wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

12 жишиг даалгавар-D хувилбар

Total questions: 27

Worksheet time: 14mins

Name
Class
Date
1.
Цайны газар ажиллуулах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд татварыг ямар аргачлалаар оногдуулж авах ёстой вэ?
a)
Патентаар татвар оногдуулах
b)
Жишгээр татвар оногдуулах
c)
Орлогоор татвар оногдуулах
d)
Бүртгэлээр татвар оногдуулах
2.
..................... нь тухайн улсын хуулийн дагуу иргэдийн биелүүлбэл зохих шаардлагуудын цогц юм. Цэгийн оронд нөхөж гүйцээнэ үү
a)
Иргэний эрх
b)
Иргэний үүрэг
c)
Иргэн
d)
Хууль
3.
Нийгмийн гажуудлын тэгш бус байдалтай холбогдох холбоог аль бодомж оновчтой илэрхийлсэн байна вэ?
a)
Ноёрхогч ангийнхнаар тодорхойлогддог
b)
Option 2
c)
Гаж, буруу гэх үнэлгээ нь ангийн хуваагдлын илрэл
d)
Тэгш бус байдалтай холбоогүй
4.
Нийгмийг хамгийн ерөнхий утгаар нь хэрхэн ангилдаг вэ?
a)
Улс орон ба төр
b)
Хосолмол ба нийлмэл
c)
Энгийн ба нийлмэл
d)
Нүүдлийн ба суурин иргэншил
5.
Соёлын үүсэл хөгжил, түүний бүтэц бүрэлдэхүүн, хөгжлийн асуудлыг судалдаг салбар шинжлэх ухаан аль нь вэ?
a)
Угсаатны соёл судлал
b)
Соёлын антропологи
c)
Соёл судлал
d)
Соёлын философи
6.
Соёлын аноми -хомсдол гэж юу вэ?
a)
Олон соёлын зөрчилдөөн
b)
Нийгмийн соёлын нэгдлийн эвдрэл
c)
Нийгмийн дэг журам, зохион байгуулалтын алдагдал
d)
Гэмт хэргийн өсөлт
7.
Дүнжингарав Худалдааны төвд лангуу түрээслэгч О нь сардаа 6000 төгрөгийн татвар төлдөг ба энэ нь нэг өдөрт 200 төгрөгийн татвар төлж байна гэсэн үг. Иргэн О нь Иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ямар аргачлалаар татвар төлж байна вэ?
a)
Кадастрын аргаар төлөх
b)
Жишгээр татвар төлөх
c)
Декларацийн аргаар төлөх
d)
Патентаар татвар төлөх
8.
Говь ХК ноолууран бүтээгдэхүүнээ Хятад улс руу гаргасан. Энэ нь аль өгөгдөлд хамаарах жишээ вэ?
a)
Хэрэглээний зардал
b)
Гадаадын хэрэглэгчийн зардал
c)
Төрийн зардал
d)
ААН-ийн зардал
9.
Буруу бодомжийг олоорой.
a)
Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын их хурал хадгална.
b)
Монгол улс холимог засаглалтай орон.
c)
Засгийн газрын эрх мэдэл нь тасралтгүй атрибут шинжтэй.
d)
Ерөнхий сайд ажлаа Улсын их хурлын өмнө хариуцна.
10.
Иргэний нийгмийн хөгжил төлөвшил нь аль хүчин зүйлсээс шалтгаалдаг вэ ?
a)
Улс төрийн дэглэм
b)
Уламжлалт соёл
c)
Шашин, зан заншил
d)
Дээрх бүгд хамаарна
11.
Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтэд хамаарах өгөгдөл аль вэ ?
a)
Ядуурал буурсан.
b)
Эдийн засгийн биеэ даасан байдал нэмэгдсэн.
c)
Эдийн засагт бүтцийн өөрчлөлт бий болсон.
d)
АBC хамаарна.
12.
томьёоллын үед эдийн засагт аль нөхцөл үүсэх вэ ?
a)
Инфляци өсөж, эдийн засагт таатай нөхцөл үүснэ.
b)
Эдийн засагт мөнгөний хомсдол үүсэж, нийт эрэлт буурна.
c)
Энэ үед мөнгө үнэгүйдэж, ханш буурна.
d)
А ба С нөхцөл үүснэ.
13.
Эдийн засгийн хөгжлийн талаарх дараах бодомжуудад алдаа байвал олоорой.
a)
Бодит ДНБ-ний өсөлт бол тухайн улсын эдийн засгийн чадавхыг харуулдаг.
b)
1 хүнд ногдох ДНБ-ний өсөлт бол тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг илтгэдэг.
c)
Эдийн засгийн өсөлт бол эдийн засгийн хөгжлөөсөө илүү өргөн хүрээтэй ойлголт юм.
d)
Алдаатай бодомж алга.
14.
Улс төрийн гадаад бодлогын хэрэгжилт нь:.. Зөвийг тэмдэглэ.
a)
Гадаад харилцаа юм
b)
Дайн тулаан юм
c)
Санхүү мөнгөний урсгал юм
d)
Иргэд хоорондын харилцаа юм.
15.
“Гуравдагч хөрш”-ийн бодлогын суурь үзэл санаа нь хэзээнээс улбаатай гэж үздэг вэ?
a)
1961 оноос
b)
1991 оноос
c)
2011 оноос
d)
Олноо өргөгдсөн Богд хаант засгийн үеэс
16.
Танай ангиас Монгол хэлний хичээлийн шалгалттай хамт авагдсан судалгаанд “Та гэр бүлийнхээ сарын орлогын дунджийг бичнэ үү” гэсэн асуулт байсан бол энэ нь .... судалгаа юм.
a)
Энэ бол социологийн судалгаа
b)
Энэ бол өрхийн нийгэм, эдийн засгийн байдлын судалгаа
c)
Энэ бол сурлагын амжилт болон хүчин зүйлийн хамаарлын судалгаа
d)
Энэ бол хөдөлмөр эрхлэлтийн судалгаа
17.
Улс төрийн системийн гадаад шаардлагад аль нь хамаарах вэ ?
a)
УИХ-ын даргыг огцруулах
b)
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
c)
Сонгуулийн хуулийг өөрчлөх
d)
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх
18.
Эрх зүйд захирагдах ёсны зарчмын хүрээнд хуулийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ?
a)
Засгийн газар, төрийн албаны байгууллагууд
b)
Хувь хүн
c)
Хувийн хэвшил
d)
Дээрх бүгд
19.
Иргэн Г СХД-ийн 22-р хороонд газар эзэмших гэрчилгээгээ авчээ. Улмаар хотын захиргаанд тухайн эзэмших газрын хотын ерөнхий төлөвлөлттэй танилцах зорилгоор очсон. Захиргааны байгууллага асуудлыг хэрхэн шийдвэрлэж өгөх вэ?
a)
Хүссэн мэдээллийг өгөх үүрэгтэй
b)
Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа
c)
Өргөдөл гомдлыг шийвдэрлэх үүрэгтэй
d)
Асуудлыг шийдвэрлэж өгөх боломжгүй
20.
21 настай А “Намуун” ХХК-д салбар хариуцсан захирлаар ажилд орох ярилцлагад тэнцсэн. Тэрээр ажилд орохдоо хийх ажил, эрх үүргээ мөн авах үндсэн цалингын хэмжээ, ажлын цаг, ажиллах нөхцөлтэйгээ бичиж ажил олгогчид өгчээ. Энэ нь
a)
Хөдөлмөрийн гэрээ
b)
Гэрээ байгуулах санал
c)
Хамтын гэрээ
d)
Хэлцэл
21.
Санхүүгийн зах зээлийг хэрхэн ангилдаг вэ?
a)
Хувьцаа ба бонд
b)
Хөрөнгийн ба мөнгөний
c)
Үнэт цаас гаргах, байршуулах, арилжих
d)
Мөнгө ба үнэт цаас
22.
Эдийн засгийн уналт болон инфляцид хүчтэй нөлөөлж чадах төрийн макро эдийн засгийн бодлого аль нь вэ?
a)
Сангийн бодлого
b)
Мөнгө, зээлийн бодлого
c)
Мөнгөний тэлэх бодлого
d)
Мөнгөний хумих бодлого
23.
Хоёр эсвэл нэг намын тогтолцоо төлөвшихөд нөлөөлдөг, шинээр гарч ирж буй жижиг намд ашиггүй, парламентын гишүүд тойргийн сонгочдоосоо хараат байдалтай, сонгогчдын санал үлэмж хэмжээгээр гээгддэг зэрэг нь ... юм. Тохирох өгөгдлийг олно уу?
a)
Мажоритари системийн давуу тал
b)
Мажоритари системийн сул тал
c)
Пропорциональ системийн давуу тал
d)
Пропорциональ системийн сул тал
24.
Биеийн хөдөлмөр эрхлэгч анги бөгөөд нарийн ур чадвар шаардах биеийн хүчний ажилчдаас эхлээд тусгай бэлтгэл, ур чадвар үл шаардах энгийн ажил эрхлэгчид багтдаг анги аль вэ?
a)
Дундын дээд анги
b)
Дундын дунд анги
c)
Ядуу ажилчин анги
d)
Доод анги
25.
Зуднаар малаа алдсан малчид амьжиргаагаа залгуулах, ажилтай болох үүднээс суурин газар луу шилжин амьдрах болсон нь Улаанбаатар хотын хүн ам эрс ихсэж, агаарын бохирдол нэмэгдэхэд хүргэсэн. Нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлийн алинд нь хамаарах жишээ вэ?
a)
Соёл технологи
b)
Нийгмийн хөдөлгөөн
c)
Хүн амын өсөлт
d)
Байгалийн гамшиг
26.
Захиргааны байгууллага, хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд туслах чиг үүрэгтэй оролцож буй этгээдийг бусад оролцогч гэдэг. Бусад оролцогчид аль нь хамаарахгүй вэ?
a)
Гэрч, өмгөөлөгч
b)
Хэлмэрч, орчуулагч
c)
Шинжээч
d)
Гуравдагч этгээд
27.
Олон улсын харилцаанд бага улсуудын ихэвчлэн хэрэгжүүлдэг хүчний бодлого аль нь вэ?
a)
Улс өөрийн үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхдээ өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл гэх зэрэг бүх арга хэрэгслээ тэнцвэртэй хоршуулах чадвар
b)
Их гүрнүүд цэрэг, эдийн засгийн хүч чадавхдаа тулгуурлан хүчээр түрий барих бодлого хэрэгжүүлэх
c)
Албадлага урамшууллаар бус харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар
d)
Олон улсын харилцаанд оролцогч улс орнууд өөрийн хүч чадавхаас хамаарч хатуу, зөөлөн хүчний бодлого стратегийг сонгодог