NEW
Font size
WorksheetsMongol hel
Total questions: 14
Worksheet time: 10mins
Дараах хэлцтэй утгаараа ойролцоо хэвшмэл хэлцийг олоорой?
Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг
Үнсэнд хаясан сувд адил
Үг нь түргэн үйл нь удаан
Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ. Алт хийсэн ч сэгсэрнэ.
Усанд унасан хүн борооноос айдаггүй.
Хэлж хэл нийлэхгүй, хэвтэж сүүж нийлэхгүй
Дараах бадаг шүлэгт уран дүрслэлийн ямар аргыг хэрэглэсэн бэ?
Эцгийн сэтгэл шиг буурал уулс
Эхийн сэтгэл шиг уужим тал
Хүүхний минь гэзэг шиг гол мөрөн
Хүүгийн минь даахь шиг ой шугуй
Багасгал
Ихэсгэл
Адилтгал
Төлөөлөл
Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад аль үг нь бусдаасаа өвөрмөц дүрмээр бичигдэх вэ?
гарчиг
оршил
оргил
гажиг
Монгол бичгээр өг гэсэн үйл үгэнд -өөрэй гэсэн биеэр төгсгөх нөхцөл залгахад хэрхэн бичих вэ?
шууд залгана.
гэдэс жийрэглэнэ.
шүд жийрэглэнэ.
"гү" гэсэн үе жийрэглэнэ.
Нэрээс үйл үг бүтээх -л дагавар залгахад аль үг нь бусдаасаа өвөрмөц бичигдэх вэ?
тус
цааз
тах
таг
Дараах үгнээс буруу бичсэн үгийг ол?
суллалаа
судаллаа
маллалаа
нүүдэллээ
Монгол бичигт аль үгийг "И" -ээр эхэлж бичдэг вэ?
яс
ялаа
янгир
ямар
Чөлөөт бус холбоо үгтэй хэсгийг олоорой?
Дулаан хайрхан
өмнөх тулалдаан
цагаан тал
хөгшин чоно
Тэрээр өмнөх тулалдааныг ажиж байснаа гэнэт хаян мэл цагаан талруу харайлгав. өгүүлбэр нь бүтцээрээ ямар өгүүлбэр вэ?
ЗНӨ
ХоНӨ
УНӨ
ЭӨ
Дараах зүйр үгийг уншаад утгаараа бусдаасаа ялгаатай зүйр үгийг ол.
Нүүдлээр зусвал сэрүүн, суудлаар өвөлжвөл дулаан
Ирэх зам шударга бол явах зам шулуун
Нүгэл хийж баяжсанаас нүцгэн явсан нь дээр
Булгарсан чулуу буцаад байрандаа багтахгүй
Юм үзэж нүд тайл гэсэн хэлцтэй ойролцоо утгатай хэвшмэл хэлцийг ол.
Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа
Хошуу нэмэхээр хуруу нэм
Гар нь ганзганд хөл нь дөрөөнд
Дэрээ элээхээр дэвсээ элээ
Дараах бадаг хэний ямар зохиолд байдаг вэ?
Төрсний эцэст үхнэ гэдэг
Амьтны ёс оо
Төрсөн нутгаа орхино гэдэг
Амаргүй даваа
Б.Явуухулан "Тэхийн зогсоол"
Ч.Лхамсүрэн "Хүрэн морь"
Д.Пүрэвдорж "Хөх даалимбан тэрлэг"
Д.Цэвэгмэд "Булшин дээр"
Дараах үгсээс буруу бичсэн үгийг ол
бөндөгнөнө
дэрвэгэнэнэ
шаржигнана
арваганана
Үнэн үг шар тос, худал үг хар ус гэсэн зүйр үгийн дүрслэх ур маягийг ол.
ёгтлол
адилтгал
төлөөлөл
тойруулал
