wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Тест2

Total questions: 54

Worksheet time: 27mins

Name
Class
Date
1.

Өөрийгөө, орчноо сайхнаар авч явах, бүтээх, эв зохицолт, төлөв төрхтэй байдлыг эрхэмлэх зэрэгт соёл нь ямар хэлбэрээр илрэн гарч байна вэ?

a)

Ахуйн соёл

b)

Экологийн соёл

c)

Сэтгэлгээний соёл

d)

Гоо сайхны соёл

2.

Сүсэг бишрэлийн нийтлэг байдлаас улбаалан хүмүүсийн бэлгэдэл, үнэт зүйлс, эрмэлзэл

нэг байхыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Шашны соёл

b)

Үндэсний соёл

c)

Зонхилогч соёл

d)

Нийтийн соёл

3.

Ардчилалд олон сул тал бий. Гэхдээ түүнд нэг давуу тал бий. Одоо хүртэл хэн ч ардчиллаас өөр давуу сайн зүйлийг бий болгоогүй” гэж хэн хэлсэн бэ?

a)

Ж.Локк

b)

К.Маркс

c)

А.Линколын

d)

У.Черчилль

4.

Иргэд төрийн хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан эрхээ эдэлнэ” гэсэн нь ардчиллын аль хэлбэрийг илэрхийлж байна вэ?

a)

Сонгодог ардчилал

b)

Шууд ардчилал

c)

Төлөөллийн ардчилал

d)

Оролцооны ардчилал

5.

Олон улсын харилцааны түүх судлаачид 1618-1648 оны хооронд Европ тивд болсон 30 жилийн дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээгээр орчин үеийн олон улсын харилцааны түүх эхэлсэн гэж үздэг. Энэ нь ямар гэрээ вэ?

a)

Вестфалийн гэрээ

b)

Ялтын гэрээ

c)

Буурын гэрээ

d)

Хиагтын гэрээ

6.

Дараах өгөгдлүүдийн аль нь олон улсын харилцааны олон туйлт системийн гол онцлог шинжийг илэрхийлж байна вэ?

a)

Нөгөө хоёр талтай аль алинтай нь сайн харилцаатай байх, зөрчил үүсэхээс болгоомжилдог.

b)

Өөрийн нөлөөнд буй улс орнуудын хоорондын зөрчилдөөнийг зохицуулах, эвсэлд нэгдсэн орнуудын салан тусгаарлах болон бие даах оролдлогыг таслан зогсоодог.

c)

Нөгөө эвсэлтэй тэмцэлдэх, боломжтой бол устгахыг оролддог

d)

Аль нэг талтай нь дайтсан ч системийг бүхэлд нь тогтворгүйжүүлэх хэрэггүй.

7.

Шинжлэх ухааны хөгжил болон нийгмийн сэтгэлгээ нь шашны итгэл бишрэлээс хөндийрсэн явдлыг социологич Э.Гидденс аж үйлдвэржсэн нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөгч ямар хүчин

зүйлсэд хамааруулан авч үзсэн бэ?

a)

Улс төрийн хүчин зүйлс

b)

Эдийн засгийн хүчин зүйлс

c)

Нийгмийн хүчин зүйлс

d)

Соёлын хүчин зүйлс

8.

Эрчимжсэн технологийн шинэ эх үүсвэрт тулгуурлан уур болон шатахуунаар хөдлөх техник бүтээгдэж, газар тариалан үйлдвэрлэлд шинэ үеийг авчирсан зэрэг нь нийгмийн ямар хэв

маягт хамаарах вэ?

a)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

b)

Аж үйлдвэржсэн нийгэм

c)

Ан агнуур, түүврийн нийгэм

d)

Тариалан, мал аж ахуйн нийгэм

9.

Вексель гэж юу вэ?

a)

Банкны хадгаламжид үндэслэн нэг тооцооны данснаас нөгөөд мөнгө шилжүүлэх банк хоорондын тооцооны тогтолцоo

b)

Тодорхой хугацаанд өрөө төлөх тухай зээлдэгчийн хүлээсэн үүргийг гэрчилсэн өр төлөх баталгаа

c)

Төв банкнаас гаргадаг мөнгөн тэмдэгт, банкны тасалбар

d)

Данснаас тодорхой хэмжээний мөнгө авах тухай өмчлөгчийн зөвшөөрөл

10.

Төв банкны үүрэгт аль нь хамаарах вэ?

a)

Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах

b)

Иргэдэд мөнгөн зээл олгох

c)

Мөнгөн хадгаламжийг хүлээж авах

d)

Зээл олгох

11.

Иргэдийн улс төрийн оролцооны хэлбэрийг олон нийт хэр зэрэг хүлээн зөвшөөрдөг эсэхээс

нь хамаарч юу гэж ангилдаг вэ?

a)

Нийцтэй ба нийцгүй

b)

Идэвхтэй ба идэвхгүй

c)

Сайн дурын ба албадлагын

d)

Уламжлалт ба уламжлалт бус

12.
a)

1c2b3a

b)

1b2c3a

c)

1b2a3c

d)

1a2c3b

13.

Жижиг бизнес эрхэлж буй иргэдийн албан татварыг орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Жишгээр татвар төлдөг ажил үйлчилгээ эрхлэгч аль нь вэ?

a)

Цэцэг ургамал тарьж худалдах

b)

Лангуугаар худалдаа эрхлэгч

c)

Түлээ нүүрс борлуулагч

d)

Чингэлэг, тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхлэгч

14.

Үндсэн хуулийн цэц төрийн албан хаагчийн өргөдлөөр маргаан үүсгэн хянан шийдвэрлэж болох уу?

a)

Шийдвэрлэж болохгүй

b)

Шийдвэрлэж болно

c)

Маргаан үүсгэсэн асуудлын шинж байдлаас хамаарна.

d)

Хэрвээ захиргааны албан хаагч өргөдөл гаргасан бол болно.

15.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? ........................гэдэг нь иргэдийн тэр дундаа доод давхаргын нийгмийн нөхцөл байдлыг сайжруулах, амьжиргааны түвшин эрс буурах эрсдэлд өртүүлэхгүйн тулд төрөөс хэрэгжүүлдэг цогц арга хэмжээг хэлнэ.

a)

Нөхцөлт мөнгөн тусламж

b)

Нийгмийн даатгалын сан

c)

Нийгмийн халамж

d)

Нийгмийн хамгааллын тогтолцоо

16.

Нийгэмд тогтсон хэм хэмжээ алдагдсаны улмаас соёлын нэгдэл зөрчигдөхийг соёлын гажилт гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?

a)

Ж.Мёрдок

b)

Э.Тайлор

c)

Э.Кассирер

d)

Э.Дюркгейм

17.

Эрх мэдлийг бихевиорист хандлагын үүднээс хэрхэн тодорхойлох вэ?

a)

Эрх мэдэл гэдэг нь улс төрийн зан үйлийн өвөрмөц хэв маяг

b)

Эрх мэдэл нь захирагч захирагдагч хоёрын харилцааны нэг өвөрмөц шинж

c)

Эрх мэдэл гэдэг нь нийгмийн бүлгийн өөрсдийгөө зохион байгуулах арга хэрэгсэл

d)

Эрх мэдэл гэдэг нь улс төрийг хэрэгжүүлэх хэрэгсэл

18.

Дараах бодомжуудын аль нь улс төрийн тогтолцооны гадаад шаардлагад хамаарах вэ?

a)

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардах

b)

Засгийн газрыг огцруулах

c)

Сонгуулийн хуулийг өөрчлөх

d)

Төсвийн тодотгол хэлэлцэх

19.

НҮБ-д Хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протоколд 15 нас хүрээгүй хүүхдийг ямар үйл ажиллагаанд татан оролцуулбал дайны гэмт хэрэгт тооцдог вэ?

a)

Зэвсэгт хүчин эсвэл зэвсэгт бүлэглэлд оролцуулах

b)

Дайн байлдаанд шууд оролцуулах

c)

Албадан байцаах

d)

Албадан цэрэгт татах

20.

Цагдаагийн байгууллага ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага вэ?

a)

Өмгөөлөх

b)

Шүүх

c)

Хамгаалах

d)

Шалгах

21.

Хууль тогтоох, хэрэгжүүлэх, шийдвэр гаргах зэрэгт иргэдийн зүгээс шууд болон шууд бусаар оролцох, үзэл бодлоо илэрхийлэх, хамтран шийдвэр гаргах эрхтэй байх нь төртэй харилцагч иргэнд тавигдах нийтлэг шаардлагын аль нь вэ?

a)

Хяналт тавигч иргэн байх

b)

Санхүүжүүлэгч иргэн байх

c)

Оролцогч иргэн байх

d)

Мэдээлэлтэй иргэн байх

22.

Олон улсын эрх зүйн хэм хэмжээний төрлүүдийг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль

нь вэ?

a)

Зарчмын хэм хэмжээ

b)

Хамтын ажиллагааны хэм хэмжээ

c)

Тодорхойлолтын хэм хэмжээ

d)

Эрх зүйн үйлчлэх хүчний хэм хэмжээ

23.

Монгол улсаас дэлхий нийтийн хэмжээнд явуулж байгаа гадаад бодлогын хүрээнүүдийг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

a)

Ази, Номхон далайн улсууд

b)

Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд

c)

Европын улсууд

d)

Арлын болон эх газрын улсууд

24.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? .............................нь оролцогч асуултад өөрийн

үзэмжээр хариулах саналаа бичих боломж олгодог. Энэ нь:

a)

Хагас нээлттэй асуулт

b)

Хаалттай асуулт

c)

Нээлттэй асуулт

d)

Чөлөөт асуулт

25.

Нийгэмшилт нь хүний насан туршид явагддаг хэмээх санааг анх удаа судлаач Орвиль Г.Брим дэвшүүлсэн байна. Тэгвэл түүний үзсэнээр насанд хүрэгчдийн нийгэмшилтийн шинж аль нь

вэ?

a)

Хэм хэмжээг эзэмшиж чаддаг

b)

Хэм хэмжээг үнэлэх чадвартай

c)

Суурь үнэлэмж баримжаалалд нөлөөлдөг

d)

Зан төлвийн сэдлийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ

26.

Дараах бодомжуудын аль нь ажил эрхлэлтийн түвшинг зөв тодорхойлсон байна вэ?

a)

Хөдөлмөрийн чадвартай хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амд харьцуулах

b)

Хөдөлмөрийн чадвартай хүн амын тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулах

c)

Ажиллагчдын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулах

d)

Хөдөлмөрийн чадвартай ажилгүй хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулах

27.

Эдийн засагт үнийн ерөнхий түвшин байнга өсч мөнгө үнэгүйдэх үзэгдлийг юу гэж нэрлэх

вэ?

a)

Инфляци

b)

Дефляци

c)

Хэрэглээний сагс

d)

Хэрэглээний бараа үйлчилгээний жин

28.

Демпинг гэж юуг хэлдэг вэ?

a)

Дотоодын зах зээл дээр орж ирж буй импортын барааны тоо хэмжээ, үнэд хязгаарлалт тогтоох

b)

Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр

c)

Үйлдвэрлэгчид гадаад орнуудын шинэ зах зээлд нэвтрэхийн тулд өрсөлдөгчөөсөө доогуур үнээр бараагаа шахаж дараа нь үнэ өсгөх зорилготой түр зуурын үзэгдэл

d)

Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрээ байгуулах эсвэл худал

29.

Өрсөлдөгчөөсөө олон санал авсан улс төрийн нам дангаараа Засгийн газар байгуулах боломжийг түлхүү олж авдаг. Энэ нь сонгуулийн тогтолцооны ямар хэлбэр вэ?

a)

Дийлэнх олонхийн тогтолцоо

b)

Холимог тогтолцоо

c)

Хувь тэнцүүлэх тогтолцоо

d)

Зонхилох тогтолцоо

30.

Монгол улсын төрийн эрх мэдлийн хуваарилалтыг ямар хуулиар баталгаажуулсан байдаг вэ?

a)

Захиргааны ерөнхий хууль

b)

Иргэний хууль

c)

Үндсэн хууль

d)

Төрийн албаны тухай хууль

31.

Монгол оронд усан үзэм тариалахад гарах зардал БНХАУ-д тариалснаас өндөр гарах нь ойлгомжтой. Учир нь Монголд усан үзмийг зөвхөн хүлэмжинд ургуулах боломжтой. Харин Хятадын зөөлөн дулаан уур амьсгалтай өмнөд нутгийн задгай хөрсөнд бараг зөнгөөрөө ургана. Үүнийг гадаад худалдааны ямар онолоор тайлбарлаж болох вэ?

a)

Хөрөнгө оруулалтын онол

b)

Харьцангуй /туйлын/ давуу талын онол

c)

Квотын хязгаарлалт

d)

Протекционист онол

32.

Улс төрийн нам, мэргэжлийн холбоо гэх мэт нь улс төрийн хэрэгжилтийн ямар түвшинд

хамаарах вэ?

a)

Макро түвшин

b)

Микро түвшин

c)

Мега түвшин

d)

Теологийн түвшин

33.

Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу?

a)

1a2c3b

b)

1a2b3c

c)

1c2a3b

d)

1b2c3a

34.

НЭ<НН үед макро эдийн засагт ямар үзэгдэл бий болох вэ?

a)

Үйлдвэрлэсэн баялгийн борлуулалт буурснаар эдийн засаг уналтад орж ажилгүйдэл үүснэ

b)

Макро эдийн засагт тэнцвэр бий болно

c)

Макро эдийн засагт ямар нэг сөрөг үзэгдэл бий болно

d)

Тохирох хариулт алга.

35.

Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд хүний эрхийг хязгаарлах эрх хэмжээтэй байдаг тул тэдний хувьд тодорхой үйлдлүүдийг хориглодог. Тэрхүү хориглодог үйлдлүүдийг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

a)

Хүнийг хууль бусаар баривчлах

b)

Эрүү шүүлт тулгах

c)

Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх

d)

Хохирлыг тодорхойлох, хохирогчийг хамгаалах

36.

Олон улсын эрх зүйд ямар ч тохиолдолд гажиж үл болох хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Императив

b)

Интенсив

c)

Диспозитив

d)

Прогрессив

37.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? ..............................нь хүмүүс хоорондоо болон

нийгэмтэйгээ харилцах хэм хэмжээ, ойлголтуудын цогц юм.

a)

Ёс суртахууны ухамсар

b)

Ёс суртахууны үйлдэл

c)

Ёс суртахууны хэм хэмжээ

d)

Ёс суртахуун

38.

Харилцан үйлчлэлтэй буюу хоёр талтай, эсвэл нэг талтай, зарим тохиолдолд өөрчлөлтийг засгийн газраас хүчээр тулгах явдал нь соёлын өөрчлөлтийн ямар эх үүсвэрт хамаарах вэ?

a)

Сэтгэлгээний өөрчлөлтг

b)

Хүн ам зүйн өөрчлөлт

c)

Өөр хэм хэмжээ үнэт зүйлс, технологи бүхий бүлгүүдтэй холбоо тогтоох явдал

d)

Шинэ нээлт бүтээл

39.

Иргэний эрх зүйн харилцааны төрөлд аль нь хамааралгүй вэ?

a)

Нэр төр, алдар хүндтэй холбоотой харилцаа

b)

Гэр бүлийн харилцаа

c)

Газрын эрх

d)

Эрүүгийн зөрчил, маргаан

40.

Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зохицуулалтаар хэнийг тусгайлсан хамгаалалтад

авдаг вэ?

a)

Иргэд

b)

Цэрэг

c)

Хүүхдүүд

d)

Өвчтөн

41.

Монгол улс дараах байгууллагуудад гишүүнээр элсэн орсон он цагийг зөв харгалзуулна уу.

a)

1b2a3c

b)

1a2c3b

c)

1b2c3a

d)

1c2b3a

42.

Нийгмийн харилцааны явцад тухайн үндэстэнд түүхэн ёсоор бүрэлдэн бий болсон хэлийг юу гэж нэрлэх вэ?

a)

Зохиомол хэл

b)

Төрөлх хэл

c)

Ердийн хэл

d)

Үндэсний хэл

43.

Дараах ойлголтуудын аль нь албан бус хэм хэмжээнд хамаарахгүй вэ?

a)

Иргэн бүр төрийн дууллаа мэддэг байх

b)

Монголчуудын зочлох, хүндлэх ёсыг хүндэтгэх

c)

Иргэн бүр орлогоо зөв мэдүүлж татвараа төлөх

d)

Хүн бүр өөрийн овог, удам, гарал угсаагаа мэддэг байх

44.

Хүн бүр суралцах, амьдарч ажиллах, аялж зугаалах гэх мэт янз бүрийн зорилгоор гадаад орныг зорьдог. Хэдийгээр сайхан бүхнийг төсөөлөн очдог ч харь оронд мэдэхгүй хэлээр дасал болоогүй хүмүүстэй харилцаж, дасан зохицож амьдрах явцад гардаг бэрхшээлийг юу гэх вэ?

a)

Соёлын гажилт

b)

Соёлын цочирдол

c)

Соёлын хожимдол

d)

Соёлын нэгдэл

45.

Дараах бодомжуудын аль нь буруу томьёологдсон байна вэ?

a)

Оюуны соёлын өвөрмөц үзэгдэл бол урлаг юм.

b)

Уран зураг, уран барилга, симфони найрал хөгжим зэрэг нь сонгодог соёлын төрөл юм

c)

Нийтийн соёл нь соёлын бусад хэлбэрийг бодвол уран сайхны үнэ цэн нь өндөр байдаг.

d)

Нийгмийн анги, угсаа гарал, шашин, оршин суух нутаг зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр дэд соёл бүрддэг

46.

Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу?

a)

1a2c3b

b)

1a2b3c

c)

1c2a3b

d)

1b2c3a

47.

Нөхөж бичнэ үү. .............................гэдэг нь төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан хүсэлтийг хэлнэ.

a)

Өргөдөл

b)

Гомдол

c)

Санал

d)

Мэдэгдэл

48.

АНУ-ын улс төр судлаач А.Алмонд өөрийн гэсэн зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлгийг сонирхлын бүлгийн ямар хэв шинжид хамаарна гэж үзсэн вэ?

a)

Аномик бүлэг

b)

Эвсэл холбооны бүлэг

c)

Эвсэл холбооны бус бүлэг

d)

Үзэл сурталжсан бүлэг

49.

Олон намын тогтолцооны ач холбогдлыг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

a)

Бусад нам хөдөлгөөнийг хориглодог

b)

Олон ургальч үзлийг дэмждэг

c)

Хүний эрхийг хангадаг

d)

Нэг нам ноёрхох боломжийг хязгаарладаг

50.

ДНБ -г орлогоор нь тодорхойлохдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Түрээсийн төлбөр

b)

Зээлийн хүү

c)

Өрх гэрийн хэрэглээний зардал

d)

Татвар

51.

Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу?

a)

1a2c3b

b)

1b2c3a

c)

1c2a3b

d)

1b2a3c

52.

Нөхөж бичнэ үү? Гадаад худалдааны тэнцэл гэдэг нь ..................... хэлнэ.

a)

Экспорт, импортын нийлбэрийг хэлнэ

b)

Экспорт, импортын зөрүүг хэлнэ.

c)

Бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад орнуудад борлуулахыг хэлнэ

d)

Бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад орнуудаас худалдаж авахыг хэлнэ

53.

Тодорхой газар нутгийн хүрээнд түүхэн ёсоор тогтсон соёл, сэтгэл зүйн ерөнхий шинж онцлогийг хадгалсан, урт удаан хугацааны холбоотой том бүлэг хүмүүсийн тогтвортой цогц нь нийгмийн нийтлэгийн аль хэлбэрийг илэрхийлсэн ойлголт вэ?

a)

Аймаг

b)

Угсаатан

c)

Овог

d)

Ястан

54.

Нийгмийг тайлбарласан онолын олон хандлагууд байдаг. Дараах эрдэмтдийн аль нь

бүтэц – чиг үүргийн хандлагын төлөөлөгч вэ?

a)

Р.Мертон

b)

Ч.Куули

c)

К.Маркс

d)

М.Вебер

Similar Resources on Wayground