wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Эрх зүй амжилт 800

Total questions: 37

Worksheet time: 27mins

Name
Class
Date
1.

'Human dignity' гэдэг үгний утгийг олно уу.

a)

Хүний эрх

b)

Хүнйи эрхэм чанар

c)

Хүний үнэт зүйл

d)

Иргэний эрх

2.

"Хүний эрх энгийн зүйлээс эхэлдэг ............... Хүн эрхээ эдлэхийн тулд ямар эрхтэйгээ мэдэх хэрэгтэй гэж хэн хэлсэн бэ?

a)

Малала Юсуфзай

b)

Мартин Лютер Кинг

c)

Жон Локк

d)

Элеанор Рузвельт

3.

Иргэний эрх зүйн харилцааны бүрдэл хэсгийг олно уу.

a)

Төрөлх ба Зохиомол

b)

Төрөлх ба олдмол

c)

Субьект, обьект, агуулга

d)

Субьект, обьект, үүрэг

4.

7-14 насны хүүхэд эрх зүйн аль чадамжинд хамаарах вэ?

a)

Эрх зүйн бүрэн чадамжтай

b)

Эрхзүйн заримдаг чадамжтай

c)

Эрхзүйн чадамжгүй

d)

Дээрх бүгд

5.

Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлөөс илүүц зүйлийг олно уу.

a)

Албан тушаалын нэр

b)

Ажил, үүрэг

c)

Цалингийн хэмжээ

d)

Амралтын хугацаа

6.

Иргэд хэдэн наснаас эхлэн хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох вэ?

a)

16 нас

b)

14 нас

c)

18 нас

d)

21 нас

7.

Тэтгэвэрийн нэмэгдэл олгох үндэслэл дээр 20-иос дээш шимтгэл төлсөн жил тутамд хэдэн хувийн нэмэгдэл олгодог вэ?

a)

1

b)

2

c)

1.5

d)

2.5

8.

НҮБ-ийн үндсэн зорилгыг олно уу.

a)

Хүний үндсэн эрх, бие хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах

b)

Хүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах

c)

Тусгаар тогтнолын төлөө тэмцэх

d)

Засгийн газрын хоорондын үйл ажиллагааг эрчимжүүлэх

9.

Хүний эрхэм чанар хэмээх ойлголтыг олно уу.

a)

Хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнэтэй

b)

Үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг

c)

Иргэний үндсэн үүргээ биелүүлэх

d)

Иргэн бүрийн өмчийг хамгаалах

10.

Монгол улсын иргэний журамт үүрэг аль нь вэ?

a)

Татвар төлөх

b)

Цэрэгт явах

c)

Хөдөлмөрлөх

d)

Хууль дүрэм дагаж мөрдөх

11.

Нэгдсэн Үндэсний байгууллага хэдэн онд байгуулагдсан бэ?

a)

1940. 10.27

b)

1941.10.06

c)

1945.10.24

d)

1948.12.10

12.

1948 оны хүний эрхийн түгээмэл тунхаглалын ямар байгууллагаас баталсан бэ?

a)

ЮНИСЕФ

b)

НҮБ

c)

НАТО

d)

ЮНЕСКО

13.

Дараах өгөгдлөөс иргэний үндсэн үүргийг олно уу

a)

Байгаль орчноо хамгаалах

b)

Эрүүл мэндээ хамгаалах

c)

Цэрэгт явах

d)

Хөдөлмөрлөх

14.

Сахилгын зөрчил гаргасан этгээдэд хэдэн сарын дотор шийтгэлийг ноогдуулах вэ?

a)

1 сар

b)

3 сар

c)

5 сар

d)

6 сар

15.

Хөдөлмөрийн гэрээний талуудыг сонгоно уу

a)

Ажилтан ба ажил олгогч

b)

Ажилтан ба хүний нөөцийн ажилтан

c)

Менежер ба ажилтан

d)

Ажилтан, ажил олгогч, мөн хүний нөөцийн ажилтан

16.

Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж ямар хуулинд тусгагдсан бэ?

a)

Хөдөлмөрийн тухай хууль

b)

Монгол улсын үндсэн хууль

c)

Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль

d)

Нийгмийн хамгааллын тухай хууль

17.

Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажилтан 7 хоногт хэдэн цаг ажиллах ёстой вэ?

a)

8 цаг

b)

19 цаг

c)

45 цаг

d)

40 цаг

18.

Хөдөлмөрийн гэрээний туслах нөхцөлийг олно уу.

a)

Албан тушаалын нэр

b)

Ажил үүрэг

c)

Нэмэгдэл хөлс

d)

Цалингийн хэмжээ

19.

Хөдөлмөрийн гэрээг байгуулах нөхцөлөөр нь хэрхэн хуваадаг вэ?

a)

Ажил олгогч ба ажилтан

b)

Гол ба туслах

c)

Хугацаатай ба хугацаагүй

d)

Хүнд ба хэвийн

20.

Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай хүн гэж хэнийг хэлэх вэ?

a)

7-14 хүртэлх насны хүүхэд

b)

18-аас дээш насны хүмүүс

c)

7 хүртэлх насны хүүхэд

d)

14-18 насны хүүхэд

21.

Тодорхой ажлыг эхлүүлэх, эсвэл дуусгавар болгох тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлтийг............................. гэнэ.

a)

Өргөдөл

b)

Гомдол

c)

Хүсэлт

d)

Нэхэмжлэл

22.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгох нөхцөл аль нь вэ?

a)

Даатгуулагч ндш-ийг 3 болон түүнээс дээш сараар төлсөн

b)

Даатгуулагч ндш-ийг 12 сар, сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн нөхцөлд

c)

Даатгуулагч ндш-ийг 36 сараас доошгүй төлсөн

d)

Даатгуулагч ндш-ийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн

23.

Хүний эрхэм чанар нь хүний эрхтэй ................... холбоотой байдаг.

a)

Урвуу

b)

Шууд

c)

Нягт

d)

Шууд бус

24.

Анх боолуудыг чөлөөлөн, бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг тунхаглан шавар бортого дээр бичиж үлдээсэн бэ?

a)

Софистууд

b)

Мартин Лютер Кинг

c)

Э. Рузвельт

d)

Аугаа Сирус

25.

Хөдөлмөрийн насны хүн амд хэдээс хэдэн насны иргэдийг хамааруулах вэ?

a)

16-аас дээш

b)

16-60 насны хүн ам

c)

15-59 насны хүн ам

d)

Тодорхой нас заагаагүй

26.

Захиргааны шийдвэр буюу............. гэж нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр юм.

a)

Захирамж

b)

Акт

c)

Гэрээ

d)

Гомдол

27.

Нийгмийн хамгааллын эрхзүйн харилцааны төрлийг сонгоно уу.

a)

Бүрэн тэтгэвэр, хувь тэнцүүлсэн тэтгэвэр

b)

Төрөлх ба олдмол

c)

Нийгмийн даатгал, нийгмийн халамж

d)

Албан журмаар ба сайн дураар

28.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ?

a)

1978 он

b)

1989 он

c)

1932 он

d)

1948 он

29.

1992 оны үндсэн хууль хэдэн бүлэг, хэдэн зүйлтэй вэ?

a)

7 бүлэг 60 зүйл

b)

5 бүлэг 66 зүйл

c)

8 бүлэг 60 зүйл

d)

6 бүлэг 70 зүйл

30.

Ямар баримт бичгийг " Английн эрх чөлөөний тулгын 3 чулуу" гэж нэрлэдэг вэ?

a)

Magna Charta буюу Эрх чөлөөний Харти

b)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал

c)

Сирусын бортого

d)

Английн үндсэн хууль

31.

Нийгмийн даатгалд хамрагдах хэлбэрийг сонгоно уу.

a)

Бүрэн тэтгэвэр, Хувь тэнцүүлсэн тэтгэвэр

b)

Төрөлх ба олдмол

c)

Сайн дураар ба албан журмаар

d)

Нийгмийн даатгал, Нийгмийн халамж

32.

.......................... нь эрх эдэлж, үүрэг хүлээх ерөнхий ойлголт.

a)

Эрх зүйн чадамж

b)

Эрх зүйн чадвар

c)

Эрх

d)

Үүрэг

33.

" Нэг хүүхэд, нэг багш, нэг үзэг, нэг ном дэлхийг өөрчилж чадна" хэмээн хэн хэлсэн бэ?

a)

Мартин Лютер Кинг

b)

Малала Юсуфзай

c)

Элеанор Рузвельт

d)

Аугаа Сирус

34.

Захиргааны байгууллагад гомдол гаргах үе шат аль нь вэ?

a)

Дээд албан тушаалтанд хандан амаар болон бичгээр гоидол гаргах

b)

Захиргааны хэргийн шүүхэд хандах

c)

Иргэний хэргийн шүүхэд хандах

d)

А ба В

35.

"Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ"-г засгийн газрын тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааран хэдэн хувиар тогтоодог вэ?

a)

45%

b)

50%

c)

65%

d)

75%

36.

Иргэн, хуулийн этгээдийн гомдлоор дээд шатны захиргааны байгууллага гомдлыг хянан хэлэлцэх үе шатыг юу гэх вэ?

a)

Сахилгын зөрчил

b)

Шүүхийн үйл ажиллагаа

c)

Хэрэг хянан шийдвэрлэх үйл явц

d)

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа

37.

Захиргааны актын илрэх хэлбэрийн хувьд хэрхэн ангилдаг вэ?

a)

Аман, бичгийн, Үйл- Хөдөлгөөн, Техник

b)

Аман ба бичгийн

c)

Үүсмэл ба үүсмэл бус

d)

Тетгэвэр, тэтгэмж