wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

10-р ангийн ЭРХ ЗҮЙ

Total questions: 41

Worksheet time: 35mins

Name
Class
Date
1.

" Human dignity ” гэдэг үгний утгыг олоорой

a)

Хүний нэр төр

b)

Хүний үнэт зүйл     

c)

Хүний эрхэм чанар

d)

Хүний эрх      

e)

Иргэний эрх 

2.

1.   " Хүний нэр төр , алдар хүнд , эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг ” болохыг аль хуулинд заасан байдаг вэ ? 

a)

Монгол улсын үндсэн хууль

b)

Зөрчлийн тухай хууль

c)

Эрүүгийн хууль

d)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

e)

Хүүхдийн эрхийн конвенц

3.

" Сирусын бортого " эх сурвалжийн гол санааг олно уу .

a)

Хүний эрхэм чанарыг хүн бүрд тэгш олгох 

b)

Бүх охид , хөвгүүдийн суралцах эрхийг хамгаалах

c)

Английн эрх чөлөөний тулгын чулуу 

d)

Вавилоны хаан Аугаа Сирус анх боолуудыг чөлөөлөн , бүх хүмүүс ижил эрхтэй

e)

Хэнд эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр харьцахгүй байх 

4.

" Хүний эрх нь энгийн зүйлээс эхэлдэг . ... Хүн эрхээ эдлэхийн тулд ямар эрхтэйгээ мэдэх хэрэгтэй ” гэж хэн хэлсэн бэ ?

a)

Малала Юсуфзай

b)

Мартин Лютер Кинг

c)

Элеанор Рузвельт 

d)

Аугаа Сирус

e)

Жон Локк

5.

Иргэний эрх зүйн харилцааны бүрдэл хэсгийг олно уу.

a)

Төрөлх ба Зохиомол

b)

Төрөлх ба Олдмол

c)

Субьект , Обьект , Үүрэг

d)

Субьект , Обьект

e)

Субьект , Обьект, Агуулга

6.

7-14 насны хүүхэд эрх зүйн аль чадамжид хамаарах вэ ?

a)

Эрх зүйн бүрэн чадамжтай

b)

Эрх зүйн бүрэн бус чадамжтай

c)

Эрх зүйн заримдаг чадамжтай

d)

Эрх зүйн чадамжгүй

e)

Дээрх бүгд 

7.

Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд илүүц зүйлийг олно уу

a)

Албан тушаалын нэр

b)

Ажил үүрэг

c)

Цалингийн хэмжээ                

d)

Амралтын хугацаа 

e)

Хөдөлмөрийн нөхцөл

8.

4.  Иргэд хэдэн наснаас эхлэн хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох вэ ?

a)

15 нас

b)

16 нас 

c)

17 нас

d)

18 нас

e)

21 нас

9.

Тэтгэврийн нэмэгдэл олгох үндэслэл дээр 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд хэдэн хувийн нэмэгдэл олгодог вэ?

a)

1

b)

1.5

c)

2 

d)

2.5

e)

3

10.

НҮБ-ын үндсэн зорилгыг олно уу. 

a)

Хүний үндсэн эрх төрд итгэх итгэлийг дахин батлах 

b)

Хүний үндсэн эрх , хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах

c)

Тусгаар тогтнолын төлөө тэмцэх 

d)

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах

e)

Засгийн газар хоорондын үйл ажиллагааг эрчимжүүлэх 

11.

Хүний эрхэм чанар хэмээх ойлголтыг олно уу

a)

Хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнтэй

b)

Үндсэн эрх , эрх чөлөөг эдэлдэг 

c)

Иргэний үндсэн үүргээ биелүүлэх 

d)

Иргэн бүрийн өмчийг хамгаалах 

e)

А ба В 

12.

Монгол улсын иргэний журамт үүрэг аль нь вэ ? 

a)

Хүний нэр төр , алдар хүндийг хүндэтгэх 

b)

Татвар төлөх 

c)

Цэрэгт явах 

d)

Хөдөлмөрлөх 

e)

Хууль дүрэм дагаж мөрдөх

13.

Хүний эрхэм чанарын үндсэн шинжүүдээс илүүцийг олно уу .

a)

Хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан байдаг

b)

Хүнээс хүний эрхэм чанарыг салгаж болдоггүй

c)

Хүний эрхэм чанарт халдаж болохгүй

d)

Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл

e)

Хүний эрхэм чанар нь төрийн зохицуулалтаар олгогддог

14.

Нэгдсэн үндэсний байгууллага \ НҮБ\ хэдэн онд байгуулагдсан бэ ?

a)

1940.10.27 

b)

1941.06.10 

c)

1945.10.24

d)

1960.12.10 

e)

1990.07.15

15.

Олон улсын хүний эрхийн өдрийг жил бүрийн хэдэн сарын хэдэнд тэмдэглэдэг вэ ?

a)

1 сарын 1

b)

3 сарын 18 

c)

5 сарын 1

d)

6 сарын 10

e)

12 сарын 10

16.

1948оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ямар байгууллагаас баталсан бэ?

a)

ЮНИСЕФ

b)

НҮБ

c)

HATO

d)

ЮНЕСКО

e)

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 

17.

Мартин Лютер Кингийн илтгэлд хүний эрхийн ямар асуудлыг хөндсөн бэ ? Эх сурвалж : 1963 онд Вашингтонд болсон иргэдийн эрхийн төлөө жагсаалын үеэр Мартин Лютер Кинг " Надад мөрөөдөл бий ” илтгэлдээ : " Миний дөрвөн хүүхэд нэгэн өдөр арьсны өнгөөрөө бус, өөрийн чадвар , чадлаараа үнэлэгдэх тийм улсад амьдраасай гэж би мөрөөддөг ” гэж хэлсэн .

a)

Тэгш байдлыг хангах 

b)

Ялгаварлан гадуурхахгүй байх

c)

Үнэ цэн , нэр төртэй байх 

d)

Хуваагдашгүй байх

e)

Харилцан хамааралтай байх

18.

Дараах өгөгдлөөс иргэний үндсэн үүргийг олно уу . 

a)

Байгаль орчноо хамгаалах 

b)

Эрүүл мэндээ хамгаалах 

c)

Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх

d)

Цэрэгт явах

e)

Хөдөлмөрлөх

19.

Сахилгын зөрчил гаргасан этгээдэд хэдэн сарын дотор шийтгэлийг ноогдуулах вэ ?

a)

1 cap

b)

3 сар   

c)

5 сар

d)

6 сар

e)

9сар

20.

Хөдөлмөрийн гэрээний талуудыг олно уу

a)

Ажил олгогч ба Ажилтан 

b)

Ажилтан ба Хүний нөөцийн ажилтан 

c)

Менежер ба Ажилтан 

d)

Ажил олгогч ба Ажилтан , мөн хуулийн зөвлөх

e)

Ажил олгогч ба Ажилтан , мөн хүний нөөцийн ажилтан

21.

Контракт гэрээг ямар тохиолдолд байгуулах вэ ?

a)

Ажилтны нийгмийн нөхцөл байдлыг хангах 

b)

Ажилтныг хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх нөхцөлд байгуулах

c)

Ажил эрхлэлтийн жилээс хамаарч 

d)

Ажилтны насны онцлогоос шалтгаалж 

e)

Ажилтны онцгой авьяас чадварыг ашиглах нөхцөлд байгуулах

22.

Иргэн " Б " нь эмнэлгийн байгууллагад сувилагчаар ажилладаг бөгөөд тэрээр " Цагаан сар " -ын баярын өдрүүдэд амралтгүй ажилласан . Нийтээр амрах баярын өдөрт ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй тохиолдолд ажилласан өдрийн цалин хөлсийг хэд дахин нэмэгдүүлж өгөх вэ ?

a)

1

b)

1.5 

c)

2

d)

2.5

e)

3

23.

" Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй ” хэмээн ямар хуулинд тусгагдсан бэ ?

a)

Хөдөлмөрийн тухай хууль 

b)

Монгол улсын үндсэн хууль

c)

Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль 

d)

Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль 

e)

Нийгмийн хамгааллын тухай хууль

24.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан долоо хоногт хэдэн цаг ажиллах ёстой вэ ?

a)

8 цаг

b)

19 цаг

c)

21 цаг           

d)

40цаг

e)

45 цаг

25.

Хөдөлмөрийн гэрээний туслах нөхцөлийг олно уу

a)

Албан тушаалын нэр

b)

Ажил үүрэг

c)

Нэмэгдэл хөлс

d)

Цалингийн хэмжээ

e)

Хөдөлмөрийн нөхцөл 

26.

Хөдөлмөрийн гэрээг байгуулах нөхцөлөөр нь хэрхэн хуваадаг вэ?

a)

Ажил олгогч ба Ажилтан

b)

Гол ба Туслах

c)

Хугацаатай ба хугацаагүй

d)

Улирлын болон Түр

e)

Хүнд ба Хэвийн

27.

Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай хүн гэж хэнийг хэлэх вэ ? 

a)

7-14 хүртэлх насны хүүхэд

b)

18-аас дээш насны хүмүүс

c)

7 хүртэлх насны хүүхэд

d)

14-18 хүртэлх насны хүүхэд  

e)

16 хүртэлх насны хүүхэд

28.

Тодорхой ажиллагааг эхлүүлэх , эсвэл дуусгавар болгох тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлтийг ... гэнэ .

a)

Өргөдөл

b)

Гомдол

c)

Нэхэмжлэл   

d)

 Хүсэлт

e)

Хэлцэл

29.

Зөрчлийн тухай хуулиар " 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг , эх , асран хамгаалагч " нарт ямар төрлийн шийтгэл ногдуулах вэ ? 

a)

Баривчлах

b)

Тусгайлан олгосон эрхийг хасах

c)

Toprox

d)

Хууль бус орлого , эд зүйлийг хураах

e)

Ял оноох 

30.

Улс орны засгийн газрыг хэн нэгэн бус бүх нийтээр хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичиг болох үндсэн хуулийн дагуу цогцлоон бий болгож тэрхүү хууль , дүрэм , журам нь хүн бүрд тэгш үйлчилж байх явдлыг ........... гэнэ .

a)

Эрх зүйд захирагдах ёс

b)

Үндсэн хуульт ёс

c)

Үндсэн хуулийн зарчим      

d)

Хүний эрхэм чанар         

e)

Хүний үүрэг 

31.

" Үндсэн хуулийг хүндэтгэн биелүүлэх , төрийн бусад хууль тогтоомжийг Үндсэн хуулийг биелүүлэн хэрэгжүүлэхэд нийцүүлэх , хуулийг дээдлэхийн тулд төр , иргэн хоёр харилцан хариуцлага хүлээх ” гэсэн нь үндсэн хуулийн аль суурь зарчимд хамаарах вэ ?

a)

Хууль дээдлэх зарчим

b)

Засгийн газар , төрийн албан байгууллага , иргэн хуулийн дор хариуцлага хүлээх 

c)

Хүний суурь эрхүүдийг хангах 

d)

Хүний суурь эрхүүдийг хамгаалах 

e)

Үндсэн хуулийн суурь зарчимд хамаарахгүй 

32.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох нөхцөл аль нь вэ ? 

a)

Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 3 болон түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн тохиолдолд 

b)

Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 12 cap , түүний сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд олгох 

c)

Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн байх

d)

Даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх

e)

Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараас доошгүй хугацаагаар төлсөн байх

33.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэзээ хүчин төгөлдөр болох вэ ?

a)

3 хоногийн дотор хүчин төгөлдөр болно

b)

Талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно

c)

24 цагийн дотор хүчин төгөлдөр болно

d)

Гэрээг харилцан солилцсоноор хүчин төгөлдөр болно

e)

7 хоногийн дотор хүчин төгөлдөр болно 

34.

Анх боолуудыг чөлөөлөн , бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг тунхаглан шавар бортого дээр бичиж үлдээсэн хүн хэн бэ ? 

a)

Софистууд

b)

Мартин Лютер Кинг

c)

Э.Рузвельт

d)

Аугаа Сирус 

e)

Аристотель

35.

Монгол улсын Иргэний хуульд зааснаар гэрээг байгуулсанд тооцох үндэслэлүүдээс илүүцийг олоорой

a)

Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож , тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр

b)

Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж , гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлснээр

c)

Гэрээнд заавал тоон гарын үсэг оруулах шаардлагатай

d)

Гэрээний саналын хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүний зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан

e)

Нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн

36.

Хөдөлмөрийн насны хүн амд хэдээс хэдэн насны иргэдийг хамааруулах вэ ?

a)

16 - аас дээш насны хүн ам

b)

16-60 насны хүн ам

c)

Эрх зүйн чадамжтай иргэн бүр

d)

15-59 насны хүн ам

e)

Тодорхой нас заагаагүй

37.

" Эрэгтэй , эмэгтэй хүн бүр улс төр , эдийн засаг , нийгэм , соёл , гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй ” хэмээн ямар эрх зүйн баримт бичигт тусгагдсан байдаг вэ ?

a)

Монгол улсын үндсэн хууль

b)

Зөрчлийн тухай хууль     

c)

Эрүүгийн хууль

d)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

e)

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль

38.

" Ц " 15 настай . Зуны амралтаараа барилгын компанид ажил хийхээр болжээ . Харин компаний удирдлага эцэг эхийн зөвшөөрлийн бичгийг авчрахыг шаарджээ . Энэ тохиолдолд " Ц " эрх зүйн чадамжийн хувьд аль өгөгдөлд хамаарах вэ ?

a)

Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай 

b)

Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай 

c)

Иргэний эрх зүйн заримдаг чадамжтай 

d)

Иргэний эрх зүйн чадамжгүй 

e)

Иргэний эрх зүйн чадамж хөдөлмөр эрхлэхэд нөлөөлөхгүй 

39.

" Бүх хүн нас , соёл , угсаа гарал , арьс өнгө , хүйс , бэлгийн чиг баримжаа хэл , боломж чадвар , нийгэмд эзлэх байр суурь , иргэний харьяалал болон улс төрийн үзэл бодлоос үл хамааран ижил хүндлэлийг хүлээнэ ” хэмээсэн нь хүний эрхийн түгээмэл тунхаглалын аль суурь зарчим бэ ? 

a)

Ялгаварлан гадуурхахгүй байх    

b)

Түгээмэл , салшгүй байх

c)

Тэгш байдлыг хангах 

d)

Хүн үнэ цэн , нэр төртэй байх

e)

Хуваагдашгүй байх

40.

" Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 100 мянган төгрөгөөр , хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно ” гэж ямар эрх зүйн баримт бичигт тусгагдсан бэ ?

a)

Монгол улсын үндсэн хууль

b)

Эрүүгийн хууль

c)

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 

d)

Зөрчлийн тухай хууль

e)

Хөдөлмөрийн тухай хууль

41.

Иргэний эрх зүйн харилцааны обьектод .............. болон ............. багтана .

a)

Оюуны баялаг , Материаллаг баялаг 

b)

Мөнгөн баялаг , Мөнгөн бус баялаг 

c)

Эдийн баялаг , Эдийн бус баялаг 

d)

Эрх зүйн чадамж , Эрх зүйн чадвар 

e)

Төрөлх , Олдмол статус