wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Соёл бүлэг

Total questions: 13

Worksheet time: 7mins

Name
Class
Date
1.

Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар  авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг юу гэж нэрлэдэг вэ? 

a)

А. Соёлын аялал жуучлал

b)

В. Соёлын үйлдвэрлэл

c)

С. Соёлын адилсал 

d)

D. Соёлын дархлаа. 

2.

Түүх, соёл, урлаг амьдралын хэв маяг, үнэт зүйл, үнэлэмж, уламжлал зэрэг соёл хоорондын харилцааны олон хэлбэрийг багтаасан өөр соёлын орчинтой биечлэн танилцах аялал хэлэхийг ......................... гэнэ. 

a)

A. Соёлын аялал жуучлал

b)

B. Соёлын үйлдвэрлэл

c)

C. Соёлын адилсал 

d)

D. Соёлын дархлаа

3.

Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар  авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, бүтээл үйлдвэрлэх, тэдгээрийн хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан үйлдвэрлэлийн салбарыг юу гэж нэрлэдэг вэ? 

a)

А. Соёлын аялал жуучлал

b)

В. Соёлын үйлдвэрлэл

c)

С. Соёлын адилсал 

d)

D. Соёлын дархлаа. 

4.

Схемийг гүйцээж бичээрэй. 

Соёлын аялал жуучлалд ямар зарчим баримталдаг вэ?

Байгалийн болон соёлын өвийн  газруудтай  харилцан шүтэлцээтэй  хөгжүүлэх

............................................................................ 

Соёлын солилцоонд тулгуурлах 

.........................................................................

 

a)

Орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх

b)

Ажлын байр нэмэгдүүлэх

c)

Байгалийн болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх

d)

Өөрийн соёлын өвөрмөц хэв маягийг тодруулах

5.

Зам харилцаа эдийн засгийн харилцаа мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ? 

a)

A. Соёлын аялал жуучлал

b)

B. Соёлын үйлдвэрлэл

c)

C. Соёлын адилсал 

d)

D. Соёлын даяаршил

6.

Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин  тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг хэлнэ. Өөрөөр хэлбэл соёлынх нь өвөрмөц байдал болон бусдаас ялгаран онцгойрох хэв маягт гаднын нөлөө орж өөрчлөгдөх эсвэл соёлын тулгалтаар устгах оролдлого  гаргах тохиолдол бүрд хариу үзүүлэх чадварыг ............................ гэнэ.

a)

A. Соёлын аялал жуучлал

b)

B. Соёлын үйлдвэрлэл

c)

C. Соёлын адилсал 

d)

D. Соёлын дархлаа

7.

“Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн Монгол ардын зүйр үг нь соёлын тухай аль ойлголтын утгыг илэрхийлж байна вэ?

a)

А.Соёлын үйлдвэрлэл

b)

В. Соёлын орон зай  

c)

С.Соёлын цочирдол   

d)

D. Соёлын адилсал

8.

.  “Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчлал, европчлол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг нь түлхүү илэрхийлж байна вэ?

a)

А.Соёлоо эрхэмлэхийн шалтгаан

b)

В.Соёлоо хадгалж үлдэх шалтгаан

c)

С.Соёлын дархлаа сулрах шалтгаан 

d)

D.Соёлын суурь зарчмын шалтгаан

9.

.“...Өнөөдөр удам дагасан малчид цөөрч байна. Малчин айлын хүүхдүүд их дээд сургуульд сурдаг. Сургуулиа төгсөөд буцаж мал малладаггүй. Өнөөдөр 5 хүүтэй айлын 5 хүүхэд бүгд төв газар амьдарч, тэдний малыг зарын дагуу очсон туслах малчин маллаж байна. Мал малчин хоёр байх боловч, мал дагасан соёл, удам дагасан малчин хоёр ховордох гээд байна...” Дээрх эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?

a)

А. Соёлын цочирдолд орох

b)

В.Соёлын дархлаа алдагдах

c)

С.Соёлын эрх чөлөө

d)

D.Соёлын даяаршил

10.

Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ. Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга нутаг сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ. Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлийн алинд хамаарах вэ?

a)

A. Соёлын эрх чөлөө 

b)

В.Соёлын адилса

c)

С. Соёлын даяаршил

d)

D.Соёлын эрх чөлөөний суурь зарчим

11.

Соёлын цочирдлыг даван туулахын тулд харь соёлд дасан зохицох 7 үе шат байдаг. Үүний 3 дахь шат буюу С цэгт хамаарах ойлголтыг олно уу?

a)

А.Шинэ орчинд бүрэн дасна

b)

В.Бага багаар орчиндоо дасаж, шинэ зүйлийг хүлээн авч чаддаг болно

c)

С.Шинэ соёлд дассан боловч, эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа тогтоож чадахгүй

d)

D.Харь хэл, орчин, хоол хүнс зэрэг шинэ зүйлсийг хүлээн авч чадахгүйгээс бухимдал эхэлнэ

12.

“...Манай малчид уламжлалт эд өлгийн зүйлс хэрэглэхээ больж байна. Жишээ нь айргаа хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг боллоо...” Энэхүү эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?

a)

А.Соёлын даяаршил

b)

В.Соёлын тулгалт

c)

С.Соёлын дархлаа

d)

D.Соёлын хуулбарлан дуурайх

13.

Соёлын үйлдвэрлэлийг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

А. Кино урлаг

b)

В.Дизайн, дүрслэх урлаг

c)

С.Соёлын өв, уламжлал, зан заншил

d)

D. Аялал жуулчлал