wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

нийгмийн өөрчлөлт

Total questions: 20

Worksheet time: 17mins

Name
Class
Date
1.

Тодорхой цаг хугацааны хүрээнд ... шинэчлэгдэхийг нийгмийн өөрчлөлт гэнэ.


a)

Нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл

b)

Үйлдвэрлэлийн арга, арилжааны хэрэгсэл, байгалийн нөөц

c)

Нийгмийн давхраа, үндэс угсаа, боловсрол, мэдлэг

d)

Засаглалын бүтэц, байгалийн нөхцөл, улс төрийн нөхцөл байдал

2.

Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзсэн эрдэмтнийг нэрлэнэ үү.

a)

Г.Ленски

b)

Маркс

c)

Баумен

d)

М.Вебер

3.

“Нийгмийн хувьсал бол нийгмийн институтуудын ялгарлын өсөн нэмэгдэлт гэж үзээд шинэ хэрэгцээ хангах шинэ институт бий болох замаар нийгэм өөрчлөгдөнө” гэж үзсэн эрдэмтэн хэн вэ?

a)

Т.Парсонс

b)

К.Маркс

c)

М.Вевер

d)

Г.Ленски

4.

Эдийн засагт гарсан өөрчлөлт нь шашны өөрчлөлтийг дагуулдаг гэхээсээ шашинд гарсан өөрчлөлт нь эдийн засаг аж ахуй өөрчлөгдөхөд хүргэдэг гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?

a)

.Т.Парсонс

b)

.К.Маркс

c)

М.Вевер

d)

.Г.Ленски

5.

Нийгмийн өөрчлөгдөхөд түлхүү нөлөөлөлж байгаа хүчин зүйлсэд хамааралгүй ойлголт аль нь вэ?

a)

Нийгмийн оролцоо

b)

Хүн амын өсөлт

c)

Дайн мөргөлдөөн

d)

Соёл технологи

6.

Дараах өгөгдлүүдээс буруу бодомжийг олно уу.

a)

Нийгэм байнгын хөдөлгөөнтэй буюу өөрчлөгддөг мөн чанартай.

b)

Эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологи, шашин зэрэгт гарсан өөрчлөлт нь нийгэм өөрчлөгдөхөд хүргэдэг.

c)

Улс төрийн нөхцөл байдал, зөрчил мөргөлдөөн, нийгмийн хөдөлгөөн, дайн самуун нийгэмд өөрчлөлтийг авчирдаг.

d)

Нийгэм өөрчлөгдөх нь хувь хүний амьдрал, үйл ажиллагааны шинж, сонголт хүрээг өөрчилдөггүй.

7.

Ихэнх хосууд хуримлахдаа монгол зан үйлээ дагаж байгаа ч өрнөдийн гэрлэх зан үйл аль хэдийн нэвтэрч гэрлэх ёслолыг өөрчилж байгаа нь дараах ойлголтын алинд нь хамаарах вэ

a)

Нийгмийн хувьсгал

b)

Нийгмийн дэвшил

c)

Нийгмийн шинэчлэл

d)

.Нийгмийн шинэтгэл

8.

Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн үндсэн шалгуурт хамааралгүй шинжийг олно уу.

a)

Аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна.

b)

Шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй.

c)

Хувийн хүсэл зориг гэхээсээ нийгэм хамт олны зарчимд нийцүүлж хувь хүн амьдардаг.

d)

Орчин үеийн төрийн бүтэцтэй буюу бүгд найрамдах засаглал бүхий төртэй байна.

9.

Гэр бүл, гэрлэлтийн харилцаа өөрчлөгдөж, гэрлэлтийн нас хойшилж, ганц бие амьдрахыг илүүд үзэх болсон бөгөөд гэр бүлийн үнэт зүйлс нийтлэг зарчим гэхээс хувь хүний сонирхлыг тэргүүнд тавих хандлага өсөж байгаа нь аль нийгмийн шинж вэ?

a)

Орчин үеийн буюу аж үйлдвэржилтийн дараах нийгэм

b)

Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгэм

c)

Аж үйлдвэржсэн нийгэм

d)

Уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгэм

 

 

10.

Уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх үеийн нийгмийн онцлогт аль нь хамаарахгүй бэ?

a)

Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай

b)

Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой

c)

Уламжлалт угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал, төрийн бүтэцгүй

d)

Нийгэм хамт олны зарчмаас хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг

e)

Хүний амьдралын үйл ажиллагааны талбар нь өрх, гэр бүлийн хүрээ байна

11.

Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн онцлогт аль нь хамаарахгүй вэ?

a)

Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай

b)

Шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоотой

c)

Орчин үеийн бүгд найрамдах засаглал бүхий төртэй нийгэм

d)

Нийгэм хамт олны зарчмаас хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлдэг

e)

Аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна

12.

Азийн нийгмийг өрнөдийн нийгмийн туулж өнгөрүүлсэн нийгмийн хэв маягаас ялгаатай гэж үзсэн.

a)

К.Маркс

b)

Г.Ленский,

Ж.Ленский

c)

Ф.Тённис

13.

Нийгмийн оршин тогтнох арга хэрэгслээ хэрхэн олж авч буй үндсэн шинж нь хувьсан өөрчлөгддөг.

a)

К.Маркс

b)

Г.Ленский,

Ж.Ленский

c)

Ф.Тённис

14.

Аж үйлдвэржилтийн нийгмийн, өмнөх үеийн нийгмээс ялгарах ялгааг тодруулсан

a)

К.Маркс

b)

Г.Ленский,

Ж.Ленский

c)

Ф.Тённис

15.

Гемейншафт Хөдөөний буюу уламжлалт нийгэм  Гезеллшафт- …………………..?

a)

●        Ан агнуурын буюу түүврийн нийгэм

b)

●        Цэцэрлэг аж ахуйн нийгэм

c)

●        Аж үйлдвэржсэн нийгэм

d)

●        Хотын буюу орчин үеийн нийгэм

e)

●        Газар тариалангийн нийгэм

16.

Нийгмийн өөрчлөлтийг эдийн засгийн хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай учир нь төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг.

a)

Э.Гидденс

b)

М.Вебер

c)

Т.Парсонс

17.

Нийгмийн хувьсал бол нийгмийн институтуудын ялгарлын өсөн нэмэгдэлт

a)

Э.Гидденс

b)

М.Вебер

c)

Т.Парсонс

18.

Хувьсгалын үндсэн шинжүүдийг нэрлэсэн

a)

Э.Гидденс

b)

М.Вебер

c)

Т.Парсонс

19.

Нийгмийн хувьсгалын онцлог шинжид аль нь хамаарахгүй вэ?

a)

●        Олон нийтийн хөдөлгөөнд тулгуурласан байна

b)

●        Өргөн хүрээтэй шинэчлэл бөгөөд засаглалын бүтэц, дэглэмийг өөрчлөхөд хүргэдэг

c)

●        Хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үйлдэл

d)

●        Нийгмийн амьдралын цар хүрээг үндсээр өөрчилөн эдийн засгийг тогтворжуулдаг

20.

Социологич Л.Козерийн үзсэнээр аль нь нээлтэй нийгэмд хамаарахгүй вэ?

a)

●        Босоо чиглэлийн шилжих хөдөлгөөн

b)

●        Хувийн шилжих хөдөлгөөн

c)

●        Үе хоорондын шилжих хөдөлгөөн

d)

●        Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн

e)

●        Дээрх бүгд хамаарна