wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Test 7

Total questions: 56

Worksheet time: 28mins

Name
Class
Date
1.

Төрийн салшгүй үндсэн 3 гол шинжийг гүйцээж бичээрэй.

1.Нийтлэг эрх мэдэл        2.Нутаг дэвсгэр        3. ............................

a)

Эдийн засгийн бие даасан байдал

b)

Үзэл суртал

c)

Төрийн бэлгэдэл

d)

Хүн ам

2.

Улс төрийн дотоод системийг бүрдүүлж буй үйл ажиллагааг тайлбартай нь зөв харгалзуулна уу.

a)

1a2b3c

b)

1b2a3c

c)

1c2b3a

d)

1c2a3b

3.

Улс төрийн системийн сонирхлыг нэгтгэх үйл ажиллагааг ямар улс төрийн институт хэрэгжүүлдэг вэ?

a)

Сонирхлын бүлэг

b)

Улс төрийн нам

c)

Төр

d)

Олон нийтийн байгууллага

4.

Засаглал хуваах онолыг үндэслэн төрийн эрх мэдлийг хэрхэн хуваарилдаг вэ?

a)

Эдийн засгийн, мэдээллийн, албадлагын

b)

Хүч хэрэглэх, наймаалцах, үүрэг үүсгэх

c)

Дагуулах ба хэрэгжүүлэх

d)

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх

5.

Бүх ард түмний санал асуулгад оролцох нь улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?

a)

Нийцгүй улс төрийн оролцоо

b)

Нийцтэй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр

c)

Идэвхгүй улс төрийн оролцоо

d)

Нийцгүй улс төрийн оролцооны идэвхтэй хэлбэр

6.

НҮБ-аас хүний хөгжлийн индексийг дараах гурван үзүүлэлтээр тодорхойлдог. Гүйцээж бичнэ үү.

1. Хүн амын дундаж наслалт    2. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ       3. ...........................

a)

Нийгмийн байдал

b)

Байгаль орчин

c)

Хүн амын боловсролын түвшин

d)

Эдийн засаг

7.

Шууд татвар аль нь вэ?

a)

Нэмэгдсэн өртгийн албан татвар

b)

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

c)

Архины албан татвар

d)

Тамхины албан татвар

8.

Эдийн засгийн уналт болон ажилгүйдлийн шалтгаан нь нийт эрэлт хангалтгүй байгаатай холбоотой. Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй, төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар энэ зорилтыг шийдэх ёстой хэмээн тайлбарладаг онолын урсгал аль нь вэ?

a)

Марксизм

b)

Үл үзэгдэх гарын онол

c)

Кейнсизм

d)

Сонгодог эдийн засгийн онол

9.

Бүтцийн ажилгүйдлийг тодорхойлох жишээ аль нь вэ?

a)

Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин буурч, мэдээлэл технологийн салбарын эзлэх хувь эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас уурхайн ажилчид олноороо ажилгүй болсон. 

b)

Эдийн засгийн хямрал үргэлжилж, олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хумьж, зарим нь зогсоожээ. Үүний улмаас үйлдвэрийн олон тооны ажилчид ажлаасаа халагдсан байна.

c)

Өвлийн улирал эхэлснээр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүний улмаас тодорхой тооны хүмүүс ажилгүй болов.

d)

Хандаагийн нөхөр нийслэлд ажиллахаар томилогдсон тул Хандаа хотод ирээд хэсэг хугацаанд ажилгүй байсан.

10.

Үйлдвэрлэлийн өртөг өссөнөөс бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин өсдөг. Энэ нь инфляци үүсэх аль шалтгаанд хамаарах вэ?

a)

Ашгаас үүдэлтэй инфляци

b)

Эрэлтээс үүдэлтэй инфляци

c)

Зардлаас үүдэлтэй инфляци

d)

Борлуулалтаас үүдэлтэй инфляци

11.

Арилжааны банкны зарим үүргийг хүснэгтэд үзүүлжээ. Хүснэгтийн аль хэсэгт алдаатай өгөгдөл байна вэ?

a)

4

b)

1

c)

2

d)

4 ба 2

12.

Хүснэгт дэх мэдээллийг уншаад доорх асуултын зөв хариултыг олно уу. Иргэн С нэгэн хувьцаат компанийн 100 ширхэг хувьцааг 2017 оны 3-р сарын 15-ны өдөр худалдан авч 2017 оны 5-р сарын 15-ны өдөр  эргүүлэн худалдсан бол ханшийн өөрчлөлтөөс хэдэн төгрөгийн алдагдал хүлээх вэ?Тухайн хувьцаат компанийн ханшийн мэдээ    

a)

295₮

b)

20405₮

c)

29500₮

d)

1035000₮

13.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулж тооцох бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний жишээ аль нь вэ?

a)

Тухайн жилд үйлдвэрлэсэн талхны үнэ

b)

Батын аав амралтын өдрөөр машиндаа засвар хийв

c)

Болд хашаандаа гэр бүлийн хэрэгцээндээ зориулж төмс тарив

d)

Талхны үйлдвэрийн худалдан авсан гурилын өртөг

14.

Дотоод болон хилийн чанад дахь Монголын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг...........................гэнэ.

a)

Үндэсний орлого

b)

Дотоодын нийт бүтээгдэхүүн

c)

Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн

d)

Үндэсний нийт бүтээгдэхүүн

15.

Ёс заншлыг тодорхойлох онцлог шинжийг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Тодорхой нөхцөлд биеэ хэрхэн авч явахыг ёсчлон тодорхой зааж өгдөг.

b)

Албан ёсны хэм хэмжээ бөгөөд дагаж мөрдүүлэх явдлыг төрийн зүгээс хянаж, шалгаж байдаг.

c)

Үндэстэн бүхэн өөрийн гэсэн ёс заншилтай.

d)

Үндэстнийхээ олон зууны туршлагыг хуримтлуулах, хадгалах, хойч үедээ өвлүүлэх өвөрмөц арга юм.

16.

Ёс суртахуунаар дамжин хүмүүс зан харилцааны дүрэм, журам, нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг эзэмшиж байдаг. Энэ нь ёс суртахууны хэм хэмжээний аль үүрэгт хамаарах вэ?

a)

Зохицуулах үүрэг

b)

Төлөвшрүүлэх үүрэг

c)

Танин мэдэхүйн үүрэг

d)

Үнэлэмж баримжааллын үүрэг

17.

Хямд, чанаргүй, үнэ цэнгүй, агуулгагүй бүхнээр өөрийгөө дүүргэсэн, материаллаг хэрэгцээ нь давамгайлсан хүн өнөөдөр араатан авиртай болж гэмт хэргийн эзэн болсоор байна гэвэл энэ нь хувь хүний соёлын ямар түвшинг дүрсэлсэн бэ?

a)

Соёлын элит түвшин

b)

Соёлын дээд түвшин

c)

Соёлын хоёр дахь түвшин

d)

Соёлын доод түвшин

18.

Хувь хүний соёлын дээд буюу элит түвшин ямар хэрэгцээ давамгайлж байгаагаар тодорхойлогдох вэ?

a)

Амьдралын орчин нөхцөлөө сайжруулах хэрэгцээ

b)

Материаллаг хэрэгцээ

c)

Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ

d)

Бүтээн туурвих, оюуны хэрэгцээ

19.

“Соёлыг хүний үйл ажиллагааны үр дүн” гэдэг утгаар нь юу гэж ангилдаг вэ?

a)

Бүс нутгийн, үндэсний, олон улсын

b)

Ардын, нийтийн, сонгодог

c)

Зонхилох, сөрөг, дагуул

d)

Биет ба биет бус

20.

Өвөр Монголчуудыг хятаджсан гэх боловч өнөөг хүртэл монгол хэлээрээ ярьж байгаа бол энэ нь соёлын ямар шинжийг илтгэн харуулж байна вэ?

a)

Соёлын өөрчлөмтгий шинж

b)

Соёлын хувирамтгай шинж

c)

Соёлын тогтонги шинж

d)

Соёлын хөдөлгөөнт шинж

21.

Булаан эзлэх, шашин дэлгэрүүлэх, мэдээллийн хэрэгслийн нөлөө зэрэг олон сувгуудаар соёлын үнэт зүйл нэг бүлгээс нөгөөд, нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явц нь....................................юм.

a)

Соёлын цочирдол

b)

Соёлын түгээмэл шинж

c)

Соёлын нэвчилт

d)

Соёлын хуримтлал

22.

Материаллаг амьдралын өөрчлөлтүүд нь үнэт зүйл, итгэл үнэмшил, ёс суртахууны өөрчлөлтөөс түрүүлж байж болно. Энэ нь онолын хувьд аль ойлголтод хамаарах вэ?

a)

Соёлын нэвчих үзэгдэл

b)

Соёлын гажилт

c)

Соёлын холбоо

d)

Соёлын хожимдолт

23.

Э. Кассирер нь овог аймгуудын хэл, домог, шашин, урлаг зэрэг соёлын үзэгдлүүдийг судалсан соёл судлаач эрдэмтэн юм. Дараах өгөгдлүүдийн аль нь түүний үзэл санааг тодорхойлох вэ?

a)

Хүн бол бэлгэ тэмдгүүдийг бүтээдэг амьтан

b)

Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэллэг зүйл юм.

c)

Соёл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, техникийн үйл ажиллагаа, үзэл санаа, зан үйл, үнэт зүйлс мөн.

d)

Соёл бол өв уламжлан авсан бүтээл, юмс, техникийн үйл ажиллагаа, үзэл санаа, зан үйл, үнэт зүйлс мөн.

24.

Эртний Энэтхэгийн кастын тогтолцооны Кшатрий нарт ямар хүмүүсийг хамааруулдаг байсан бэ?

a)

Цэргийнхэн болон хууль сахиулагчид

b)

Санваартан болон сэтгэгчид

c)

Газар тариалан эрхлэгчид

d)

Худалдаачид

25.

Үйлдвэржилтийн харилцааны үр дүнд тогтсон, эдийн засгийн баялгийн ялгаанаас үүдэлтэй, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

Боолчлол

b)

Каст

c)

Анги

d)

Угсаа гарал

26.

Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Дараах хэв маягуудаас аль нь хамгийн урт удаан хугацаанд үргэлжилсэн бэ?

a)

Тариалан, мал аж ахуйн нийгэм

b)

Аж үйлдвэржсэн нийгэм

c)

Хөдөө аж ахуйн нийгэм

d)

Ан агнуур, түүврийн нийгэм

27.

“Ан агнуур, түүврийн нийгэм” хэмээх ойлголт нийгмийн хэв маягийг ангилах онол, ангиллын алинд нь хамаарах вэ?

a)

Формацын онол

b)

А.Ленски, Ж.Ленски нарын ангилал

c)

Иргэншлийн онол

d)

Өсөлтийн үе шатны онол

28.

Нийгмийн байр суурийг илтгэх төрөлх статусын жишээ аль нь вэ?

a)

Би Булган аймгийн Орхон сумын дунд сургуульд сурч байв

b)

Миний аав Алаг адуу овогтой

c)

Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй

d)

Болд багш мэргэжилтэй

29.

Нийгмийн тогтолцооны макро бүтцэд бус харин нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй анхаардаг нийгмийг судлах онолын хандлага аль нь вэ?

a)

Тогтолцооны хандлага

b)

Бүтэц-чиг үүргийн хандлага

c)

Харилцан үйлдлийн хандлага

d)

Зөрчилдөөний хандлага

30.

Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарах вэ?

a)

Улс төрийн намд гишүүнээр элсэхгүй байх

b)

Дээд боловсрол эзэмшээгүй байх

c)

Сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байх

d)

Гэмт хэрэг үйлдэх

31.

Гэрлэх хэлбэрүүдийг зөв харгалзуулна уу.

a)

1b2c3a

b)

1a2b3c

c)

1b2a3c

d)

1c2b3c

32.

Гэр бүлийн эндогами ёс аль нь вэ?

a)

Гэрлэлтийг тодорхой бүлгээс үл хамааруулан зохицуулдаг ёс

b)

Гэрлэлтийг тодорхой бүлгийн дотоодод нь баталгаажуулдаг ёс

c)

Гэр  бүл болсон хосууд эхнэрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс

d)

Гэр  бүл болсон хосууд нөхрийн эцэг эхийн гэрт амьдрах ёс

33.

Улс орнуудыг төрийн байгууламжийн хэлбэрээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Тоталитар болон авторитар

b)

Хаант болон бүгд найрамдах

c)

Ардчилсан ба ардчилсан бус

d)

Нэгдмэл болон холбооны

34.

Шууд ардчиллын зарим давуу тал шинжүүдийг тоочихдоо түүний сул талыг дурдсан бол аль нь вэ?

a)

Хууль гаргахад ихээхэн хугацаа шаарддаг.

b)

Хэн нэгэн хэтэрхий их эрх мэдэл эдлэхээс сэргийлдэг.

c)

Бүх иргэдэд аливаа асуудлаар саналаа илэрхийлэх боломж олгодог.

d)

Нийт иргэд тухайн асуудлаар шийдвэр гаргахад санал өгөх эрхтэй.

35.

Элитийн ардчиллын онолыг тодорхойлох гол үзэл санаа аль нь вэ?

a)

Төр, засаг ард түмнийхээ өмнө биш харин нам, бүлэг гэх мэт субъектуудын өмнө хариуцлага хүлээх ёстой.

b)

Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй байх

c)

Улс төрийн шийдвэр гаргахад бүх хүнийг оролцуулах боломжтой.

d)

Нийгэм бол засаглалыг гартаа барьж буй удирдагч цөөнх, үлдсэн нь удирдуулагч олонхи гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.  

36.

Аль нь сонгуулийн дийлэнх олонхийн тогтолцоог тодорхойлох вэ?

a)

Сонгуулийн дүн гарахад хувь хүн биш аль нэг нам хэдэн хувийн санал авсан нь тэргүүн зэргийн ач холбогдолтой.

b)

Иргэд улс төрийн намын төлөө саналаа өгдөг бөгөөд нам тус бүр нэр дэвшигчдийн жагсаалт гаргадаг.

c)

Парламентын суудлыг улс төрийн намуудад сонгуульд авсан саналтай нь хувь тэнцүүлэн хуваарилдаг.

d)

Улс төрийн нам нь тодорхой тойргийг төлөөлөх хүмүүсийн нэрийг дэвшүүлдэг. Сонгогдохын тулд тухайн нэр дэвшигч тойрогтоо хамгийн олон санал авах ёстой.

37.

Иргэн М хорих ангид ял эдэлж байгаад төрийн өршөөлд хамрагдаж хугацаанаасаа өмнө суллагджээ. Төрийн өршөөл үзүүлэх эрхийг аль нь эдлэх вэ?

a)

Улсын дээд шүүх

b)

Ерөнхийлөгч

c)

Үндсэн хуулийн цэц

d)

УИХ

38.

Аль нь ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарахгүй вэ?

a)

Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах

b)

УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих

c)

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх

d)

Улсын хил тогтоох

39.

Бүх шатны шүүгч, прокурорууд төрийн албаны аль ангилалд хамаарах вэ?

a)

Төрийн улс төрийн алба

b)

Төрийн үйлчилгээний алба

c)

Төрийн тусгай алба

d)

Төрийн захиргааны алба

40.

Хуульчилсан акт тус бүрийг батлан гаргах төрийн албан тушаалтантай нь зөв тохируулна уу. 

a)

1b2a3c

b)

1a2b3c

c)

1c2a3b

d)

1b2c3a

41.

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр шүүх ямар чиг үүрэг хүлээх вэ?

a)

Хүүхдийн эрхийн талаарх олон улсын гэрээний биелэлтийг хангах

b)

Хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах

c)

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлах

d)

Хүүхдийн эрх зөрчигдсөн тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэх

42.

Давж заалдах шатны шүүх аль нь вэ?

a)

Сум буюу сум дундын шүүх

b)

Улсын дээд шүүх

c)

Үндсэн хуулийн цэц

d)

Нийслэлийн шүүх

43.

Дуучин Д өөрийн анхны бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд хийж 10 сая төгрөгийн орлого олжээ. Урлагийн тоглолтоос олсон орлогынхоо хэдэн хувийг татварт төлөх вэ?

a)

2%

b)

10%

c)

5%

d)

40%

44.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татварын хөнгөлөлт эдлэх нөхцөл, шаардлагыг хангасан иргэн аль нь вэ?

a)

Иргэн Д хонжворт сугалаанаас анх удаа 10 сая төгрөгийн хонжвор хожсон.

b)

Иргэн Н нэгэн компанид менежерээр ажилладаг. Түүний том хүү энэ жил их сургуульд элсэн суралцаж байна. Н хувиасаа сургалтын төлбөрийг нь төлсөн.

c)

Иргэн Г төрийн албанд ажилладаг. 2017 онд анх удаа орон сууц худалдан авсан.

d)

Иргэн В хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан боловч хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог. 

45.

Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь .........болно

a)

Хөрөнгийн субъект

b)

Хөрөнгө

c)

Өмчийн эрх

d)

Өмчийн хэв маяг

46.

Хөрөнгийн ангилал болон харгалзах жишээг зөвөөр тохируулна уу.

a)

1b2a3c

b)

1a2c3b

c)

1c2b3a

d)

1b2c3a

47.

Олон улсын харилцаа бол зөвхөн бие даасан тусгаар төр улсуудын хооронд л явагдаж байгаа үйл явц юм. Олон улсын харилцаанд төр улсуудын зүгээс дипломатч, эсвэл цэрэг хоёрын нэгийг сонгон оролцуулдаг гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?

a)

Р.Арон

b)

Д.Сингер

c)

Дж.Локк

d)

Ж.Ж.Руссо

48.

Олон улсын харилцаанд оролцогч субъектүүдийн хоорондын харилцааг зохицуулдаг хууль зүйн зарчим, хэм хэмжээний тогтолцоог юу гэж нэрлэдэг вэ?

a)

Олон улсын харилцааны туйл

b)

Олон улсын эрх зүй

c)

Олон улсын ёс зүйн хэм хэмжээ

d)

Олон улсын харилцааны тогтолцоо

49.

1939-1945 оны хоорондох хугацааг олон улсын харилцааны түүхэн үеийн аль ангилалд хамааруулах вэ?

a)

Хүйтэн дайны үеийн олон улсын харилцаа

b)

Дэлхийн II дайны үеийн олон улсын харилцаа

c)

Дэлхийн I дайны үеийн олон улсын харилцаа

d)

Өнөө үеийн олон улсын харилцаа

50.

Ромын болон Монголын эзэнт гүрнүүд нь тухайн цаг үеүддээ олон улсын үйл хэргийг дангаараа тодорхойлж байсан гэвэл энэ нь олон улсын харилцааны ямар туйлт тогтолцоо вэ?

a)

Олон улсын харилцааны дөрвөн туйлт тогтолцоо

b)

Олон улсын харилцааны хоёр туйлт тогтолцоо

c)

Олон улсын харилцааны гурван туйлт тогтолцоо

d)

Олон улсын харилцааны олон туйлт тогтолцоо

51.

Олон улсын эрх болон ёс зүйн хариуцлагыг үйлчлэх хүрээгээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Түгээмэл, бүс нутгийн, орон нутгийн

b)

Зохицуулах, хамгаалах

c)

Хугацаатай, хугацаагүй

d)

Диспозитив ба императив

52.

Аль нь олон улсын эрх зүйн императив хэм хэмжээг тодорхойлох шинж чанар вэ?

a)

Олон улсын харилцааны уян хэм хэмжээ

b)

Субъект хоорондын харилцааны эрх, үүргийг тухайн хэм хэмжээний хүрээнд харилцан тохиролцож болдог хэм хэмжээ

c)

Ямар ч тохиолдолд гажиж үл болох хэм хэмжээ

d)

Бусад улсын хууль ёсны ашиг сонирхолд хор хохирол учруулахгүй бол олон улсын эрх зүйд зааснаас өөр хэм хэмжээ тогтоон гэрээ байгуулж, тэр ёсоороо үйл ажиллагаа явуулж болно.

53.

Орчин үед улс орнуудын харилцаанд идэвхтэй үйлчилсээр байгаа эрх зүйн зарим тулгуур зарчмуудыг дурдахдаа хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Улс орнууд биенийхээ дотоод хэрэгт үл оролцох

b)

Маргаантай асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэх

c)

Улс орнууд хамтран ажиллах

d)

Улс үндэстнүүд өөрсдийн хувь заяаг биеэ даан шийдвэрлэх тэгш эрхтэй байх

54.

НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд тэдгээрийн нэршлийг зөв харгалзуулна уу.

a)

1a2b3c

b)

1b2c3a

c)

1c2a3b

d)

1b3a2c

55.

Монгол улс 1990 оноос өмнөх социалист тогтолцооны үед БНЭУ(Энэтхэг)-тай харилцахдаа тухайн улсыг төлөөлүүлж ямар нэр томъёо ашигладаг байсан бэ?

a)

Хөрш орон

b)

Эдийн засгийн хөрш

c)

Анхдагч хөрш орон

d)

Оюун санааны хөрш

56.

Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдолтой олон улсын харилцааны бүс нутгууд болон тэдгээрт харъяалагдах улс орнуудыг зөв харгалзуулна уу.

a)

1a2b3c

b)

1c2a3b

c)

1b2c3a

d)

1c2b3a

Similar Resources on Wayground