NEW
Font size
WorksheetsЭЕШ 2019
Total questions: 28
Worksheet time: 14mins
Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр нь..................юм.
Нийгмийн бүтэц
Нийгмийн харилцаа
Нийгэм
Нийгмийн хандлага
Нийгмийн тогтолцоо
Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
Гэр бүлийн
Боловсролын
Улс төрийн
Эдийн засгийн
Шашны
Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ?
Нийгмийн онол
Шалтгаант чанарын онол
Харилцан үйлдлийн онол
Зөрчилдөөний онол
Бүтэц чиг үүргийн онол
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг ..............................гэдэг.
Нийгмийн хувьсгал
Нийгмийн өөрчлөлт
Нийгмийн хөдөлгөөн
Нийгмийн шилжилт
Нийгмийн хувьсал
Нийгмийн хэв маягуудыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Мал аж ахуйн нийгэм
Аж үйлдвэржсэн нийгэм
Газар тариалангийн нийгэм
Гар урлалын нийгэм
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
Нийгмийн давхраажлын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ?
Нэр хүнд
Эрх мэдэл
Ёс суртахуун
Боловсрол мэргэжил
Эд баялаг
Тэгш бус байдлын хамгийн түгээмэл илрэл бол..............................................
Зиндаархал
Баялаг хуваарилалт
Статус
Давхраажилт
Хүсэл тэмүүлэл
“Капитал”, “Коммунист намын тунхаг” бүтээлдээ капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?
М. Вебер
К. Маркс
Э. Дюркгейм
Т. Парсонс
Ж. Г. Мид
Боловсролын түвшнээс хамааралгүйгээр нийгмийн бүх хүмүүст хүртээмжтэй байдаг соёлын хэлбэрийг олж тэмдэглэнэ үү.
Ардын соёл
Элитийн соёл
Нийтийн соёл
Дагуул соёл
Гадны соёл
“Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж ямар хуульд заасан бэ?
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд
Монгол улсын Үндсэн хуульд
Монгол улсын Соёлын тухай хуульд
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд
Монгол улсын Нийгмийн хамгааллын хуульд
Соёлыг илрэх байдлаар нь хэрхэн ангилдаг вэ?
Соёлын хямрал түрэмгийлэл
Эртний болон орчин үеийн соёл
Эдийн болон оюуны соёл
Соёлын даяаршил, зөрчил
Соёлын нэгдэл, хуримтлал
Эдийн соёлд хамааралгүй нь аль вэ?
Гар утас
Хувцас
Телевиз
Шинжлэх ухаан
Барилга байгууламж
Тухайн хүний оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог....................гэнэ.
Соёлын дархлаа
Соёлын үйлдвэрлэл
Соёл судлал
Соёлын бүтээгдэхүүн
Соёлын менежмент
Үндэсний соёлын өвөрмөц өв санг дэлхий нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын …........................мөн.
Соёлын аялал жуулчлал
Соёлын үйлдвэрлэл
Соёлын даяаршил
Соёлын дархлаа
Соёлын арга хэмжээ
Өнөө үеийн ардчилсан, нээлттэй гадаад харилцааны үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ?
Дэд соёл
Уламжлалт соёл
Соёлын гадуурхал
Соёлын даяаршил
Хэлний соёл
Соёлын эрх чөлөөний тулгуур ойлголтонд аль нь хамаарах вэ?
Бүх хүмүүс өөрийн хэл соёлоор бахархаж, сурч боловсрох эрх, шашин шүтэх ба эс шүтэх, соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх нийгмийн баталгаагаар хангагдах
Өөрийн тогтолцооны хүрээнд адилслыг буй болгох
Өөрийн соёлын хүрээнд ялгааг буй болгох
Амьдралын эгэл нөхцөл алдагдах
Соёлын гадуурхал
Соёлын эрх чөлөөний асуудалд хамааралгүй зүйл аль нь вэ?
Олон төрлийн нийгмийн баталгаагаар хангагдсан байх эрх
Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн бүтээн туурвих бололцоог эдлэх эрх
Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн хувийн чанараа хөгжүүлэх
Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ
Амьдралын хэв маягийг үгүйсгэх
ДНБ –ийг өнөөгийн үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?
Байнгын
Бодит ДНБ
Нэрлэсэн ДНБ
Тогтмол
Зах зээлийн
ДНБ-ийг зардлаар тооцоход хамааралгүй зүйлийг олоорой
Гадаад хэрэглэгчийн зардал
Өрх гэрийн хэрэглээний зардал
Аж ахуйн нэгжийн зардал
Төрийн зардал
Хувь хүний хэрэглээний зардал
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг....................гэнэ.
Хувьцаа
Хадгаламж
Үнэт цаас
Бонд
Лиценз
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямар бодлого гэдэг вэ?
Төрийн сангийн буюу төсвийн бодлого
Төрийн мөнгө зээлийн бодлого
Эдийн засгийн бодлого
Засгийн газрын бодлого
Төрийн бодлого
Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ?
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
Үндэсний нийт орлого
Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт, бодит ДНБ-ий өсөлт
Валютын нөөц
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ямар бодлого гэдэг вэ?
Мөнгөний тэлэх
Мөнгөний хумих
Засгийн газрын
Сангийн яамны
Эдийн засгийн
Д. Истоны улс төрийн системийн загварыг гүйцээнэ үү.
А.
А. шийдвэр, Б. эргэх холбоо, В. Үр дүн, Г. Хувиргалт
B.
А. хувиргалт, Б. эргэх холбоо, В. шийдвэр, Г. үйлдэл
C.
А. эргэх холбоо, Б. хувиргалт, В. зөвшилцөл, Г. үр дүн
D.
А. хэлэлцээр, Б. хувиргалт, В. үр дүн, Г. шийдвэр
E.
А. үйлдэл, Б. хувиргалт, В. эргэх холбоо, Г. хувиргалт
Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа нь .....................ба ..................гэсэн хоёр төрөлтэй.
A.
Нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал
B.
Нийгмийн даатгал, нийгмийн халамж
C.
Нийгмийн халамж, нийгмийн тусламж
D.
Нийгмийн халамж, нийгмийн хамгаалал
E.
Нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал
Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ?
1957
1954
1946
1948
1990
................гэдэг нь хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнэтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх тухай ойлголт юм.
Хүний эрхэм чанар
Хүний эрх
Хүний нэр төр
Хүний үнэлэмж
Хүний мөс чанар
Сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялалт байгуулдаг. Дотроо энгийн олонх, үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо аль нь вэ?
Холимог
Пропорциональ
Мажоритар
Чөлөөт сонгууль
Уламжлалт
