэгт хамаарах бэ?
А. Илэрхийлэх
В. Мэдээлэл дамжуулах суваг
С. Тайлах
D. Хүлээн авагч
Е. Эргэх холбоо
Нүүдэлчдийн амьжиргааны гол эх үүсвэр нь уламжлалт:
А. Эрхлэх аж ахуй
В. Нүүдэллэн аж төрөх
С. Ёс заншилын
D. Мал аж ахуйн
Е. Дээрх бүгд буруу
Зөрчилдөөнийг шийдвэрлэх талаар 5 өөр хандлагатай байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн эрдэмтэд:
А. А.Мехрабиан, М.Харрис
В. Аристотель, П.Мейерийн
С. К.Томас, Р.Киллман
D. Сократ, А.Мехрабиан
Е. К.Маркс, М.Вебер
Зөрчилдөөнийг цар хүрээг зөв тодорхойлсныг олно уу?
А. Ил ба далд
В. Богино ба урт
С. Макро ба микро
D. Ширүүн ба алгуур
Е. Оюун санааны материаллаг
..................... бол өмнөх үеийнхээ ололт туршлагад тулгуурлан шинэ бүтээлч зорилтуудыг шийдвэрлэх өвөрмөц арга юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Уламжлал
В. Ёс заншил
С. Ёс суртахуун
D. Ёс уламжлал
Е. Үнэт зүйл
.................... бол монгол өв соёлоо хадгалж, хамгаалах , хойч үедээ үлдээх, хүүхэд залууст таниулж мэдүүлэх маш том сургууль байх ёстой. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Сургууль
В. Соёлын яам
С. Музей
D. Төрийн ордон
Е. В,С хариулт зөв
Соёлын зүйл нэг бүлгээс нөгөөд , нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явц:
А. Соёлын даяаршил
В. Соёлын нэвчилт
С. Соёлын дэлгэрэх
D. Соёлын өөрчлөлт
Е. Соёлын хожимдолт
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хамаарахыг олно уу?
А. Хөдөлмөрлөх эрх
В. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
С. Зохистой орон байраар хангах эрх
D. Нийгмийн халамж , хамгаалал хүртэх эрх
Е. Гэр бүл хамгаалалттай байх
Монгол Улс нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хуваагддаг ба илүүц зүйл оруулсан бол олно уу?
А. Яам
В. Захиргаа
С. Аймгийн захиргаа
D. Нийслэлийн захиргаа
Е. Баг хорооны захиргаа
Хүний эрхийн талаар төрийн хүлээх үүргүүдээс илүүцийг олно уу?
А. Хангах
В. Хамгаалах
С. Засаглах
D. Ахиц дэвшил гаргах
Е. Хүндэтгэх
Хөдөлмөрийн зах зээлд цалин өсөхөд байгууллагын .............. нэмэгдэж, .................. буурна. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Орлого , зардал
В. Орлого, ашиг
С. Зардал, ашиг
D. Зардал, орлого
Е. Ашиг , Орлого
Манай залуучуудын дунд нийтлэг ашиглагддаг хөдөлмөр эрхлэх боломж аль нь вэ?
А. Ямар нэгэн байгууллагад ажилд орох.
В. Хувиараа жижиг , дунд үйлдвэрлэл эрхлэх.
С. Наймаа , арилжаа, зуучлал хийх.
D. Төрөл бүрийн үйлчилгээ явуулах.
Е. Авьяас чадвараа үнэлүүлэх.
"Мөнгө нь бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй солигдох чадвартай буюу мөнгөөр ямар ч бараа үйлчилгээг худалдан авдаг" мөнгөний онцлогийн аль өгөгдөлд хамаарах вэ?
А. Мөнгө арилжааны хэрэгсэл болох.
В. Мөнгө хуримтлалын хэрэгсэл болох.
С. Мөнгө гүйлгээний хэрэгсэл болох.
D. Мөнгө өртгийн хэмжүүр болох.
Е. Мөнгө төлбөрийн хэрэгсэл болох
Төрийн эрх мэдлийн хуваарилалтаас илүүцийг олно уу?
А. Засаглах
В. Шүүх
С. Гүйцэтгэх
D. Хууль тогтоох
Е. Илүүц зүйл байхгүй
Иргэдээс төрийн байгууллага, ажилтны бодлого, шийдвэр үйл ажиллагааг дэмжих болон тэдгээрт нөлөөлөхийн төлөө хийж байгаа аливаа оролдлогыг:
А. Шууд оролцоо
В.Шууд бус оролцоо
С. Иргэний оролцоо
D. Идэвхтэй оролцоо
Е. Идэвхгүй оролцоо
................... нь тухайн орон нутагт хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд насанд хүрэгчдэд нөлөөлж , хамтран ажилладаг сонгуульт байгууллага юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.
А. Хүүхдийн нэгдсэн зөвлөл
В. Төрийн байгууллага
С. Төрийн бус байгууллага
D. НҮБ
Е. ЮНИСЕФ
