Worksheets10 нийгмийн харилцаа
Total questions: 81
Worksheet time: 41mins
Name
Class
Date
1.
1. Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр нь..................юм.
a)
A. Нийгмийн бүтэц
b)
B. Нийгмийн харилцаа
c)
C. Нийгэм
d)
D. Нийгмийн хандлага
e)
E. Нийгмийн тогтолцоо
2.
2. ................................. нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм.
a)
A. Нийгмийн бүтэц
b)
B. Нийгмийн харилцаа
c)
C. Улс төр
d)
D. Нийгэм
e)
E. Нийгмийн институт
3.
3. ............................... нь хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүрэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.
a)
A. Нийгмийн бүтэц
b)
B. Нийгмийн харилцаа
c)
C. Улс төр
d)
D. Нийгэм
e)
E. Нийгмийн институт
4.
4. ..............................нь хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана.
a)
А. Нийгэм
b)
B. Нийгмийн харилцаа
c)
C. Нийгмийн бүтэц
d)
D. Байр суурь
5.
5. Социологич ..........................“Нийгмийн бүтэц” гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ гэжээ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү?
a)
А. М.Вебер
b)
B. К.Маркс
c)
C. В.Занден
d)
D. Т.Парсонс
6.
6. Бид ямар үйлдлийг, хэрхэн хийх вэ гэдгийг нийгэм судлалд юу тогтоодог вэ?
a)
А. Нийгэмшилт
b)
B. Нийгмийн бүтэц
c)
C. Нийгмийн институт
d)
D. Нийгмийн харилцан үйлдэл
7.
7. ........................ гэдэг нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогдоно.
a)
А. Эрх үүрэг
b)
B. Байр суурь
c)
C. Нийгмийн институт
d)
D. Нийгэм
8.
8. Нийгмийн байр суурийг илтгэх олдмол статусын жишээ аль нь вэ?
a)
А.Би булган аймагт төрсөн
b)
B. Би 11 настай.
c)
C. Би сагсан бөмбөгийн 1 дүгээр зэрэгтэй
d)
D. Миний ээж монгол үндэстэн.
9.
9. Нийгмийн байр суурийг илтгэх төрөлх статусын жишээ аль нь вэ?
a)
А. Би 5 дугаар сургуульд сурдаг
b)
B. Манай ээж эмч
c)
C. Би сагсан бөмбөгийн 1 дүгээр зэрэгтэй
d)
D. Миний ээж монгол үндэстэн.
10.
10. ............................хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц юм.
a)
А. Нийгэмшилт
b)
B. Нийгмийн бүтэц
c)
C. Нийгмийн институт
d)
D. Нийгмийн харилцан үйлдэл
11.
11. ........................үүргээ гүйцэтгэх, үүргийнхээ дагуу бусадтайгаа харилцах чадвартай болох үйл явц юм.
a)
А. Нийгэмшилт
b)
B. Нийгмийн бүтэц
c)
C. Нийгмийн институт
d)
D. Нийгмийн харилцан үйлдэл
12.
12. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болдог. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
a)
А. Нийгэмшилт
b)
B. Адилсал
c)
C. Тээгч
d)
D. Нийгмийн нийтлэг
13.
13. Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг ..............................гэж нэрлэдэг.
a)
А. Нийгэмшилт
b)
B. Нийгмийн бүтэц
c)
C. Нийгмийн институт
d)
D. Нийгэмшилтийн агент
14.
14. Аливаа нийгэмд ..................нь нийгэмшүүлэгч үндсэн агент болдог.
a)
А. Сургууль
b)
B. Үе тэнгийнхэн
c)
C. Гэр бүл
d)
D. хэвлэл мэдээлэл
e)
E. Ажлын байр
15.
15. Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
a)
А. Сургууль
b)
B. Үе тэнгийнхэн
c)
C. Гэр бүл
d)
D. Хэвлэл мэдээлэл
e)
E. Ажлын байр
16.
16. Танин мэдэхүйн өргөн ач холбогдолтой, ёс суртахуун, ёс зүйн төлөвшилд эерэгээр нөлөөлөхүйц хөтөлбөрүүдийг цацаж байдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
a)
А. Сургууль
b)
B. Үе тэнгийнхэн
c)
C. Гэр бүл
d)
D. Хэвлэл мэдээлэл
e)
E. Ажлын байр
17.
17. Ажлын нөхцөл нь ажилтнаас үүрэг биелүүлэх, дүрэм журамд нийцэн ажиллахыг шаарддагаараа хүний итгэл үнэмшил, үнэлэмж, зан үйлд нөлөөлдөг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
a)
А. Сургууль
b)
B. Үе тэнгийнхэн
c)
C. Гэр бүл
d)
D. Хэвлэл мэдээлэл
e)
E. Ажлын байр
18.
18. ..............................гэдэг нь нийгмийн тодорхой хэрэгцээг хангахад чиглэсэн үүрэг, статусын цогц юм.
a)
А. Нийгэмшилт
b)
B. Нийгмийн бүтэц
c)
C. Нийгмийн институт
d)
D. Нийгмийн харилцан үйлдэл
19.
19. Нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй, дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдэл юм.
a)
A. Нийгмийн бүтэц
b)
B. Нийгмийн харилцаа
c)
C. Улс төр
d)
D. Нийгэм
e)
E. Нийгмийн институт
20.
20. Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
A. Гэр бүлийн
b)
B. Боловсролын
c)
C. Улс төрийн
d)
D. Эдийн засгийн
e)
E. Шашны
21.
21. Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
A. Гэр бүлийн
b)
B. Боловсролын
c)
C. Улс төрийн
d)
D. Эдийн засгийн
e)
E. Шашны
22.
22. Нийгмийн шинэ гишүүнийг төрүүлэх, өсгөж хүмүүжүүлэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
A. Гэр бүлийн
b)
B. Боловсролын
c)
C. Улс төрийн
d)
D. Эдийн засгийн
e)
E. Шашны
23.
23. Нийгмийн дэг журам, аюулгүй байдлыг хангах, нийгмийг зохицуулах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
A. Гэр бүлийн
b)
B. Боловсролын
c)
C. Улс төрийн
d)
D. Эдийн засгийн
e)
E. Шашны
24.
24. Нийгмийн эв нэгдэл, зөвшилцөл тогтоох, үл мэдэх зүйлст хариулт өгөх, энэрэнгүй үзлээр хүмүүжүүлэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
A. Гэр бүлийн
b)
B. Боловсролын
c)
C. Улс төрийн
d)
D. Эдийн засгийн
e)
E. Шашны
25.
25. Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг нийгэмшилтийн агент гэж нэрлэдэг бол дараах зүйлсээс нийгэмшүүлэгч үндсэн агент аль нь вэ?
a)
A. Гэр бүлийн
b)
B. Боловсролын
c)
C. Улс төрийн
d)
D. Эдийн засгийн
e)
E. Шашны
26.
26. Нийгэмшилтийн агентаас илүүцийг сонгоно уу?
a)
A. Гэр бүлийн
b)
B.Эмнэлэг
c)
C. Улс төрийн
d)
D. Эдийн засгийн
e)
E. Шашны
27.
27. Тухайн байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц бол ............ юм.
a)
A. Байр суурь
b)
B.Нийгмийн бүтэц
c)
C. Үүрэг
d)
D. Эрх
e)
E. Үүргийн зөрчил
28.
28. Байр суурийг ......................................... ба ................................. гэж ангилдаг.
a)
A.Албан, Албан бус
b)
B. Төрийн, иргэний
c)
C. Хувийн, албаны
d)
D.Төрөлх, олдмол
29.
29. Багш хүн үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Үүнийг .......................... гэдэг.
a)
А. Үүргийн давхцал
b)
B.Үүргийн зөрчилдөөн
c)
C. Үүргийн зөрчил
d)
D.Үүрэг хариуцлага алдах
30.
30. Олдмол байр суурьт хамаарахгүй өгөгдлийг олно уу?
a)
A. Ажил мэргэжил
b)
B. Гэрлэлт
c)
C. Эдийн засаг
d)
D. Улс төр
e)
E. Хүйс
31.
31. Төрөлх байр суурьт хамаарахгүй өгөгдлийг олно уу?
a)
A.Үндэс угсаа
b)
B.Нэр
c)
C. Төрсөн газар
d)
D. Улс төр
e)
E. Хүйс
32.
32. ...................................... нь үйлдэгч урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар юм.
a)
A.Далд чиг үүрэг
b)
B.Ил чиг үүрэг
c)
C. Сөрөг чиг үүрэг
d)
D. Сөрөг функц
33.
33. Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцолсон үр дагаврыг ...........................гэнэ.
a)
A.Далд чиг үүрэг
b)
B.Ил чиг үүрэг
c)
C. Сөрөг чиг үүрэг
d)
D. Сөрөг функц
34.
34. Нийгмийн үйлдэгчдийн тодорхой үр дагаварт хүрэхээр зорьж хийсэн үйлдэл нь зорьсныхоо эсрэг үр дагаварт хүргэхийг ................................гэнэ.
a)
A.Далд чиг үүрэг
b)
B.Ил чиг үүрэг
c)
C. Сөрөг чиг үүрэг
d)
D. Сөрөг функц
35.
35. Социологич ........................... “Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэдэг.
a)
A.Э.Дюркгейм
b)
B.К.Маркс
c)
C. Ж.Г.Мид
d)
D. В.Занден
e)
E. М.Калмиж
36.
36. Гол төлөв сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхцөлд ордог. Үүнийг ................................... гэдэг.
a)
A. Эргэн нийгэмшилт
b)
B. Дахин нийгэмшилт
c)
C. Нийгэмшилт
d)
D. Хүмүүжих
37.
37. Нийгмийн институтын чиг үүргийг хэд ангилдаг вэ?
a)
A.2
b)
B.3
c)
C. 4
d)
D.5
e)
E. 6
38.
38. Нийгмийн институтын чиг үүргийг (функц) судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж ........................ үздэг.
a)
A.Э.Дюркгейм
b)
B.К.Маркс
c)
C. Ж.Г.Мид
d)
D. Р.Мертон
e)
E. М.Калмиж
39.
39. .........................хүмүүс бэлгэ тэмдэгээр дүүрэн ертөнцөд амьдардаг гэж үзсэн.
a)
A. Э.Дюркгейм
b)
B. К.Маркс
c)
C. Ж.Г.Мид
d)
D. В.Занден
e)
E. М.Калмиж
40.
40. ..........................................нь хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэлнэ.
a)
А. Нийгэмшилт
b)
B. Нийгмийн бүтэц
c)
C. Нийгмийн институт
d)
D. Нийгмийн харилцан үйлдэл
41.
41. Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага аль вэ?
a)
А. Харилцан үйлдлийн онол
b)
B. Бүтэц чиг үүргийн онол
c)
C. Зөрчилдөөний онол
d)
D. Нийгмийн онол
e)
E. Шалтгаант чанарын онол
42.
42. Нийгэм нь харилцан хамаарал бүхий бүрэлдэхүүн хэсгүүдтэй, тэдгээр нь нийгмийн оршин тогтнол, хөгжилд зохих үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг онолын хандлага аль вэ?
a)
А. Харилцан үйлдлийн онол
b)
B. Бүтэц чиг үүргийн онол
c)
C. Зөрчилдөөний онол
d)
D. Нийгмийн онол
e)
E. Шалтгаант чанарын онол
43.
43.Нийгэм, нийгмийн бүлгүүдийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг ........................ гэнэ.
a)
A. Аялдах
b)
B. Нийгмийн гажуудал
c)
C. Нийгмийн хяналт
d)
D. Гэмт хэрэг
44.
44. Нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж, бусдад гэм хор, хор хохирол учруулсан үйлдэл, эс үйлдлийг ................................. гэнэ.
a)
A. Эрх зүйн зөрчил
b)
B. Гэмт хэргийн бус зөрчил
c)
C. Сэтгэцийн өвчин
d)
D. Гэмт хэрэг
45.
45. Нийгэмд хамгийн түгээмэл илэрдэг гажуудлын төрөл бөгөөд төрөөс албадлага ашигладаг нэг дэх төрөл нь ................... юм.
a)
A.Эрх зүйн зөрчил
b)
B.Гэмт хэргийн бус зөрчил
c)
C. Сэтгэцийн өвчин
d)
D. Гэмт хэрэг
46.
46. Төрөөс албадлага ашигладаг гажуудлын хоёр дахь төрөл нь ................................ юм.
a)
A.Эрх зүйн зөрчил
b)
B.Гэмт хэргийн бус зөрчил
c)
C. Сэтгэцийн өвчин
d)
D. Гэмт хэрэг
47.
47. Нийгмийн гажуудлын төрөлд нь аль нь хамаарахгүй вэ?
a)
А. Хууль зөрчих
b)
B. Гэмт хэрэг үйлдэх
c)
C. Архинд донтох
d)
D. Дээд боловсрол эзэмшээгүй байх
e)
E. Хар тамхи хэрэглэх
48.
48. Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарах вэ?
a)
А. Улс төрийн намд элсэхгүй байх
b)
B. Дээд боловсрол эзэмшээгүй байх
c)
C. Сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байх
d)
E. Жагсаал цуглаанд оролцохгүй байх
e)
D. Гэмт хэрэг үйлдэх
49.
49. Сонгуульд оролцож, саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорих, шийтгэх, янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамраарах вэ?
a)
А. Гэмт хэрэг
b)
B. Нийгмийн хяналт
c)
C. Нийгмийн гажуудал
d)
D. Албан бус хяналт
e)
E. Албан ёсны хяналт
50.
50. Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг ................................ гэнэ.
a)
A. Аялдах
b)
B. Нийгмийн гажуудал
c)
C. Нийгмийн хяналт
d)
D. Гэмт хэрэг
51.
51. Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлвийг аялдах (...................... ) үйлдэл гэнэ.
a)
A. Деваци
b)
B. Конформист
c)
C. Нийгмийн хяналт
d)
D. Гэмт хэрэг
52.
52. Нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлтэй үл нийцэх төлвийг ..............................гэнэ.
a)
A. Деваци
b)
B. Конформист
c)
C. Нийгмийн хяналт
d)
D. Гэмт хэрэг
53.
53. Нийгмийн хяналтыг ............................... ба ................................. гэж ангилдаг.
a)
A. Албан, Албан бус
b)
B. Төрийн, иргэний
c)
C. Хувийн, албаны
d)
D. Төрөлх, олдмол
54.
54. .................................нь албан ёсны хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг албан ёсны үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг, зохих албадлагад тулгуурладаг.
a)
A. Албан хяналт
b)
B. Албан бус хяналт
c)
C. Нийгмийн хяналт
d)
D. Гэмт хэрэг
55.
55. ...........................................нь жижиг бүлгийн түвшинд албан бус хэм хэмжээ, хүлээлтийг зөрчсөн үйлдэл хийснийх нь төлөө дургүйцэх, шоолох, нүд үзүүрлэх, үглэх, зэмлэх, шүүмжлэх зэрэг хэлбэрээр илэрдэг.
a)
A. Албан хяналт
b)
B. Албан бус хяналт
c)
C. Нийгмийн хяналт
d)
D. Гэмт хэрэг
56.
56. Ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа тасалсан тохиолдолд сануулах, цалингийн тодорхой хувийг бууруулах, улмаар ажлаас халах зэрэг арга хэмжээ авдаг бол энэ нь нийгмийн хяналтын аль төрөлд хамаарах вэ?
a)
A. Албан хяналт
b)
B. Албан бус хяналт
c)
C. Нийгмийн хяналт
d)
D. Хууль ёсны хяналт
57.
57. .......................................... гэдэг нь судлаачид нийгмийн ертөнцийн тухай асуултад хариулт хайж буй үйл явц юм.
a)
A. Тоон судалгаа
b)
B. Чанарын судалгаа
c)
C. Нийгмийн судалгаа
d)
D. Судалгааны арга
58.
58. Мэдээлэл цуглуулах үйл явц нь тоогоор илэрхийлэгддэг аргыг ...................................... гэнэ.
a)
A. Тоон судалгаа
b)
B. Чанарын судалгаа
c)
C. Нийгмийн судалгаа
d)
D. Судалгааны арга
59.
59. Мэдээлэл цуглуулах үйл явц нь үг яриа, баримт бичгээр илэрхийлэгддэг аргыг ...................... гэнэ.
a)
A. Тоон судалгаа
b)
B. Чанарын судалгаа
c)
C. Нийгмийн судалгаа
d)
D. Судалгааны арга
60.
60. Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү?
a)
A. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоо гаргахыг зорино.
b)
B. Мэдээлэл нь ажиглагдсан зан үйл, үг яриа байна.
c)
C. Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино.
d)
D. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй
e)
E. Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ.
61.
61. Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү?
a)
A. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино.
b)
B. Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж стандарчилна.
c)
C. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоо олж авахад дүн шинжилгээ хийнэ.
d)
D. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ.
e)
E. Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
62.
62. Ерөнхий дүгнэлт буюу онолын санааг нэгжид буулган дүгнэлтэд хүрэх аргыг ................. гэнэ.
a)
A. Туршилтын арга
b)
B. Индукцийн арга
c)
C. Дедукцийн арга
d)
D. Судалгааны арга
63.
63. Нэгжийг ажиглах замаар ерөнхий буюу дүгнэлт, онолд хүрэх аргыг ................... гэнэ.
a)
A. Туршилтын арга
b)
B. Индукцийн арга
c)
C. Дедукцийн арга
d)
D. Судалгааны арга
64.
64. Нийгмийн амгалан тайван байдлыг хангах нь аль институтийн үүрэг вэ?
a)
A. Гэр бүл
b)
B. Эдийн засаг
c)
C. Төр засаг, цэрэг арми
d)
D. Төр засаг
e)
E. Эрүүл мэнд, спорт
65.
65. Дахин нийгэмшилтийн жишээг олно уу?
a)
A. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэх
b)
B. Шоронд хоригдох
c)
C. Сургуульд орох
d)
D. Сэтгэл зүйчтэй уулзах
e)
E. А ба В
66.
66. Судалгаанд оролцогчийн хариултын утгыг ойлгох, дэлгэрүүлэх, лавлах, тодотгох боломжийг олгодог судалгааны аргыг олно уу?
a)
A. Туршилт
b)
B. Контент анализ
c)
C. Ганзаарчилсан ярилцлага
d)
D. Анкетын арга
e)
E. Баримт бичгийн чанарын шинжилгээ
67.
67. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран судлах боломжийг олгодгоороо давуу талтай судалгааны аргыг олно уу?
a)
A. Туршилт
b)
B. Контент анализ
c)
C. Ганзаарчилсан ярилцлага
d)
D. Анкетын арга
e)
E. Баримт бичгийн чанарын шинжилгээ
68.
68. Ажил мэргэжлийн, гэрлэлтийн, эдийн засгийн, улс төрийн зэрэг байр суурь нь аль ангид хамаарах вэ?
a)
A. Адилсал
b)
B. Олдмол байр суурь
c)
C. Төрөлх байр суурь
d)
D. Хувийн шилжих хөдөлгөөн
e)
E. Бүлгийн шилжих хөдөлгөөн
69.
69. Бид ихэвчлэн охидыг магтахдаа хөөрхөн, өхөөрдөм хэмээн магтдаг. Харин хөвгүүдийг баатарлаг, зоригтой хэмээн магтдаг. Энэ нь охид, хөвгүүдэд хэрхэн нөлөөлдөг бол.
a)
A. Хүйсээ мэдрэн хувцаслахад нөлөөлдөг.
b)
B. Охид, хөвгүүдийг ялгаатай нийгэмшихэд нөлөөлдөг
c)
C. Эр, эм хүйсийн ажил үүргийн ялгааг ойлгоход нөлөөлдөг.
d)
D. Охид, хөвгүүдийн зан араншинд нөлөөлдөг.
e)
E. Дээрх бүгд
70.
70. Тодорхой угсаатны хойч үе өөрийгөө тэрхүү угсаатанд харьяалуулан мэдэрч, "хэл" - ээр нь ярьдаг болж нийгэмшихгүй тохиолдолд тэр угсаатан мөхдөг юм. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
a)
A. Нийгэмшилт
b)
B. Соёлыг бүтээгч, тээгч
c)
C. Адилсал
d)
D. Нийгмийн нийтлэг
71.
71. Урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг юу гэх вэ?
a)
A. Нийгэмшилт
b)
B. Дахин нийгэмшилт
c)
C. Төлөвшил
d)
D. Хүмүүжил
e)
E. Боловсрол
72.
72. Нийгмийн институтийн гол зорилго юу вэ?
a)
A. Нийгмийг хөгжүүлэх
b)
B. Нийгмийн дэвшлийг хангах
c)
C. Нийгмийн хэрэгцээг хангах
d)
D. Нийгмийн өөрчлөлтийг бий болгох
e)
E. Боловсролыг дэмжих
73.
73. Нийгмийн институтийн сөрөг жишээг олно уу?
a)
A. Сайн сургууль хүүхдэд ирээдүйн хань ижил, найз нөхдөө сонгоход нөлөөлдөг
b)
B. Эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх халамжийн бодлого нь тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулдаг
c)
C. Б багаасаа багш болох хүсэлтэй байсан тул багшийн сургуульд элссэн.
d)
D. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл энэ оноос олгогдож эхлэв.
e)
E. Ипотекийн зээлийг 6%-д хүргэх саналыг Засгийн газар дэмжжээ.
74.
74. Тухайн хүний нийгэмд эзлэх статусаас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг юу гэх вэ?
a)
A. Социаль статуст эзлэх нэр хүнд
b)
B. Социаль статуст нөлөөлөх хандлага
c)
C. Социаль үүрэг
d)
D. Бүлгийн гишүүн гэдгээ ухамсарлах
e)
E. Үүргийн зөрчил
75.
75. Нийгмийн эрс өөрчлөлт хийгээд хямралын үед гажуудал нэмэгддэг гэж тодорхойлсон эрдэмтэн хэн бэ?
a)
A. Э.Дюркгейм
b)
B. А. Шопенхауэр
c)
C. Орвиль Г.Брим
d)
D. Ж.Г.Мид
e)
E. З.Фрейд
76.
76. Социологийн шинжлэх ухааныг үндэслэгчийг нэрлэнэ үү?
a)
A. М .Калмижн
b)
B. К.Маркс
c)
C. Т.Парсонс
d)
D. О.Конт
e)
E. Э.Дюркгейм
77.
77. Нийгмийн харилцан үйлдийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн "Би нь бүрэлдэн бий болдог" гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
a)
A. М .Калмижн
b)
B. Ж.Г.Мид
c)
C. Т.Парсонс
d)
D. О.Конт
e)
E. Э.Дюркгейм
78.
78. Та судалгаа явуулахдаа асуулгын дугаар, мэдээлэл цуглуулсан орон нутгийн нэр, огноо зэргийг судалгааны аль хэсэгт тэмдэглэх вэ?
a)
A. Удиртгал хэсэг
b)
B. Төгсгөл хэсэг
c)
C. Судлаачийн тэмдэглэх хэсэг
d)
D. Үндсэн мэдээллийн хэсэг
e)
E. Ерөнхий мэдээллийн хэсэг
79.
79. Нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үзсэн онол аль вэ?
a)
A. Бүтэц чиг үүргийн онол
b)
B. Марксизм
c)
C. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдийн онол
d)
D. Шүүмжлэлт онол
e)
E. Неомарксист онол
80.
80. Хувь хүн нь нийгэм, нийгмийн бүтцийн нөлөөлөлд амьдардаг болохыг тайлбарласан онол аль вэ?
a)
A. Бүтэц чиг үүргийн онол
b)
B. Марксизм
c)
C. Бэлгэ тэмдгийн харилцан үйлдийн онол
d)
D. А ба C
e)
E. А ба В
81.
81. Албан ёсны хэм хэмжээг зөрчсөний төлөө авах арга хэмжээнүүдээс хамааралгүй өгөгдлийг сонгоно уу?
a)
A. Зэмлэх
b)
B. Хорих
c)
C. Сануулга өгөх
d)
D. Торгох
e)
E. Ажлаас халах
100 %
