wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

СБ-1 Семинар №3

Total questions: 10

Worksheet time: 35mins

Name
Class
Date
1.

Цаг үеийн системийн үед бараа материалын эцсийн үлдэгдлийг ажлын хүснэгтэд хэрхэн тусгах вэ?

a)

Орлогын тайлан баганын Дт болон Үлдэгдэл баланс баганын Кт талд бичигдэнэ.

b)

Орлогын тайлан баганын Кт болон Үлдэгдэл баланс баганын Дт талд бичигдэнэ.

c)

Орлогын тайлан баганын Дт болон ТӨШБ болон ТДШБ баганын Дт талд бичигдэнэ.

d)

ТДШБ болон үлдэгдэл балансын Дт талд бичигдэнэ.

2.

Худалдааны байгууллага бараа материалын бүртгэлдээ цаг үеийн систем ашиглаж байгаа үед ажлын хүснэгт бэлтгэх дараах онцлогуудаас буруу хариултыг сонгоно уу.

a)

БМС1-ийг ТӨШБ, ТДШБ, ОТ баганын ДТ талд тусгана.

b)

БМС2-ийг ОТ, Үлдэгдэл баланс баганын КТ талд тусгана.

c)

Худалдан авалт, БАЗ-ыг ОТ баганын ДТ талд тусгана.

d)

ХА-ын буцаалт, хөнгөлөлт, хямдруулалтыг ОТ баганын КТ талд тусгана.

3.

Цэвэр борлуулалт гэдэг нь:

a)

Нийт борлуулалтаас борлуулалтын хөнгөлөлт, буцаалт, үнийн хямдруулалтыг хассан дүнг хэлнэ.

b)

Нийт борлуулалтын дүнгээс борлуулалтын зардлыг хассан дүнг хэлнэ.

c)

Нийт борлуулалтаас борлуулалтын хөнгөлөлт, буцаалт, борлуулалтын зардлыг хассан дүнг хэлнэ.

d)

Бараа материалын эхний үлдэгдэл дээр тайлант хугацааны худалдан авалтыг нэмсэн дүнг хэлнэ.

4.

Тайлант хугацааны цэвэр ашгийг дараах байдлаар тооцно.

a)

Тайлант хугацааны борлуулалтаас борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хасаж тооцно.

b)

Тайлант хугацааны борлуулалтаас үйл ажиллагааны зардлыг хасаж тооцно.

c)

Татвар төлөхийн өмнөх ашгаас татварын зардлыг хасаж тооцно

d)

Нийт ашиг дээр үйл ажиллагааны зардлыг нэмж тооцно.

5.

Цаг үеийн систем ашигладаг аж ахуйн нэгжийн хувьд тайлант хугацааны эцэст ОЗНД-ны кредитэд дараах дансыг хаана.

a)

Борлуулалтын орлого, Бусад орлого, ХА-ын буцаалт, ХА-ын хөнгөлөлт

b)

Борлуулалтын орлого, Бусад орлого, ХА-ын буцаалт, Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

c)

Борлуулалтын орлого, Бусад орлого, Худалдан авалт, ХА-ын хөнгөлөлт

d)

Борлуулалтын орлого, Бусад орлого, Худалдан авалт, ХА-ын буцаалт

6.

“А” компани нийт 1,500,000₮-ийн өртөгтэй 240 нэгж барааг нэгжийг нь 9,500₮-өөр 2/10, n/30 нөхцөлөөр борлуулсан. Худалдан авагч хөнгөлөлтийн хугацаанд төлбөрийнхөө 60 хувийг төлсөн бол худалдан авагчид үзүүлэх борлуулалтын хөнгөлөлтийг тооцно уу.

a)

18,000

b)

27,360

c)

30,000

d)

45,600

7.

“А” компани нийт 4,172,000₮-ийн өртөгтэй 840 нэгж барааг нэгжийг нь 33,250₮-өөр 3/10, n/40 нөхцөлөөр борлуулсан. Уг худалдан авалтаас 70 нэгж бараа буцаж ирсэн. Худалдан авагч хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө төлсөн бол худалдан авагчаас хүлээн авсан мөнгийг тооцно уу.

a)

24,834,425

b)

25,602,500

c)

27,092,100

d)

27,930,000

8.

А” компани нийт 3,576,000₮-ийн өртөгтэй 240 нэгж барааг нэгжийг нь 30,000₮-өөр 2/10, n/40 нөхцөлөөр борлуулсан. Уг борлуулалтаас 297,000₮-ийн өртөгтэй 20 нэгж бараа буцаж ирсэн. Худалдан авагч хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө төлсөн бол борлуулалтын буцаалт дансанд дебетлэх дүнг тооцно уу.

a)

144,000

b)

297,000

c)

298,000

d)

600,000

9.

“А” компани бараа материалыг бүртгэх байнгын систем ашигладаг. 2023.01.01-нд 1000 нэгж барааг нэгжийг 20,000₮-өөр худалдан авч, бэлтгэл ажиллагааны зардалд 500,000₮ төлсөн. 2023.01.02-нд чанарын шаардлага хангаагүй 200 нэгж бараа буцааж, 60 нэгж барааны үнийг нэг бүрийг нь 4,000₮-өөр хямдруулсан. 2023.01.05-нд дээрх бараанаас 600 нэгж барааг борлуулсан. Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцно уу.

a)

9,756,000

b)

12,195,000

c)

12,120,000

d)

16,260,000

10.

“А” компанийн бараа материалтай холбоотой мэдээлэл өгөгджээ.

Бараа материалын эхний үлдэгдэл 9,000,000₮

Цэвэр худалдан авалт 20,250,000₮

Худалдан авалтын хөнгөлөлт 2,025,000₮

Худалдан авалтын буцаалт 450,000₮

Бараа материалын эцсийн үлдэгдэл 7,875,000₮ бол борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцно уу.

a)

17,775,000

b)

21,375,000

c)

18,900,000

d)

26,775,000