wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Цахим сунгаа - 2024

Total questions: 60

Worksheet time: 1hrs 4mins

Name
Class
Date
1.

2. Зарим хүн спорт урлагийн авьяастай төрж түүнийгээ хичээл зүтгэл хөдөлмөрөөрөө тэтгэсний үр дүнд түмэн олноо гайхшруулсан амжилтанд хүрдэг. Энэ нь байр суурьт нөлөөлөх ямар хүчин зүйл вэ?

a)

A.Хувийн хүчин зүйл

b)

B.Институтийн хүчин зүйл

c)

C.Төрөлхийн авьяас чадвар

d)

D.Байр суурьт хамаарахгүй

e)

E.Тохирих хариулт алга

2.

23. Бүтэц, чиг үүргийн онолын судлаач Т.Парсонс “Тухайн нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад хүмүүсээрээ үнэлэгдэж зэрэглэгдэж байдаг” гэж үздэг. Тохирох жишээ олно уу.

a)

A. Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзэх

b)

B. Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх шалтгаан болдог

c)

C. Ер бусын хүчинтэй харьцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд  зүтгэлтэн, санваартан, бөө шидтэний байр суурь илүү өндөр үнэлэгдэнэ.

d)

D. Тухайн нийгэмд чухал бөгөөд илүү нарийн ур чадвар шаардах, хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх тохиолдолд хөдөлмөрийн зах зээл илүү өндрөөр үнэлэгддэг.

e)

E. Дээрх бүгд

3.

66. Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

A. Нийгмийн ухралт

b)

B. Нийгмийн өөрчлөлт

c)

C. Нийгмийн хувьсгал

d)

E. Нийгмийн шинэчлэл

4.

82. Үйлдвэрлэлийн технологи , шинжлэх ухааны мэдлэгт суурилан , хүн , амьтаны булчингийн хүчийг халж , дулаан , цахилгаан , атомын эрчим хүчийг ашигласнаар үүссэн нийгмийг сонгоно уу.

a)

А. Ан агнуурын нийгэм

b)

В. Цэцэрлэг аж ахуйн нийгэм

c)

С. Газар тариалангийн нийгэм

d)

D. Аж үйлдвэржсэн нийгэм

e)

E. Орчин үеийн нийгэм

5.

Давхраажилтын субьектив хэмжигдэхүүн аль нь вэ ?

a)

Нэр хүнд

b)

Боловсрол

c)

Орлого

d)

Мэргэжил

6.

19. Менежер, мэргэжилтний ажлын байранд ажиллагсдын дундаж цалин улсын дунджаас 200 мянган төгрөгөөр илүү байна. Үүнд тохирох онолын дүгнэлтийг олно уу.

a)

A. Цагаан захтаны ажлын хөлс өндөр

b)

B. Цагаан захтан хөх захтнаас илүү цалин авдаг нь нийгэмд тогтсон ойлголт

c)

C. Байр суурь нь цалин хөлс орлогын хэмжээнд нөлөөлдөг

d)

D. Байр суурь нь гэр бүлийн гарал үүслээс хамааралтай

e)

E. Дээрх бүгд

7.

Инженер бэлтгэдэг их дээд сургуулиудын эрэлт огцом өсч, төгсөгчид нь өндөр хангамжтай ажлын байранд олноор орцгоож байна. Үүнийгээ дагаад ЕБС -ийн элсэлтийн ерөнхий шалгалтанд Физик, математикийн хичээл сонгон суралцагчдын тоо эрс нэмэгдэж байна. Энэхүү өгөгдөл нь нийгмийн шилжилт хөдөлгөөний ямар хэлбэрт хамаарах вэ ?

a)

Бүлгийн шилжилт хөдөлгөөн

b)

Хувийн шилжилт хөдөлгөөн

c)

Хэвтээ шилжилт хөдөлгөөн

d)

Үе дотоодын шилжилт хөдөлгөөн

e)

Үе хоорондын шилжилт хөдөлгөөн

8.

Нийгмийн онолуудаас зөв өгөгдлийг олно уу ?

a)

Бүтэц чиг үүргийг онол - ил, далд сөрөг үүрэг

b)

Бүтэц чиг үүргийг онол - харилцаа, харилцан үйлдэл

c)

Бэлдгэ тэмдэг харилцан үйлдлийн онол - зөрчилдөөн

d)

Марксизмийн онол - харилцаа, харилцан үйлдэл

9.

Нийгмийн гаж үзэгдэл гэдэг нь :

a)

Заавал муу үр дагавартай байна

b)

Заавал сайн үр дагавартай байна

c)

Сайн ч, муу ч үр дагавартай байж болно

d)

Гажуудлыг үр дагавраар нь хэмжихгүй

10.

Багш нарын сургалтын технологи боловсронгуй болж цахим шилжилт хийгдэж байгаа нь сурагчдын ЭЕШ -н гүйцэтгэлийн дундаж хувийн өсгөсөн гэж үзвэл үл хамаарах хувьсагчийг олно уу ?

a)

ЭЕШ-ийн гүйцэтгэлийн хувь

b)

Багш нарын технологи, цахим шилжилт

c)

Багш нар

d)

Сурагчид

11.

Тусгаар соёлууд нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ ?

a)

Соёлын даяаршил

b)

Соёлын адилсал

c)

Соёлын өвөр төрх

d)

Соёлын үйлдвэрлэл

e)

Соёлын диффузи

12.

Утаагүй, бүтээлч, шинэ эдийн засаг, нэр томъёо нь :

a)

Соёлын үйлдвэрлэл

b)

Соёлын аялал жуулчлал

c)

Соёлын адилсал

d)

Соёлын арга техник

13.

Соёлын эрх чөлөөний тухай ойлголтод үл хамаарахыг олно уу

a)

Эх хэлээрээ бүтээн туурвих

b)

Шашин шүтэх

c)

Амьдралын хэв маягаа сонгох

d)

Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ

e)

Гадаад хэл суралцах

14.

Соёлын харилцан үйлчлэлд хамааралгүйг олно уу ?

a)

Соёлын хуулбарлан дууриалт

b)

Соёлын тулгалт

c)

Соёлын солилцоо

d)

Соёлын даяаршил

15.

Өөр соёлын орчинтой биечлэн танилцах явцад үүсч байгаа сэтгэл зүйн сөрөг мэдрэмжийг юу гэж нэрлэдэг вэ ?

a)

Соёлын аялал жуулчлал

b)

Соёлын цочирдол

c)

Соёлын адилсал

d)

Соёлын даяаршил

16.

Монгол улсын соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрт багтаагүй чиглэл аль нь вэ ?

a)

Кино урлаг

b)

Дизайн, технологи

c)

Тайзны урлаг

d)

Соёлын аялал жуулчлал

e)

Язгуур урлаг, дуу хөгжим

17.

Соёлын шок гэдэг нь .......................

a)

Өөр соёлын орчинд үүсэх сэтгэл зүйн сөрөг мэдрэмж

b)

Соёл бүрт байдаг нийтлэг тал

c)

Соёлын шинэ орчинд үүсэх сэтгэл хөдлөл, гайхшрал, эерэг мэдрэмж

d)

Өөрийн соёлыг бусдаад дээгүүр үзэх, өөрийн соёлыг бусдад тулгах хандлага

e)

Бусдын соёлд хүндэтгэлтэй хандах үзэл

18.

Үнэлэмжийг хувь хүн өөрийн өөриймшүүлсэн түвшинг нийгмийн шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ ?

a)

Үнэлэмжийн баримжаа

b)

Үнэлгээ

c)

Үнэлэмж

d)

Хэм хэмжээ

19.

Хүн төрөлхтөний язгуур сэтгэлгээ, мэдлэгийн анхдагч хэлбэр ?

a)

Домог

b)

Философи

c)

Шинжлэх ухаан

d)

Урлаг

20.

Соёлыг тээгч, соёлын өвийг агуулдаг соёлын элемент аль нь вэ ?

a)

Бэлгэ тэмдэг

b)

Үнэлэмж

c)

Хэм хэмжээ

d)

Мэдлэг

e)

Хэл

21.

ҮНБ=ДНБ - 1 + 2. Тэгвэл -1 үзүүлэлт нь юуг илэрхийлэх вэ ?

a)

Монгол улсын үйлдвэрлэлийн нөөцийг ашиглаж бүтээсэн гадаадын хөрөнгө оруулалттай ААН -ийн өртөг

b)

Гадаад улсын үйлдвэрлэлийн нөөцийг бүтээсэн монголын хөрөнгө оруулалттай ААН -ийн өртөг

c)

Экспорт, импортын зөрүү

d)

Төрийн зардал + Гадаад хэрэглэгчийн зардал

e)

Зээлийн хүүгийн орлого

22.

Төрийн буруу тооцоолол, мөнгөний буруу бодлогын улмаас үүсдэг инфляци ?

a)

Зардлын инфляци

b)

Эрэлтийн инфляци

c)

Мөлхөө инфляци

d)

Цогио инфляци

e)

Жам ёсны инфляци

23.

Үнэт цаас худалдах, худалдан авах талбарыг юу гэж нэрлэдэг вэ ?

a)

Зах зээл

b)

Хөрөнгийн бирж

c)

Хөдөлмөрийн бирж

d)

Брокерийн пүүс

24.

Давтан сургалт, дахин ажил олоход цаг хугацаа их шаардагддаг, цалингийн түвшинг өөрчлөхгүйгээр хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн муруйг баруун зүүн тийш шилжүүлдэг ажилгүйдлийн төрөл аль нь вэ ?

a)

Мөчлөгийн ажилгүйдэл

b)

Бүтцийн ажилгүйдэл

c)

Улирлын ажилгүйдэл

d)

Завсрын ажилгүйдэл

e)

Хэт ажилгүйдэл

25.

Нийт эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс :

a)

Татварыг нэмнэ, улсын зардлыг нэмнэ, зээлийн хүүгийн хатуу бодлого явуулна

b)

Татварыг багасгана, улсын зардлыг нэмнэ, зээлийн хүүгийн зөөлөн бодлого явуулна

c)

Татварыг өөрчлөхгүй, зардлыг багасгана, зээлийн хүүгийн зөөлөн бодлого явуулна

d)

Татварыг багасгана, улсын зардлыг нэмнэ, зээлийн хүүгийн хатуу бодлого явуулна

26.

Экспорт импортын нийлбэрийг ?

a)

Гадаад худалдааны нийт эргэлт

b)

Гадаад худалдааны тэнцэл

c)

Валютын нөөц

d)

Гадаад худалдааны бодлого

27.

Гадаад худалдааны протекционист бодлогын зорилго аль нь вэ ?

a)

Хөгжиж буй гадаадын ААН -үүд, тэдний зах зээлийг хамгаалах

b)

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах

c)

Хөгжиж буй дотоодын ААН -үүд, тэдний зах зээлийг хамгаалах

d)

Үйлдвэрлэгчдийн хамгаалах

28.

Лафферийн муруй гэдэг нь :

a)

Татварын хувь хэмжээ татвар төлөгчийн сэтгэл зүйн хамаарлын граффик

b)

Татварын бодлого, татвар хураалтын системийн хамаарал

c)

Татварын зарчим, татвар төлөлтийн байдал хоорондын хамаарал

d)

Татварын төрөл, татварын зорилго хоорондын уялдаа

29.

Тогтвортой хөгжлийн бодлогод хамгийн ойр очих зүйр үгийг сонгоно уу

a)

Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ

b)

Хүн ахтай дээл захтай

c)

Эх нь хээр алаг бол үр нь шийр алаг

d)

Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө

30.

Аль нь эдийн засгийн чанарыг харуулах ойлголт вэ ?

a)

Эдийн засгийн хөгжил

b)

Эдийн засгийн өсөлт

c)

Эдийн засгийн ахиц

d)

Эдийн засгийн бүтэц

31.

Хэдэн насанд хүрээд иргэний эрх зүйн заримдаг чадамж үүсэх вэ ?

a)

7

b)

7-14

c)

14-18

d)

18+

32.

Хоёр ба түүнээс дээш этгээдүүд үр дагаврыг бий болгох замаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг юу гэх вэ ?

a)

Гэрээ

b)

Хэлцэл

c)

Тохиролцоо

d)

Баримт

33.

Ажил шалтгаангүй таслах, ажлын байранд согтуурах, ажлаа зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг нь ......

a)

Сахилгын зөрчил

b)

Сахилгын шийтгэл

c)

Шийтгэлийн хэлбэр

d)

Ёс суртахууны доройтол

34.

Нийгмийн даатгалын шимтгэлийг 15 жил төлсөн, 60 насанд хүрсэн эрэгтэй ямар тэтгэвэр авах вэ ?

a)

Бүрэн тэтгэвэр

b)

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр

c)

Халамжийн тэтгэвэр

d)

Тэтгэвэр авах эрх үүсэхгүй

35.

Өмчийн хувь заяаг шийдэх эрх аль нь вэ ?

a)

Өмчлөх эрх

b)

Эзэмших эрх

c)

Ашиглах эрх

d)

Бүрэн эрх

36.

Өмчлөх эрх үүсэх хуульд заасан үндэслэл аль нь вэ ?

a)

Худалдах, худалдан авах гэрээ

b)

Бэлэглэлийн гэрээ

c)

Зээлийн гэрээ

d)

Өвийн гэрээ

e)

Эзэнгүй эд юмс олох

37.

Иргэний хэргийн шүүхэд эдийн болон эдийн бус баялагтай холбоотой, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалахаар гаргасан шаардлагыг юу гэж нэрлэдэг вэ ?

a)

Нэхэмжлэл

b)

Гомдол

c)

Санал

d)

Өргөдөл

38.

.................нь хохирлын улмаас бий болсон үр дагавар юм

a)

Гэм хор

b)

Хор уршиг

c)

Хохирол

d)

Гэмт хэрэг

39.

Иргэн Б-ийн эзэмшлийн граш -ийг нурааж хүүхдийн тоглоомын талбай барих шийдвэрийг ХУД -ийн засаг дарга гаргажээ. Иргэн Б - эрхээ зөрчигдсөн гэж үзвэл хаана хандах вэ ?

a)

Шууд харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана

b)

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана

c)

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана

d)

ХУД -н засаг даргад хандана

40.

Автозамыг өргөтгөх ажлын хүрээнд хэсэг айлуудын газрыг чөлөөлж, албадан нүүлгэх, нөхөн төлбөрийг төрөөс тогтоосон жишиг үнэлгээгээр тогтоон төлөх шийдвэр гарчээ. Энэ тохиолдолд хүний эрхийг хамгаалах төрийн ямар үүрэг зөрчигдөж байна вэ ?

a)

Хангах

b)

Хамгаалах

c)

Хүндэтгэх

d)

Нөхөн төлбөр өгч байгаа тул эрх зөрчигдөөгүй

41.

Төрийн эрх мэдлийг хэрхэн ангилдаг вэ ?

a)

Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх

b)

Хууль тогтоох, гүйцэтгэх, хянах

c)

Шүүх, хууль тогтоох, сануулах

d)

Гүйцэтгэх, шүүх, хяналт тавих

42.

Сонгуулийн тухай зөв тодорхойлолт аль нь вэ ?

a)

Санал хураах замаар улс төрийн сонголт хийх үйл явц

b)

Удирдагчаа сонгох, дэмжих үйл явц

c)

Бүх нийтийн санал асуулга

d)

Төлөөллийн ардчилал

43.

Нас хүйс, үндэс угсаа, үзэл бодлоос үл хамааран бүх хүн сонгуульд оролцох боломжоор хангагдах нь ардчилсан сонгуулийн ямар зарчим бэ ?

a)

Бүх нийтээр оролцох

b)

Тэгш оролцох

c)

Чөлөөтэй сонгох

d)

Саналаа нууцаар гаргах

e)

Саналыг шууд өгөх зарчим

44.

Хамгийн их санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцоог сонгоно уу ?

a)

Харьцангуй олонхийн

b)

Энгийн олонхийн

c)

Дийлэнхи олонхийн

d)

Хувь тэнцүүлсэн

45.

ДӨРӨВ ДЭХЬ ЗАСАГЛАЛ гэдэг нь :

a)

Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл

b)

Сөрөг хүчин

c)

Иргэний нийгэм

d)

Бослого хөдөлгөөн

46.

2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ойг тохиолдуулан УИХ -аас өршөөлийн тухай хууль батлан гаргажээ. Уг хуулийн авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох зарим заалтад МУ -н Ерөнхийлөгч хориг тавьснаар дахин хэлэлцүүлэх шаардлага үүссэн гэвэл Д.Истоны улс төрийн системийн алинд хамаарах вэ ?

a)

Оролт

b)

Хувиргалт

c)

Гаралт

d)

Эргэх холбоо

47.

Г.Алмондын тодорхойлсон аномик бүлэг гэдэг нь :

a)

Зохион байгуулалттай, гишүүнчлэлтэй, зорилготой тогтвортой бүлэг

b)

Нийгмийн нийтлэгээрээ нэгдсэн зохион байгуулалтгүй боловч зорилготой бүлэг

c)

Босоо тогтолцоо бүхий хагас цэрэгжсэн бүлэг

d)

Зохион байгуулалтгүй, хэсэг бөөн хүмүүсийн нэгдэл , үймээн

48.

Улс төрийн намд хүлээлгэх хамгийн хүнд хариуцлагын хэлбэрийг сонгоно уу ?

a)

Мөнгөн торгууль ногдуулах

b)

Сонгуульд оролцох эрхийг хасах

c)

Төрийн санхүүжилтийг багасгах

d)

Улс төрийн хариуцлага хүлээлгэх

49.

Илүүцийг олно уу ?

a)

Нэг намын тогтолцоо

b)

Хоёр намын тогтолцоо

c)

Олон намын тогтолцоо

d)

Гурван намын тогтолцоо

50.

Иргэний нийгэм гэж юу вэ ?

a)

Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээ

b)

Төргүйгээр оршин тогтнох

c)

Төрд итгэл хүлээлгэн бүх зүйлээ даатгах

d)

Төр бүрэн засаглах

51.

Олон улсын харилцаанд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн улсыг юу гэж нэрлэдэг вэ ?

a)

Де-юрэ

b)

Де - фактол

c)

Автономит

d)

Статус - кво

52.

Аль нь бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага вэ ?

a)

НҮБ

b)

Олон улсын шүүх

c)

Юнеско

d)

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

e)

АСЕАН

53.

Эдийн засаг нь хүчирхэг, хөрш орнууддаа нөлөөтэй орныг ямар түвшний улс гэх вэ ?

a)

Их гүрэн

b)

Дунд улс

c)

Бага улс

d)

Бүрэн эрхт улс

54.

Нөлөө бүхий хувь хүн олон улсын харилцааны оролцогч болох уу ?

a)

Болно - Реализмийн онолоор

b)

Болно - Либериал онолоор

c)

Болохгүй - Марксизмийн онолоор

d)

Болохгүй - Неолибериал онолоор

55.

Улс орнуудын засгийн газрын оролцоотой байгуулагдсан олон улсын байгууллагыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

ОУБ

b)

ОУТББ

c)

ҮДК

d)

АКТОР

56.

Гадны улс оронтой харилцахдаа бусдын сонирхол татахуйц соёл, урлаг, үнэт зүйл, гадаад бодлого, санхүүгийн боломжоо ашиглан хүссэн үр дүнд хүчээр бус хүрэхийг ...........

a)

Зөөлөн хүчний бодлого

b)

Хатуу хүчний бодлого

c)

Ухаалаг хүчний бодлого

d)

Тэнцвэртэй бодлого

57.

Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд “гуравдагч хөрш”-ийн бодлогыг тунхаглан хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ нь ..........

a)

Хоёр хөршөөс бусад өндөр хөгжилтэй орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого

b)

Хоёр хөрштэйгээ бүх талаар хамтран ажиллах бодлого

c)

Хоёр хөрш болон бусад хөгжилтэй орнуудтай хамтдаа хөгжих бодлого

d)

Зөвхөн барууны хөгжилтэй орнуудтай хамтран ажиллах бодлого

58.

Монгол улсын иж бүрэн стратегийн түншлэлтэй улс аль нь вэ ?

a)

БНХАУ, ОХУ

b)

АНУ, ЯПОН, ЭНЭТХЭГ

c)

ТУРК, БНСУ, ГЕРМАНИ

d)

КАНАД, АСВТРАЛИ

59.

Олон улсын харилцааны шийдвэр гаргах "А" загвар аль нь вэ ?

a)

Нэг хүн дангаар, шууд шийдвэр гаргах

b)

Тогтолцооны дагуу шийдвэр гаргах

c)

Асуудлыг нэг бүрчлэн задлаж хамгийн чухлаас нь эхлэж шийдвэр гаргах

d)

Асуудлыг зөвшилцөж шийдвэрлэх

60.

Facebook, Twitter олон улсын харилцааны оролцогч мөн үү ?

a)

Мөн - Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ тул

b)

Мөн - ҮДК тул

c)

Биш - Улс оролцогч биш

d)

Биш - Зүгээр ашгийн төлөө ААН тул