NEW
Font size
Worksheets2020 ЭЕШ. А хувилбар
Total questions: 53
Worksheet time: 1hrs 8mins
Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан, зохион байгуулалтад орж, хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр бол.................. юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.
Нийгмийн үүрэг
Нийгмийн байр суурь
Нийгмийн бүтэц
Нийгэм
Нийгмийн институт
Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг.
Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
Сургууль
үе тэнгийнхэн
гэр бүл
хэвлэл мэдээлэл
ажлын байр
Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.
Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоо гаргахыг зорино
Мэдээлэл нь ажиглагдсан зан үйл, үг яриа байна
Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино
Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй
Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
XX зуунд Монгол улсын хүн ам 647.5 мянгаас 2373.5 мянга болж бараг 4 дахин өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?
Нийгмийн өөрчлөлт
Нийгмийн давхраажилт
нийгмийн гажуудал
нийгмийн бүтэц
нийгмийн судалгаа
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдах нь нийгмийн ямар үзэгдэл вэ?
нийгмийн нийтлэг
нийгмийн давхраажилт
нийгмийн ялгарал
тэгш бус байдал
нийгмийн давхраа
“Тун бага хувийг эзэлдэг ч нийгмийн баялгийн дийлэнх хэсгийг эзэмшдэг. Нийгмийн байр суурь нь үе залгамжилдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?
дээдийн доод
дундын дээд
дээдийн дээд
ажилчин анги
дундын дунд
Нийгмийн давхраажилтыг судлах зөрчилдөөний онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.
Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн
Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн
Эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байх бол бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр нөхцөлд байна
Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л. Уорнерын жишээ загвар аль нь вэ?
Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.
Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.
Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх, чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.
Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг
Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.
Цэгийн оронд соёлыг бүрдүүлэгч үндсэн элементийг нөхнө үү.
1. Бэлгэ тэмдэг 2.хэл 3.хэм хэмжээ 4.үнэлэмж 5. .......................
ухаан
мэдрэмж
мэдлэг
домог
шашин
Биелгээ нь Монголчуудын аж амьдралаас үүсчээ. Биелгээнд ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг. Жишээ нь: цайныхаа дээж, цацлыг уул усандаа өргөх, юм оёх, тариа тээрэмдэх буюу тариа татах, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргээр биелдэг. Биелгээний хөдөлгөөн, дохио зангаа нь мэдлэг, ..................... юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.
хэм хэмжээ
мэдрэмж
үнэлэмж
хэл
бэлгэдэл
“Суурь үнэлэмжүүд өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?
эртний, дундад, орчин үеийн
олон улсын, улс үндэстний
нэг хэв загварын, олон хэв загварын
ёс суртахууны, шашны
олонхийн, зонхилох, дэд соёл
Доорх соёлын хэв маягийг түүхэн дарааллаар нь байршуулна уу. /2 оноо/
1. Эртний 2. Хүй нэгдлийн 3. Дундад зууны 4. Сэргэн мандалтын 5. Шинэ үеийн 6. Орчин үеийн
. 1, 3, 2, 4, 6, 5
1, 3, 2, 4, 5, 6
2, 1, 3, 4, 5, 6
2, 1, 3, 4, 6, 5
1, 3, 2, 5, 4, 6
“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд үл хамаарах салбарыг тэмдэглэнэ үү.
дизайн, дүрслэх урлаг
мэдээллийн технологи
соёлын өв
тайзны уран бүтээл
кино урлаг
Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг .................. гэнэ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.
соёлын аялал жуулчлал
соёлын эрх чөлөө
соёлын үйлдвэрлэл
соёлын даяаршил
соёлын орон зай
Эдгээрээс аль нь соёлын эрх чөлөөг илэрхийлэх асуудал вэ?
хэн нэгний эрх чөлөөнд халдах
эрхээ эдлэхгүй байх
амьдрах хэв маягийг тулгахгүй байх
. өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг мэдрэмж
бусдын санал бодлыг зөвшөөрөхгүй байх
Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харъяалж буй улсаас их шалтгаална. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан билээ. Тэрхүү өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ үү. /1 оноо/
1. үг хэлэх, чөлөөтэй ярих, бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөө
2. үндэсний чөлөөт хэвлэл бүрэлдэн бий болох эрх чөлөө
3. бусад соёлыг хуулбарлан шууд дууриах эрх чөлөө
4. авъяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө
5. үндэсний үзэл санаа, соёл, уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө
2,3,4
1,2,3,4
1,2,3,5
2,3,4,5
1,2,4,5
Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?
түрээс
зээлийн хүү
ашиг
цэвэр экспорт
цалин
Орон нутагт улсын төсвөөс 150 км зам тавьж ашиглалтад оруулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?
Төрийн зардал
Аж ахуйн нэгжийн зардал
Өрх гэрийн зардал
Гадаадын хэрэглэгчийн зардал
Цэвэр экспорт
Хувьцаа гэж юу вэ?
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас
Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг
Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг
Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж
Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж
Татварыг бүх нийтээр төлдөг байх, хүмүүсийн орлоготой шууд хамааралтай байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?
. Заавал төлдөг байх
Ил тод байх
Тэгш байх
. Шударга байх
Энгийн байх
Төсвийн дефицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу
Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна
Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино
Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна
Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна
Эдийн засаг судлаач Ф. Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа
Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй
Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно
Нийт оролцоог төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй
Төрийн зардлыг өөрчлөхгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой.
Зээлийн хүүг бууруулах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
Банкны зээлийн хүү нэмэгдэхэд иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ
Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ буурч, хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ
Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс мөнгөтэй болсноор хэрэглээ нэмэгдэж, нийт эрэлт нэмэгдэнэ
Банкны зээлийн хүү нэмэгдэхэд иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт буурна
Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс мөнгөтэй болсноор нийт эрэлт тогтворжино
Улс орнуудын хооронд бараа үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг .......... гэнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү
Олон улсын худалдаа
Гадаад худалдааны тэнцэл
барааны нийт эргэлт
Гадаад худалдааны бодлого
Олон улсын харилцаа
Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулдаг үндсэн үзүүлэлтийг тэмдэглэнэ үү
Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хэмжээ
Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ
Иргэдэд төрийн бүх үйл ажиллагаа ил тод байхыг илэрхийлдэг ардчиллын зарчим аль нь вэ?
Зөвшилцөлд хүрэх зарчим
Шударга байх зарчим
Хууль дээдлэх зарчим
Цөөнхийг хүндэтгэх зарчим
Нээлттэй байх зарчим
Монгол улсын ерөнхийлөгч чиг үүргийнхээ хүрээнд эрх зүйн ямар акт гаргадаг вэ?
захирамж
тогтоол
зарлиг
хууль
тушаал
Иргэний нийгмийн түгээмэл шинжүүдэд үл хамаарах өгөгдөл аль нь вэ?
Хүний эрх, эрх чөлөөг эрх үүрэг, хариуцлагын зохист нэгдэлд нь хуулийн хүрээнд хүн бүхэнд адил тэгшээр эдлүүлдэг байх
Үндэсний соёлыг чухалчлан үзэж бусад соёлоос суралцах үйл явцад төрийн зүгээс хатуу хяналт тавих
Эрх мэдлийг зохистой хуваарилан тэнцвэржүүлж, нийгмийн харилцааг зохицуулах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх
Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжин зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх
Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн оролцооны эрх эрх чөлөөг баталгаажуулсан орчин бүрдүүлэх
Иргэний нийгмийн төлөвшил улс төрийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих
Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх
Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх
үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ шударгаар өрсөлдөх боломж бий болох
Бүх нийтээр оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү.
Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан оролцох
Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
Сонгогчдоос 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
саналыг харгалзах
харьцангуй олонх
үнэмлэхүй олонх
хувь тэнцүүлэх
энгийн олонх
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэхдээ баримталдаг зарчмуудад хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.
Ард түмний эрх ашгийг илэрхийлсэн дуу хоолой байх
Нэг хүний эрх ашгийн төлөө бус үнэн зөв мэдээлэл дамжуулах
Бүх нийтэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах
Эрх баригч намын байр суурийг бэхжүүлэх мэдээлэл дамжуулах
Хэвлэл мэдээлийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах
2015 оны ардчилсан засаглал судалгааны дүнгээс: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрөөс хараат бус байдаг гэдэгтэй судалгаанд хамрагдсан иргэдийн 42,6 хувь нь санал нийлдэггүй, 23,0 хувь нь дунд зэрэг, 8,2 хувь нь санал нийлдэг гэж үзжээ. Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ?
Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх шашны судалгааны дүгнэлт
Улс төрийн намуудын санхүүгээс хараат бус байдлын талаарх иргэдийн санал
Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн төсөөлөл
Сонирхлын бүлгүүд улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн санал
Иргэний нийгмийн зохион байгуулалтын үйл ажиллагааны шаардлага
Г. Алмондын судалснаар аномик шинжтэй бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол онцлог юу вэ?
Тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг
Тодорхой зохион байгуулалтгүй цугларалт, бослого, үймээн
Гол төлөв яс үндэс, шашин шүтлэг, нас хүйсээрээ нэгддэг бүлэг
Цэрэг арми, сүм хийдийн дор зохион байгуулагдан үүсдэг бүлэг
Өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн явцуу, хууль бус үүсдэг бүлэг
Хүний эрхэм чанарын үндсэн шинжид аль нь хамаарах вэ?
Хүний эрхэм чанар тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална
Хүний эрхэм чанар нь хүн бүрд харилцан адилгүй байна
. Хүний эрхэм чанар нь хэмжигдэх үнэт зүйл
Хүний эрхэм чанарыг хүнээс салгаж үл болно
Хүний эрхэм чанарт хэн нэгэн нөлөөлж чадна
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан тэгш байдлыг хангах зарчмыг илэрхийлсэн утгыг тэмдэглэнэ үү.
Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй байж, адил хүндэтгэлийг хүлээнэ.
Арьс өнгө, хүйс, хэл яриа, шашин шүтлэг, үзэл бодол, нийгмийн гарал, өмч хөрөнгө, төрсөн байдал зэргээс үл хамааран хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй
Бүх хүн аливаа ялгаваргүйгээр тэгш хүртэх түгээмэл шинж чанартай байх
Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл байна.
Хүний эрх нь орон гэр, сургууль, ажлын байр, зах зэрэг газар бүрт, амьдралын бүхий л хүрээг хамардаг
Иргэний эрх зүйн харилцаа нь хүний эрх, эрх чөлөөний үндэс болохын хувьд ямар зарчмаар баталгаажсан байдаг вэ?
чадвар, чадамжийн
тэгш байдлын
түгээмэл тунхаглалын
эрх үүргийн
хүний чөлөөт байдлын
Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл аль нь вэ?
өөрийн хүсэлтээр
насанд хүрээгүй
Удирдах албан тушаалтантай зөрчилдсөн
Ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон
Ар гэрт гэнэтийн ажил гарахад
Засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг, төрийн гол хууль аль нь вэ?
захиргааны хэргийн хууль
иргэний хууль
үндсэн хууль
хөдөлмөрийн тухай хууль
эрүүгийн хууль
Өмчлөх эрхийн эсрэг чиглэсэн нийгэмд аюултай гэмт хэрэгт аль нь орох вэ?
1. Алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших
2. Эд хөрөнгийг хувьчлан авах
3. Бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах
4. Болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх
1,2,3,4
1,3,4
1,2,3
2,3,4
1,2,4
Иргэн Ж-г ажилдаа явсан хойгуур түүний байшингийн цонхоор Б орж эд зүйлийг нь хулгайлж авсан байна. Б-гийн үйлдлийг хамар хашааны иргэн О харсан боловч энэ талаар хэнд ч хэлээгүй.
О-гийн үйлдэл эрх зүйн зөрчлийн аль ангилалд орох вэ?
хуулийн хүрээний
гэмт хэргийн бус
ёс зүйн
гэмт хэргийн
хуулийн бус хүрээний
Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч “бусад оролцогч” гэсэн субьектэд аль нь хамаарахгүй вэ?
Хэлмэрч, орчуулагч
өмгөөлөгч
гэрч
шинжээч
гомдол гаргагч этгээд
Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг иргэн Б эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах болжээ. Иргэн Б нэхэмжлэлдээ юуг тусгах вэ? Зөвийг олно уу? /3 оноо/
1. Нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг
2.Нэхэмжлэлийн зорилго, ач холбогдол
3.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл
1
2,3
1,2
2,3
3
Де-факто гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Соёл урлагийн ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Өөрийн орны болон бүс нутгийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш холбоотон улсууд, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чадалтай байдаг улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?
бага улс
их гүрэн
дунд улс
хөрш орон
хаант улс
Монгол улсын гавьяат тамирчин М. Бундмаа Хонконгийн шигшээ багийн урилгаар жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж өндөр амжилт гаргажээ. Бундмаа гавьяат олон улсын харилцаанд хэрхэн оролцож байна вэ?
Урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
Шашны чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
Төрийн бус байгууллагын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
Спортын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
Хувийн эрх ашгийн үүднээс эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн
Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны олон тулгуурт бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.
Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх
Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулахм
Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах
Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах
НҮБ тэргүүтэй нийтлэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?
Олон улсын байгууллага
Олон улсын төрийн бус байгууллага
Үндэстэн дамнасан корпорац
Нөлөө бүхий хувь хүн
Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
Олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл болсон олон улсын харилцааны улс бус оролцогчийг тэмдэглэнэ үү.
Далай лам
Тоёота корпораци
НҮБ
“Эмнэсти интернэйшнл”
ЮНЕСКО
Зүүн хойд Азийн бүс нутагт байрлах улс орныг тэмдэглэнэ үү.
Энэтхэг
Вьетнам
Монгол
Казахстан
Индонези
“АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болно.” гэж Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заажээ. Монгол улс яагаад “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ?
Монгол улс зөвхөн БНХАУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
Монгол улс Азийн бүсийн хамааралд бус Америк, Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
Монгол улс зөвхөн ОХУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
Монгол улс зөвхөн Буриад, Өвөр Монголын хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.
Ёс суртахууныг эрхэмлэн ямар ч үед, аль ч нөхцөлд эмзэг бүлгийн нийтлэг ашиг сонирхлыг хүндэтгэсэн үйл ажиллагаа явуулж байгаа зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.
Улс төрийн дипломат ажиллагаа
Эдийн засгийн дипломат ажиллагаа
Соёлын дипломат ажиллагаа
Цахим дипломат ажиллагаа
Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа
Доорх ойлголтуудад үндэслэсэн зөв бодомжийг тэмдэглэнэ үү. /3 оноо/
1.Зөөлөн хүч гэдэг нь бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар бусдад нөлөөлөх чадвар, үйл ажиллагаа
2.Хатуу хүч гэдэг нь улс төр, эдийн засгийн чадавхдаа дулдуйдан хүчээр түрий барих бодлого
3.Ухаалаг хүч гэдэг нь өөрт байгаа бүх боломжоо тэнцвэртэй хэрэглэх чадвар, үйл ажиллагаа
Зөөлөн хүчний бодлого бол хатуу ба ухаалаг хүчийг зөрчилдүүлэх зарчим, арга зүйд суурилна.
Хатуу хүчний бодлого бол ухаалаг ба зөөлөн хүчийг хослуулах зарчим, арга зүйд суурилна.
Ухаалаг хүчний бодлого бол зөөлөн хүчийг хатуу хүчний бодлогод захируулах зарчим, арга зүйд суурилна.
Ухаалаг хүчний бодлого бол хатуу ба зөөлөн хүчийг хослуулах зарчим, арга зүйд суурилна
Зөөлөн хүчний бодлого бол ухаалаг хүчийг хатуу хүчний бодлогод захируулах зарчим, арга зүйд суурилна.
