NEW
Font size
Worksheets2022 он C
Total questions: 56
Worksheet time: 43mins
1. Тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг агент аль нь вэ? Зөв хариултыг сонгоно уу. /1 оноо/
А. Гэр бүл
B. Сургууль
C. Үе тэнгийнхэн
D. Хэвлэл мэдээлэл
E. Ажлын байр
Хүний нийгэмшилтийн талаарх ойлголтуудыг өгөгдөлтэй нь зөв харгалзуулна уу? /2 оноо/
А. а3, b1,c4 d2
В.a2, b4 c1,d3
С. a4, b1,c2 d3
D. a3,b1,c2,d4
Е. a2, b3,c4 d1
Шинэ үзэл санаа дэлгэрүүлэгчдэд тухайн цаг үед нь ноёрхогчдын зүгээс ямагт дайсагнасан, үл
тоож ханддаг ч, нийгэмд өөрчлөлтийг эхлүүлдэг. Жишээ нь, XX зууны эхэн үед сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорьж шийтгэж байжээ... Ийнхүү ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүс эр зориг, тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөлтийг авчирдаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?
/2 оноо/
А. Гажуудлын харьцангуй мөн чанар
В. Гажуудлын сөрөг үр дагавар
С. Гажуудлын эерэг үр дагавар
D. Гажуудлын ил чиг үүрэг
Е. Гажуудлын сөрөг чиг
үүрэг
4. Уг онолын хандлага нь хувь хүн утга учир, санаа зорилготойгоор бүтээлчээр үйлддэг хэмээн үзээд, хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг онол аль нь вэ? /2 оноо/
А. Марксист онол
В. Хүн ам зүйн онол
С. Бүтэц-чиг үүргийн онол
D. Иргэншлийн онол
E. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн, орчин үед хамгийн түгээмэл тархсан нийгмийн хэв маяг аль нь вэ? /1 оноо/
А. Ан агнуурын нийгэм
B. Цэцэрлэг аж ахуйн нийгэм
C. Газар тариалангийн нийгэм
D. Аж үйлдвэржсэн нийгэм
E. Аж үйлдвэржилтийн дараах нийгэм
Т.Билтон нарын үзэж байгаагаар орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу?
А. Гэр бүл, гэрлэлтийн харилцаа өөрчлөгдөж, гэрлэлтийн нас хойшилж ганц биеэр амьдрах зэрэг олон янзын төрөл хувилбарууд хүлээн зөвшөөрөгдөх болсон
В. Шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй
С. Орчин үеийн төрийн бүтэцтэй буюу үндэсний төрийн бүгд найрамдах засаглал бүхий төртэй
D. Нийгэм хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг
Е. Аж үйлдвэр нь эдийн засгийн гол талбар
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү.
....................................гэдэг нь нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ.
А. Тэгш бус байдал
В. Нийгмийн давхраа
С. Нийгмийн давхраажилт
D. Нийгмийн ялгарал
Е. Нийгмийн нийтлэг
1850 он хүртэлх Америкийн өмнөд, хэсэгт түгээмэл байсан гэж үздэг, орчин үед далд хэлбэрээр оршин байгаа давхраажилтын хэв маяг аль нь вэ? /1 оноо/
A. Анги бүлэг
B. Язгуур угсаа
C. Боолчлол
D. Нээлттэй нийгэм
E. Каст
Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.
A. Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
B. Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн
C. Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг
D. Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн
E. Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л. Уорнерын жишээ загвар аль нь вэ? /2 оноо/
A. Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.
B. Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх, чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.
С. Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.
D. Их хэмжээний баялагийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүд хүндэтгэдэг
E. Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.
Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг илтгэдэг ойлголт аль нь вэ? /1 оноо/
A. Хэм хэмжээ
B. Хэл
С. Бэлгэ тэмдэг
D. Мэдлэг
E. Үнэлэмж
“Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс” хэмээх өгөгдөл нь соёлын аль чиг үүрэг болохыг олно уу?
А. Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
В. Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
С. Танин мэдэхүйн чиг үүрэг
D. Бэлгэдлийн чиг үүрэг
Е. Үйл ажиллагааны чиг үүрэг
Олон улсын соёл, монголчуудын соёл, баруун монголын соёл гэх мэтээр ангилсан нь ямар шалгуур үзүүлэлтийг гол болгон ангилсан бэ?
А. Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
В. Соёл ямар нэг нийгмийн хэв маягт хамаарна
С. Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно
D. Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
Е. Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
Соёлын хэв маягуудыг түүхэн дарааллаар зөв байршуулсан нь аль вэ?. /1 оноо/
1. Эртний 2. Хүй нэгдлийн 3. Дундад зууны
4. Сэргэн мандалтын 5. Шинэ үеийн 6. Орчин үеийн
A. 1, 3, 2, 4, 6, 5
В. 1, 3, 2, 4, 5, 6
С. 1, 3, 2, 5, 4, 6
D. 2, 1, 3, 4, 5, 6
Е. 2, 1, 4, 3, 5, 6
Соёлын төрөл бүрийн үйлчилгээ бий болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг үндэсний соёлын бодлогод тусган хэрэгжүүлдэг. Монгол улс “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг 2015 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрт хамаарахгүй өгөгдлийг олно уу.
А. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх
В. Тухайн салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
С. Улс, үндэснийхээ арвин баялаг өв уламжлал, ёс заншил, байгалийн өвөрмөц дүр төрх, соёлын нөлөөг сэргээх, хайрлан хамгаалах
D. Соёлын үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхий нийтэд таниулан сурталчлах
Е. Соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх
Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг юу гэж үздэг вэ?
А. Соёлын адилсал
В. Соёлын дархлаа
С. Соёлын эрх чөлөө
D. Соёлын даяаршил
Е. Соёлын үйлдвэрлэл
“...Өнөөдөр удам дагасан малчид цөөрч байна. Малчин айлын хүүхдүүд их дээд сургуульд сурдаг. Сургуулиа төгсөөд буцаж мал малладаггүй. Өнөөдөр 5 хүүтэй айлын 5 хүүхэд бүгд төв газар амьдарч, тэдний малыг зарын дагуу очсон туслах малчин маллаж байна. Мал малчин хоёр байх боловч, мал дагасан соёл, удам дагасан малчин хоёр ховордох гээд байна...” Дээрх эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?
А. Соёлын цочирдолд орох
В. Соёлын дархлаа алдагдах
С. Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
D. Соёлын адилсал идэвхжих
Е. Соёлын үйлдвэрлэл эрхлэх
Хэн ч байгалиас заяасан засаглах эрх, өөрөөр хэлбэл, хэнд ч бусдыгаа захирах төрөлх эрх гэж байхгүй. Эрх бол хүн бүрд хамаарах ёстой. Хүнд төрөлхөөс заяасан гурван эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ? /1 оноо/
A. Дж.Кэмпбелл
B. Ж. Локк
С. Э.Фромм
D. К.Оберг
E. Э.Кассирер
Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ. Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга нутаг сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ. Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлийн алинд хамаарах вэ?
/2 оноо/
A. Соёлын эрх чөлөөний суурь зарчим
B. Соёлын адилсал
С. Соёлын даяаршил
D. Соёлын эрх чөлөө
E. Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
Тухайн жилийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшний ерөнхий өсөлт буюу инфляцийн түвшинд харьцуулж тодорхойлдог ойлголтыг юу гэдэг вэ?
A. Бодит ДНБ
B. Нэрлэсэн ДНБ
С. Дотоодын нийт бүтээгдэхүүн
D. Үндэсний нийт бүтээгдэхүүн
E. Нэг хүнд ногдох ДНБ
“Сүү ХК”-ны технологийн шинэчлэл хийсэн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ? /1 оноо/
A. Өрх гэрийн хэрэглээний зардал
B. Төрийн зардал
С. Аж ахуйн нэгжийн зардал
D. Гадаадын хэрэглэгчийн зардал
E. Цэвэр экспорт
Иргэн Б 2021 онд нэгэн компаний 1000 ширхэг нэгж хувьцааг, 1.000.000 төгрөгөөр хөрөнгийн биржээс худалдаж авсан. Жилийн дараа нэгж хувьцааны үнэ 1100 төгрөгт хүрсэн үед Б хувьцаагаа эргүүлэн худалдсан бол хэдэн төгрөгтэй болох вэ? /2 оноо/
A. 1.110.000
B. 1.101000
С. 1.001.000
D. 1.111.000
E. 1.100.000
Зах зээлийн онолыг үндэслэгч, татвар хураалтын үндсэн зарчмуудыг тодорхойлсон сэтгэгч аль нь вэ? /1 оноо/
A. Артур Лаффер
B. Адам Смит
С. Джон Мейнард Кейнс
D. Фридрик фон Хайек
E. Хенри Бокли
Төрийн эдийн засаг бүдүүвчийн орхигдсон хэсэгт тохирох ойлголтыг сонгоно уу? /1 оноо/
A. Санхүүгийн зохицуулах хороо
B. Засгийн газар
С. Улсын Их Хурал
D. Банкуудын холбоо
E. Арилжааны банк
Татварын дарамтыг багасгах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ? /2 оноо/
A. ААН-ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого, ААН-ийн орлого өснө.
Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт өснө.
B. ААН -ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого өснө.
Ингэснээр хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт буурна
С. ААН -ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого буурна.
D. ААН -ээс авах татварын хэмжээг нэмэгдүүлснээр хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого
буурна. Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ буурч нийт эрэлт өснө.
E. ААН-ийн татварын хувь хэмжээг бууруулах нь эргээд төрийн орлого буурах нэг шалтгаан
болно.
Эдийн засгийн ухааны нэрт эрдэмтэн Фридрик фон Хайекийн намтар, үзэл баримтлалаас илүүц ойлголтыг олно уу.
A. Эдийн засгийн амьдрал, логик, ёс зүй болон социализмын шинжлэх ухааны үндэслэлийг бүх
талаас нь судалж үзээд алдаатай байсан гэдгийг нотолсон.
B. Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй гэдгийг
баталсан.
С. Зах зээлийн эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна.
D. Эх орны өмнө байгуулсан гавьяаг нь үнэлэн түүнд “Лорд” зэрэг олгосон.
E. Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн 1974 онд түүнд Нобелийн шагнал олгосон
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрийн газар байгуулах эсвэл худалдан авч болно. Үүнийг..................................гэнэ.
A. Олон улсын худалдаа
B. Портфелийн хөрөнгө оруулалт
С. Хөдөлмөрийн шилжилт
D. Гадаад худалдааны бодлого
E. Гадаадын шууд хөрөнгө оруулалт
Эдийн засгийн хөгжил нь эдийн засгийн өсөлтийг бодвол илүү өргөн хүрээтэй ойлголт бөгөөд дараах үзүүлэлтүүдтэй холбогддог. Эдгээрээс хамааралгүй өгөгдлийг олно уу?
A. Хүний хөгжлийн үзүүлэлт сайжирсан
B. Амьжиргааны түвшин дээшилсэн
С. Аж үйлдвэржилт болон бүтцийн өөрчлөлт бий болсон
D. Эдийн засгийн хараат байдал нэмэгдсэн
E. Эдийн засаг өссөн
Ардчилсан нийгэмд хаан, ерөнхийлөгч, сайд хэн ч хуулиас дээгүүр эрх эдлэхгүй, зөвхөн хуулиар баталгаажсан эрхийг л эдэлнэ. Иргэн бүр хуулийг сахиж, түүнийг зөрчвөл хариуцлага хүлээдэг. Уг өгөгдөлд хамаарах ардчиллын үнэт зүйл аль нь вэ? /1 оноо/
A. Тэгш эрх
B. Хүний эрх, эрх чөлөө
С. Хуулийн засаглал
D. Иргэдийн улс төрийн оролцоо
E. Эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих
Монгол улсын төрийн эрх мэдэл хуваарилалтын тогтолцоог харуулсан бүдүүвчийг ажиглаад тохирох хариултыг нөхнө үү.
A. Цагдаагийн ерөнхий газар
B. Улсын ерөнхий прокурор
С. Улсын их хурлын дарга
D. Тагнуулын ерөнхий газар
E. Ерөнхий сайд
“Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ”. Энэ нь иргэний нийгмийн тухай тодорхойлсон сэтгэгчдээс хэний үзэл санаа вэ? /1 оноо/
A. К.Поппер
B. Г. Гегель
С. Р.Путнам
D. Аристотель
E. Р.Дарендорьф
Иргэний нийгмийн төлөвшил нийгмийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?
/1 оноо
А. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх
В. Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх
С. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих
D. Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих
Е. Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуулиар баталгаажуулах
Ардчилсан сонгуулийн саналаа нууцаар гаргах зарчмыг олно уу. /1 оноо/
А. Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан сонгуульд оролцох
В. Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
С. Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
D. Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
Е. Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
2016 оны Улсын их хурлын сонгуульд МАН нийт сонгогчдын 45.69%-ийн санал авсан ч парламентын суудлын 85.5% буюу 65-ыг авсан байсан бол бусад нам эвслүүд нийт сонгогчдын 54.31%-ийн санал авсан хэдий ч парламентад 11 суудал авч байжээ. Энэхүү баримт нь сонгуулийн аль тогтолцооны онцлогийг харуулж байна вэ?
А. Мажоритари тогтолцооны энгийн олонх
В. Пропорциональ тогтолцоо
С. Мажоритари тогтолцооны үнэмлэхүй олонх
D. Мажоритари тогтолцооны харьцангуй олонх
Е. Холимог тогтолцоо
Хувь хүний эрх, эрх чөлөөг хангах хуулийн засаглалыг бэхжүүлж, эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах үнэт зүйлсийг эрхэм болгодог улс төрийн үзэл баримтлал аль нь вэ? /1 оноо/
А. Неолиберализм
В. Консерватизм
С. Либерализм
D. Социал демократ
Е. Неоконсерватизм
Улс төрийн намын үзэл баримтлалыг шугамд өгч тэмдэглэсэн байна. Тохирох үзэл баримтлалыг сонгож нөхнө үү?
А. Нацизм
В. Социал демократ
С. Консерватизм
D.Неолиберализм
Е. Неоконсерватизм
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд тодорхой зарчмуудыг мөрдлөг болгодог. Дараах өгөгдлүүдээс илүүц зүйл дурдсан бол олно уу.
А. Хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах
В. Нэг хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тулд мэдээлэл дамжуулах
С. Нас, хүйс, шашин шүтлэг үл харгалзан олон нийтэд хүргэх
D. Хэвлэл мэдээлэл нь зөвхөн төр засгийн дуу хоолой болох
Е. Боловсролын түвшин харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг хуулиар хангах
2015 оны ардчилсан засаглал судалгааны дүнгээс: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрөөс хараат бус байдаг гэдэгтэй судалгаанд хамрагдсан иргэдийн 42,6 хувь нь санал нийлдэггүй, 23,0 хувь нь дунд зэрэг, 8,3 хувь нь санал нийлдэг гэж үзжээ. Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ?
A. Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх сэтгүүлчдээс авсан дүгнэлт
B. Улс төрийн намуудын санхүүгээс хараат бус байдлын талаарх иргэдийн санал
C. Сонирхлын бүлгүүд улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн санал
D. Иргэний нийгмийн зохион байгуулалтын үйл ажиллагааны шаардлага
E. Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн төсөөлөл
“Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүдийн хүний эрхэм чанар болон салшгүй эрхүүдийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дээрх энх тайван, эрх чөлөө шударга ёсны үндэс” гэж ямар баримт бичигт тусгасан байдаг вэ? /2 оноо/
А. НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”
В. “Иргэний ба улс төрийн эрхийн ОУ-ын пакт”
С. “Сирусын бортого”
D. Монгол улсын Үндсэн хууль
Е. “Эрх чөлөөний харти”
Хүний эрхийн үндсэн зарчмуудыг ойлголттой нь зөв тохируулна уу?
А. а1, b3, c2
В. a1, b2, c3
С. a3, b2, c1
D. a3, b1, c2
Е. a2, b3, c1
Иргэд өндөр наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, тахир дутуу болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой холбогдон үүсч буй харилцааг нэрлэнэ үү. /2 оноо/
А. Иргэний эрх зүйн харилцаа
В. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа
С. Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа
D. Захиргааны эрх зүйн харилцаа
Е. Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа
Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх үүснэ. Ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийг олно уу? /2 оноо/
А. Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
В. Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
С. Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 12 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
D. Ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Е. Ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Эрх зүйд захирагдах ёсны дагуу орчин цагийн үндсэн хуульд удирдлага болгодог зарчмуудаас хамааралгүй ойлголтыг олно уу.
А. Төрийн байгууламжийг тодорхой тусгасан байх
В. Ардчилсан дэглэм, бүгд найрамдах засаглалыг хүлээн зөвшөөрөх
С. Хүнлэг энэрэнгүй байдлыг бий болгох
D. Засаг, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх
Е. Үндсэн хуулийг хянах тогтолцоог бүрдүүлэх.
Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлэх шаардлагатай нэхэмжлэлийн бүрдүүлбэрүүдээс хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
А. Улсын тэмдэгтийн хураамж буюу шүүхээс үйлчилгээ үзүүлсний хөлсийг хуульд заасан хэмжээгээр төлсөн баримт
В. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, утасны дугаар, хуулийн этгээд бол оршин байгаа газар
С. Эрх зөрчигчийн буюу хэргийн хариуцагчийн овог, эцгийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг
D. Нэхэмжлэлийн үнэ буюу хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар бичих
Е. Нэхэмжлэгчийн нийгмийн гарал, боловсролын түвшин
Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох /үйлчилгээний хүртээмжийг амар хялбар болгох, эмзэг бүлгийг эн тэргүүнд анхаарч, тэгш байдлыг бүрдүүлэх/ арга хэмжээ авах нь төрийн ямар үүрэгт орох вэ? /2 оноо/
А. Хамгаалах үүрэг
В. Хүндэтгэх үүрэг
С. Хангах үүрэг
D. Ахиц дэвшил гаргах үүрэг
Е. Нөлөөлөх үүрэг
Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас эрх зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хугацааг хэд хоногийн дотор байхаар тогтоож өгсөн вэ ? /1 оноо/
А. 60 хоног
В. 14 хоног
С. 45 хоног
D. 30 хоног
Е. 7 хоног
Баянгол дүүргийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжаар иргэн Б-д, мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар иргэн Г-д газар олгохдоо иргэн Б-ийн нэр дээр байдаг “Очир” дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг давхардуулан олгосон байна. Дээрх тохиолдолд иргэн Б эрх зөрчигдсөн гэж үзэн дээд шатны байгууллагад гомдол гаргажээ. Б-гийн хувьд аль субьектэд хамаарах вэ? /2 оноо/
А. Хуулийн этгээд
В. Хариуцагч
С. Гомдол гаргаж буй иргэн
D. Албан тушаалтан
Е. Гуравдагч этгээд
Судлаачид Монгол улсыг олон улсын харилцааны улс оролцогчын хувьд “бага улс” гэсэн статуст хамааруулдаг. Тэгвэл уг статуст хамаарахгүй өгөгдлийг олно уу. /1 оноо/
А. Дэд бүтэц хөгжөөгүй, хүн ам цөөн
В. Улс төрийн тогтвортой байдал бүрэн хангагдсан
С. Далайд гарцгүй, эх газрын байршилтай
D. Түүхий эд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь хоёр хөршөөс хамааралтай
Е. Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог
Олон улсын улс төр, эрх зүй, эдийн засаг, соёлын олон талт харилцаанд гадаад бодлогоороо дамжуулан оролцох үйл ажиллагааны цар хүрээ, нөлөөллөөр тодорхойлогдох ойлголтыг олно уу?
/2 оноо/
А. ОУХ-нд оролцох зарчим
В. ОУХ-нд оролцох үйл ажиллагааны чиглэл
С. ОУХ-нд оролцох нөлөө
D. ОУХ-нд оролцох үүрэг
Е. ОУХ-ны тэргүүлэх чиглэл
Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал баримт бичгийн /6 дугаар зүйлээс/ гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогоос үл тохирох өгөгдлийг олно уу? /2 оноо/
А. Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх
В. Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль олон улсын гэрээний хүрээнд хамгаалах
С. Гадаадад байгаа иргэддээ хууль ёсны эрх, үүрэг хариуцлагын талаарх шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгөх
D. Гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг гэмт хэргээс сэрэмжлүүлэх, хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах
Е. Гадаад улсад суугаа өөрийн иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд хамтран ажиллахдаа тодорхой шалгуур тавих
Эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхийг бүрдүүлж, тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай бүс нутгийн болон олон улсын интеграцид нэгдэх, судалгаа, тооцоонд тулгуурлан, шат дараатай, сонголттойгоор хэрэгжүүлэх ойлголтыг юу гэж үзэх вэ? /2 оноо/
А. Эдийн засгийн олон тулгуурт бүтэц
В. Эдийн засгийн аюулгүй байдал
С. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт
D. Олон улсын тээвэр, дэд бүтэц
Е. Эдийн засгийн бие даасан байдал
Тодорхой чиглэл, хүрээнд зорилго тавьж хэрэгжүүлдэг, иргэн байгууллагад түлхүү нээлттэй, сайн дурын шинжтэй, иргэний нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ? /1 оноо/
А. Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
В. Олон улсын байгууллага
С. Үндэстэн дамнасан корпорацууд
D. Олон улсын төрийн бус байгууллага
Е. Олон улсын гэмт хэргийн сүлжээ
Дараах ойлголтуудыг харгалзах утгатай нь зөв тохируулна уу.
А. а2, b3, c1
В. a3, b2, c1
С. а2, b1, c3
D. a3, b1, c2
Е. а1, b3, c2
2006 онд Монгол улсын Засгийн газрын зүгээс манлайлан санаачилга гаргаж үүсгэн байгуулалцсан олон улсын байгууллага аль нь вэ? /1 оноо/
А. ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл
В. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв
С. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/
D. Олон улсын худалдааны эрх зүйн комисс
Е. Олон улсын атомын энергийн агентлаг
Монгол улс Япон улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж түншлэлийн харилцаа ямар түвшинд хүрсэн бэ? /2 оноо/
А. Олон талт хамтын ажиллагааны түншлэл
В. Иж бүрэн стратегийн түншлэл
С. Иж бүрэн түншлэл
D. Өргөн хүрээтэй түншлэл
Е. Стратегийн түншлэл
Хатуу хүчний бодлого нь зөөлөн хүчний бодлогоос зарчмын ялгаа, үйлдлийн төрөл, өндөр хамааралтай хүчний үндэс зэргээрээ ялгаатай байдаг. Тэгвэл хатуу хүчний бодлогын зарчим аль вэ?
/1 оноо/
А. Эдийн засгийн хүч, урамшуулал
В. Албадлага
С. Удирдамж
D. Цэргийн хүч, эдийн засгийн хориг
Е. Захирах чадвар
