wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

᠎ЭЕШ2020

Total questions: 31

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.

Гүйлгээнд байх мөнгөний хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?

a)
  • Мөнгөний хумих бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

b)
  • Мөнгөний хатуу бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

c)
  • Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг бууруулах чухал нөхцөл бүрдэнэ

d)
  • Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ

e)
  • Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг тогтворжуулах чухал нөхцөл бүрдэнэ

2.

Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан, зохион байгуулалтад орж, хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр бол.................. юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)
  • Нийгэм

b)
  • Нийгмийн бүтэц

c)
  • Нийгмийн байр суурь

d)
  • Нийгмийн үүрэг

e)
  • Нийгмийн институт

3.

Анги танхимдаа дүрсгүйтэхгүй байх, даалгаврыг нягт нямбай гүйцэтгэх, сургуулийн дэг журмыг баримтлах зэрэг замаар хүүхэд нийгэмшиж байдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?

a)
  • Гэр бүл

b)
  • Сургууль

c)
  • Хэвлэл мэдээлэл

d)
  • Ажлын байр

e)
  • Үе тэнгийнхэн

4.

Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.

a)
  • Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ

b)
  • Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж стандартчлана

c)
  • Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино

d)
  • Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ

e)
  • Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээ хийнэ

5.

XX зуунд Монгол улсын хүн ам 647.5 мянгаас 2373.5 мянга болж бараг 4 дахин өссөн нь нийгмийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?

a)
  • Нийгмийн өөрчлөлт

b)
  • Нийгмийн давхраажилт

c)
  • Нийгмийн гажуудал

d)
  • Нийгмийн судалгаа

e)
  • Нийгмийн бүтэц

6.

Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж, нөхцлийг  нийгмийн ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)
  • Нийгмийн нийтлэг

b)
  • Нийгмийн давхраажилт

c)
  • Тэгш бус байдал

d)
  • Нийгмийн ялгарал

e)
  • Нийгмийн давхраа

7.

Тун бага хувийг эзэлдэг ч нийгмийн баялгийн дийлэнх хэсгийг эзэмшдэг. Нийгмийн байр суурь нь үе залгамжилдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?

a)
  • Дээдийн доод

b)
  • Дээдийн дээд

c)
  • Дундын дээд

d)
  • Дундын дунд

e)
  • Ажилчин анги

8.

Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.

a)
  • Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.

b)
  • Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтийн суурь шалтгаан мөн

c)
  • Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн

d)
  • Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг

e)
  • Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн

9.

Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л. Уорнер-ын жишээ загвараас хамгийн тохиромжтойг сонгоно уу.

a)
  • Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.

b)
  • Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.

c)
  • Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх, чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.

d)
  • Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.

e)
  • Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.

10.

Асуултын тэмдгийн оронд соёлыг бүрдүүлэгч үндсэн элементийг нөхнө үү.

a)
  • Шашин

b)
  • Мэдлэг

c)
  • Шинжлэх ухаан

d)
  • Домог

e)
  • Хэл

11.

Биелгээ нь Монголчуудын аж амьдралаас үүсчээ. Биелгээнд ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг. Жишээ нь: цайныхаа дээж, цацлыг уул усандаа өргөх, юм оёх, тариа тээрэмдэх буюу тариа татах, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргээр биелдэг. Биелгээний хөдөлгөөн, дохио зангаа нь мэдлэг, ..................... юм. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.

a)
  • мэдрэмж

b)
  • үнэлэмж

c)
  • бэлгэдэл

d)
  • хэл

e)
  • хэм хэмжээ

12.

“Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?

a)
  • нэг хэв загварын, олон хэв загварын

b)
  • эртний, дундад, орчин үеийн

c)
  • олон улсын, улс үндэстний

d)
  • ёс суртахууны, шашны

e)
  • олонхийн, зонхилох, дэд соёл

13.

Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээнээс аль нь багтахгүй вэ?

a)
  • тайзны урлаг

b)
  • дизайн, дүрслэх урлаг

c)
  • архитектур 

d)
  • уламжлалт анагаах ухаан

e)
  • кино урлаг

14.

Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг .................. гэнэ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.      

a)
  • соёлын даяаршил 

b)
  • соёлын эрх чөлөө

c)
  • соёлын үйлдвэрлэл

d)
  • соёлын аялал жуулчлал   

e)
  • соёлын орон зай

15.

Иргэн Ж-г ажилдаа явсан хойгуур түүний байшингийн цонхоор Б орж эд зүйлийг нь хулгайлж авсан байна. Б-гийн үйлдлийг хамар хашааны иргэн О харсан боловч энэ талаар хэнд ч хэлээгүй.

О-гийн үйлдэл эрх зүйн зөрчлийн аль ангилалд орох вэ?

a)
  • Хуулийн хүрээний

b)
  • Гэмт хэргийн бус

c)
  • Ёс зүйн

d)
  • Гэмт хэргийн

e)
  • Хуулийн бус хүрээний

16.

Де-факто гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

a)
  • Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

b)
  • Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

c)
  • Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

d)
  • Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн  хүлээн зөвшөөрсөн хэлбэр

e)
  • Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн  хүлээн зөвшөөрсөн хэлбэр

17.

Олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл болсон олон улсын харилцааны улс бус оролцогчийг тэмдэглэнэ үү.

a)
  • Далай лам

b)
  • Тоёота корпораци

c)
  • НҮБ

d)
  • “Эмнэсти интернэйшнл”

e)
  • ЮНЕСКО

18.

“Тун цөөн хувийг эзэлнэ. Нийгмийн байр суурь нь харьцангуй нээлттэй байдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?

a)
  • Дундын дунд

b)
  • Дээдийн дээд

c)
  • Дундын дээд

d)
  • Дээдийн доод

e)
  • Ажилчин анги

19.

Иргэн хуулийн этгээдээс  захиргааны байгууллагад гомдол гаргах хугацааг ...... хоногийн дотор байхаар тогтоож өгсөн байдаг.                                                                                           

a)

15

b)

30

c)

14

d)

45

e)

10

20.

НҮБ-ийн үндсэн зорилтуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)
  • Гадаад худалдааг  хөгжүүлж, ашиг олох

b)
  • Дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг сахин хангах

c)
  • Үндэстэн улс орнуудын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх

d)
  • Хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх

e)

  • Бичиг үсэг үл мэдэх, өвчин эмгэг, өлсгөлөн ядуурлыг даван туулахад туслах

21.

Монгол улс“Мянганы сорилт”-ын сан хөтөлбөрийг боловсруулж  хэрэгжүүлж ирсэн. Энэ нь аль улсын тусламж дэмжлэг вэ?

a)

Япон

b)

АНУ

c)

ОХУ

d)

ТУРК

e)

БНХАУ

22.

“Зөөлөн хүч”-ний төрлүүдийг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)
  • Дипломат гадаад бодлого

b)
  • Соёл, боловсрол

c)
  • Бизнес инноваци

d)
  • Цэргийн

e)
  • Улс төрийн үнэт зүйл, институцын хөгжил

23.

Сонгуульд оролцож, саналаа өгөхийн  төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорих, шийтгэх ,янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдахыг олж тэмдэглэ.  

a)
  • Албан ёсны хяналт

b)
  • Нийгмийн хяналт

c)
  • Гэмт хэрэг

d)
  • Албан бус хяналт

e)
  • Нийгмийн гажуудал

24.

Иргэн А нь малаа бэлчээрт гаргахын тулд Б тэй зөвшилцөн түүний газрыг хязгаартай ашиглах гэрээ байгуулж хоёр тал тохиролцсон. Хэсэг хугацааны дараа гэрээнд тусгагдсан зүйлүүд зөрчигдөж, иргэн Б ашиг орлогоо алдаж, өмч хөрөнгөнд нь хохирол учирсан. Энэ тохиолдолд иргэн Б ямар шатны шүүхэд нэхэмжлэл гаргах  вэ?                                                            

a)
  • Иргэний хэргийн дунд шатны шүүх

b)
  • Захиргааны хэргийн анхан шатны шүүх

c)
  • Захиргааны хэргийн дунд шатны шүүх

d)
  • Иргэний хэргийн анхан шатны шүүх

e)
  • Аймаг нийслэлийн шүүх

25.

...................засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг төрийн гол хууль   юм.

a)
  • Үндсэн хууль

b)
  • Төрийн хууль

c)
  • Монгол улсын хууль

d)
  • Хөдөлмөрийн хууль

e)
  • Боловсролын хууль

26.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа нөөц бололцоог аль болох бүрэн дүүрэн дайчлан зохион байгуулах шаардлага манай гадаад бодлогын ямар зарчим бэ?                        

a)
  • Тэнцвэртэй байх

b)
  • Үндэсний эрх ашигт нийцсэн байх

c)
  • Идэвхтэй  байх

d)
  • Эрх тэгш байх

e)
  • Олон тулгуурт  байх

27.

Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий НҮБ-ийн төрөлжсөн байгууллагыг нэрлэнэ үү?   

a)
  • ЮНЕСКО

b)
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

c)
  • ЮНИСЕФ

d)
  • Хөгжлийн хөтөлбөр

e)
  • ЮНИДО

28.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогыг ямар төрлүүдэд ангилсан бэ?

a)
  • Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэгийн

b)
  • Улс төр, эдийн засаг, боловсрол соёл, хүмүүнлэгийн

c)
  • Хоёр талын ба олон талт хамтын ажиллагааны

d)
  • Бүс нутгийн ба тив дамнасан

e)
  • Бүс нутгийн, олон улсын, тив дамнасан

29.

Монгол улсын Зүүн хойд  Азийн \ЗХА\ улс орнуудтай харилцан ойлголцож хамтран ажиллах онцлог нөхцлүүдэд аль нь тохирохгүй вэ?                                                                                

a)
  • Монгол улсын олон улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэхэд ЗХА-ийн улсуудын дэмжлэг нөлөө их ач холбогдолтой.

b)
  • Монголын гадаад худалдаа,  хөрөнгө оруулалтын ихэнх хувийг ЗХА орнууд эзэлдэг

c)
  • Ихэнх орнууд нь өндөр хөгжилтэй, бие биетэйгээ хиллэн оршдог, өөрийн үл давтагдах онцлогтой бүс нутаг

d)
  • Гадаад харилцааны бодлогын хаалттай зарчим, үйл ажиллагаа

e)
  • Эдгээр улстай харилцан ойлголцож, хамтран ажиллаж туршлагаас нь суралцаж улс орноо хөгжүүлэх бодлого МУ-ын гадаад харилцааны нээлттэй байх зарчимд нийцнэ.

30.

Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг, харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг юу гэж нэрлэдэг вэ?

a)
  • Дэвшил

b)
  • Хувьсал

c)
  • Шинэчлэл

d)
  • Хувьсгал

e)
  • Ухралт

31.

Нийгмийн давхраажилтын марксист онолын хандлагын суурь ойлголт аль нь вэ?

a)

Эд баялаг

b)

Статус

c)

Нэр хүнд

d)

Эрх мэдэл

e)

Анги