wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Niigem soril

Total questions: 23

Worksheet time: 12mins

Name
Class
Date
1.

Полиандр хэлбэр гэж юу вэ?

a)

1 эрэгтэй 1 эмэгтэй

b)

Эрэгтэй эмэгтэй аль аль нь олон эхнэр, нөхөртэй байх

c)

1 эрэгтэй олон эхнэртэй

d)

1 эмэгтэй олон нөхөртэй

2.

Кастын тогтолцооны хэв маяг болох "Вайшья"д хамаарах өгөгдлийг сонго.

a)

Гар урчууд, тарианланчид, худалдаачид

b)

Дорд гаралтай жирийн хүмүүс

c)

Ариун дээд санваартнууд

d)

Цэргийн жанжид

3.

Тодорхой нийтлэг сонирхол, үнэлэмжтэй хүмүүсийн нэгдлийг юу гэдэг вэ?

a)

Нийгмийн институт

b)

Нийгмийн бүлэг

c)

Нийгмийн гажуудал

d)

Байр суурь

e)

Адилсал

4.

Нийгмийн амьдралд байгалийн жамаар болдог, аажим дэс дараалалтай өөрчлөлтийг юу гэх вэ?

a)

Хувьсгал

b)

Хувьсал

c)

Шинэтгэл

d)

Дэвшил

e)

Ухралт

5.

Чанарын аргаас илүүц зүйлийг олно уу.

a)

Ажиглалтын арга

b)

Ярилцлагын арга

c)

Сурвалжлагын арга

d)

Асуулгын арга

e)

Тохиолдол шинжлэх арга

6.

Аль ангид цагаан захтан, хөх захтан хоёулаа багтдаг вэ?

a)

Дээдийн дээд анги

b)

Дээдийн доод анги

c)

Дундаас дээгүүр анги

d)

Дундын дунд анги

e)

Ядуу ажилчин анги

7.

Соёл нь нийтлэг итгэл үнэмшил, үнэлэмжийн тогтолцоог бүрдүүлэх замаар нийгмийг нэгтгэдэг. Энэ нь соёлын аль чиг үүрэг вэ?

a)

Бэлгэдлийн чиг үүрэг

b)

Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг

c)

Нэгтгэн зохицуулах чиг үүрэг

d)

Үйл ажиллагааны чиг үүрэг

e)

Соёлын чиг үүрэг

8.

Соёлыг тайлбарлах философийн хандлага аль нь вэ?

a)

Аливаа нийгмийн аж төрөх ёс, нийгмийн зохион байгуулалтыг бүрдүүлэгч хүчин зүйл гэдэг талаас тайлбарладаг.

b)

Соёл бол өв уламжлан авсан бүтээл

c)

Соёлыг хүний мөн чанарын илэрхийлэл болох талаас нь тайлбарладаг

d)

Янз бүрийн ард түмний домог, аман зохиол зэрэг соёлын уламжлалыг харьцуулан адил төстэй, нийтлэг шинж байдлыг тайлбарладаг

e)

Тодорхой бүлгийн аж төрөх ёс гэж үздэг

9.

Хүмүүсийн сонголт, итгэл үнэмшил харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл нийгэмд үнэлэмжүүдийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ, түвшин ... юм.

a)

Үнэлэмж

b)

Үнэлэмжийн баримжаа

c)

Үнэлгээ

d)

Үнэт зүйл

10.

Инфляци бий болоход ямар үр дагавар гарах вэ?

a)

Хүн амын хэрэглээ буурна

b)

Хүн амын хэрэглээ өснө

c)

Барааны үнэ өснө

d)

Барааны үнэ буурна

e)

Хүн амын хэрэглээ буурж, барааны үнэ өснө

11.

Өөрсдийн хуримтлалыг ноогдол ашигаар арвижуулахыг хүссэн хүмүүсийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Өрсөлдөгчид

b)

Ердийн хүмүүс

c)

Хувьцааны наймаачид

12.

Эдийн засгийн шинжлэх ухаанд хувьсгал хийсэн хүн хэн бэ?

a)

Джон Мейнард Кейнс

b)

Фридрих Фон Хайек

c)

К. Маркс

d)

А. Смит

e)

Д. Рикардо

13.

Ардчиллын сул талыг олно уу.

a)

Засгийн эрх ард түмний гарт байна

b)

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг

c)

Хүмүүс өөрсдийнхөө үндсэн ашиг сонирхлыг хамгаалах боломжтой

d)

Иргэд төрийн хэрэгт шууд оролцох

e)

Шийдвэр гаргах үйл явц нь олонхийн зөвшилцөлд хүрэхэд хугацаа их шаардана

14.

Эртний Грек хэллэгт Policu хэмээх үг ямар утгатай вэ?

a)

Цагдаа

b)

Төрийн удирдлага

c)

Төрийг удирдах урлаг

d)

Цагдаагийн байгууллага

e)

Төрийн байгууллага

15.

Төрийн эрх мэдлийг хуваарилах онолд "Хүмүүс өмчөө хамгаалуулахын тулд нэгддэг" гэсэн санааг хэн дэвшүүлсэн бэ?

a)

Б. Рассел

b)

Г. Лассуэл

c)

З. Фрейд

d)

Ш. Монтескье

e)

Ж. Локк

16.

Амьдралын наад захын баталгааг тогтоон хуульчлах нь аль төрийн шинж чанар вэ?

a)

Эрх зүйт төр

b)

Социал төр

c)

Хаант төр

17.

Энгийн олон түмний засаглал аль нь вэ?

a)

Либерал

b)

Консертатив

c)

Охлократ

d)

Социаль төр

e)

Ардчилсан бус

18.

"Дэлхийн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх" нь төрийн аль чиг үүрэг вэ?

a)

Эдийн засгийн чиг үүрэг

b)

Нийгмийн чиг үүрэг

c)

Улс төрийн чиг үүрэг

d)

Төрийн гадаад чиг үүрэг

e)

Оюун санааны чиг үүрэг

19.

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сонгоно уу

a)

Гэмт хэрэг, зөрчлийг шалгах, нийгмийн дэг журмыг хангах

b)

Хэргийг шийдвэрлэх, гэм буруу, хохирлыг эцэслэн тогтоох

c)

Хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөх

d)

Эрүүгийн хэрэгт хяналт тавих, шийтгэл тодорхойлох

e)

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх, ял эдлүүлэх

20.

Татвар төлөгчийн эрхээс илүүцийг сонгоно уу.

a)

Татварын хууль тогтоомжинд заасан хөнгөлөлт эдлэх

b)

Татвар төлөхөөс татгалзах

c)

Татвараас чөлөөлөгдөх

d)

Илүү төлсөн татварыг эргүүлэн авах буюу суутган тооцуулах

e)

Татварын албанд гомдол гаргах эрхтэй

21.

Монгол улс хэдэн онд цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан бэ?

a)

1989 он

b)

1990 он

c)

1992 он

d)

1994 он

e)

1996 он

22.

2000 онд Хүүхдийн эрхийн конвенцын 2 нэмэлт Протокол батлагдсан. Нэгдүгээр нэмэлт протоколоор зэвсэгт мөргөлдөөнд оролцох хүний насны доод хэмжээг хэд гэж заасан бэ?

a)

18 нас

b)

21 нас

c)

20 нас

d)

16 нас

e)

19 нас

23.

Олон улсын бодлогод бие даасан учир холбогдолтой, хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны статус бүхий газар орныг юу гэдэг вэ?

a)

Хөрш

b)

Бүс нутаг

c)

Эзэмшил газар

d)

Нөлөө бүхий улс

e)

Түшиц газар