wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

General admission test-2021- C

Total questions: 56

Worksheet time: 28mins

Name
Class
Date
1.

Үйлдэгч нь урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар нь нийгмийн институтийн ……………………………… юм.

a)

Үүргийн зөрчил                          

b)

Ил чиг үүрэг                

c)

Сөрөг чиг үүрэг

d)

Далд чиг үүрэг                           

e)

Үүрэг

2.

Бидний үед сумын төвд зурагт гэж байсангүй тул Монголын радиогийн уран зохиол, яруу найргийн нэвтрүүлгийг чих тавин сонсдог байсан” гэсэн өгөгдөл нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?

a)

Үе тэнгийнхэн

b)

Сургууль                             

c)

Хэвлэл мэдээлэл

d)

Гэр бүл

e)

Ажлын байр

3.

Эрэгтэй, эмэгтэй хүний биологийн буюу бие махбодийн ялгаа бүхий заяагдмал шинжийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Жендэр

b)

Хүйс  

c)

Насны нийтлэг

d)

Угсаатны нийтлэг                  

e)

Тэгш бус байдал

4.

Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг ..................... гэнэ.

a)

Хэл

b)

Үнэлэмж

c)

Мэдлэг 

d)

Бэлгэ тэмдэг

e)

Хэм хэмжээ

5.

Соёлыг ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариаланчдын соёл гэж ангилсан нь соёлын аль шалгуур үзүүлэлтэд нийцэж байна вэ?

a)

Суурь үнэлэмжээр нь                  

b)

Сонголт хийх боломжоор нь

c)

Бүтээгч, хэрэглэгчээр нь           

d)

Аж ахуй эрхлэлтээр нь              

e)

 Түвшинээр нь

6.

Археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, кино, дурслэх урлаг, зар сурталчилгаа зэрэг нь соёлын аль ойлголтод хамаарах вэ?

a)

Соёлын үйлдвэрлэл

b)

Соёлын даяаршил

c)

Соёлын орон зай

d)

Соёлын дархлаа

e)

Соёлын эрх чөлөө

7.

Дараах байгууллагуудын аль нь соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг вэ?  

a)

Улаан загалмайн нийгэмлэг           

b)

Эмнэлэг

c)

Цагдаагийн байгууллага

d)

“Сүү” ХХК                                         

e)

Номын сан  

8.

Зөв харгалзуулна уу?

a)

              А. a2,b3,c1

b)

B. a1, b2,c3    

c)

C. a2,b1,c3  

d)

D. а3,b1,c2   

e)

      E. a1,b3,c2

9.

Бусад хувьсагчийн өөрчлөлтөд нөлөөлж, шалтгаан нь болж буй хувьсагчийг үл хамаарах хувьсагч гэнэ. Жишээ нь: Ажилгүйдлийн түвшин өсөхөд ДНБ-ний хэмжээ буурдаг гэсэн өгөгдлөөс үл хамаарах хувьсагчийг олно уу

a)

Ажил эрхлэлтийн түвшин                 

b)

ДНБ

c)

Ажилгүйдлийн түвшин

d)

Үйлдвэрлэлийн хэмжээ                    

e)

ДНБ-ний хэмжээ

10.

Багш Чимгээгийн 2019-2020 оны хичээлийн жилд ангийн сурагчдын төлөвшлийг судалсан ажиглалтын судалгааны үр дүнгээс харахад сурагчдын зан төлөв, идэвх оролцоо, харилцаа хандлага зэрэг нь мэдэгдэхүйц сайжирсан байгаа нь харагдаж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү.

a)

Чанарын судалгаа              

b)

Тоон судалгаа                          

c)

Бүлгийн ярилцлага  

d)

Туршилт

e)

Контент анализ

11.

Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүний нэр хүндэд хамаарах ойлголтыг тэмдэглэнэ үү.

a)

Бусдад нөлөөлөх, дагуулах     

b)

Шийдвэр гаргах, оролцох   

c)

Тусламж, тэтгэмж

d)

Олонд танигдсан байдал         

e)

Нөөцийг ашиглах, хуваарилахад хяналт тавих

12.

Олон нийтийн хөдөлгөөнд тулгуурласан, өргөн хүрээтэй шинэчлэл буюу засаглалын бүтэц дэглэмийг өөрчлөхөд хүргэдэг, хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үйлдлийг .................... гэнэ.

a)

Нийгмийн өөрчлөлт

b)

Хувьсал

c)

Нийгмийн хөдөлгөөн

d)

Шинэчлэл

e)

Хувьсгал

13.

Германы социологич Ф.Тённисын нийгмийн хэв маягийн ангиллаас Гемайншафт /хөдөөний буюу уламжлалт/-ын онцлог шинжийг олно уу

a)

Хөдөлмөрийн хуваарь энгийн                       

b)

Албан ёсны хууль чухал гэж үздэг

c)

Хувийн ашиг сонирхлыг чухалчилдаг          

d)

Хөдөлмөрийн хуваарь нарийссан

e)

Төрийн үйл ажиллагаанд тулгуурладаг

14.

Нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг зэрэг шинжүүдээр шууд ялгаагүй ч ямар нэг стандарт,  хэм хэмжээ, үйлдэл нь ялгаатай байдалд хүргэхийг ................. гэнэ.

a)

Бурангуй үзэл                       

b)

Шууд алагчлал

c)

Институтийн алагчлал

d)

Шууд бус алагчлал

e)

Алагчлал

15.
a)

Юань улсын үе, Хөх захтан

b)

XII-XIV зууны үе, Талын язгууртнууд 

c)

Юань улсын үе, Номенклатурчид

d)

XII-XIV зууны үе, Номенклатурчид

e)

Их Монгол Улсын үе, Хамжлага ард

16.

Нийгмийн нийтлэгүүдийг зөв харгалзуулна уу.

a)

а3,b2,с1         

b)

a2,b1,c3          

c)

a2,b3,c1

d)

а3,b1,с2                 

e)

a1,b2,c3

17.

Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юм" гэж тодорхойлсон судлаачийг нэрлэнэ үү. 

a)

Э.Кассирер           

b)

А.Гидденс      

c)

Р.Бенедикт         

d)

Э.Тайлор      

e)

К.Ясперс

18.

Соёлыг бүрдүүлэгч элементүүдийг холбогдох ойлголттой нь буруу илэрхийлсэн хариулт аль нь вэ?

a)

Хэл - дохио зангаа, бичгийн хэл             

b)

Мэдлэг - шинжлэх ухаан, загалмай

c)

Бэлгэ тэмдэг- төрийн дуулал, хөшөө

d)

Үнэлэмж- хүний эрх, шударга ёс

e)

Хэм хэмжээ- дүрэм, журам, ёс заншил

19.

Нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг. Жишээ нь: Боловсролын институтийн хүрээнд багш хүн залуу хойч үеийнхний нийгэмшин хөгжихөд хувь нэмэр оруулахаар ажилладаг бол түүний орон байранд амьдрах хэрэгцээг хангахаар эдийн засгийн институтийн хүрээнд барилгачид ажиллана. Дараах онолуудын алийг нь илэрхийлж байна вэ?

a)

Шалтгаант чанарын                                       

b)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн

c)

Иргэншлийн

d)

Марксизмын

e)

Бүтэц чиг үүргийн

20.

1.    Монгол улсын хэмжээнд 1995 оноос өнөөг хүртэл хэрэгжиж буй "Монгол бичгийн

үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр "Мөнх тэнгэрийн

бичиг" уран бичлэгийн уралдаан зохион байгуулж ирсэн. Энэ нь олон улсын хэмжээн

дэх соёлын бодлогын аль чиглэлд хамаарч байна вэ?

a)

Соёлын үйл ажиллагаанд хүн бүрийн оролцох бололцоог хангах

b)

Үндэсний хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах

c)

Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх

d)

Үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах

e)

Соёлын харилцааг нээлттэй байлгах

21.

Соёлын ойлголтуудын холбоо хамаарал, агуулгын багтаамжийг зөв илэрхийлсэн бүдүүвч аль нь вэ?

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

22.

Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдолд хамааралтайг нь ялгана уу.

1. Иргэдийн авьяасыг нээх, хөгжүүлэх боломжийг бий болгох

2. ДНБ-ны хэмжээг нэмэгдүүлж, амьжиргааны түвшнийг дээшлүүлдэг

3. Нийгмийн шударга ёсны зарчим, үнэ цэнийг бууруулдаг

4. Дэлхий нийтэд өөрсдийн брэндийг бий болгох

a)

1,2,4

b)

1,2,3,4         

c)

1,3,4

d)

2,3,4

e)

1,2,3

23.

Хувь хүн болон бүлгийн аж төрөх хэв маягаа сонгох нөхцөл, боломжийг үгүйсгэж,  нийгмийн бусад гишүүдийн адилаар амьдрахыг шаардлага болгох нь соёлын эрх чөлөөг зөрчих хандлагын аль хэлбэр вэ?  

a)

Соёлын эрх чөлөө                                                            

b)

Хүний эрх, эрх чөлөө    

c)

Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах              

d)

Тэгш эрх, шударга ёс  

e)

Амьдралын хэв маягийг үгүйсгэх 

24.

1.    Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийнхтэй адилсан, өмнөх соёлын дадал

хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн нь соёлын

харилцан үйлчлэлийн аль хэлбэр вэ?

a)

Соёлыг хуулбарлан дуурайх

b)

Соёлын солилцоо

c)

Соёлын тулгалт

d)

Соёлын даяаршил

e)

Соёлын дархлаа           

25.

1.    Соёлын даяаршлын эерэг үр дагаваруудыг нэрлэнэ үү.  /2 оноо/

1. Олон ургалч соёл дэлгэрч, янз бүрийн соёлыг мэдрэх боломж

2. Өөрийн соёлын уламжлалт хэв маягаас татгалзах

3. Өндөр хөгжилтэй орнуудад суралцах боломж

4. Ямар ч төрлийн мэдээллийг хоромхон зуурт авах, өгөх боло

a)

. 1,2,3               

b)

1,2,3,4                  

c)

1,2,4                    

d)

1,3,4            

e)

2,3,4

26.

Хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа төрөл бүрийн мэргэжилтэй ажиллах хүчний тоог юу гэж нэрлэдэг вэ?

a)

Тэнцвэрт байдал      

b)

Хөдөлмөрийн эрэлт

c)

Хөдөлмөрийн нийлүүлэлт

d)

Ажиллах хүч

e)

Хөдөлмөрийн зах зээл    

27.

Ажиллах хүчний нийлүүлэлт нь эрэлтээс давсан /Н>Э/ үед хөдөлмөрийн зах зээл дээр үүсэх үр дагавар аль нь вэ?

a)

Ажиллах хүчний хомсдол үүснэ                       

b)

Ажиллах хүчний илүүдэл үүснэ

c)

Тэнцвэрт байдал бий болно

d)

Хөдөлмөрийн бүтээмж буурна                          

e)

Байгууллагын зардал өснө

28.

Арилжааны банкны онцлог шинж аль нь вэ? 

a)

. Валютын улсын нөөцийг эзэмших

b)

Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах

c)

Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх                

d)

Зээл олгох, төлбөр тооцоо хийх

e)

Арилжааны банкуудыг хянах

29.

Ажлын нэгж хугацаанд /нэг цаг, нэг өдөр, нэг сар/ зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө ажилчны авч байгаа мөнгөн төлбөрийг ...................... гэнэ.

a)

Нэмэгдэл хөлс                     

b)

Бодит цалин

c)

Шагнал урамшуулал

d)

Үндсэн цалин                       

e)

Нэрлэсэн цалин         

30.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятад улсын хөрөнгө оруулалттай

компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг аль улсын ДНБ, ҮНБ болохыг ялгана уу.

a)

Хятад улсын ҮНБ, Монгол улсын ҮНБ  

b)

Монгол улсын ҮНБ, Хятад улсын ДНБ

c)

Монгол улсын ДНБ, Хятад улсын ҮНБ

d)

Хятад улсын ДНБ, Монгол улсын ДНБ

e)

Монгол улсын бодит ҮЦБ, Хятад улсын ҮЦБ

31.

ДНБ-ний орлого болон зардлыг ялгаж, тооцоолол хийнэ үү. 

a)

орлого- 520, зардал- 265       

b)

орлого- 265, зардал- 520       

c)

орлого- 535, зардал- 250       

d)

орлого- 255, зардал- 525         

e)

орлого- 535, зардал- 250       

32.

1.    Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. /1 оноо/

Үнэт цаас гаргах, бүртгүүлэх, арилжих, хадгалах, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг ..................... гэнэ.

a)

Зах зээлийн харилцаа     

b)

Бараа, үйлчилгээний зах зээл

c)

Хөдөлмөрийн зах зээл

d)

Санхүүгийн зах зээл

e)

Эдийн засгийн харилцаа

33.

1.    Дараах өгөгдлүүдийг тохирох утгатай нь зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу. /3 оноо/

1. Санхүүгийн зах зээл                 2. Хөрөнгийн бирж                 3. Үнэт цаас

а. ( _ ) Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бүх төрлийн хувьцаа болон бонд, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичиг

b. ( _ ) Үнэт цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх зэрэг үнэт цаасны

арилжаа явагдаж байдаг газар

с. ( _ ) Үнэт цаас гаргах, бүртгүүлэх, арилжих, хадгалах, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй

холбогдсон харилцаа

a)

а3,b2,c1                   

b)

a3,b1,c2           

c)

a1,b2,c3             

d)

a2,b3,c1            

e)

a1,b3,с2

34.

1.    Гүйлгээнд их хэмжээний мөнгө бий болж, харин түүгээр худалдан авах барааны тоо

хэмжээ бага байгаагаас барааны үнэ өсөхөд хүргэдэг нь инфляци үүсэх шалтгааны аль хэлбэр вэ? 

a)

Хэвийн инфляци

b)

Зардлын инфляци

c)

Мөлхөө инфляци

d)

Эрэлтийн инфляци               

e)

Гипер инфляци

35.

Ажилгүйдлийн түвшин 2 хувь өссөн үед бий болох эдийн засгийн үр дагаварыг Оуэкены хуулиар тооцоолон гаргана уу.

a)

ДНБ 2%-иар буурна

b)

ДНБ 2,5%-иар буурна           

c)

ДНБ 5%-иар өснө

d)

ДНБ 2,5%-иар өснө                  

e)

ДНБ 5%-иар буурна

36.

Зөвлөлдөх санал асуулгад оролцож хуулийн төсөлд саналаа өгөх нь иргэдийн оролцооны аль хэлбэр вэ?

a)

ИТХ болон ИНХ-д оролцох

b)

Төлөөллөөр дамжуулан оролцох

c)

Улс төрийн сонгуульд оролцож саналаа өгөх

d)

Хэлэлцүүлэг, санал асуулгад оролцох

e)

Сонирхлын бүлгээр дамжуулж оролцох

37.

1.    Дараах ойлголтуудаас иргэдийн нийцтэй оролцоог ялгана уу. /2 оноо/

1. Өлсгөлөн зарлах

2. Эсэргүүцлийн жагсаал цуглаан

3. Сонгуульд оролцож саналаа өгөх

4. Захидал бичих

5. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан үзэл бодлоо илэрхийлэх

6. Авлига өгөх

a)

1,2,4,5                      

b)

3,4,5,6                    

c)

3,4,5              

d)

3,5,6                 

e)

1,3,5,6

38.

Улс төр бол нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал юм" гэж хэлсэн эрдэмтэн аль нь вэ?

a)

А.Линкольн

b)

Н.Макиавелли

c)

Р.Даль

d)

Ж.Локк

e)

Д.Истон

39.

Иргэд сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтнаар дамжуулалгүй нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн биеэр оролцдог, өөрөөр хэлбэл олон түмэн өөрөө өөрийгөө удирдах нь ардчиллын аль хэлбэр вэ?

a)

Ардчилал

b)

Төлөөллийн ардчилал                

c)

Шууд ардчилал         

d)

Элитийн ардчилал                        

e)

Олон ургалч ардчилал  

40.

Монгол улсын Үндсэн хуульд "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан нь ардчиллын аль үнэт зүйлстэй нийцэж байна вэ?

a)

Хуулийн засаглал            

b)

Хүний эрх, эрх чөлөө   

c)

Иргэдийн улс төрийн оролцоо

d)

Олон намын тогтолцоо

e)

Тэгш эрх

41.

Иргэд Засгийн газарт санал өгөх боломжуудыг нэрлэхдээ буруу зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Нэг цонхны үйлчилгээнд хандаж саналаа өгөх

b)

Иргэд Засгийн газарт хандаж саналаа захидлаар илэрхийлэх

c)

Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвд саналаа өгөх

d)

Засгийн газрын хуралд оролцож саналаа илэрхийлэх

e)

Засгийн газрын мэдээллийн вэб сайтад хандаж саналаа өгөх

42.

1.    Эрх зүйн актуудын төрөл болон төрийн байгууллагыг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу. /2 оноо/

1. Тогтоол                         2. Тушаал                       3. Зарлиг

a. ( _ ) Монгол Улсын Ерөнхий сайд

b. ( _ ) Монгол Улсын Засгийн газар

с. ( _ ) Монгол Улсын Ерөнхийлөгч

a)

a1,b2,c3

b)

a2,b3,c1

c)

А3,b1,c2

d)

а3,b2,c1

e)

a2,b1,c3

43.

Хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурлаас батлан гаргаж, нийтээр дагаж мөрдүүлэхээр хэм хэмжээ тогтоон, биелэлтийг нь төрийн албадлагын хүчээр хангаж байдаг бичмэл эрх зүйн хэм хэмжээг ....................... гэнэ.

a)

Тушаал

b)

Хуульчилсан акт         

c)

Зарлиг

d)

Хууль

e)

Захирамж

44.

Аав, ээж нь гэрээсээ хол, илүү цагаар ажилладаг тул гурван хүүхэд нь гэртээ хоол унд муутай, даарсны улмаас өвчин тусжээ. Энэ тохиолдолд хүүхдийн эрхийн Конвенцийн дараах заалтуудаас аль нь зөрчигдөж байна вэ?

a)

Эцэг эх нь хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан

хөдөлмөрлүүлэхгүй байх

b)

Хүүхдийн захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн

халдаж болохгүй

c)

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой

орчинд зохистой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх

d)

Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, сүсэглэх эрхийг хүндэтгэх

e)

Хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг эдлүүлэх

45.

Монгол улсын иргэний үндсэн үүрэг аль нь вэ

a)

Эрүүл мэндээ хамгаалах                                       

b)

Хөдөлмөрлөх

c)

Хуулиар ноогдуулсан албан татвар төлөх           

d)

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх

e)

Байгаль орчноо хамгаалах  

46.

1.    Хүний эрхийн түгээмэл тунхаглалд "Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын

болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл, хуваагдашгүй байдаг” гэж заасан нь

хүний эрхийн аль суурь зарчим бэ?

a)

Түгээмэл, салшгүй байх  

b)

Хуваагдашгүй байх        

c)

Хүн үнэ цэн, нэр төртэй байх            

d)

Харилцан хамааралтай байх

e)

Хариуцлага тооцох

47.

Шүүхийн шийдвэргүйгээр улсын хуулиас гадуур хүнийг гэм буруутайд тооцож үл болох зарчмыг анхлан тунхагласан түүхэн баримт бичиг аль нь вэ?

a)

Үндсэн хууль                      

b)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

c)

Сирусын бортого               

d)

Эрх чөлөөний харти

e)

Конвенц

48.

Хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах гол нөхцалуудаас илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Хөдөлмөрийн нөхцөл

b)

Ажлын байрны буюу албан тушаалын нэр

c)

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг

d)

Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ

e)

Нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал

49.

Иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах,өвчлөх ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн харилцааг нийгмийн хамгааллын эрх зүйн аль харилцаагаар зохицуулдаг вэ?

a)

Нийгмийн даатгал                     

b)

Нийгмийн халамж              

c)

Иргэний эрх зүй

d)

Захиргааны эрх зүй

e)

Нийгмийн хамгааллын эрх зүй  

50.

Иргэн - Захиргааны байгууллагатай харилцахдаа эдлэх эрхийг олно уу

a)

Гомдлыг шийдвэрлэх үүрэг

b)

Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа

c)

Өргөдлийг шийдвэрлэх үүрэг                

d)

Мэдэх эрх

e)

Хүссэн мэдээллийг өгөх үүрэг

51.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дайчлан зохион байгуулах явдал нь Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны зарчмын аль хэлбэр вэ? 

a)

Тэнцвэртэй

b)

Олон тулгууртай                

c)

Прагматик /идэвхтэй

d)

Үндэсний эрх ашигт нийцсэн               

e)

Хамтын ажиллагаа

52.

Олон улсын харилцааны үндсэн оролцогчийг олно уу

a)

Билл Гейтс

b)

Унгар улс

c)

Олон улсын шүүх

d)

Тоёото корпораци

e)

Дэлхийн зөн олон улсын байгууллага

53.

Монгол улсын дипломат болон консулын харилцааг хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааны түвшинг дээшлүүлэх нь Монгол улсын гадаад харилцааны аль бодлогын зорилго вэ?  

a)

Шинжлэх ухааны   

b)

Эдийн засгийн  

c)

Соёлын

d)

Хүмүүнлэгийн

e)

Улс төрийн

54.

Олон улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр үүсгэн байгуулагдаагүй, ашгийн бус, хоёроос дээш улсаас хандив авч үйл ажиллагаа явуулдаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ?

a)

Нөлөө бүхий хувь хүн

b)

Үндэстэн дамнасан корпораци

c)

Олон улсын байгууллага                               

d)

Олон улсын төрийн бус байгууллага

e)

Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ

55.

Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. Монгол улсын хоёр хөрштэйгээ харилцахдаа баримталдаг зарчмуудаас орхигдсон хэсгийг олно уу.

- Тэнцвэртэй

- Стратегийн түншлэлийн

- .................................

- Олон тулгуурт

- Хамтын ажиллагааны

a)

Сайн хөршийн     

b)

Улс төрийн   

c)

Эдийн засгийн 

d)

Соёлын

e)

Боловсролын

56.

Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилго аль нь вэ?

a)

Шинжлэх ухаан, технологийн чадавхийг нэмэгдүүлэх

b)

Түүх соёлын үнэт зүйлээ сэргээн хамгаалах

c)

Дипломат болон консулын харилцааг хөгжүүлэх

d)

Эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах

e)

Гадаад сурталчилгааг сайжруулах