NEW
Font size
WorksheetsСоёл
Total questions: 25
Worksheet time: 13mins
Соёлыг ардын, нийтийн, сонгодог гэж ангилахдаа ямар шалгуурыг баримталдаг вэ
A. Соёлын зориулалт
B. Соёлын түвшин
C. Соёлын гарал үүсэл
D. Соёлын хэрэглээ
“Хүн бол бэлгэ тэмдэгүүдийг бүтээдэг амьтан” гэж хэн тодорхойлсон бэ?
A. Ж.Мёрдок
B. Э.Кассирер
C. К.Клаххон
D. Л.Уайт
Хүн төлөвших тасралтгүй үйл явцыг шинжлэх ухааны хэлээр юу гэдэг вэ?
A. Туршлага
B. Соёл
C. Соёл иргэшил
D. Нийгэмшил
Дэлхийн өвд бүртгэгдээгүй Монголын соёлын өв аль нь вэ?
A. Орхоны хөндийн соёл
B. Цагаан агуйн соёл
C. Увс нуурын сав газрын байгалийн өв
D. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор
Соёлын үүсэл хөгжил, түүний бүтэц бүрэлдэхүүн, хөгжлийн асуудлыг судалдаг салбар шинжлэх ухаан аль нь вэ?
A. Угсаатны соёл судлал
B. Соёлын антропологи
C. Соёл судлал
D. Соёлын философи
Компьютер, технологи, интернэт сүлжээнд суурилсан соёлын харилцаа, мэдээлэл дамжуулах арга хэрэгсэл, харилцааны дэлгэрэлтийг соёл судлалд юу гэх вэ?
A. Кибер орон зай
B. Технолгийн дэвшил
C. Соёлын хөгжил
D. Соёлын даяаршил
Хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзлийн анхдагч хэлбэр аль нь вэ?
A. Шашин
B. Илбэ дом, домог
C. Шинжлэх ухаан
D. Философи
Бодит байдлыг дүрээр илэрхийлдэг мэдлэгийн хэлбэрийг ... гэдэг.
A. Философи
B. Шинжлэх ухаан
C. Шашин
D. Урлаг
Хошин урлагийн тоглолт соёлын аль хэлбэрт багтах вэ?
A. Ардын соёл
B. Нийтийн соёл
C. Сонгодог соёл
D. Үндэсний соёл
Дараах ойлголтуудаас аль нь хамгийн өргөн утгатай вэ?
A. Соёл
B. Боловсрол
C. Шинжлэх ухаан
D. Шашин
Ёс суртахууны хэм хэмжээний эх сурвалж аль нь вэ?
A. Ёс заншил
B. Хууль, дүрэм
C. Шашны ёс жаяг
D. Итгэл үнэмшил
араах ойлголтуудаас аль нь багтаамжаараа хамгийн бага вэ?
A. Монголын залуучуудын соёл
B. Дэлхийн соёл
C. Монголын соёл
D. Хүн төрөлхтний соёл
Дараах хэллэгээс аль нь соёлын мөн чанар, утга холбогдлыг бүрэн тодорхойлж чадах вэ?
A. Соёл бол хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар
B. Соёл бол аливаа ард түмэн, үндэстнийг бусад ард түмэн үндэстнээс ялгах гол шинж юм.
C. Соёл бол хүний туршлагыг хадгалж дамжуулах бодит хэлбэр юм.
D. Соёл бол аливаа нийгмийн аж төрөх ёс, нийгмийн зохион байгуулалтыг бүрдүүлэгч гол хүчин зүйл юм.
УДЭТ-ын тайзнаа олны хүртээл болгосон “Монголын Их Хатад” бүжгэн туульс нь урлагийн ямар төрөлд хамаарах вэ?
A. Үндэсний сонгодог урлагийн
B. Дэлхийн сонгодог урлагийн
C. Ардын урлагийн
D. Модерн урлагийн
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн заалтад “Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа” мөн гэж заажээ. Үүнтэй холбоотой жишээ аль нь байна вэ?
A. Алтаргана наадам
B. Морин хуур
C. Уртын дуу
D. Монгол бичиг
Хэл нь ёс заншил, үндэсний соёл хоёрын алинд хамаарах вэ?
A. Үндэсний соёл
B. Ёс заншил
C. Боловсрол
D. Мэдлэг
Дэлхий нийтийн олон янзын соёлд нийтлэг, ерөнхий шинж тэмдэг ажиглагддаг бөгөөд энэ байдлыг соёл судлалд юу гэх нэрлэдэг вэ?
A. Соёлын түгээмэл шинж
B. Соёлын онцлог шинж
C. Соёлын төсөөтэй шинж
D. Соёлын өвөрмөц шинж
Соёлыг аж ахуй эрхлэлтээр нь ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариаланчдын соёл гэж ангилж болно. Энэ нь соёлын ямар хэв маягт хамаарах ойлголт вэ?
A. Соёлын түүхэн хэв маяг
B. Нэг загварын соёл
C. Олон хэв загварын соёл
D. Олон улсын соёл
Угсаатны зүй, аман түүх, биет бус соёлын өвийн судалгаа гэдэг бол
A. Тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, түүх, удам угсаа, домог, шүтлэг, ёс заншлынхаа талаар ярьсныг хэлнэ.
B. Морин хуур хөгжмийг ЮНЕСКО-д бүртгүүлсэнийг
C. Уртын дууны түүхээр кино бүтээсэнийг
D. Монголын нууц товчоо зохиолоор зурсан цуврал зургийн үзэсгэлэн гарсаныг
Ардын соёлын онцлог аль нь вэ?
A. Ардын соёл нь нийгмийн бүх давхаргын хүмүүст хүртээлтэй байдаг.
B. Ардын соёлыг нийгмийн бүх гишүүд нэгдэн бүтээдэг.
C. Ардын соёлыг ардын билиг авьяастнууд урлан бүтээдэг.
D. Ардын соёлыг мэргэжлийн уран бүтээлчид туурвин бүтээдэг .
“Соёлын орон зай” гэдэг ойлголт ямар утга санааг илэрхийлдэг вэ?
A. Хамтын мэдрэмж, үнэлэмж
B. Улсын хил хязгаар
C. Төрсөн газар орон
D. Соёлын дурсгалт зүйлс
Соёлыг олон янзаар ангилж болдог. Тэгвэл Олон улсын соёл, улс үндэстний соёл гэсэн ангилал аль нь вэ?
A. Соёлын түвшин
B. Соёлын бүсчлэл
C. Соёлын үнэ цэнэ
D. Соёлын шинэчлэл
Материаллаг амьдралын өөрчлөлтүүд нь зан заншил, итгэл үнэмшлийн өөрчлөлтөөс түрүүлж байж болно гэсэн өгөгдөл алинд нь хамаарах вэ?
A. Соёлын гажилт
B. Соёлын нэгдэл
C. Харийн соёлын ноёрхол
D. Соёлын хожимдолт
Зөгий уран барилыг санагдуулам үүр барьдаг, аалз маш сайхан тор шүлсээрээ нэхдэг билээ. Энэ нь доор өгөгдсөн зүйлийн алинд нь хамаарах вэ?
A. Оюуны соёл
B. Эдийн соёл
C. Төрөлх чадвар инстикт
D. Биет соёл
1871 онд “Эртний соёл” бүтээлийг туурвисан антропологич хэн бэ?
A. И. Кассирер
B. Э. Тайлор
C. Ясперс
D. Ж. Мердок
