Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

НИЙГЭМ СУДЛАЛ - ЕРӨНХИЙ МЭДЛЭГ 11.2

Total questions: 32

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.
1. Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг ...... гэнэ.
a)
Соёлын үйлдвэрлэл
b)
Эдийн засгийн үйлдвэрлэл
c)
Эдийн соёлын үйлдвэрлэл
d)
Оюуны үйлдвэрлэл
e)
Оюуны өмчийн үйлдвэрлэл
2.
2. Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдолд аль нь хамаарахгүй вэ?
a)
Ажлын байр нэмэгдүүлдэг
b)
Иргэдийн авьяасыг нээх, хөгжүүлэх боломжийг бий болгодог
c)
Эрх чөлөө, ардчилал, хүлээцтэй байдал, шударга ёсыг нэмэгдүүлдэг
d)
Соёлын үйлдвэрлэл дэх иргэдийн оролцоо нь бүлгийг хүчирхэг болгодог
e)
Дээрх бүгд хамаарна
3.
3. Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээ багтана. Аль нь хамаарахгүй вэ?
a)
Археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, дуурь
b)
Дизайн, музей, угсаатны зан үйл, тайзны урлаг, компьютерийн тоглоом
c)
Дуу бүжиг, хөгжим, театр, цирк, ардын урлаг, баримал, уран зохиол, номын сан
d)
Телевиз радио, кино, видео, гэрэл зураг, гар урлал, зар сурталчилгаа
e)
Дээрх бүгд хамаарна
4.
4. Соёлын аялал жуулчлалын ач холбогдолд аль нь хамаарахгүй вэ?
a)
Эдийн засгийн өсөлт, тэгш байдлыг хангаж, бие хүний хөгжлийг дэмждэг
b)
Түүх, соёлын үнэт зүйлсийг нийтийн хүртээл болгодог
c)
Өөрийн соёлын өвөрмөц хэв маягийг тодруулах, бэхжүүлэхэд тусалдаг
d)
Үндэсний бахархлыг сэргээх, соёлын дархлааг идэвхжүүлдэг
e)
Дээрх бүгд хамаарна
5.
5. Соёлын аялал жуулчлалыг хэрхэн ангилж болох вэ?
a)
Албан ба албан бус аялал жуулчлал
b)
Түүх, соёлын болон эдийн засаг бизнесийн аялал жуулчлал
c)
Дотоодын болон олон улсын аялал жуулчлал
d)
Гадаадын болон дотоодын аялал жуулчлал
e)
Дээрх бүгд хамаарна
6.
6. Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг .......... гэнэ.
a)
Соёлын адилсал
b)
Соёлын орон зай
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын дархлаа
e)
Соёлын эрх чөлөө
7.
7. "Соёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүд" - д илүүц зүйл байна уу?
a)
Соёлын солилцоо
b)
Соёлын гажилт
c)
Соёлыг хуулбарлан дуурайх
d)
Соёлын тулгалт
e)
Илүүц зүйл алга
8.
8. Соёлын даяршил хэмээх ойлголт соёл судлалд 1980-аад оны төгсгөлөөс буй болжээ. Дараах өгөгдлөөс аль нь соёлын даяршлын хэлбэрт хамаарах вэ?
a)
Эрдэм соёлын чуулган, кино наадам, урлаг-спортын өдөр, үзэсгэлэн
b)
Урлаг спортын одуудын солилцоо, уран зохиол-утга зохиол орчуулгын зохиол
c)
Бүтээлийн солилцоо, багш, оюутан солилцоо түүх, соёлын хамтын судалгаа
d)
Хоёр улсын хамтарсан кино, урлагийн тоглолт, аялал жуулчлал
e)
Дээрх бүгд хамаарна
9.
9. "Тогтвортой хөгжил" - ийн үзүүлэлтэд илүүц зүйл байвал олно уу
a)
Бичиг үсэг тайлагдсан байдал
b)
Эдийн засаг
c)
Байгаль орчин
d)
Нийгмийн байдал
e)
Илүүц зүйл алга
10.
10. Соёлын орон зай гэж юу вэ?
a)
Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин
b)
Соёлын харилцаа бүх талаар өргөжин тэлэх үйл явц
c)
Янз бүрийн ард түмний эрх чөлөөний талаарх мэдрэмж
d)
Компьютер, технелоги, интернет сүлжээнд суурилсан соёлын харилцаа, нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмж
e)
Тусгаар соёлуудын харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин
11.
11. Соёлын орон зай, кибер орон зай гэсэн ойлголтуудын хамаарлыг аль нь зөв илэрхийлсэн бэ?
a)
Энэ хоёр ойлголт ижил утгатай
b)
Соёлын орон зайн нэг хэлбэр нь кибер орон зай юм
c)
Кибер орон зайн нэг хэлбэр нь соёлын орон зай юм
d)
Энэ хоёр ойлголт хоорондоо ямар ч хамаагүй
e)
Энэ хоёр ойлголт үндэстний өвөрмөц онцлогийг илэрхийлдэг
12.
12. Соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ?
a)
Үндэстнийг бусдаас ялгах гол шинж, ард түмний бахархал буурснаас
b)
Үндэстний эв нэгдлийн үндэс, тусгаар тогтнолын баталгаа алдагдснаас
c)
Бусдын соёлыг хуулбарлан дууриах өөр соёлын тулгалт хийх явдлаас
d)
Эрин цагийнхаа түүхэн хандлага, өөрчлөгдөж зохицохгүй байгаа учраас
e)
Өөр соёлоос ялгаж буй уламжлалт чанараа хамгаалахгүй байгаагаас
13.
13. Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг ......... гэнэ.
a)
Соёлын адилсал
b)
Соёлын орон зай
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын дархлаа
e)
Соёлын эрх чөлөө
14.
14. Кибер орон зай гэж юу вэ?
a)
Соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин
b)
Соёлын харилцаа бүх талаар өргөжин тэлэх үйл явц
c)
Янз бүрийн ард түмний эрх чөлөөний талаарх мэдрэмж
d)
Компьютер, технелоги, интернет сүлжээнд суурилсан соёлын харилцаа, нөлөөллөөр бий болж буй хамтын мэдрэмж
e)
Тусгаар соёлуудын харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин
15.
15. 1970 - аад оны II хагасаас соёлын адилслын тухай ойлголт нийгэм хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлжээ. Соёлын адилсал хэмээх ойлголтыг манай судлаачид хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Соёлын ижилсэл
b)
Соёлын өөрийншил
c)
Соёлын өвөр төрх
d)
Дээрх бүгд хамаарна
e)
a, b хариулт хамаарна
16.
16. "Соёлын орон зай" гэдэг ойлголт ямар утга санааг илэрхийлдэг вэ?
a)
Хүний төрсөн нутаг
b)
Соёлын дурсгалт зүйлс
c)
Хамтын мэдрэмж, үнэлэмж
d)
Улсын хил хязгаар
e)
Улс үндэстний өвөрмөц онцлог
17.
17. Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг ...... гэнэ.
a)
Соёлын адилсал
b)
Соёлын орон зай
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын дархлаа
e)
Соёлын эрх чөлөө
18.
18. Аливаа соёлын гол зорилго аль нь вэ?
a)
Хувь хүнийг хүмүүнлэг бүтээлч болгон хөгжүүлэх
b)
Улс үндэстний соёлын эрх чөлөөг баталгаажуулах
c)
Иргэний бие даасан байдлыг хангах
d)
Хувь хүний амьдралын хэв маягийг сайжруулах
e)
Бие хүний соёлыг дэмжих
19.
19. Соёлын эрх чөлөөний суурь зарчимд аль нь хамаарах вэ?
a)
Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг оролцуулан бүх соёлыг ижил тэгш үнэлж, хүндэтгэх
b)
Уламжлалт ёс заншлыг байгаагаар нь мухар сохроор ёсчлон дагах биш, харин хувь хүний сонголт хийх бололцоог өргөжүүлэх
c)
Амьдралын хэв маягийг үгүйсгэх
d)
Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах
e)
a, b хариулт хамаарна
20.
20. Монгол улс хэдэн онд дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдэн орсон бэ?
a)
1995
b)
1998
c)
2005
d)
2008
e)
2011
21.
21. "Эрх чөлөө бол хүний амьдралын эрх зорилго, хувь хүний өөрийгөө нээх, хувь чанараа хөгжүүлэх боломж мөн" гэж хэн хэлсэн бэ?
a)
Э. Фромм
b)
Дж. Кэмпбелл
c)
Жон Локк
d)
О. Шпенглер
e)
К. Оберг
22.
22. Улс бүхэнд байдаг хүндэтгэл, идээ ундаа, дуу хөгжим, үндэсний спорт, хэл, бичиг үсэг, түүх, шашин, урлал, зан үйл, хөдөлмөрийн соёл зэргийг багтаамждаа агуулсан ойлголт аль нь вэ?
a)
Сонгодог соёл
b)
Нүүдэлчин соёл
c)
Үндэсний соёл
d)
Суурьшмал соёл
e)
Нийтийн соёл
23.
23. Хүний төрөлх 3 эрхийг /амьдхар, эрх чөлөөтэй байх, өмчлөх/ тунхагласан сэтгэгчийг нэрлэнэ үү.
a)
Э. Фромм
b)
Дж. Кэмпбелл
c)
Жон Локк
d)
О. Шпенглер
e)
К. Оберг
24.
24. НҮБ-ын хүний хөгжлийн 2004 оны илтгэл "Соёлын эрх чөлөө" сэдэвтэй байв. Үүгээр соёлын эрх чөлөөнд юуг хамааруулсан бэ?
a)
Хүний хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл
b)
Эх хэлээрээ ярьж, шашнаа шүтэж, өөрийн соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх
c)
Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, хувь чанараа хөгжүүлэх
d)
Батлгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад төрлийн нийгмийн баталгаагаар хангагдах явдал
e)
Дээрх бүгд хамаарна
25.
25. Хүн бүр суралцах, амьдарч ажиллах, аялж зугаалах гэх мэт янз бүрийн зорилгоор гадаад орныг зорьдог. Хэдийгээр сайхан бүхнийг төсөөлөн очдог ч харь оронд мэдэхгүй хэлээр дасал болоогүй хүмүүстэй харилцаж, дасан зохицож амьдрах явцад гардаг бэрхшээлийг юу гэж нэрлэх вэ?
a)
Соёлын нэгдэл
b)
Соёлын гажилт
c)
Соёлын хожимдолт
d)
Харийн соёлын ноёрхол
e)
Соёлын цочирдол
26.
26. Өөр соёлын орчин нөхцөл тухайн хүний хүссэнээс огт өөр байх, бүтэлгүйтэх, сэтгэл ханамж мэдрэгдэхгүй байх үед үүсэх бухимдал, гутрал, түгшүүр гэх мэт сөрөг мэдрэмж үүсэх үеийн сэтгэл зүйн байдлыг юу гэж нэрлэх вэ?
a)
Соёлын нэгдэл
b)
Соёлын гажилт
c)
Соёлын хожимдолт
d)
Харийн соёлын ноёрхол
e)
Соёлын цочирдол
27.
27. 1989 онд судлаач Мери Месенжер Девиес "Зурагт хүүхдэд сайн зүйл үү" гэдэг номондоо зурагтаар үзүүлдэг балмад явдлууд хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдгийг анхааран судалжээ. Энд цочирдох, цагаатгах, мэдрэмжгүй болох гэсэн гурван янзын зөрчлийн тухай өгүүлжээ. 1960 - аад оны сүүлч, 1970 - аад оны эхээр Америкчууд бараг орой бүр зурагтын мэдээгээр биет аллагын үйлдлийг үзэх болж, өмнө нь огт үзүүлж байгаагүй аргаар Вьетнамын дайныг үзүүлжээ. Америкчууд цэргүүдийн зовлонг үзээд жигшил зэвүүцэл төрж, улмаар Америкийн цэргийг дайнаас татаж авахад хүргэжээ. Энэ нь:
a)
Цочирдол
b)
Цэрвэх
c)
Хэт мэдрэмтгий болох
d)
Кибер орон зай
e)
Тохирох хариу алга
28.
28. "BOZO тоглоом" гэдэг туршилтыг эрдэмтэд хийжээ. Тэрээр бага насны хүүхдүүдэд том тоглоом руу хүүхдүүд алх барин довтолж байгааг харуулсан кино үзүүлжээ. Дараа нь яг кинонд үзүүлсэнтэй адил тоглоом бүхий өрөөнд хүүхдүүд юу хийхийг ажигласанд олон хүүхэд дэлгэцээр үзсэнтэйгээ адил балмад авирлажээ. Энэ нь Мери Мессенжер Девиесийн үзсэнээр аль зөрчил вэ?
a)
Мэдрэмжгүй болох
b)
Зорилгод хүрэх
c)
Дасан зохицох
d)
Нэгдлийг хангах
e)
Аль нь ч биш
29.
29. Соёлын цочирдлыг даван туулах үйл явц нь тодорхой үе шатыг дамждаг ба тэдгээр үе шатыг аливаа соёлд дасан зохицох зам гэж нэрлэдэг. Энэхүү графикийн С үе шатанд ямар үйл явц өрнөх вэ?
a)
Шинэ газар таалагдаж, урам зориг эрч хүчтэй байна.
b)
Шинэ орчинд бүрэн дасна
c)
Бага багаар орчиндоо дасаж, шинэ зүйл - ийг хүлээн авч чаддаг болно
d)
Найз, нөхөдгүй, нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж төрнө
e)
Харь хэл, орчин, хоол хүнс зэрэг шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүйгээс бухимдал эхлэнэ.
30.
30. Соёлын цочирдлын илрэл шинж тэмдгүүдээс нэрлэнэ үү
4 lines
31.
31. Соёл судлалын ухаанд соёлын шок гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголтыг анх хэдэн онд Америкийн сэтгэл судлаач К. Оберг хэрэглэсэн бэ?
a)
1921
b)
1948
c)
1954
d)
1976
e)
1993
32.
32. "Хэнд ч байгалиас заяасан засаглах эрх байхгүй бөгөөд хуулийн зорилго нь хүний эрхийг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж өргөжүүлэх явдал мөн" гэж хэн хэлсэн бэ?
a)
Э. Фромм
b)
Дж. Бэмпбелл
c)
Жон Локк
d)
О. Шпенглер
e)
К. Оберг