wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

9-р ангийн Нийгэм судлал сэдвийн бататгал-1 холимог

Total questions: 25

Worksheet time: 50mins

Name
Class
Date
1.

Цалинг хэлбэрээр нь юу гэж ангилдаг вэ?

a)
А. Нэрлэсэн ба бодит цалин
b)
В. Нэрлэсэн ба үндсэн цалин
c)
С. Бодит болон үндсэн цалин
d)
D. Үндсэн цалин болон нэмэгдэл хөлс
2.

Хөдөлмөрийн зах зээлийн үүргүүдийг нэрлэхдээ илүүц зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

a)
А. Цалингийн хэмжээг тогтооно.
b)
В. Ажиллах хүчийг бэлтгэнэ.
c)
С. Орлогын боломжийг бий болгоно.
d)
D. Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулна.
3.

Эдийн засгийн идэвхтэй бус хүн амд аль нь үл хамаарах вэ?

a)
А.Бүртгэлтэй, хөдөлмөр эрхлээгүй иргэд
b)
В. Тэтгэврийн насны хүн ам
c)
С. Ажил эрж хайхаа больсон хүмүүс
d)
D. 16 хүртэлх насны хүүхдүүд
4.

Нэрлэсэн цалингийн бүтцэд аль нь үл хамаарах вэ?

a)
А. Нөхөн олговор
b)
B.Үндсэн цалин
c)
C.Нэмэгдэл хөлс
d)
D. Шагнал урамшуулал
5.

Ажилгүйдлийг бууруулах арга замуудад аль нь хамаарахгүй вэ?

a)
А. Өрсөлдөөний арга
b)
B.Эдийн засгийн арга
c)
C. Захиргааны арга
d)
D. Гадаад хүчин зүйлсийг ашиглах арга
6.

Мөнгөний үндсэн шинжид аль нь үл хамаарах вэ?

a)
А. Нийт хэмжээ нь хязгаарлагдмал бус байх
b)
B. Тоологдохуйц авч явахад хялбар байх
c)
C. Бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх
d)
D. Урт хугацаанд хэрэглэхүйц чанартай байх
7.

Мөнгөний үүрэгт хамааралгүй өгөгдлийг олж нэрлэнэ үү?

a)
А. Хэрэглээний хэрэгсэл
b)
B.Төлбөрийн хэрэгсэл
c)
C. Өртгийн хэмжүүр
d)
D. Хуримтлалын хэрэгсэл
8.

Төв банкны үүрэгт аль нь хамаарахгүй вэ?

a)
А.Иргэд болон байгууллагад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх
b)
В. Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах
c)
С. Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж удирдах
d)
D. Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих
9.

Татвар, хэрэглээнд зориулагдаагүй орлогын хэсэг нь ............................ байна

a)
А.Хадгаламж
b)
B. Цалин
c)
C. Шагнал урамшуулал
d)
D. Нэмэгдэл хөлс
10.

Гэнэтийн хэрэгцээ гарсан үед авч хэрэглэх боломжтой мөнгөн хуримтлалыг юу гэж нэрлэх вэ?

a)
А. Хугацаагүй хадгаламж
b)
В. Зээл
c)
С. Хугацаатай хадгаламж
d)
D. Хуримтлал
11.

Асуудлын учир шалтгааныг өөрт байгаа мэдээ, мэдлэг, туршлагад тулгуурлан дэвшүүлсэн илэрхийллийг ...................... гэнэ.

a)

Баримт

b)

Таамаглал

c)

Санаа бодол

d)

Зөрчилдөөн

12.

Танай орон нутгийн хүмүүсийн амьдралын сурч, боловсрох хэрэгцээг ямар байгууллага, бүлгүүд хангадаг вэ?

a)

Сургууль, цэцэрлэг

b)

Эмнэлэг

c)

Дэлгүүр

d)

Төрийн захиргаа

13.

......................... нь талуудын сонирхол, эрх ашгийг хөндсөн сөнөл зөрөлдөөнийг хэлнэ.

a)

Зөрчилдөөн

b)

Санал

c)

Таамаглал

d)

Баримт

14.

Зөрчилдөөнийг шийдвэрлэхэд хамгийн эхний алхамыг сонгоно уу.

a)

Зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлсэн орчин

b)

Шүүхээр шийдүүлэх

c)

Талууд ойлголцож шийдэлд хүрэх

d)

Эвлэрүүлэн зуучлагч туслах

15.

Зөрчилдөөнийг шийдвэрлэхэд хамгийн сүүлийн алхамыг сонгоно уу.

a)

  Шүүхээр шийдүүлэх

 

b)

Зөрчилдөөн үүсэхээс урьдчилан сэргийлсэн орчин

c)

Эвлэрүүлэн зуучлагч туслах

d)

Талууд ойлголцож шийдэлд хүрэх

16.

Томас-Киллманы зөрчилдөөнийг шийдвэрлэх хандлагуудаас зөрчилдөөний гадуур үлдэх, төвийг сахих хандлага аль нь вэ?

a)

Хамтран ажиллах

b)

Зайлсхийх

c)

Буулт хийх

d)

Сөргөлдөх

17.

Томас-Киллманы зөрчилдөөнийг шийдвэрлэх хандлагуудаас бусдын санал бодлыг үл ойшоох, өөрийн зорилгыг урьтал болгох хандлага аль нь вэ?

a)

Хамтран ажиллах

b)

Зайлсхийх

c)

Сөргөлдөх

d)

Буулт хийх

18.

Томас-Киллманы зөрчилдөөнийг шийдвэрлэх хандлагуудаас өөрийн итгэл үнэмшил, байр сууринаас ухрах, татгалзах замаар асуудлыг шийдвэрлэдэг хандлага аль нь вэ?

a)

Хамтран ажиллах

b)

Зайлсхийх

c)

Сөргөлдөх

d)

Буулт хийх

19.

Томас-Киллманы зөрчилдөөнийг шийдвэрлэх хандлагуудаас аль аль талдаа таатай үр дүнд хүрэхийг эрмэлзэх хандлага аль нь вэ?

a)

Буулх хийх

b)

Хамтран ажиллах

c)

Сөргөлдөх

d)

Зайлсхийх

20.

Сайн дурын ажиллагаа нь орон нутагт, нийгэмд үр ашгаа өгөөд зогсохгүй тухайн сайн дурын ажилтанд ч зохих сайн үр нөлөө авчирдаг. Сайн дурын ажилд оролцох нь иргэний үүргээ биелүүлж, тогтвортой, иргэний нийгэм байгуулахад хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

a)

Үнэн

b)

Худал

c)

Мэдэхгүй

21.

Бидний амьдарч буй орон нутагт байгаа олон янзын бүлэг, байгууллагууд нь хувь хүмүүсийн олон янзын хэрэгцэг хангах үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүсийн хэрэгцээ өөрчлөгдөж байдаг учраас эдгээр байгууллагууд зэрэгцэн өөрчлөгдөхгүй бол орон нутагт олон янзын асууудал үүсэх нэгэн шалтгаан болдог

a)

Үнэн

b)

Худал

c)

Мэдэхгүй

22.

Орон нутгийн хүрээнд тулгамдаж буй асуудлын шалтгааныг сайтар ойлгож, баримт нотолгоонд тулгуурлан ............................ шийдвэрлэх нь үр дүнтэй.

a)

Хамтын оролцоотой

b)

Ганцаарчилж

c)

Бие дааж

d)

Зөвлөгөө авч

23.

Дараах аргуудаас зөрчил маргааныг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой аргыг сонгоно уу.

a)

Зайлсхийх

b)

Сөргөлдөх

c)

Буулт хийх

d)

Хамтран ажиллах

e)

Харилцан буулт хийх

24.

Маслоугийн хүний хэрэгцээний шатлалыг зөв дараалалд оруулсныг сонгоно уу

1. Хүндлэл хүлээл хэрэгцээ

2. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ

3. Нийгмийн хэрэгцээ

4 Бие физиологийн хэрэгцээ

5. Аюулгүй байдлын хэрэгцээ

a)

4, 5, 3, 1, 2

b)

1, 2, 3, 4, 5

c)

4,3,5,2,1,

d)

1, 3, 4, 5, 2

25.

Орон нутгийн хүрээнд тулгамдаж буй асуудлын шалтгааныг сайтар ойлгож, баримт нотолгоонд тулгуурлан хамтын оролцоотой шийдэх нь үр дүнтэй. Үнэн үү? Худал уу?

a)

Үнэн

b)

Худал

c)

Мэдэхгүй