Worksheets10-р анги нийгмийн ухаан олимпиад
Total questions: 16
Worksheet time: 9mins
1920-иад оноос өмнө эмэгтэй хүнд цалин хөлстэй ажил, хөдөлмөр эрхлэх, эмчээр ажиллах сонголт байгаагүй нь ямар шалтгаантай холбоотой вэ?
Хүмүүс ямар үйлдлийг, хэрхэн хийх вэ гэдгийг нийгмийн бүтэц тогтоодогтой холбоотой.
1920-иод оноос өмнө нийт хүн амд эзлэх эмэгтэйчүүдийн тоо цөөн байсантай холбоотой
Нийгмийн бүтэц нь микро түвшинд хувь хүний нийгэмд амьдрах зан үйлийг тодорхойлж өгдөгтэй холбоотой
А ба С хариулт зөв
"Аж үйлдвэржилтийн нөлөөгөөр эмэгтэйчүүдийн нь үнэгүй ажил эрхлэгч болж, эрэгтэйчүүд нь гэр бүлээ тэжээгч болон хувирдаг" гэж хэн хэлсэн бэ?
О. Конт
Райт Миллс
К.Маркс
М.Вебер
Э.Гиддэнс "Кофе хэн нэгний гарт шууд ороод ирдэггүй. Та дэлгүүр, эсвэл кофе руу явж, ямар төрлийн кофе уухаа шийддэг. Тантай хамт олон сая хүн ижил төстэй шийдвэр гаргаж байгаа. Ингэснээр та кофены зах зээл болон танаас хэдэн мянган бээрийн хол байгаа үйлдвэрдэгчдийн амьдралд нөлөөлж байгаа хэрэг" хэмээн жишээ авсанд тохирох дүгнэлтийг олоорой.
Хүмүүсийн олон янзын харилцаа, үйлдэл нь харилцан бие биедээ нөлөөлж үйлчилж байдаг.
Кофе байнга худалдаж авч байх хэрэгтэй
Кофе нь эрүүл мэндэд хортой
хүмүүс ямар нэг зорилгогүйгээр нийгмийн харилцаанд оролцож байдаг
Эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулан, бусдаас хамааралт байдлыг нэмэгдүүлж болзошгүй байдалд хүргэдэг нь чиг үүрэгт хамаарах вэ?
Ил чиг үүрэг
Далд чиг үүрэг
Сөрөг чиг үүрэг
Дээрх бүгд
Нийгмийн байр суурийн ялгаа нь зохицолд хүргэхээс илүүтэй, өөрсдийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн төлөө зөрчилдөхөд хүргэдэг гэж аль онол үздэг вэ?
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Марксизм
Бүтэц чиг үүргийн онол
Харилцан үйлчлэлийн онол
Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой гэж аль онол тайлбарладаг вэ?
Шүүмжлэлт онол
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
Бүтэц чиг үүргийн онол
Неомарксист онол
" Хувь тавилангийн ээдрээ кино"-ны гол дүр Жанцанхорлоо залуудаа шашин шүтдэггүй, эсэргүүцдэг байснаа дараа нь шүтлэгтэй болсон нь:
Нийгэмшилт
Дахин нийгэмшилт
Сүсэг бишрэл өөрчлөгдөх нь нийгэмшилт биш
Хүний үзэл бодол үргэлж өөрчлөгдөж байдаг
Нийгэмшилтийн явцад хув хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан , тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
Нийгэмшилт
Тээгч
Адилсал
Нийгмийн нийтлэг
Нийгэмшилтийн агент гэдэг нь нийгэмшлийн хамгийн чухал үйл явц өрнөдөг хүрээлэл юм. Тэгвэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг үндсэн агент аль нь вэ?
Гэр бүлийн хүрээнд хүүхдүүд зан харилцааны анхдагч дадлуудыг өөриймшүүлдэг тул гэр бүл
Үе тэнгийнхний харилцаа хүний бүхий л амьдралд ач холбогдолтой тул үе тэнгийнхэн
Сургалт хүмүүжлийн ажил эрхэлдэг байгууллагууд хүүхдийн нийгэмших үйл явцад чухал үүрэгтэй тул сургууль
Телевизийн олон сувгийн нэвтрүүлгүүд нь бүх асны хүмүүст хүрч, тэдэнд онцгой нөлөө үзүүлэх үүрэгтэй тул олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
2017 оны байдлаар гэмт хэргийн хохирогч болсон нийт 8980 хүн байгаагаас эмэгтэйчүүд 42,1%-ийг эзэлж байгаа бол, эмэгтэйчүүдийн эзлэх тоон давтамжийг олно уу.
21075
8980
3782
57,9%
"Гэмт хэрэгтний боловсрол өсөхөд гэмт хэргийг илрүүлэх зардал өсдөг" гэсэн таамаглал дахь үл хамаарах хувьсагч аль нь вэ?
Гэмт хэрэг
Гэмт хэргийг илрүүлэх зардал
Гэмт хэрэгтний боловсрол
Гэмт хэргийн илрүүлэлт
Хоёр зүйлийг адил болон ялгаатай шинж чанараар нь харьцуулан судлахад ашигладаг аргыг нэрлэнэ үү.
Сурвалжлагын арга
Ажиглалтын арга
Судалгааны арга
Венн диаграммын арга
Уран шувуу модны хөвөнцөр, малын хялгас зэргийг цуглуулаад үүрээ барьдаг ажээ. Энэ нь соёл мөн үү.
Уран гоё хийцтэй учир соёл мөн
Шувууны үүр нь өөрөө материаллаг соёл мөн
Бүх амьтанд соёл байдаг болохоор соёл мөн
Уран шувуу үүрээ улам сайжруулж, тайлбарлаж чадахгүй учраас соёл биш
Дотооддоо онцлог ялгаа бүхий соёл бүрэлдэх хийгээд гадны соёлын элементүүд нэвтрэн шингэх боломжтой соёлын хэв маяг аль нь вэ?
Олон хэв загварын соёл
Нэг хэв загварын соёл
Соёлын түүхэн хэв маяг
Соёлын хожимдол
Энэтхэгт өлсгөлөнд нэрвэгдсэн хүн хүртэл үхрийн мах идэлгүй тэвчдэг. Энэ ямар шалтгаантай вэ?
Үхэр цөөн тоотой байдаг учраас
Үхрийг Кришна бурхны хөлөг гэж үздэг учраас
Үхрийг өөрсдийн өвөг дээдсээ гэж үздэг учраас
Үхрийн мах идэх нь хуулиар хориотой учраас
Аль ч ард түмэнд хөдөлмөрийн зэвсэг бүтээх, биеэ гоёх, цус холилдохыг хориглох зэрэг нийт 72 нийтлэг шинж байгааг судласан антропологич хэн бэ?
Жорж Мёрдок
Эрнст Кассирер
Э.Дюркгейм
Э.Тайлор
