wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

11-р анги

Total questions: 30

Worksheet time: 17mins

Name
Class
Date
1.

.................. гэдэг нь нийгмийн гишүүдийн хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.

a)

Нийгмийн ялгарал

b)

Нийгмийн тэгш бус байдал

c)

Нийгмийн давхраа

d)

Нийгмийн нийтлэг

2.

Нийгмийн давхраажилтыг хэмжих эрх мэдлийн шалгуурт хамаарах өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Хувьцаа, хадгаламж

b)

Онцгой авъяас чадвар

c)

Тусламж тэтгэмж

d)

Шийдвэр гаргах, бусдад нөлөөлөх

3.

Нэлэнхүйн судалгааны онцлог юу вэ?

a)

Эх олонлогийн зарим хэсгийг сонгон хамруулан судална

b)

Эх олонлогийг бүхэлд нь хамруулан судална

c)

Эх олонлогийн дэд хэсгийг хамааруулан судална

d)

Эх олонлогийн зонхилох хэсгийг хамруулан судална

4.

"30-аас доош насныхан 50 хувь, 30-аас дээш насныхан мөн 50 хувийг эзэлж байна" гэсэн өгөгдөл нь дунджийн аль үзүүлэлтийн жишээ вэ?

a)

Моод

b)

Голч

c)

Дундаж

d)

Нийтлэг

5.

"Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж төрлүүдэд хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Кино урлаг

b)

Дизайн дүрслэх урлаг

c)

Тайзны уран бүтээл

d)

Гадаадын эстрад урлаг

6.

"Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийнхтэй адилсан, өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн юм" гэдэг нь дараах ойлголтуудын алинд нь хамаарах вэ?

a)

Соёлын солилцоо

b)

Соёлын хуулбарлан дууриах

c)

Соёлын тулгалт

d)

Соёлын ялгаралт

7.

Соёлын адилсал хэмээх ойлголт нийгэм хүмүүнлэгийн ухаанд хэдий үеэс хэрэглэгдэж эхэлсэн бэ?

a)

1970-аад оноос

b)

1980-аад оноос

c)

1990-ээд оноос

d)

2000-аад оноос

8.

Уламжлалт ёс заншлыг байгаагаар нь ёсчлон дагах биш, харин хувь хүний сонголт хийх бололцоог өргөжүүлэх нь доорх өгөгдлийн алинд нь хамаарах вэ?

a)

Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага

b)

Соёлын эрх чөлөөг илэрхийлэх хандлага

c)

Соёлын эрх чөлөөний суурь зарчим

d)

Соёлын эрх чөлөөний үндсэн зарчим

9.

Татварын шударга байх зарчмын үндсэн утгыг нэрлэнэ үү.

a)

Татварыг бүх нийтээр төлдөг байх

b)

Татварын хэмжээ, хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх

c)

Орон нутгийн ба улсын татварын харьцаа газарзүйн байрлалаас хамаарах

d)

Татвар нь хураамж, төлбөр, албан татвар гэсэн бүтэцтэй байна

10.

Мөнгөний бодлогын үндсэн арга хэмжээг бие даан хэрэгжүүлдэг байгууллага аль нь вэ?

a)

Засгийн газар

b)

Төв банк

c)

Арилжааны банк

d)

Сангийн яам

11.

Улс орнуудын хооронд бараа үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг ................. гэнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.

a)

Барааны нийт эргэлт

b)

Гадаад худалдааны тэнцэл

c)

Олон улсын худалдаа

d)

Олон улсын харилцаа

12.

Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг үр дагаварт хамаарах өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Улсын төсвийн ихэнх хувийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна

b)

Гадаадын компанид манай олон мянган хүн ажиллаж байна

c)

Дотоодын компани гаднын компанийн технологиос суралцах боломжтой байна

d)

Уул уурхайн эдийн засгийн өсөлт амжиргаанд төдийлөн нөлөөлөхгүй

13.

Тухайн улсын эдийн засгийн чадавхыг илэрхийлдэг үзүүлэлт аль нь вэ?

a)

Бодит ДНБ өсөлт

b)

Нэрлэсэн ДНБ өсөлт

c)

Нэг хүнд ногдох ДНБ өсөлт

d)

Үндэсний орлогын хэмжээний өсөлт

14.

Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Байгаль орчин

b)

Нийгэм соёл

c)

Эдийн засаг

d)

Төрийн дэглэм

15.

Иргэний нийгэм гэж юу вэ?

a)

Иргэний нийгэм нь нийгмийн бүлгүүдийн оролцоог идэвхжүүлэгч механизм

b)

Иргэний нийгэм нь бүлгүүдийн эдийн засгийн үйл ажиллагааг дэмжигч механизм

c)

Иргэний нийгэм бол эрх зүйт төрийн хүчирхийллийг дэмжигч механизм

d)

Иргэний нийгэм бол бүлгүүдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэгч механизм

16.

Иргэний нийгмийн эдийн засгийн хүрээнд төлөвших үйл явц аль нь вэ?

a)

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх

b)

Үг хэлэх, хэвлэн нийтлэх боломж олгох

c)

Хүмүүс хувийн өмчтэй байх

d)

Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэх

17.

Төрийн сонгуулийн үйл ажиллагаандаа пропорциональ тогтолцоог хэрэглэдэг улсуудыг тэмдэглэнэ үү.

a)

АНУ, Их Британи

b)

Австри, Швед

c)

Энэтхэг, Мексик

d)

Франц, Монгол

18.

Өнөө үеийн хэвлэл мэдээллийн үүргийг үнэлж "хэд дэх засаглал" гэж зүйрлэдэг вэ?

a)

1

b)

2

c)

3

d)

4

19.

Хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэх үүрэгт хамаарагдахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Мэдээлэл олгох

b)

Төрийн хяналт шалгалт хийх

c)

Шүүмжлэл өрнүүлэх

d)

Цэнгээн баясгах, боловсрол олгох

20.

Улс төрийн системийн загварт тэмдэглэсэн хоосон зайд тохирох хариултын нөхнө үү.

a)

Дэмжлэг, үйлдэл

b)

Үйлдэл, дэмжлэг

c)

Шийдвэр, үйлдэл

d)

Дэмжлэг, шаардлага

21.

Соёл боловсролын үйл ажиллагаа голлон эрхэлдэг сонирхлын бүлгийг тэмдэглэнэ үү.

a)

Хөл бөмбөг сонирхогчдын клуб

b)

Соёл, шинжлэх ухааны холбоод

c)

Сүм хийд, шашны байгууллагууд

d)

Эдийн засаг, бизнесийн байгууллагууд

22.

Тухайн баялгийн үр шимийг хүртэх нь өмчлөх эрхийн аль ангилалд хамаарах вэ?

a)

Өмчлөх эрх

b)

Ашиглах эрх

c)

Эзэмших эрх

d)

Захиран зарцуулах эрх

23.

Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?

a)

Үйлдэл ба эс үйлдэл

b)

Гэмт хэргийн ба гэмт хэргийн бус

c)

Ёс зүйн ба эрх зүйн

d)

Санаатай ба санамсаргүй

24.

Хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах арга замыг тэмдэглэнэ үү.

a)

Гэмтэл учирсан нь тогтоогдсон бол төлбөр шаарддаг

b)

Эрүүл мэндэд нь халдсан бол уучлалт гуйхыг шаардах

c)

Хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүссэн орлогоо нэхэмжлэх

d)

Оршуулгын зардал төлүүлэх, нэхэмжлэх

25.

Хүний эрхийг "хүндэтгэх" төрийн үүргийн асуулгыг тэмдэглэнэ үү.

a)

Тухайн эрхийг эдлэхэд ямар нэгэн саад учруулахгүй, зөрчихгүй байх

b)

Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгах

c)

Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгаа бий болгох

d)

Зөрчигдсөн эрхийг нь сэргээх, цагаатгах, мэдээлэл өгөх

26.

"Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталжээ" гэсэн мэдээллийг засгийн газраас өгсөн гэж үзвэл хууль батлан гаргах эрхтэй субъект аль нь вэ?

a)

Засгийн газар

b)

Дээд шүүх

c)

УИХ

d)

Ерөнхийлөгч

27.

"Олон улсын харилцааны үндсэн тоглогчид нь нийгмийн ангиуд юм" гэсэн үндэслэлийг дэвшүүлдэг онолыг тэмдэглэнэ үү.

a)

Реалист онол

b)

Марксист онол

c)

Либерал онол

d)

Дуалист онол

28.

"Хил хязгааргүй эмч нар", "Эмнэсти Интернейшнл" зэрэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчдын аль ангилалд хамаарах вэ?

a)

Олон улсын төрийн бус байгууллага

b)

Үндэстэн дамнасан корпораци

c)

ОУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл

d)

Олон улсын байгууллага

29.

.................... гэдэг нь үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхэд өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл зэрэг бүх арга хэрэгслээ тэнцвэртэй хоршуулах чадвар юм. Цэгийн оронд тохирох хариултыг нөхнө үү.

a)

Хатуу хүчний бодлого

b)

Ухаалаг хүчний бодлого

c)

Зөөлөн хүчний бодлого

d)

Нийтлэг хүчний бодлого

30.

Хатуу хүчний бодлогын үйлдлийн төрөлд үл хамаарах өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Цэргийн хүч хэрэглэх

b)

Эдийн засгийн хориг тогтоох

c)

Албадлага хэрэглэх

d)

Харилцан тохирсон удирдамж гаргах