NEW
Font size
WorksheetsНийгмийн ухаан IX №4
Total questions: 20
Worksheet time: 7mins
Ажиллах хүчний оролцооны түвшинг илэрхийлсэн аргачлал аль нь вэ?
А. Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулах
B.Хөдөлмөр эрхэлж буй хүний тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулах
C. Хөдөлмөрийн насны хүн амын тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулах
D. Хөдөлмөрийн насны хүн амын тоог хөдөлмөр эрхэлж буй хүний тоонд харьцуулах
Бүх нийтээр даган мөрдөхөөр төрөөс тогтоосон хэм хэмжээний тогтолцоог .................... гэнэ.
А. Эрх зүй
B.Ёс зүй
C. Зан заншил
D. Итгэл үнэмшил
Эрх зүйн хэм хэмжээг хүчин чадлаар нь хэрхэн ангилдаг вэ?
А. Хууль ба хуульчилсан акт
B. Тогтоол ба зарлиг
C. Тушаал ба шийдвэр
D. Зарлиг ба захирамж
Хуульчилсан актад үл хамаарах өгөгдлийг олно уу?
А. Хууль
B. Зарлиг
C. Тогтоол
D. Захирамж
Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас бичгээр гаргасан захирамжилсан шийдвэрийг .................... гэнэ.
А. Хуульчилсан акт
B. Хууль
C. Дүрэм
D. Журам
Хуульчилсан актын нэг төрөл болох захирамжийг батлан гаргах эрх бүхий албан тушаалтан аль нь вэ?
А. Аймаг нийслэлийн засаг дарга
В.Ерөнхийлөгч
C.Сайд, Засгийн газрын агентлагийн дарга
D. Аймаг нийслэлийн ИТХ
Төрийн захиргааны байгууллагын нийтлэг шинжид хамаарахгүй өгөгдлийг олно уу?
А.Иргэдийн эрх ашигт нийцээгүй хуулинд хориг тавих
B.Хуульд захирагдаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах
C.Нийтийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн төлөө ажиллах
D.Хувь хүн,байгууллагын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, нийтийг засаглах эрхтэй байх
Төр иргэдийн өмнө хүлээсэн үүргээ өөрийн байгууллага болон албан хаагчдаараа дамжуулан хэрэгжүүлэхийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Төрийн захиргаа
B. Захиргааны байгууллагууд
C. Захиргааны алба
D. Захиргааны хэлтэс
Олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, олон улсын гэрээ, эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах, хэрэгжүүлэх үүргийг хэн хүлээдэг вэ?
А. Улс орнуудын засгийн газар
B. Олон улсын хамтын нийгэмлэг
C. Иргэдийн төлөөлөгчдийн хурал
D. Улсын их хурал
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад тусгасан хүний эрхүүдийг тоочихдоо хамааралгүй зүйл дурдсан бол аль нь вэ?
А.Сурч боловсрох эрх
B. Амьд явах эрх
C. Боолчлолоос ангид байх эрх
D. Итгэл үнэмшилтэй байх эрх
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад тусгасан хүний эрхүүдийг тоочихдоо хамааралгүй зүйл дурьдсан бол аль нь вэ?
А.Амьд явах эрх
B. Сурч боловсрох эрх
C. Зохистой орон байраар хангагдах эрх
D. Эрүүл байх эрх
Эрх зүйн хэм хэмжээний онцлог шинжийг аль нь тодорхойлж чадах вэ?
А. Ойлгомжтой, тодорхой байх
B.Хуулийн заалт тодорхой бус, бүрхэг байх
C. Дагаж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байх
D. Оролцогчид янз бүрээр тайлбарлах боломжтой байх
.“Нэг цэгийн үйлчилгээ” – ний төвийн үйл ажиллагааны зарчимд үл нийцэх өгөгдлийг олно уу?
А.Баримттай байх
B.Чанартай байх
C.Хүртээмжтэй байх
D.Шуурхай байх
Иргэний төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг ямар хуулиар баталгаажуулж өгсөн байдаг вэ?
А. Үндсэн хууль
В.Боловсролын тухай хууль
С. Цагдаагийн албаны тухай хууль
D. Нийгмийн халамжийн тухай хууль
Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн боловч төрийн байгууллагууд зохих ёсоор хүний эрхийг хамгаалаагүй тохиолдолд эрхийг нь сэргээн эдлүүлэх үүрэг хүлээсэн байгууллага аль нь вэ?
А. Хүний эрхийн үндэсний комисс
В. Шүүхийн байгууллага
С. Цагдаагийн байгууллага
D. Захиргааны шүүх
Зөв өгөгдлийг олно уу? ................ гэдэг нь хүмүүс эрхээ хамгаалах гол нөхцөл нь хүний эрх, эрх чөлөөг хууль тогтоомжоор хэрхэн хамгаалж өгснийг мэдэх явдал юм.
А. Хүний эрхийн боловсрол
В. Хүний эрхийн мэдлэг
С. Хууль эрх зүйн боловсрол
D. Хууль зүйн мэдлэг
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний илрэх арга хэлбэрт үл хамаарах өгөгдлийг олно уу?
А. Мэдээлэх олж авах
В. Үг хэлэх
С. Хэвлэн нийтлэх
D. Тайван жагсаал цуглаан хийх
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэгт үл хамаарах өгөгдлийг олно уу?
А. Суртал ухуулга хийх
В. Мэдээлэл олгох
С. Хяналт тавих шүүмжлэл өрнүүлэх
D. Иргэдийн санаа бодлыг төлөвшүүлэхэд туслах
.“ .. Үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн үндэс суурь бөгөөд нийгмийн дэвшил, хувь хүн бүрийн хөгжлийн гол нөхцлийг бүрдүүлэгч чухал хүчин зүйл ...” гэж хүний эрхийн ямар байгууллага өөрийн шийдвэртээ тусгасан байдаг вэ?
А. Европын хүний эрхийн шүүх
В. Олон улсын шүүх
С. Хүний эрхийн үндэсний комисс
D. НҮБ
1948 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас батлан гаргасан. Хүний эрхийн стандарт болж, дэлхий дахинд хамгийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгийг юу гэж нэрлэдэг вэ?
А. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
В. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт
С. Хүүхдийн эрхийн конвенц
D. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт
