NEW
Font size
S
M
L
XL
WorksheetsУлс төр даалгавар
Total questions: 19
Worksheet time: 10mins
Name
Class
Date
1.
“Ардчилал нь олон түмэн аз жаргалынхаа төлөө тэмцэж амь зуух эрх чөлөөгөө эдлэх найдвар мөн” гэж хэн хэлсэн бэ?
a)
У. Черчилль
b)
Т.Жефферсон
c)
К. Поппер
d)
А.Линкольн
e)
Ж.Локк
2.
Эрх мэдлийг бихевиорист хандлагын үүднээс хэрхэн тодорхойлох вэ?
a)
Эрх мэдэл нь захирагч захирагдагч хоёрын харилцааны нэг өвөрмөц шинж
b)
Эрх мэдэл гэдэг нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар, үйл ажиллагаа
c)
Эрх мэдэл гэдэг нь нийгмийн бүлгийн өөрсдийгөө зохион байгуулах арга хэрэгсэл
d)
Эрх мэдэл гэдэг нь улс төрийн зан үйлийн өвөрмөц хэв маяг
3.
Иргэдийн улс төрийн оролцооны хэлбэрийг олон нийт хэр зэрэг хүлээн зөвшөөрдөг эсэхээс нь хамаарч юу гэж ангилдаг вэ?
a)
Нийцтэй ба нийцгүй
b)
Хуулийн хүрээнд ба хууль бус
c)
Идэвхтэй ба идэвхгүй
d)
Сайн дурын ба албадлагын
e)
Уламжлалт ба уламжлалт бус
4.
Эрх мэдлийг бүтэц-чиг үүргийн хандлагын онолоор хэрхэн тодорхойлдог вэ?
a)
Эрх мэдэл гэдэг нь нийгмийн бүлгийн өөрсдийгөө зохион байгуулах арга хэрэгсэл
b)
Эрх мэдэл гэдэг нь улс төрийн зан үйлийн өвөрмөц хэв маяг
c)
Эрх мэдэл нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар, үйл ажиллагаа
d)
Эрх мэдэл нь улс төрийг хэрэгжүүлэх хэрэгсэл
e)
Эрх мэдэл нь захирагч, захирагдагч хоёрын харилцааны нэг өвөрмөц шинж
5.
Дараах бодомжуудын аль нь Аномик бүлгийг илэрхийлж байна вэ?
a)
Хүмүүс голдуу яс, үндэс угсаа гарал, арьсны өнгө, шашин шүтлэг, нас хүйс зэрэг нийтлэгээрээ хамрагддаг бүлэг
b)
Өөрийн гэсэн зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг
c)
Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүний цугларалт, бослого үймээн
d)
Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субъектын шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулагддаг бүлэг
e)
Эдийн засаг, бизнесийн бүхий л салбарын эвсэл холбоод, ажил олгогчдын болон ажил хайгчдын тодорхой зорилготой бүлэглэл
6.
Сонгодог ардчиллын үзэл санааны гол зарчмыг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
a)
Төр нь хүний нэр төр, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах
b)
Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй
c)
Олон түмэн өөрсдийн төр, засгаа сонгож байгуулдаг
d)
Нийгмийн бүх үзэгдэлд хатуу хяналт тогтоохыг эрмэлздэг
e)
Улс төрийн амьдралд иргэд тэгш эрхтэй оролцох
7.
Төрийг байгууламжийнх нь хэлбэрээр юу гэж ангилдаг вэ?
a)
Парламентын, Ерөнхийлөгчийн, Холимог
b)
Хаант ба Бүгд найрамдах
c)
Ардчилсан ба ардчилсан бус
d)
Нэгдмэл, холбооны, улсуудын холбоо
e)
Хэмжээт ба хэмжээгүй эрхт
8.
Төрийн болон нийгмийн аюулгүй байдал, дэг журмыг тогтоох нь төрийн ямар чиг үүрэгт хамаарах вэ?
a)
Хянан шалгах үүрэг
b)
Гадаад үүрэг
c)
Хэрэгжүүлэгч үүрэг
d)
Дотоод үүрэг
e)
Зохицуулах үүрэг
9.
Улс төрийн засаглалын үндсэн бүрдэлд аль нь үл хамаарах вэ?
a)
Засаглалын субъект
b)
Засаглалын хэмжээ
c)
Засаглалын обьект
d)
Засаглах арга
e)
Засаглалын нөөц
10.
Сонгогчид зөвхөн нэр дэвшигч хүний төлөө саналаа гаргадаг бөгөөд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нэр дэвшигч ялахыг сонгуулийн ямар тогтолцоо гэх вэ?
a)
Хувь тэнцүүлэх тогтолцоо
b)
Энгийн олонхийн саналаар сонгох
c)
Харьцангуй олонхийн саналаар сонгох
d)
Холимог тогтолцоо
e)
Сонгодог тогтолцоо
11.
“Нийгмийн доторх бүлэг хэсгүүд /элитүүд/ өөр хоорондоо өрсөлдөн олон түмний дэмжлэг авах замаар төрийн эрхийг ээлжлэн барих ба элитэд олон түмний санаа бодол, сонгууль зэргээс нөлөөлөх нь илүү” гэж үздэг ардчиллын онолыг нэрлэнэ үү?
a)
Шууд ардчиллын онол
b)
Сонгодог ардчиллын онол
c)
Элитийн ардчиллын онол
d)
Олон ургальч ардчиллын онол
e)
Төлөөллийн ардчиллын онол
12.
Улс орноо батлан хамгаалах нь төрийн ямар үүрэгт хамаарах вэ?
a)
Гадаад үүрэг
b)
Дотоод үүрэг
c)
Үндсэн үүрэг
d)
Хянан шалгах үүрэг
e)
Зохицуулах үүрэг
13.
Засаглалын хууль ёсны легитим шинжийн эх сурвалж юунд суурилдаг вэ?
a)
Захирах, захирагдах зуршил
b)
Удирдагчийн онцгой авьяас чадвар
c)
Ёс заншил
d)
Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн хэм хэмжээ
e)
Нэр хүнд
14.
Тоталитар дэглэмийн үндсэн шинж юу вэ?
a)
Хүний эрх , эрх чөлөөг дээдлэх
b)
Иргэдийн улс төрийн оролцоог дэмжих
c)
Нийгэм, хувь хүний амьдралд хатуу хяналт тогтоох
d)
Тэгш эрхийн зарчим
e)
Шударга сонгууль
15.
Удирдлагын шийдвэр иргэн бүрд шуурхай хүрч байх мөн иргэдийн санаа бодол эргээд төрийн сонорт түргэн хүрч байх зохион байгуулалтын хэлбэрийг юу гэдэг вэ?
a)
Төлөөллийн ардчилал
b)
Шууд ардчилал
c)
Сонгодог ардчилал
d)
Элитийн ардчилал
e)
Босоо ардчилал
16.
Сонгогчдын олонхийн саналыг авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог систем аль нь вэ?
a)
Пропорциональ систем
b)
Можаритар систем
c)
Плюрал систем
d)
Холимог систем
e)
Намын систем
17.
Иргэдийн улс төрийн нийцтэй оролцооны нөлөө бүхий суваг аль вэ?
a)
Парламентын түвшинд олон нийтийн хэлэлцүүлгийн хэлбэр болох нээлттэй хуралдааныг явуулах
b)
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан санал хүсэлтээ илэрхийлэх
c)
Парламентын мэдээлэл, сурталчилгааны төв байгуулах
d)
Аль нэг гишүүнд хандан хувийн захидал бичих
e)
Иргэдийн улс төрийн боловсрол олгох
18.
Монгол улсын гадаад бодлогын тулгуур үндсийг аль субъект . . . . . . тодорхойлох вэ?
a)
Ерөнхийлөгч
b)
УИХ
c)
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
d)
Үндсэн хуулийн цэц
e)
Засгийн газар
19.
Улс төрийн намын гол шинжүүдээс илүүц зүйл олно уу.
a)
Удирдах лидертэй
b)
Үзэл санааны, сайн дурын нэгдэлтэй
c)
Мөрийн хөтөлбөртэй
d)
Гишүүд дэмжигчидтэй
e)
Өөрийн удирдах болон орон нутгийн байгууллагыг багтаасан зохион байгуулалтын бүтэцтэй
Reset
