wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2020 эеш B

Total questions: 23

Worksheet time: 12mins

Name
Class
Date
1.

Социологич В. Занден "Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо бол юм" гэжээ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

Нийгмийн байр суурь

b)

Нийгэм

c)

Нийгмийн бүтэц

d)

Нийгмийн үүрэг

e)

Нийгмийн институт

2.

Анги танхимдаа дурсгүйтэхгүй байх, даалгаврыг нягт нямбай гүйцэтгэх, сургуулийн дэг журмыг баримтлах зэрэг замаар хүүхэд нийгэмшиж байдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?

a)

Гэр бүл

b)

Сургууль

c)

Үе тэнгийнхэн

d)

Ажлын байр

e)

Хэвлэл мэдээлэл

3.

Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.

a)

Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино

b)

Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж стандартчлана

c)

Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээ хийнэ

d)

Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ

e)

Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ

4.

ХХ зуунд дэлхийн хүн ам 1.65 тэрбумаас 6 тэрбум болтлоо өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?

a)

Нийгмийн бүтэц

b)

Нийгмийн давхраажилт

c)

Нийгмийн гажуудал

d)

Нийгмийн судалгаа

e)

Нийгмийн өөрчлөлт

5.

Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж, нөхцлийг нийгмийн ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Тэгш бус байдал

b)

Нийгмийн давхраажилт

c)

Нийгмийн нийтлэг

d)

Нийгмийн ялгарал

e)

Нийгмийн давхраа

6.

"Тун цөөн хувийг эзэлнэ. Нийгмийн байр суурь нь харьцангуй нээлттэй байдаг" энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?

a)

Дундын дунд

b)

Дээдийн дээд

c)

Дундын дээд

d)

Дээдийн доод

e)

Ажилчин анги

7.

Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү

a)

Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.

b)

Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтийн суурь шалтгаан мөн

c)

Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг

d)

Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн

e)

Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн

8.

Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Т. Парсонсын жишээ загвар аль нь вэ

a)

Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.

b)

Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөе, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.

c)

Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.

d)

Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.

e)

Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.

9.

Миний дүү Бат аавын бүсээр шилбүүрдэн тоглож байгаад ээжид зэмлүүлэв. Үүнийг хараад, аав дүү, бид хоёрт бүсээ дээдлэхийн утга учрын талаар ярьж өглөө. "Монгол хүн бүсийг сүлд хийморь гэж үздэг. Тиймээс бусээ дутуу бүслэн алдруулан, чирч явахыг цээрлэдэг, бүсээ чанга бүслэхийг тав чангын гэх ба бүсний үзүүрийг өмнө талдаа гарган ороож, нөгөө үзүүрийг мөн урдаа шингээж уяна. Бүсээ гутал өмдөн дээрээ тавих буюу бүсний дээгүүр алхах гишгэхийг цээрлэдэг. Бүс, малгайтай хүн бол хэн ч халдашгүй чөлөөт иргэн гэсэн утгыг илтгэдэг хэмээн ярьсан юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү

a)

мэдлэг

b)

бэлгэдэл

c)

хэм хэмжээ

d)

үнэлэмж

10.

Соёлын бутээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно" гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?

a)

ёс суртахууны, шашны

b)

эртний, дундад, орчин үеийн

c)

нэг хэв загварын, олон хэв загварын

d)

олон улсын, улс үндэстний

e)

олонхийн, зонхилох, дэд соёл

11.

Доорх соёлын түүхэн хэв маягаас аж ахуй эрхлэлтийг шалгуур болгосон ангилалд багтах телөөллийг олно уу.

1. ан агнуур

  1. Нүүдэлчдийн соёд

4. газар тариаланчдын соёл

5. өрнийн

6. дорнын

a)

1,2,4,5

b)

1, 3, 4, 5

c)

1, 2, 4, 6

d)

1, 3, 4, 6

e)

1, 2, 3, 5

12.

Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээнээс аль нь багтахгүй вэ?

a)

кино урлаг

b)

дизайн, дүрслэх урлаг

c)

архитектур

d)

тайзны урлаг

e)

уламжлалт анагаах ухаан

13.

Соёлуудын нэгдэн нягтрах үзэгдлийг бүхэлд нь Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)

соёлын аялал жуулчлал

b)

соёлын эрх чөлөө

c)

соёлын үйлдвэрлэл

d)

соёлын даяаршил

e)

соёлын орон зай

14.

Доорх өгөгдлүүдийн аль нь "соёлын эрх чөлөө" хэмээх ухагдахууныг илэрхийлж байна вэ?

a)

хүн бүрт олгогдсон адил тэгш боломж

b)

эрхээ эдлэхгүй байх

c)

өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг мэдрэмж

d)

хэн нэгний эрх чөлөөнд халдах

e)

бусдын санал бодлыг зөвшөөрөхгүй байх

15.

Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харъяалж буй улсаас их шалтгаална. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан билээ. Тэрхүү өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ үү.

1. авъяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө

2. үндэсний үзэл санаа, соёл, уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө

3. бусад соёлыг шууд хуулбарлан дууриах эрх чөлөө

4. сүм хийд нээх, шүтэн бишрэх эрх чөлөө

5. бусад улс оронд суралцах, аялан жуулчлах, ажиллаж амьдрах эрх чөлөө

a)

2, 3, 4, 5

b)

1, 2, 3, 4

c)

1, 2, 3, 5

d)

1, 2, 4, 5

e)

1, 2, 4, 5

16.

Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?

a)

Ашиг

b)

Зээлийн хүү

c)

Цалин

d)

Түрээс

e)

Төрийн зардал

17.

Говь ХК-ны хөрөнгө оруулалтын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?

a)

Төрийн зардал

b)

Өрх гэрийн зардал

c)

Аж ахуйн нэгжийн зардал

d)

Гадаадын хэрэглэгчийн зардал

e)

Цэвэр экспорт

18.

Бонд гэж юу вэ?

a)

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

b)

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас

c)

Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бүрдүүлэх үйл ажиллагаа

d)

Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж

e)

Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж

19.

Татвар төлөгчдөд татварын хэмжээ, татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?

a)

Заавал төлдөг байх

b)

Шударга байх

c)

Тэгш байх

d)

Ил тод байх

e)

Энгийн байх

20.

Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

a)

Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

b)

Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

c)

Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

d)

Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

e)

Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

21.

Эдийн засаг судлаач Ф. Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү

a)

Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа

b)

Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно

c)

Нийт оролцоог төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй

d)

Төрийн зардлыг өөрчлөхгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой

e)

Зах зээл дэх төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна

22.

Гүйлгээнд байх мөнгөний хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?

a)

Мөнгөний хумих бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

b)

Мөнгөний хатуу бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

c)

Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг бууруулах чухал нөхцөл бүрдэнэ

d)

Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

e)

Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг тогтворжуулах чухал нөхцөл бүрдэнэ

23.

Экспорт импортын зөрүүг.............. гэнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү

a)

Барааны нийт эргэлт

b)

Олон улсын худалдаа

c)

Гадаад худалдааны тэнцэл

d)

Гадаад худалдааны бодлого

e)

Цэвэр экспорт