wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

9-р анги тест 1

Total questions: 18

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Монголчууд XX зууны эхэн үе ядуу буурай орон болсны гол шалтгааныг сонгоно уу.

 

 

 

a)

A. Нүүдлийн мал аж ахуй хоцрогдон аж үйлдвэр хөгжөөгүй учA. Нүүдлийн мал аж ахуй хоцрогдон аж үйлдвэр хөгжөөгүй учир

b)

B. Гадаадаас зээл тусламж авч байгаагүй учир

c)

C. Ноёд язгууртнууд ард иргэдээс маш их хэмжээний татвар авч байсан учир

d)

D. Тусгаар тогтнолоо алдаж харь улсын эрхшээлд орсон учир

2.

Хүрээнд Орос улсын консулын газар хэдэн онд байгуулагдсан бэ?

a)

A. 1861 он

b)

B. 1905 он

c)

C. 1909 он

d)

D. 1924 он

3.

Шинэ засгийн бодлого аль улсын тусын тулд байсан бэ?

 

 

 

 

 

a)

A. Монгол улс

b)

B. Хятад улс

c)

C. Манж Чин улс

d)

D. Орос, Япон улс

4.

Монголчууд манжийн эрхшээлд орсон хугацааг зөв тохируулна уу.

1. Ойрад Монгол А. 1636 он

2. Халх Монгол В. 1691 он

3. Өвөр Монгол С. 1755 он

a)

А. 1C 2A 3B

 

 

 

b)

B. 1B 2C 3A

c)

C. 1B 2A 3C

d)

D. 1C 2B 3A

5.

Тусгаар тогтнолын төлөө Орос улсаас тусламж хүсэхээр явсан төлөөлөгчдийг нэрлэнэ үү.

 

a)

A. Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Гүн Хайсан

b)

B. VIII Богд Жавзандамба, Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд

 

 

c)

C. Т.Намнансүрэн, С. Магсаржав, Ж.Дамдинсүрэн

d)

D. Бадамдорж, Магсаржав, Дамдинсүрэн

 

 

6.

1911 оны 12 сарын 29 билгийн тооллын ямар жилийн хэдэн сарын хэдэн байсан бэ?

 

 

a)

A.Улаагчин хулгана жилийн намрын адаг сарын шинийн найман

 

b)

B.Цагаагчин гахай жилийн өвлийн эхэн сарын шинийн найман

c)

C.Цагаагчин хулгана жилийн өвлийн дунд сарын шинийн есөн

d)

D.Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн

7.

Манж амбан Сань До Хүрээнээс хэзээ хөөгдсөн бэ?

 

 

a)

A. 1912.12.04

b)

B. 1911.12.04

c)

C. 1910.12.04

 

d)

D. 1911.12.29

8.

Тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаад VIII Богд Жавзандамба хутагтад ямар цол өргөмжилсөн бэ?

 

 

a)

A. Нарангэрэлт түмэн наст Богд хаан

 

b)

B. Шашин төрийг хослон баригч, Нарангэрэлт түмэн наст Богдхаан

c)

 

C. Монголын эзэн шашныг баригч, Нарангэрэлт түмэн наст Богд хаан

d)

D. Хэмжээгүй эрхт Нарангэрэлт түмэн наст Богд хаан

 

9.

1907 оны Орос Японы гэрээний гол агуулгыг зөв тодорхойлсныг сонгоно уу.

 

 

a)

A. Гадаад Монголын тусгаар тогтнолыг тууштай дэмжинэ гэж тохиролцсон

 

b)

B. Өвөр Монголоос бусад Монголчуудыг нэтгэх нь зөв гэж үзсэн

c)

C. Гадаад монгол дахь Оросын нөлөөг хүлээн зөвшөөрсөн

d)

D. Гадаад монгол дахь Японы нөлөөг хүлээн зөвшөөрсөн

 

10.

XIX зууны сүүл XX зууны эхээр Хятад иргэдийг Ар Монголд олноор нь нүүлгэн, суурьшуулах болсны шалтгаанаас зөвийг сонгоно уу.

a)

А. Хүн амын тоог нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэх

 

b)

B. Монголчуудын улс төрийн эрх мэдлийг хасах

 

c)

C. Монголчуудыг үндэстнийх нь хувьд цусаар уусгаж хятадчилах

 

d)

D. Мал аж ахуйг сэргээх, өргөн уудам нутагт тариаланг хөгжүүлэх

11.

“Шинэ засгийн бодлого” хэмээх ойлголтод хамаарахгүй асуудал аль нь вэ?

 

 

 

 

 

a)

А.Хятад иргэдийг Монголд нүүлгэх товчоог Бээжинд байгуулсан

b)

B.Шашны асуудалд анхаарч лам нарыг төрөөс ангид байлгахыг зорьсон

c)

C.Монголчуудыг хятадчлах бодлого барьсан

d)

D.Газар тариалан эрхлүүлэх нэрийдлээр олон хятад иргэн Монголд орж ирсэн

12.

“Халхын Хүрээний Бүх Хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх Газар” ямар үүрэг зорилготой байгуулага байсан бэ?

 

a)

А.Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах

 

b)

B. Манжийн шинэ засгийн бодлогыг монголд хэрэгжүүлэхэд туслах

c)

C. Гамин, цагаатны үлдэгдлийг монгол нутгаас хөөн зайлуулах

 

d)

D. Барон Унгернийг Монгол нутгаас хөөн гаргах

13.

1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглахдаа........................... гэж нэрлэв.

 

a)

A.улсын цолыг Богд хаант, оны цолыг Монгол

 

b)

B.улсын цолыг Тусгаар тогтносон, оны цолыг Богд хаант

c)

C.улсын цолыг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн

 

d)

D.улсын цолыг Их улс, оны цолыг Дээр өргөгдсөн

14.

1911 оны 12 сарын 29-ний өдөр Монгол тусгаар тогтнолоо тунхаглаж улсын нэрийг “Монгол”, оны цолыг “олноо өргөгдсөн” хэмээн 1911 оныг олноо өргөгдсөний тэргүүн он гэв.” Юуны учир олноо өргөгдсөн, оны цолыг хэрэглэх болсон бэ?

 

a)

A.Монголчууд он тоолол хэрэглэдэггүй байсан.

 

b)

B.Монгол улсыг сэргээн тунхагласнаар шинэ он тооллыг эхлүүлсэн.

c)

C.Манжийн он тоолол монголчуудад тохирохгүй байсан.

 

d)

D.Монголын уламжлалт он тоолол алдаатай байсан.

15.

1911 оны 12 сарын 29-ний өдөр Монгол тусгаар тогтнолоо тунхаглаж улсын нэрийг “Монгол”, оны цолыг “олноо өргөгдсөн” хэмээн 1911 оныг олноо өргөгдсөний тэргүүн он, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийджээ”. Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээх болсны шалтгаан юу вэ?

a)

A.Их хүрээ Манж Чин улсын нийслэл байсан.

 

b)

B.Монгол улсаа сэргээн тунхаглаж, нийслэл хоттой болсон.

 

c)

C.Их Хүрээ хэмээн Манж нар өгсөн учир түүнээс татгалзсан.

 

d)

D.Монголд Их Хүрээ нэртэй хэд хэдэн газар байсан.

 

16.

1911 оны зун Богд Жавзандамба хутагтын зарлигаар дөрвөн аймгийн хан, ван, ноёдын зөвлөгөөн Их Хүрээнээ болов. Түүнд Хамба номунхан Пунцаг, гүн Содноидорж, да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн, дархан ван Пунцагцэрэн, түшээт гүн Чагдаржав, далай ван Гомбосүрэн, далай чойнхор ван Цэдэнсоном, ван Намсрай, гүн Хайсан нарын зэрэг хүмүүс оролцжээ. Тэд ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

a)

A.Богд хааныг хаан ширээнд суулгах тухай асуудал

 

b)

B.Монгол улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглах тухай асуудал

 

c)

C.Хятадын эсрэг тэмцэх, тэдний эрхшээлээс гарах тухай асуудал

 

d)

D.Монгол улс Манжийн эрхшээлд цаашид хэрхэн байх тухай асуудал

17.

XIX зууны сүүлчээр сүм хийдэд сургуулийн насны 25 хувь буюу 18000 хүүхэд шавилан суралцаж байсан гэвэл тухайн үеийн сургуулийн насны нийт хүүхдийн тоог олно уу. Зөв хариултыг сонгоно уу.

 

 

a)

A. 38000 сургуулийн насны хүүхэд

 

b)

B. 43000 сургуулийн насны хүүхэд

c)

C. 64000 сургуулийн насны хүүхэд

d)

D. 72000 сургуулийн насны хүүхэд

18.

1911 оны хувьсгалын ач холбогдлыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.

 

a)

A. Хаант Орос Улсын муж болох явдлыг таслан зогсоосон.

 

b)

B. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний бахархлыг сэргээсэн.

c)

C. Хятадын эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо олсон.

 

d)

D. Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн.