Font size
Worksheets9 нийгэм нийгмийн харилцаа
Total questions: 25
Worksheet time: 14mins
Стресс үүсэх 3 үндсэн төрөл байдаг ба амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлтөд аль нь хамаарах вэ?
“Б” гэнэт ажлаасаа халагдаж сэтгэл санаагаар унав.
“Х” Аав ээжтэйгээ байнга маргалдаж санал зөрөлдөх болсон.
“Г” ажилдаа ирэхдээ замын түгжрэлээс болж 2 цаг явдаг ба энэ нь маш төвөгтэй байдаг.
Д-ийнх амжиргааны баталгаажих төвшингөөс доош орлоготой тул түүнд маш хэцүү байдаг.
Зөрчилдөөн үүсэхэд түүнээс зайлсхийх аргыг аль нь илэрхийлж байна вэ?
Зөрчилдөөнөөс өөрийгөө тусгаарлах
Зөрчилдөөнийг зөнд нь орхих
Зөрчилдөөнийг даамжруулах
Зөрчилдөөнийг дэвэргэх
Аман бус харилцааг аль нь илэрхийлж байна вэ?
Толгой дохих
Намаржаа тавлаг уу?
Амар байна уу?
Хожил хоёр тийшээ байг.
Нийгмийн анхдагч орчин аль нь вэ?
A. Гэр бүл
B. Улс орон
C. Найз нөхөд
D. Сургууль
Зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замуудад аль нь хамаарахгүй вэ?
A. Шүүхээр шийдвэрлүүлэх
B. Эвлэрүүлэн зуучлагч туслах
C. Талууд ойлголцож шийдэлд хүрэх
D. Зөрчилдөөнийг дэвэргэх
Сурагч Б-г оройтож ирэхэд ээж нь гадуур тэнэлээ хэмээн уурлав. Энэ үед үүсэх таагүй харилцааг аль нь илэрхийлж байна вэ?
A. Чи хаагуур дэмий тэнээд байна вэ?
B. Миний хүү том эр
B. Миний хүү том эр
D. Миний хүү овоодоо
Хүмүүсийн “сэтгэлийн толь” хэмээн ярилцдаг эрхтэн аль нь вэ?
Ам
Гар
Нүд
Чих
Хүнд туслах дуртай хувь хүний онцлогт аль нь хамаарах вэ?
Марк цуглуулагчийн бүлэгт орох
Өндөр настай хүнд туслах
Өөрийн чаддаг спортод оролцох
Цэцэг мод тарих
Хэн нэгнийг хүчээр далайлган ямар нэгэн үйлдэл хийлгэх үйл явцыг юу гэх вэ?
Өрсөлдөөн
Зөрчилдөөн
Албадлага
Солилцоо
Үгэн бус харилцааны үүрэгт хамааралгүй өгөгдлийг олж тэмдэглэнэ үү?
Зөрчилдөх
Мэдээлэх
Орлох
Давтах
Дохио зангаа, дуу хоолойн өнгө, нүүрний хувирал, биеийн байрлал, хөдөлгөөн зэрэг ордог үгэн бус харилцааны хэлбэр аль нь вэ?
А. Дохионы хэл
В. Харилцааны хэл
С. Биеийн хэл
D. Зохиомол хэл
Хоорондоо нийцэхгүй эсрэг тэсрэг хэрэгцээ, тэмүүлэл, хүсэл эсвэл шаардлагаас үүдэх сөргөлдөөнийг юу гэж нэрлэх вэ?
А. Зөрчилдөөн
В. Өрсөлдөөн
С. Стресс
D. Саад
Зөрчилдөөнөөс аль аль талдаа үр ашигтай буюу “ Ялна – ялна” гэдэг зарчмыг баримтлах байдлаар илэрдэг, хоёр талын ашиг сонирхлыг дээд зэргээр хангасан хамтын гарц олохыг эрмэлзэхийг юу гэж нэрлэх вэ?
А. Хамтран ажиллах
В. Буулт хийх
С. Харилцан буулт хийх
D. Сөргөлдөх
Сөрөг тааламжгүй тэнцвэр алдагдуулах нөлөөллийн хариуд үүссэн хүний бие махбод болон сэтгэл санааны таагүй байдал нь .......................... юм
Стресс
Өрсөлдөөн
Зөрчилдөөн
Саад
"Хүн бол уг чанараараа нийгмийн амьтан юм. Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус, аль эсвэл бурхан байж таарна.” гэж доорх сэтгэгчдийн хэн нь үзсэн бэ?
А.Гераклит
B.Сократ
C. Демократ
D. Аристотель
Харилцааны үйл явцын үндсэн бүрэлдэхүүн хэсэгт аль нь багтдаггүй вэ?
А. Ойлголцол
B. Эргэх холбоо
C. Орчин нөхцөл
D. Саад
Хүмүүс бусадтай анх уулзахдаа төрөх сэтгэгдэлд үгэн бус харилцаа 55 хувь, дуу хоолой 38 хувь, үгэн харилцаа 7 хувийн нөлөөлөл үзүүлдэг гэж үзсэн эрдэмтэн аль нь вэ?
П. Мейер
А. Мехрабиан
К. Томас
Р. Киллман
Илэрхийлсэн мэдээллийг харилцагч талдаа хүргэх арга хэрэгслүүдийг ....................гэнэ
А. Мэдээлэл дамжуулах суваг
B. Хүлээн авагч тал
C.Эргэх холбоо
D. Мэдээлэл илэрхийлэгч орчин
Үндэстний соёлыг дамжуулах гол арга хэрэгсэл аль нь вэ?
А. Зан үйл
В. Урлаг
С. Ёс суртахуун
D. Хэл
Хүмүүсийн хооронд үүсэх таагүй харилцааг аль нь илэрхийлж байна вэ?
Бал долоосон баавгай шиг
Буян нь дэлгэрэг
Зуу наслаг.
Миний насыг аваарай.
Нийгмийн харилцаанд илгээгчийн дамжуулахыг хүссэн мэдээлэл хүлээн авагч талд хүрч чадсан уу? гэдгийг эргэн нягтлах үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
Эргэх холбоо
Хүлээн авагч
Орчин нөхцөл
Саад
Хүмүүсийн хооронд үүсэх эерэг харилцааг аль нь илэрхийлж байна вэ?
. Уяанаасаа алдуурсан нохой
Гэрээ мартсан гэсэр
Шавар бурхан шиг
Хүн шиг байх
Хувь хүний сонирхол ба сайн дурын үйл ажиллагааны биеийн хөдөлгөөн хийх дуртай гэсэн онцлогт аль нь хамаарах вэ?
Марк цуглуулагчийн бүлэгт орох
Өндөр настай хүнд туслах
Өөрийн чаддаг спортод оролцох
Цэцэг мод тарих
Аман бус харилцаанд аль нь хамаарахгүй вэ?
Нүүр улайх
Гар зангидах
Нүд ирмэх
Баярлалаа хэмээх
Дараах өгөгдлийг холбогдох утгатай нь тохируулна уу.Match the following
A.Аман бус
2. Толгой дохих
B. Мэндчилгээ
. Сайхан хаваржиж байна уу?
C. Стрессийг даван туулах арга зам
Сайтар унтаж амрах
