NEW
Font size
Worksheets7-р анги тест 7
Total questions: 14
Worksheet time: 7mins
Юань гүрний үед олон иргэдийг Монгол, Өнгөт нүдтэн, Умард Хятад, Өмнөд Хятад хэмээн 4 бүлэгт хуваасан байдаг. Яагаад 4 бүлэгт хуваасныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
А. Монголчууд Хятадыг эзлэн хүн амаа эрэмбэлж эрх мэдэл олгосон
В. Монголчууд умард Алтан улсыг эзлэн, эзэлсэн улсуудыг тэргүүлэх эрх олгосон
С. Хятан улсын хүн ам Монголчуудтай адил эрхтэй болсон
D. Өмнөд Сүн улсад бүх Хятадыг захирах эрх олгосон
Марко Поло "Орчлонгийн элдэв сонин" хэмээх бүтээлдээ "... Бүх цаасан мөнгөн дээрээ их хааны тамгыг дардаг байжээ" хэмээн өгүүлсэн байдаг нь ямар утга санаа илэрхийлж байна вэ?
А. Мөнх хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
В. Гүюг хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
С. Хубилай хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
D. Богд хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
Монголын байлдан дагууллын өмнөх Орос орны байдлыг зөв тодорхойлсон өгөгдлийг сонгоно уу.
А. Төрийн зохион байгуулалтын хувьд нэгдмэл байсан
В. Жижиг хот улсуудад хуваагдсан тархай бутархай оршиж байсан
С. Хааны захиргаа хүчтэй байсан
D. Олон жижиг улсаас бүрдсэн Холбооны улс байсан
Өрнө, дорнын улсуудыг холбосон хуурай замыг юу гэж нэрлэдэг байсан бэ?
A. Торгоны зам
B. Артаг зам
C. Ази, Европийг холбосон зам
D. Дорнын зам
Хубилай хаан хэний хүүхэд вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Чингис хааны хүү
B.Толуйн хүү
C.Өгөдэйн хүү
D.Мөнх хааны хүү
Ираны түүхч Рашид-ад-Динаар “Судрын чуулган”-ыг бичүүлсэн хааныг сонгоно уу.
А. Аргун
B. Газан
C. Хүлэгү
D. Өлзийт
Алтан ордны хаант улсын нийслэл аль нь вэ?
А. Сарай хот
B. Самарканд
C. Астрахань
D. Бах чисрай
Алтан ордоны улсыг ........ хаан байгуулсан ба нийслэл нь ................. хот байжээ.
А. Хубилай, Дайду
B. Бат, Сарай
C. Цагаадай, Могол
D. Төмөр, Самарканд
"... Бат хаан нэг мөргөл буюу шашныг тухайлж үл шүтдэг, ганцхан тэнгэрт л итгэдэг...аливаа шашныг сохроор үл дагана" хэмээн өгүүлсэнээс харахад Бат хаан ямар шашин шүтэж байсныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
А. Бат хаан Чингис хааны дэргэд өссөн учраас тэнгэр шүтлэгтэй байсан
В. Бат хаан нүүдэлчин заншлаар бусад шашныг хүндэтгэн үздэг байсан
С. Бат хаан өвөг дээдсийн адил тэнгэр шүтлэгтэй хэдий ч бусад шашинд хүндэтгэлтэй ханддаг байсан
D. Бат хаан бөөгийн шашныг туйлын үнэн хэмээн үзэж байсан
Алтан Ордон улсын хаан Баттай холбогдох өгөгдлийг сонгоно уу.
A.Чингис хааны ахмад хүү Жочийн хүү
B.Чингис хааны удаах хүү Цагадайн хүү
C.Чингис хааны удаах хүү Жочийн хүү
D.Чингис хааны ахмад хүү Цагадайн хүү
XIII-XIV зууны үеийн Монголын уран зохиолын ховор дурсгал аль нь вэ?
A.Алтан ордны үйсэн дээрх бичиг
B.Судрын чуулган
C.Дэлхийг байлдан дагуулагчийн түүх
D.Мянга нэгэн шөнийн үлгэр
Алтан ордон улсыг хэдэн онд байгуулсан бэ?
A.1206 он
B.1225 он
C.1242 он
D.1480 он
Алтан ордон улсын газар нутаг аль нь вэ?
A.Эрчис мөрнөөс Дунай мөрний доод урсгал
B.Или Тарвагатайн нуруунаас баруун тийш одоогийн төв Азийн нутаг
C.Уугуул Монгол нутаг
D.Өнөөгийн Хятад улсын нутаг
Алтан ордон улсын нийслэлийг нэрлэнэ үү.
A.Сарай Бат
B.Шанду
C.Самарканд
D.Дебриз
