wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

НИЙГЭМ СУДЛАЛ - Ерөнхий мэдлэг

Total questions: 26

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.
ExtendedForms Id (skip this field)
4 lines
2.
Анги
4 lines
3.
Овог, нэр
4 lines
4.
1. ........ гэдэг нь "cultura" латин хэлний "соёолуулан боловсруулах, хөрс боловсруулах" гэсэн утгыг илтгэдэг.
a)
Соёл
b)
Дэд соёл
c)
Нийтийн соёл
d)
Ардын соёл
e)
Урлаг
5.
2. Соёл судлал нь .... зууны эхэн үед бие даасан шинжлэх ухаан болжээ.
a)
XVII
b)
XVIII
c)
XIX
d)
XX
e)
XXI
6.
3. Антропологич Э. Тайлорын соёлын тодорхойлолт аль нь вэ?
a)
Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хуьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц юм.
b)
Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн (хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт) нэгдэл мөн
c)
Соёл гэдэг нь нийгэм болон нийгмийн хэсэг бүлгийн оюун санаа, материаллаг байдал, мэдлэг, оюун сэтгэл санааны шинж байдлын цогц мөн
d)
Соёл нь урлаг утга зохиол төдийгүй амьдралын хэв маяг, үнэ цэнтэй систем, уламжлал, итгэл үнэмшлийг хамаарна.
e)
Соёл бол хүний оюун ухааны үр дүнд бий болсон бүхий л зүйлийн ерөнхий нэр мөн.
7.
4. "Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувь эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар, дадлуудыг багтаасан цогц бүхэл юм" гэж дараах эрдэмтдээс хэн нь үзсэн бэ?
a)
Р. Бенедикт
b)
Э. Тайлор
c)
Ж. Мёрдок
d)
А. Гидденс
e)
Э. Кассирер
8.
5. "Хүн бол бэлгэдэл бүтээгч амьтан" гэж дараах эрдэмтдээс хэн нь тодорхойлсон бэ?
a)
Р. Бенедикт
b)
Э. Тайлор
c)
Ж. Мёрдок
d)
А. Гидденс
e)
Э. Кассирер
9.
6. Германы философич Э. Кассирерын үзэл санаанд аль өгөгдөл хамаарахгүй вэ?
a)
Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл мөн
b)
Хүн бол бэлгэдэл бүтээгч амьтан
c)
Хүний бие бол дохиоллын шинжийг агуулсан байдаг
d)
Овог аймгуудын хэл, домог, шашин, урлаг зэрэг соёлын үзэгдлийг судалсны үндсэн дээр соёлын тухай бэлгэдлийн онолыг үндэслэжээ.
e)
Хүн бол физик ертөнцөд төдийгүй бэлгэдлийн ертөнцөд амьдарна.
10.
7. "Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэнэ" гэж хэн нь тодорхойлсон бэ?
a)
Р. Бенедикт
b)
Э. Тайлор
c)
Ж. Мёрдок
d)
А. Гидденс
e)
Э. Кассирер
11.
8. "Зөгий, шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж, өвлөх үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэнэ" гэж дараах эрдэмтдээс хэн нь үзсэн бэ?
a)
Р. Бенедикт
b)
Э. Тайлор
c)
Ж. Мёрдок
d)
А. Гидденс
e)
Э. Кассирер
12.
9. Аль нь зохиомол хэлэнд байдаггүй вэ?
a)
Философийн хэл
b)
Археологийн хэл
c)
Монгол хэл
d)
Математикийн хэл
e)
Соёл судлалын хэл
13.
10. Хүмүүс тодорхой зорилтуудыг шийдвэрлэхийн тулд төрөлх хэлэнд тулгуурлан зохиодог бөгөөд гарал үүсэл, үүргийн хувьд хоёрдогч шинжтэй хэлийг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Зохиомол хэл
b)
Төрөлх хэл
c)
Шинжлэх ухааны хэл
d)
Ердийн хэл
e)
Философийн хэл
14.
11. Нийт хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрөгддөг утгат чанарууд бөгөөд сайн үйл, эрх чөлөө, шударга ёсыг ямар ч ард түмэн эрхэмлэдэг. Энэ нь:
a)
Үнэлэмж
b)
Үнэлэмжийн баримжаа
c)
Үнэлгээ
d)
Үнэт зүйл
e)
Тохирох хариулт алга
15.
12. Хүмүүс үзэл санаа, итгэл үнэмшил, ёс суртахууны хувьд харилцан адилгүй сонголт хийдэг. Өөрөөр хэлбэл үнэлэмжийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ, түвшин юм. Энэ нь:
a)
Үнэлэмж
b)
Үнэлэмжийн баримжаа
c)
Үнэлгээ
d)
Үнэт зүйл
e)
Тохирох хариулт алга
16.
13. Бид аливаа үйл явдал, үзэл санааг дэмжих, буруутгах, шүүмжлэх, магтах зэргээр янз бүрээр үнэлж, дүгнэж байдаг. Тухайлбал: нийгмийн бүлэг, хамт олон, бие хүний зан төлөв, үйлдлийг тодорхой шалгуурт нийцэж байна уу, үгүй юу гэдгийг шүүн тунгаах үйл явц. Энэ нь:
a)
Үнэлгээ
b)
Үнэт зүйл
c)
Үнэлэмж
d)
Үнэлэмжийн баримжаа
e)
Үнэт чанар
17.
15. Тухайн нийгмийн гишүүдийн дийлэнхид нь зонхилж буй амьдрах зан үйл, үйлдлийн загварыг тодорхойлогч соёлыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Үндэсний соёл
b)
Нийтийн соёл
c)
Дэд соёл
d)
Ардын соёл
e)
Зонхилогч соёл
18.
16. Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон, итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Зонхилогч соёл
b)
Үндэсний соёл
c)
Нийтийн соёл
d)
Дэд соёл
e)
Ардын соёл
19.
17. Тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр аль нь вэ?
a)
Төрөлх хэл
b)
Зохиомол хэл
c)
Хэл
d)
Бичгийн хэл
e)
Дохионы хэл
20.
18. Түүх, соёл, амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл, нэгэн угсаа гаралтай хүмүүс. Энэ нь:
a)
Аймаг
b)
Ястан
c)
Угсаатан
d)
Үндэстэн
e)
Овог
21.
19. Угсаатны хоёр дахь нэгж бөгөөд нийтлэг аялга, зан заншил, сэтгэл зүй, аж ахуй, нутаг дэвсгэр бүхий овгуудын нэгдэл. Энэ нь:
a)
Аймаг
b)
Ястан
c)
Угсаатан
d)
Үндэстэн
e)
Овог
22.
21. Бүхий л соёлд байдаг хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг соёл судлалд ........ гэж нэрлэдэг.
a)
Соёлын этноцентризм хандлага
b)
Соёлын гажилт
c)
Соёлын түгээмэл шинж
d)
Соёлын өөрчлөлт
e)
Соёлын хожимдолт
23.
22. Хүн төрөлхтний соёлд байдаг нийтлэг загварын тухай үзэл баримтлалыг боловсруулах оролдлого хийж, соёлын нийтлэг шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго, итгэл, үнэмшилтэй холбоотой байдаг гэж дараах эрдэмтдээс хэн нь үзсэн бэ?
a)
Э. Тайлор
b)
Ж. Мёрдок
c)
Э. Кассирер
d)
А. Гидденс
e)
Р. Бенедикт
24.
23. Өдгөө хүмүүс 6000 гаруй хэлээр ярьж байгаа ч манай гарагийн хүн амын 90 орчим хувь нь өргөн төрхсөн ...... хэлээр харилцаж байна.
a)
20
b)
99
c)
87
d)
83
e)
68
25.
24. Соёлыг бүрдүүлэгч элементүүдийг тоочихдоо илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Бэлгэ тэмдэг
b)
Хэл
c)
Мэдлэг
d)
Нийгэмшилт
e)
Үнэлэмж
26.
25. Хүн төрөлхтөнд 72 төрлийн түгээмэл шинж илэрдэг. Үүнд хамааралгүйг олно уу
a)
Ард түмний түүх, соёл бүжиг
b)
Спорт, шашны зан үйл, бэлэг өгөх
c)
Зочлох, оршуулах ёс, заншил хэл
d)
Биеэ гоёх, боловсрол, бүх хэлний эгшиг
e)
Дээрх бүгд зөв