wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Сорил

Total questions: 51

Worksheet time: 27mins

Name
Class
Date
1.

Эртний Энэтхэгийн "Махабхарата" хэмээх яруу найрагт "Үхэр, ямаа, хүн, хонь, морь, илжиг, луус-энэ долоо бол гэрийн тэжээмэл амьтан" гэж өгүүлжээ" гэсэн баримтад хамаарах гол  асуулт аль нь вэ?

a)

A. "Махабхарата" хэмээх яруу найрагт өөр ямар асуудлыг тусгасан вэ?  

b)

В. Энэтхэгт боолчлол хөгжсөний учир юу вэ?

c)

С. Хүнийг яагаад гэрийн тэжээмэл  амьтдын тоонд оруулсан бэ? 

d)

D. Гэрийн тэжээвэр амьтны онцлог шинжүүд юу вэ?

2.

Суралцагчийн ёс суртахууны үүрэг болгосон хэм хэмжээнд аль нь үл хамаарах вэ?

a)

A.    Даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх 

b)

B.    Суралцагч бүр өөрийгөө хөгжүүлж, сурлагадаа ахиц гаргаж байх

c)

C.   Мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах

d)

D.   Сургуулийн өмч хөрөнгө, эд хогшлыг ариг гамтай эдэлж ашиглах

3.
1.Нийгмийн тогтолцооны макро бүтцэд бус харин нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй анхаардаг нийгмийг судлах онолын хандлага аль нь вэ?
a)
Бүтэц чиг үүргийн хандлага
b)
Харилцан үйлдлийн хандлага
c)
С. Тогтолцооны хандлага
d)
Зөрчилдөөний хандлага
e)
Шалтгаант чанарын хандлага
4.
2. Ан агнуур, түүврийн нийгэм хэмээх ойлголт нийгмийн хэв маягийг ангилах онол, ангилалын алинд хамаарах вэ?
a)
Морганы үзэл
b)
Формацын онол
c)
Иргэншлийн онол
d)
Өсөлтийн үе шатны онол
e)
А. Ленски, Ж. Ленски нарын ангилал
5.
3.Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
Гэр бүлийн
b)
Боловсролын
c)
Эдийн засгийн
d)
Улс төрийн
e)
Шашны
6.
4.Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн занүйл шинэчлэгдэхийг ..............................гэдэг
a)
Нийгмийн хөдөлгөөн
b)
Нийгмийн хувьсгал
c)
Нийгмийн өөрчлөлт
d)
Нийгмийн шилжилт
e)
Нийгмийн хувьсал
7.
5. Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ?
a)
ёс суртахуун
b)
эд баялаг
c)
эрх мэдэл
d)
нэр хүнд
e)
боловсрол мэргэжил
8.
6.Ёс суртахууны хэм хэмжээ нь хувь хүний үйл ажиллагааг бусад хүмүүс болон нийгмийн эрх ашиг сонирхолтой нийцүүлэн чиглүүлж байдаг. Энэ нь ёс суртахууны хэм хэмжээний аль үүрэгт хамаарах вэ
a)
Хуримтлуулах хадгалах үүрэг
b)
Төлөвшүүлэх үүрэг
c)
Танин мэдэхүйн үүрэг
d)
Үнэлэмж баримжааллын үүрэг
e)
Зохицуулах үүрэг
9.
7.ДНБ-д оруулж тооцох бүтээгдэхүүн ажил үйлчилгээний жишээ аль нь вэ?
a)
Бялууны үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох үр тариа болон гурилын өртөг
b)
Батын аав амралтын өдрөөр машиндаа засвар хийв.
c)
Болд хашаандаа гэр бүлийн хэрэгцээндээ зориулж төмс тарив.
d)
Талхны үйлдвэрийн худалдан авсан гурилын өртөг
e)
Тухайн жилд үйлдвэрлэсэн талхны үнэ
10.
8.Улс орнуудыг төрийн засаглалын хэлбэрээр нь хэрхэн ангилдаг вэ
a)
Тоталитар болон авторитар
b)
Нэгдмэл болон холбооны
c)
Ардчилсан ба ардчилсан бус
d)
Хаант болон Бүгд найрамдах
e)
Холбооны болон улсуудын холбооны
11.
9.Нийгмийн цөөнх болон язгууртан дээд давхрааны төлөөлөгчдөд зориулагдан тэдний захиалгаар бий болгосон соёлыг ..................гэнэ
a)
нийтийн соёл
b)
ардын соёл
c)
дагуул соёл
d)
элитийн соёл
e)
сөрөг соёл
12.
10. Соёлын эрх чөлөөний тулгуур ойлголтонд аль нь хамаарах вэ?
a)
. Өөрийн тогтолцооны хүрээнд адилслыг буй болгох
b)
B. Бүх хүмүүс өөрийн хэл соёлоор бахархаж, сурч боловсрох, шашин шүтэх ба эс шүтэх эрх, соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх нийгмийн баталгаагаар хангагдах
c)
Өөрийн соёлын хүрээнд ялгааг буй болгох
d)
Амьдралын эгэл нөхцөл алдагдах
e)
Соёлын гадуурхал
13.
11. Соёлын эрх чөлөөний суурь зарчмуудад хамааралгүйг олж тэмдэглэнэ үү
a)
Соёлын сонголт хийх бололцоог өргөжүүлэх
b)
Соёлын тэгш байдлыг үнэлэх
c)
Соёлын тулгалт хийх
d)
Уламжлалт ёс заншлыг хадгалах
e)
Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг хүндэтгэх
14.
12.Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг....................гэнэ
a)
Хуримтлал.
b)
Хувьцаа
c)
Хадгаламж
d)
Бонд
e)
Лиценз
15.
13.Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ?
a)
Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт ба бодит ДНБ-ий өсөлт
b)
Үндэсний орлогын өсөлт
c)
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
d)
Дотоодын нийт бүтээгдэхүүн
e)
Валютын нөөц өсөлт
16.
14.Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг ямар бодлого гэх вэ?
a)
Засгийн газрын
b)
Мөнгөний хумих
c)
Мөнгөний тэлэх
d)
Сангийн яамны
e)
Эдийн засгийн
17.
15.Аль нь сонгуулийн дийлэнх олонхийн тогтолцоог тодорхойлох вэ?
a)
Улс төрийн нам нь тодорхой тойргийг төлөөлөх хүмүүсийн нэрийг дэвшүүлдэг. Сонгогдохын тулд тухайн нэр дэвшигч тойрогтоо хамгийн олон санал авах ёстой.
b)
Иргэд улс төрийн намын төлөө саналаа өгдөг бөгөөд нам тус бүр нэр дэвшигчдийн жагсаал гаргадаг
c)
Парламентийн суудлыг улс төрийн намуудад сонгуульд авсан саналтай нь хувь тэнцүүлэн хувиарладаг.
d)
Сонгогч дэмжиж буй намынхаа нэрсийн жагсаалтын төлөө саналаа гаргана.
e)
Сонгуулийн дүн гархад хувь хүн биш аль нэг нам хэдэн хувийн санал авсан нь тэргүүн зэргийн ач холбогдолтой
18.
16.Хувь хүний орлогийн албан татварын тухай хуульд зааснаар татварын хөнгөлөлт эдлэх нөхцөл шаардлагыг хангасан иргэн аль нь вэ?
a)
Иргэн Б хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60%-иар алдсан боловч хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог
b)
Иргэн Д хонжворт сугалаанаас анх удаа 10 сая төгрөгийн хонжвор хожсон.
c)
Иргэн Г төрийн албанд ажилладаг 2017 онд анх удаа орон сууц худалдан авсан.
d)
Иргэн Н нэгэн компанид менежерээр ажилладаг түүний том хүү энэ жил их сургуульд элсэн суралцаж байна. Н хувиасаа сургалтын төлбөрийг нь төлсөн.
e)
Иргэн М 2017 онд 2 өрөө орон сууцаа худалдан борлуулж үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн.
19.
18. Улс орны эдийн засгийг санхүүжүүлэх гол үүргийг аль нь хүлээх вэ?
a)
Төв банк
b)
Арилжааны банк
c)
Засгийн газар
d)
Сангийн яам
e)
Банк бус санхүүгийн байгууллага
20.
19.Иргэний нийгмийг юу гэж ойлгож болох вэ?
a)
Ёс суртахууны үндсийг бий болгох явдлын үр дүн
b)
Төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг хүмүүсийн нэгдэл
c)
Хүмүүсийн аяндаа гарсан үйл ажиллагааны үр дүн
d)
Хүмүүсийн бие биетэйгээ эвлэлдэн нэгдэх явдал
e)
Хүмүүсийн үйл ажиллагааны чиг хандлага
21.
20.Сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялалт байгуулдаг. Дотроо энгийн олонх,үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
a)
Чөлөөт сонгууль
b)
Пропорциональ
c)
Холимог
d)
Уламжлалт
e)
Мажоритар
22.
21. ................гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхойүндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт юм.
a)
Хүний нэр төр
b)
Хүний эрх
c)
Хүний эрхэм чанар
d)
Хүний үнэлэмж
e)
Хүний мөс чанар
23.
22. Аль нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарахгүй вэ?
a)
Улсын цол одон медалиар шагнах
b)
Улсын их хурлын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих
c)
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх
d)
Улсын хил тогтоох
e)
Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах
24.
23.. Иргэн С 2017 онд хувийн хоёр өрөө орон сууцаа 70 сая төгрөгөөр худалдан борлуулжээ. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоосоо хэдэн хувийг татварт төлөх вэ?
a)
5%
b)
2%
c)
10%
d)
12%
e)
40%
25.
24.Сонгодог ардчиллын онолыг тодорхойлох гол үзэл санаа аль нь вэ?
a)
Option 1
26.
25.Бүтцийн ажилгүйдлийг тодорхойлох жишээ аль нь вэ?
a)
Эдийн засгийн хямрал үргэлжилж олон үйлдвэрүүд үйл ажиллагаа хумьж зарим нь зогсоожээ. Үүний улмаас үйлдвэрийн олон тооны ажилчид ажлаасаа халагдсан байна.
b)
Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин буурч, мэдээлэл технологийн салбарын эзлэх хувь эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас уурхайн ажилчид олноороо аижлгүй болсон.
c)
Өвлийн улирал эхэлснээр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Түүний улмаас тодорхой тооны хүмүүс ажилгүй болов.
d)
Доржийн цалингийн хэмжээ амьдралд нь хүрэлцэхгүй байгаа тул өөр өндөр цалинтай ажил хийхээр ажлаас гарсан.
e)
Хандаагийн нөхөр нийслэлд ажлахаар томилогдсон тул Хандаа хотод ирээд хэсэг хугацаанд ажилгүй байсан.
27.
26. Д. Моррисийн боловсруулсан амьдралын чанарын индекс нь дараах гурван үзүүлэлтээр тодорхойлогдоно. Гүйцээж бичнэ үү? 1. Нялхасын эндэгдэл 2. Амьдралын түвшин буюу насжилт 3. .....................
a)
Нэг хүнд ноогдох ДНБ хэмжээ
b)
Бичиг үсэг тайлагдсан байдал
c)
Эдийн засаг
d)
Нийгмийн байдал
e)
Байгаль орчин
28.
27. Улс орнуудыг төрийн засаглалын хэлбэрээр нь хэрхэн ангилдаг вэ?
a)
Тоталитар болон авторитар
b)
Нэгдмэл болон холбооны
c)
Ардчилсан ба ардчилсан бус
d)
Хаант болон Бүгд найрамдах
e)
Холбооны болон улсуудын холбооны
29.
28.Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ
a)
Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт ба бодит ДНБ-ий өсөлт
b)
. Үндэсний орлогын өсөлт
c)
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
d)
Дотоодын нийт бүтээгдэхүүн
e)
Валютын нөөц өсөлт
30.
30. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэх чиг үүргийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Улс төрийн шийдвэр гаргахад оролцох
b)
Мэдээллээр хангах
c)
Иргэдэд өөрийн гэсэн санаа бодлыг төлөвшүүлэхэд оролцон туслах
d)
Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх
e)
Цэнгэн баясгах, боловсрол олгох
31.
31.НҮБ хэдэн онд байгуулагдсан бэ?
a)
1950
b)
1948
c)
1961
d)
1945
32.
32.Шууд ардчиллын зарим давуу тал шинжүүдийг тоочихдоо түүний сул талыг дурдсан бол аль нь вэ?
a)
Иргэдийн улс төрд оролцох идэвх сонирхол өсдөг.
b)
Хэн нэгэн хэтэрхий их эрх мэдэл эдлэхээс сэргийлдэг
c)
Бүх иргэдэд аливаа асуудлаар саналаа илэрхийлэх боломж олгодог
d)
Нийт иргэд тухайн асуудлаар шийдвэр гаргахад санал өгөх эрхтэй
e)
Хууль гаргахад ихээхэн хугацаа шаарддаг.
33.
33.Эрх зүйн зөрчлийг гэмт хэргийн ба гэмт хэргийн бус гэж ангилдаг. Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Тэгвэл эс үйлдэл гэж юу вэ?
a)
Хуульд заасан үүргээ сайн биелүүлэхийг
b)
Хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг
c)
Ямар ч үйлдэл хийгээгүй байхыг
d)
Мэдээгүй байхыг
e)
Дэг журамгүй байхыг
34.
34. Олон улсын харилцаанд оролцох үйл ажиллагааны чиглэлүүдэд хамааралгүйг олно уу
a)
Эдийн засаг, худалдаа
b)
Шинжлэх ухаан
c)
Улс төр, эрх зүй
d)
Байгаль орчны
e)
Хүмүүнлэгийн
35.
35. Олон улсын харилцааны улс бус оролцогчид хамаарахгүй ойлголтыг олно уу
a)
Буддын шашны төвүүд
b)
Тусгаар тогтносон улсууд
c)
Coca Сola компани
d)
Эмнэсти интернэйшнл
e)
Далай лам
36.
37. ОУ-н эрх болон ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх гол үндэслэл болдлог хууль зүйн үүднээс заавал биелүүлэх шинжтэй дэг журмыг заасан эрх зүйн зарим баримт бичгүүдийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
ОУ-н шүүх арбитражын шийдвэр
b)
ОУ-н гэрээ
c)
ОУ-н байгууллагын заавал биелүүлэх шийдвэр
d)
ОУ-н эрх зүйн нэг талын баримт бичиг
e)
ОУ-н харилцааны ёс зүйн хэм хэмжээ
37.
38. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчидтой харилцах тулгуур чиглэлд хамаарахгүй нь аль вэ?
a)
Хөрш орнуудтай найрсгаар тэнцвэртэй харилцах
b)
Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа \АПЕК\
c)
Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг \АСЕАН\
d)
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн
e)
НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, тусгаар улсуудын хамтын нөхөрлөл
38.
39. Соёлын, эдийн засгийн, хүмүүнлэгийн, цахим, дипломат үйл ажиллагааны хэлбэрүүд гадаад бодлогын аль чиглэлд хамаарагдах вэ?
a)
Зөөлөн хүчний бодлого
b)
Хатуу хүчний бодлого
c)
Гуравдагч хөршийн бодлого
d)
Олон улсын эрх зүй
e)
Цэргийн хүч, эдийн засгийн хориг
39.
40. Капитал”, “Коммунист намын тунхаг” бүтээлдээ капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч хэн бэ?
a)
К. Маркс
b)
М. Вебер
c)
Э. Дюркгейм
d)
Т. Парсонс
e)
Ж. Г. Мид
40.
42. Улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг ....................... гэнэ.
a)
Цэвэр экспорт
b)
Үндэсний нийт бүтээгдэхүүн
c)
Дотоодын нийт бүтээгдэхүүн
d)
Үндэсний орлого
e)
Дотоодын хөрөнгө оруулалт
41.
43. Гүйлгээнд их хэмжээний мөнгө бий болж түүгээр худалдан авах барааны тоо хэмжээ бага багаар барааны үнэ өсдөг. Энэ нь инфляци үүсэх аль шалтгаанд хамаарах вэ?
a)
Ашгаас үүдэлтэй инфляци
b)
Зардалаас үүдэлтэй инфляци
c)
Эрэлтээс үүдэлтэй инфляци
d)
Борлуулалтаас үүдэлтэй инфляци
e)
Түвшнээс хамааралтай инфляци
42.
44. Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг төрийн .................. гэнэ.
a)
Мөнгөний бодлого
b)
Сангийн бодлого
c)
Зээлийн бодлого
d)
Хүүгийн бодлого
e)
Хөрөнгө оруулалтын бодлого
43.
45. Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага аль вэ?
a)
Бүтэц чиг үүргийн онол
b)
Зөрчилдөөний онол
c)
Харилцан үйлдлийн онол
d)
Нийгмийн онол
e)
Шалтгаант чанарын онол
44.
46. Энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, ураг төрлийн холбоонд суурилсан, олон төрлийн овгуудаас тогтох нийгэм бол.......................юм.
a)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
b)
Ан агнуурын нийгэм
c)
Аж үйлдвэржсэн нийгэм
d)
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
e)
Мал аж ахуйн нийгэм
45.
47. Макро эдийн засгийн бодлогын зорилго нь аль вэ?
a)
Иргэдээ чадавхжуулах, урт хугацаатай хүү багатай зээл олгох
b)
Улс төрийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэгдүүлэх
c)
Татварын хувь хэмжээг багасгах, гадаадаас зээл тусламж гуйх
d)
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон намын тогтолцоотой байх
e)
Эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах
46.
48. Бүх ард түмний санал асуулгад оролцох нь улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?
a)
Нийцгүй улс төрийн оролцоо
b)
Нийцтэй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр
c)
Идэвхгүй улс төрийн оролцоо
d)
Тогтоосон хэм хэмжээг зөрчсөн оролцоо
e)
Нийцгүй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр
47.
50. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага аль нь вэ?
a)
Улсын ерөнхий прокурорын газар
b)
Улсын дээд шүүх
c)
Үндсэн хуулийн цэц
d)
Шүүхийн ерөнхий зөвлөл
e)
Улсын их хурал
48.
51.Баялгийн үр шимийг хүртэх, баялгийг бүрэн хараа хяналтандаа байлгах, баялгийг худалдах, бэлэглэх, арилжих, зээлэх зэрэг эрх нь эдийн засгийн ямар эрхэд хамаарах вэ?
a)
A. Хөдөлмөрлөх эрх
b)
Хүний эрх
c)
Өмчлөх эрх
d)
Ёс суртахууны эрх
e)
Иргэний эрх
49.
52. Дараах үндэслэлүүдийн аль нь буруу вэ?
a)
Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй
b)
Иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг 45 хоногийн дотор байхаар тогтоож өгсөн.
c)
Нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг даргыг шууд харьяалах дээд шатны захиргааны албан тушаалтан мөн.
d)
Гомдол гаргагчийн гомдлыг түүнд мэдэгдсээр байхад ирээгүй тохиолдолд тэдгээрийг оролцуулахгүйгээр шийдвэрлэж болно.
e)
Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.
50.
53. Монгол улс гадаад бодлогынхоо хүрээнд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан оныг олж тэмдэглэ.
a)
1914
b)
1992
c)
1916
d)
2000
e)
2011
51.
54. Иргэн С 2017 онд хувийн хоёр өрөө орон сууцаа 70 сая төгрөгөөр худалдан борлуулжээ. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоосоо хэдэн хувийг татварт төлөх вэ?
a)
5%
b)
2%
c)
10%
d)
12%
e)
40%