wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

12 gvitsetgel

Total questions: 22

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

Нийгмийн судалгаа хийхдээ эх олонлогийг бүхэлд нь хамруулан судалж байгааг

нийгмийн шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг вэ?

a)

Эх олонлог

b)

Нэлэнхүй судалгаа

c)

Түүвэр олонлог

d)

Түүвэр судалгаа

2.

Эх олонлог болон түүвэр олонлогийг хоёр тэнцүү хэсэгт хувааж буй шинж тэмдгийн

утгыг ..... гэнэ. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу.

a)

Дунджийн үзүүлэлт

b)

Голч

c)

Моод

d)

Дундаж

3.

Судалгааны явцад бичвэр мэдээлэл дэх бүх мэдээллийг кодлох үйлдэл хийж болно.

Жишээ нь: 2002 онд төрсөн. Энэ нь доорх өгөгдлийн алинд нь хамаарах вэ?

a)

Хаалттай кодлолт

b)

Нээлттэй кодлолт

c)

Категорчлол

d)

Харьцуулсан жишилт

4.

Ан агнуурын нийгмийн аж ахуй эрхлэлтийн онцлог шинжийг тэмдэглэнэ үү.

a)

Хүнсэндээ ургамал, жимс түүж, нүүдэллэн амьдардаг

b)

Хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалан эрхэлдэг

c)

Газар тариаланд анжис ашиглан хөдөлмөрийн бүтээмжээ өсгөсөн

d)

Нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, ураг төрлийн холбоотой

5.

Нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлсийг нэрлэнэ үү.

a)

Улс төрийн мөргөлдөөн, соёл технологи, нийгмийн хөдөлгөөн

b)

Байгаль цаг агаар, шашин шүтлэг, шинжлэх ухаан

c)

Боловсрол, ёс суртахуун, уур амьсгалын өөрчлөлт

d)

Цалин нэмэх, баялгийн хуваарилалтад эрх ашиг

6.

Нийгмийн харилцаан дахь нийгмийн бүх хүрээг хамарсан иж бүрэн өөрчлөлтийг

ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Нийгмийн хувьсгал

b)

Нийгмийн шинэчлэл

c)

Нийгмийн хувьсал

d)

Нийгмийн шинэтгэл

7.

Соёлын аялал жуулчлалд баримталдаг зарчмуудаас хамааралгүй ойлголт аль нь

вэ?

a)

Түүх, соёлын дурсгалт үнэт зүйлсийг сэргээн засварлах, сайжруулах

b)

Орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа

өгөх

c)

Байгалийн болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх

d)

Байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх

8.

”Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх хүрээг тоочихдоо илүүц

зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Бүх төрлийн кино урлаг

b)

Хувцас загвар, уран зураг

c)

Иргэдийн авьяасыг нээх

d)

Соёлын өв, уламжлал

9.

Соёлын үйлдвэрлэл ямар ач холбогдолтой вэ?

a)

Эдийн засгийн өсөлт, нийгмийн тэгш байдлыг хангах

b)

Иргэдийн авьяасыг нээх, хөгжүүлэх боломжийг бий болгох

c)

Өөрийн соёлын өвөрмөц хэв маягийг тодруулах бэхжүүлэх

d)

Түүх соёлын үнэт зүйлсийг нийтийн хүртээл болгох

10.

Хамгийн олон санал авсан нь ялсанд тооцдог. Монгол улсын УИХ болон бүх шатны

ИТХ-ын сонгууль .... саналаар сонгох сонгуулийн мажоритар тогтолцоогоор явагддаг.

Цэгийн оронд тохирох зөв хариултыг сонгоно уу.

a)

Энгийн олонх

b)

Харьцангуй олонх

c)

Үнэмлэхүй олонх

d)

Пропорциональ тогтолцоо

11.

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь дараах үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Үүнд

хамааралгүйг сонгоно уу.

a)

Иргэдэд өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэхэд оролцон туслах

b)

Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх

c)

Цэнгээн баясгах, боловсрол олгох

d)

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн бусдыг гүтгэх

12.

Улс төрийн систем нь оролт, хувиргалт, гаралт, эргэх холбоо гэсэн хэсгээс бүрддэг.

Оролтод хамаарах улс төрийн системд бусад системүүдээс ирж буй тулгалтуудыг юу

гэж нэрлэдэг вэ?

a)

Шаардлага

b)

Гаралт

c)

Дэмжлэг

d)

Эргэх холбоо

13.

Америкийн улс төр судлаач А.Алмонд, Г.Пауэлл нар сонирхлын бүлгийг дөрвөн хэв

шинжид хуваан үзсэн. Тэдгээрээс зохион байгуулалтгүй боловч хүмүүс голдуу яс үндэс,

угсаа гарал, арьс өнгө, зан заншил, хэл, шашин шүтлэг, нийгмийн байдал, нас хүйс

зэрэг нийтлэгээрээ ялгаатай бүлэг нь ямар сонирхлын бүлэгт хамаарах вэ?

a)

Аномик бүлэг

b)

Байгуулагажсан бүлэг

c)

Эвлэл холбооны бүлэг

d)

Эвлэл холбооны бус бүлэг

14.

Цэгийн оронд тохирох үгийг нөхнө үү.

Монгол улсад засгийн бүх эрх ............ мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн

үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих

төлөөлөгчдийн ................. уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.

a)

Хуулийн, Ард түмнээрээ

b)

Ард түмний, Байгууллагаараа

c)

Засгийн газрын, Газраар

d)

Ерөнхийлөгчийн, Тамгын газраар

15.

Монгол улсын Үндсэн хуулийн 16.3 дугаар зүйлд “Хөдлөх үл хөдлөх хөрөнгө

шударгаар олж авах эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах” эрхийг баталгаажуулж өгсөн

байдаг. Өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдсөн бол уг зөрчлийг арилгахыг зөрчигч

этгээдээс шаардах эрхтэй байдаг. Өмчлөх эрхийг хамгаалах, хохирлыг нь барагдуулах

асуудлыг ямар хуулиар нарийвчлан зохицуулдаг вэ?

a)

Эрүүгийн хууль

b)

Хөдөлмөрийн тухай хууль

c)

Захиргааны хууль

d)

Иргэний хууль

16.

Баялгийг худалдах, арилжих, зээлэх зэргийг шийдвэрлэх боломж зэрэг нь өмчлөх

эрхийн аль ангилалд хамаарах вэ?

a)

Эзэмших эрх

b)

Ашиглах эрх

c)

Захиран зарцуулах эрх

d)

Хамгаалах эрх

17.

Шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтныг аль нь зөв

дараалалд оруулсан байна вэ?

a)

Дүүргийн засаг дарга – Аймгийн засаг дарга - Хорооны засаг дарга

b)

Хорооны засаг дарга - Дүүргийн Засаг дарга - Нийслэлийн Засаг дарга

c)

Нийслэлийн засаг дарга - Хорооны засаг дарга – Багийн дарга

d)

Багийн дарга - Сумын засаг дарга - Нийслэлийн засаг дарга

18.

Тэгш бус хөгжлийн ялгааг бууруулах, хүний эрхийг хангах, хамгаалах, байгаль орчныг

хамгаалах, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагааг ямар байгууллага голлон

явуулах вэ?

a)

Олон улсын төрийн бус байгууллагууд

b)

Далай лам, Ромын Пап

c)

НҮБ тэргүүтэй байгууллагууд

d)

Үндэстэн дамнасан корпорацууд

19.

Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох

гадаад бодлого хэрэгжүүлэх хүрээнд хоёр тивийн яриа хэлэлцээний механизмын

нийтлэг товчлол аль нь вэ?

a)

ШХАБ

b)

АПЕК

c)

АСЕАН

d)

АСЕМ

20.

Монгол улсын аль болох олон улс оронтой хамтран ажиллах, нөгөө талаас гадаад

харилцааг аль болох олон хэлбэрээр явуулахад орших нь дараах зарчмуудын алинд

нь хамаарах вэ?

a)

Прагматик зарчим

b)

Үндэсний эрх ашигт нийцсэн зарчим

c)

Олон тулгуурт байх зарчим

d)

Тэнцвэртэй байх зарчим

21.

Зөөлөн хүчний бодлогыг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн

газрын 2016 оны 2-р тогтоолд Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрт 4

чиглэлийг тэргүүлнэ хэмээн заасан. Тэргүүлэх чиглэлд хамааралгүй хэсгийг сонгоно

уу?

a)

Түүх, соёл, урлаг

b)

Аялал жуулчлал

c)

Үндэсний брэнд, бараа бүтээгдэхүүн үйлчилгээ

d)

Эдийн засаг

22.

Зүүн хойд Азийн бүс нутагт хамаарах улсуудыг тэмдэглэнэ үү.

a)

ОХУ, БНХАУ, Монгол, Япон, БНСУ, БНАСАУ

b)

Тайланд, Вьетнам, Индонези, Малайз, Филиппин

c)

Какахстан, Узбекстан, Таджикстан, Туркменистан

d)

Энэтхэг, Пакистан, Бангладеш, Балба, Бутан