NEW
Font size
WorksheetsУлс төр бүлэг. УШ-д бэлтгэх жишиг тестүүд
Total questions: 23
Worksheet time: 12mins
Нийт саналын 43 буюу 75% эсвэл 32 буюу 66% -иас дээш санал авсан нэр дэвшигчийг ялагчид тооцдог аль тогтолцоо вэ?
Энгийн олонх
Харьцангуй олонх
Үнэмлэхүй олонх
“Төр, эдийн засаг, гэр бүлэсс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ”. Энэ нь хэний үзэл санаа вэ?
Г. Гегель
Р. Дадендорф
Аристотель
Р. Путнам
Иргэний нийгмийн төлөвшил оюун санааны хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх
Олон намын тогтолцоонд бүхний ардчилсан сонгуулийн систем бүрдүүлэх
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих
Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих
Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуульд баталгаажуулах
Ардчилсан сонгуулийн саналаа нууцаар гаргах зарчим аль нь вэ?
Нас, хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл хамааран сонгуульд оролцох
Сонгогч ямар ч дарамт шахалтгүйгээр зөвхөн өөрийн үзэмжээр саналаа өгөх
Сонгогч бүр ижил тооны санал гаргаж, санал бүр адил жинтэй байх
Чөлөөтэй сонголт хийсэн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
2000 оны Улсын Их Хурлын сонгуулийн МАХН/одоогийн МАН/ сонгогчдын 52% -ийн санал авсан ч парламентын суудлын 94.7% буюу 72-ыг авсан бол бусад нам эвсэлүүд нийт сонгогчдын 48% -ийн санал авсан хэдий ч парламентад дөнгөж 4 суудал авсан байжээ. Энэхүү баримт сонгуулийн аль тогтолцооны сул талыг харуулж байна вэ?
Пропорциональ тогтолцоо
Мажоритар тогтолцооны энгийн олонх
Мажоритар тогтолцооны үнэмлэхүй олонх
Мажоритар тогтолцооны харьцангуй олонх
Холимог тогтолцоо
“Иргэний нийгм нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагдсан үеэс хүмүүс, анги бүлэг, институтүүдийн нийлбэр цогц” юм. Хэний үзэл санаа вэ?
Г. Гегель
Р. Путнам
Р. Дарендорф
Аристотель
К. Поппер
Иргэний нийгмийн төлөвшил нийгмийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх
Олон намын тогтолцоонд бүх нийтийн ардчилсан сонгуулийн систем бүрдүүлэх
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих
Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих
Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуульд баталгаажуулах
Бүх нийтээр оролцдог сонгуулийн зарчмыг тэмдэглэ.
Нас, хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл хамааран оролцох
Сонгогч бүр ижил тооны санал гаргаж, санал бүр адил жинтэй байх
Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэнэ
Чөлөөтэй сонгогчийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор санал өгөх боломжтой байх
Ардчилсан сонгуулийн саналыг шууд өгөх зарчим аль нь вэ?
Сонгогч бүр ижил тооны санал гаргаж, санал бүр адил жинтэй байх
Нас, хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл хамааран оролцох
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтаар шийдэгдэнэ
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор санал өгөх боломжтой байх
Чөлөөтэй сонголт хийсэн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
“Өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялдаг тогтолцоо” аль нь вэ?
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Холимог тогтолцоо
“Намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцүүлэх суудал хуваарилдаг тогтолцоо” аль нь вэ?
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Холимог тогтолцоо
“Мажоритар болон пропорциональ тогтолцооны аль алиных нь онцлог шинжийг хадгалсан тогтолцоо” аль нь вэ?
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Холимог тогтолцоо
2016 оны Улсын Их Хурлын сонгуульд МАН нийт сонгогчдын 45.69% -ийн санал авсан ч парламентын суудлын 85.5% буюу 65-ыг авсан бол бусад нам эвсэлүүд нийт сонгогчдын 34.19% -ийн санал авсан хэдий ч парламентэд 11 суудал авсан байжээ. Энэхүү баримт нь сонгуулийн аль тогтолцооны онцлогийг харуулж байна вэ?
Мажоритарын тогтолцооны энгийн олонх
Мажоритарын тогтолцооны харьцангуй олонх
Мажоритарын тогтолцооны үнэмлэхүй олонх
Пропорциональ тогтолцоо
Холимог тогтолцоо
Монгол улсын анхны Ардчилсан Үндсэн хууль хэдэн онд батлагдсан бэ?
1990
1924
1940
1960
1992
Сонгогчдоос 50% -аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг ялагчид тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
Саналыг харгалзах
Харьцангуй олонх
Үнэмлэхүй олонх
Хувь тэнцүүлэх
Энгийн олонх
Сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялагчид тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
Хувь тэнцүүлэх
Харьцангуй олонх
Үнэмлэхүй олонх
Энгийн олонх
Саналыг харгалзах
Сонгогч гэж хэнийг хэлэх вэ?
Хорих ял эдэлж буй иргэн
Аль нэг намын гишүүн
25 насанд хүрсэн иргэн
Гадаадад харьяат иргэн
Сонгуулийн эрх бүхий иргэн
Сонгуулийн өрсөлдөгчөөс илүү санал авсан нь ялагч болдог. Дотор нь энгийн олонх, үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн аргаар сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
Холимог
Пропорциональ
Мажоритар
Уламжлалт
Чөлөөт сонгууль
Аль нь улс төрийн системийн оролт нь ямар хэлбэрээр илэрдэг вэ?
Шаардлага, дэмжлэг
Шийдвэр, үйлдэл
Улс төрийн системийн оролт нь дэмжлэг байдлаар илэрнэ. Дэмжлэгийг бодит ба оролцооны гэж ангилна. Аль нь бодит дэмжлэг вэ? 2 хариулт сонгоорой
Нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх
Төрийн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлэх
Татвар төлөх
Хууль дүрмийг дагаж мөрдөх_
Улс төрийн систем дэх гаралтын илэрхийлж буй ойлголтыг сонгоорой
Уул уурхайн ашиглалтаас үүдсэн хор хохирлын эсрэг хөдөлгөөн өрнүүлэх
Цэргийн алба хаах
Төрийн албан ёсны мэдээлэл, бэлгэдлийг хүндэтгэх
Уул уурхайн ашиглалтад байгалийн нөхөн сэргээлт хийх тухай ЗГ-ын тогтоол
Улс төрийн системийн үндсэн хоёр бүлэг болох оролт, гаралтын чиг үүргийг тодорхойлсон улс төр судлаач аль вэ?
Д. Истон.
В.Гегель
К.Маркс
Г.Алмонд
Улс төрийн системийн дэд системүүдэд үл хамаарах ойлголтыг сонгоорой.
Хувиргалтын
Тогтолцооны
Мэдээлэл харилцааны
Зохицуулалтын
