wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

untitled

Total questions: 35

Worksheet time: 21mins

Name
Class
Date
1.

Нийгмийн амгалан тайван байдлыг хангах нь аль институтийн үүрэг вэ?

a)

Гэр бүл

b)

Эдийн засаг

c)

төр засаг

d)

Төр засаг, цэрэг арми

e)

Эрүүл мэнд, спорт

2.

Байр суурь буюу статусыг хэрхэн ангилдаг вэ?

a)

Заяагдмал ба олдмол

b)

Төрөлх ба олдмол

c)

Хувийн ба бүлгийн

d)

Үе хоорондын ба үе дотоодын

e)

Гадаад ба дотоод

3.

Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг ямар чиг үүрэг гэдэг вэ?

a)

Ил чиг үүрэг

b)

Далд чиг үүрэг

c)

Сөрөг чиг үүрэг

d)

Гадаад чиг үүрэг

e)

Аялдах чиг үүрэг

4.

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцлүүдийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Соёл

c)

Угсаатан

d)

Хүмүүжил

e)

Нийгэмшилтийн агент

5.

Дахин нийгэмшилтийн жишээг олно уу. /олон хариулт сонгож болно/

a)

Сэтгэцийн эмнэлэгт хэвтэх

b)

Сонгуульд орох

c)

Шоронд орох

d)

Сэтгэл зүйчтэй уулзах

6.

Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ? гэдэг сонголт нь ямар ойлголтоос хамааралтай вэ?

a)

Байр суурь

b)

Үүрэг

c)

Эрх

d)

Үүргийн зөрчилдөөн

e)

Нийгмийн институт

7.

Зөв хариултыг олно уу

a)

Нийгэмшилт нь хүн эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхлээд насанд хүрсэн бие хүн болтол үргэлжилдэг.

b)

Нийгэмшилт нь хүнийг төрөхөөс эхлэн насан эцэслэх хүртэл нь тасралтгүй үргэлжилдэг.

c)

Нийгэмшилт нь хүнд удамшлаар дамждаг.

d)

Нийгэмшилт нь хүнд төрөлхөөс заяагдмал

e)

Нийгэмшилт нь хүүхэд төрсөн цагаас эхлэн өтөл нас хүриэл үргэлжилдэг.

8.

Багш хүн үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Үүнийг ................. гэнэ.

a)

Байр суурь

b)

Үүрэг

c)

Эрх

d)

Үүргийн зөрчил

e)

Нийгмийн институт

9.

Нийгэмшилтийн агентаас цэгийн оронд тохирох өгөгдлийг олно уу.

a)

Нийгмийн бүлэг

b)

Сонирхлын бүлэг

c)

Сайн дурын клуб

d)

Ажлын байр

e)

Дээрх бүгд

10.

Тодорхой угсаатны хойч үе өөрийгөө тэрхүү угсаатанд харьяалуулан мэдэрч, "хэл"-ээр нь ярьдаг болж нийгэмшихгүй тохиолдолд тэр угсаатан мөхдөг юм. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Соёлыг бүтээгч, тээгч

c)

Адилсал

d)

Нийгмийх нийтлэг

11.

Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ямар ойлголтоох илэрхийлэх вэ?

a)

үүрэг

b)

эрх

c)

байрсуурь

d)

үүргийнзөрчил

e)

нийгмийн бүтэц

12.

Тухайн хүний нийгэмд эзлэх статусаас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг юу гэх вэ?

a)

Социал статуст эзлэх нэр хүнд

b)

Социал үүрэг

c)

Социал статуст нөлөөлөх хандлага

d)

Бүлгийн гишүүн гэдгээ ухамсарлах

e)

Үүргийн зөрчил

13.

Бие хүн гэсэн ойлголтод хамаарах өгөгдлийг сонгоно уу.

a)

Тухайн хүний сэтгэц, ухамсар, авир, зан төлөв нь бусад хүнтэй харьцуулахад давтагдашгүй өвөрмөц.

b)

individ хуваагдашгүй, эцсийн гэсэн латин үг.

c)

Амьдралын үйл ажиллагааныхаа аргаар бусад бүхий л амьтадаас ялгагдаж байдаг хүн төрөлхтөн хэмээх тодорхойлолтыг илэрхийлнэ.

d)

Нийгмийн харилцаанд бие даан оролцож, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, нийгмийн үнэт чанарыг эзэмшсэн хувь хүн.

e)

Нийгмийн харилцаанд бие даан оролцох чадваргүй, сэтгэцийн өвчтэй нь шүүх эмнэлгээр тогтоогдсон иргэнийг хэлнэ.

14.

Нийгмийн эрс өөрчлөлт хийгээд хямралын үед гажуудал нэмэгддэг гэж тодорхойлсон эрдэмтэн хэн бэ?

a)

Э.Дюркгейм

b)

А.Шопенхауэр

c)

С.Орвиль, Г.Брим

d)

Ж.Г. Мид

e)

З.Фрейд

15.

............................ нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хандаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм.

a)

Нийгэм

b)

Бүлэг

c)

Нийгмийн харилцаа

d)

Нийгмийн бүтэц

e)

Нийгмийн харилцан үйлдэл

16.

Социологийн шинжлэх ухааныг үндэслэгчийг нэрлэнэ үү.

a)

М.Калмижн

b)

К.Маркс

c)

Т.Парсонс

d)

О.Конт

e)

Э.Дюркгейм

17.

"Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлгэ тэмдэг, худалдаа арилцаандаа хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэргэжлийн зүгээс дагаж мөрдөх горим журам гэх мэт зүйлс надаас, миний хэрэгцээнээс үл хамааран оршдог" гэсэн Э.Дюркгеймийн тайлбар нь нийгмийг тодорхойлохох онолын хандлагуудын алинд нь хамаарах вэ?

a)

Марксизм

b)

Зөрчилдөөний онол

c)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

Бүтэц чиг үүргийн онол

e)

Неомарксист онол

18.

.................. гэдэг нь хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэлнэ.

a)

Нийгмийн институт

b)

Нийгмийн харилцан үйлдэл

c)

Нийгмийн байр суурь

d)

Нийгмийн үүрэг

e)

Нийгмийн харилцан үйлчлэл

19.

Урьд өмнө нь тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг юу гэх вэ?

a)

Нийгэмшилт

b)

Дахин нийгэмшилт

c)

Төлөвшил

d)

Хүмүүжил

e)

Боловсрол

20.

Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэдэг гэж хэлсэн бэ?

a)

Занден

b)

Дюркгейм

c)

Калмижн

d)

Мид

e)

Маркс

21.

"Ц", "Б" хоёр олон жилийн турш найзалж нөхөрлөсөн. "Ц"-г бусдын талаар бодсон бүхнээ ярихад нь "Б" дургүйцэн шүүмжлэн, энэ занг нь засахыг оролдож байв. Энэ нь нийгийн ямар ойлголттой хамааралтай вэ?

a)

Нийгмийн гажуудал

b)

Албан бус хяналт

c)

Албан хяналт

d)

Үүргийн зөрчил

22.

............... нь хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана.

a)

Нийгмийн харилцаа

b)

Нийгмийн харилцан үйлдэл

c)

Нийгмийн институт

d)

Нийгмийн бүтэц

23.

Соёл судлал нь хэзээнээс бие даасан шинжлэх ухаан болж хөгжсөн бэ?

a)

ХІХ зууны эхэн үе

b)

ХІХ зууны сүүл үе

c)

ХХ зууны сүүл үе 

d)

ХХ зууны эхэн үе

e)

ХХI зууны эхэн үе

24.

"Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаасан цогц ойлголтыг соёл гэдэг" нь аль эрдэмтний тодорхойлолт вэ?

a)

А. Гидденс

b)

Р. Бенедикт

c)

Э. Тайлор

d)

  Э. Кассирер

e)

С. Дулам

25.

"Үнэлэмжийг хувь хүн өөриймшүүлсэн хэр хэмжээ, түвшин" дараах ойлголтын аль вэ?

a)

Үнэлэмж

b)

Үнэлэмжийн баримжаа

c)

Үнэлгээ

d)

Үнэт зүйл

e)

Соёл

26.

"Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс". Энэ нь соёлын аль чиг үүрэг вэ?

a)

Бэлгэдлийн чиг үүрэг

b)

Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг

c)

Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг

d)

Үйл ажиллагааны чиг үүрэг

e)

Бүх хариулт зөв

27.

Түүх, соёл, амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл, нэгэн угсаа гаралтай хүмүүсийг юу гэх вэ? 

a)

Угсаатан

b)

Аймаг 

c)

Ястан

d)

   Овог

e)

Үндэстэн

28.

Угсаатны хамгийн бага нэгж нь юу вэ?

   

a)

А. Аймаг

b)

В. Ястан

c)

С. Овог

d)

D. Үндэстэн

e)

Е. А ба В

29.

Хэлийг хэрхэн ангилдаг вэ?   

a)

Төрөлх ба олдмол

b)

Угсаатны хэл ба олон улсын хэл

c)

Улс үндэстний хэл ба олон улсын хэл

d)

Харь хэл ба үндэсний хэл

e)

Төрөлх хэл ба зохиомол хэл

30.

Соёл гэдэг нь латин хэлний culture | colere \ гэx.......... , .................... гэсэн утга илэрхийлдэг. 

a)

Соёолуулан боловсруулах, хөрс боловсруулах

b)

Харилцаа, чадвар

c)

Уламжлал, даяаршил

d)

Хүндэтгэл, хариуцлага

e)

Эзэмшигч, хэрэглэгч

31.

Дараах өгөгдлүүдээс соёлын онцлог шинжид хамаарах өгөгдлийг олно уу.

a)

Соёл бүтээх болон эзэмших явдал бол ямар нэг ид шидийн хүчний илрэл биш.

b)

Хүмүүс хамтын амьдралынхаа явцад тодорхой хэрэгцээний дагуу  бүтээдэг.

c)

Соёл нь хүний амьдралын бүх талыг хамарсан өргөн хүрээтэй үзэгдэл юм.

d)

Хүн бол соёлын бүтээгдэхүүн.

e)

Бүх хариулт зөв

32.

"Ард Аюушийн хөшөө бол Монголын ард түмний эх оронч байдлын илэрхийлэл болдог". Энэ нь соёлыг бүрдүүлэгч аль элементэд хамаарах вэ?

a)

Хэл

b)

Үнэлэмж

c)

Бэлгэ тэмдэг

d)

Хэм хэмжээ

e)

Мэдлэг

33.

Цэгийн оронд тохирох хариултыг бичнэ үү. .................... нь тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл юм.

a)

Төрөлх хэл

b)

Техникийн хэл

c)

Зохиомол хэл

d)

Философийн хэл

e)

Шинжлэх ухааны хэл

34.

Соёл бол сэтгэлгээний илэрхийлэл, мэдээллийг бүтээгч, хадгалагч, дамжуулагч, арга хэрэгсэл болж байгаа утгаараа ........ мөн.  

a)

  Хэл

b)

Мэдлэг

c)

Үнэлэмж

d)

Хэм хэмжээ

e)

Бэлгэ тэмдэг

35.

Соёлыг бүрдүүлэгч элементүүдээс үл хамаарахыг олно уу.

a)

Үнэлэмж

b)

Ёс заншил

c)

Бэлгэ тэмдэг

d)

Хэл

e)

Хэм хэмжээ