wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Онлайн сорил-3

Total questions: 50

Worksheet time: 1hrs 26mins

Name
Class
Date
1.

Хүчний моментийн нэгж аль нь вэ?

a)

Ж

b)

Н•м

c)

кг•м/с

d)

кг•м/с2

e)

кг•м2

2.

Бие 2 рад/с анхны өнцөг хурдтай, 𝜀 = 2 рад/с2 тогтмол өнцөг хурдатгалтай эргэн 𝜔 = 4 рад/с өнцөг хурдтай болсон бол ямар өнцгөөр эргэсэн бэ?

a)

3π рад

b)

6 рад

c)

3 рад

d)

5 рад

e)

1 рад

3.

Биеийн хурд, хугацаанаас хамаарах график өгөгджээ. Зөв харгалзуулна уу.

1. 0-2 секунд. 2. 2-3 секунд. 3. 3-4 секунд. 4. 4-5 секунд

а. Жигд хөдөлгөөн b. Жигд удаашрах хөдөлгөөн c. Тайван

d. Жигд хурдсах хөдөлгөөн e. Жигд биш удаашрах хөдөлгөөн

a)

1d2c3b4a

b)

1e2c3d4a

c)

1b2a3d4c

d)

1b2c3d4a

e)

1d2a3b4c

4.

0-5 ceкундэд биеийн явсан нийт замыг ол.

a)

12 м

b)

9 м

c)

24 м

d)

18 м

e)

15 м

5.

200 кг масстай биеийн хурд, хугацаанаас хамаарах график өгөгджээ.

0-2 ceкундэд биед үйлчилсэн нийт хүчний хэмжээг ол.

a)

600 Н

b)

1200 Н

c)

67 Н

d)

2400 Н

e)

2000 Н

6.

М масстай биеийг хана болон таазанд бэхэлсэн AB ба BC утсаар татаж тогтоов. AB утасны татах хүч T1 , BC утасны татах хүч Т2 бол дараах тэгшитгэлүүдийн аль нь ЗӨВ бэ?

a)

T1 = T2 𝑠𝑖𝑛(𝛼)

b)

Τ1 < T2

c)

𝑇2 ∙ 𝑐𝑜𝑠(𝛼) − 𝑀𝑔 = 0

d)

𝑇 1− 𝑇2 ∙ 𝑐𝑜𝑠(𝛼) = 0

e)

𝑇1 − 𝑇2 ∙ 𝑠𝑖𝑛(𝛼) = 0

7.

Хөшүүргийн зүүн талд байгаа биеийн масс m=5кг бол баруун талд байгаа биеийн масс M –ийг ол.

a)

2.5 кг

b)

25 кг

c)

1 кг

d)

12.5 кг

e)

2 кг

8.

Хэлбэлзэлтэй холбоотой дараах хэллэгүүдээс бурууг нь сонгоно уу?

a)

давтамжийн нэгж нь секунд юм.

b)

бие нэг бүтэн хэлбэлзэл хийхэд зарцуулах хугацааг үе гэнэ.

c)

давтамж ба үе нь хоорондоо урвуу пропорционал хамааралтай.

d)

биеийн нэгж хугацаанд хийх хэлбэлзлийн тоог давтамж гэнэ.

e)

шилжилтийн далайцын нэгж нь метр юм.

9.

Математик дүүжингийн хэлбэлзлийн үе дэлхий дээр 1 с байв. Тэгвэл дэлхийгээс 4 дахин бага чөлөөт уналтын хурдатгалтай гараг дээр энэ математик дүүжин ямар үетэй хэлбэлзэх вэ?

a)

2 сек

b)

4 сек

c)

0.5 сек

d)

0.25 сек

e)

8 сек

10.

Хайлах температурт байгаа биеийг хайлуулах дулааны тоо хэмжээ аль нь вэ?

a)

𝑄 = ∆𝑈 + 𝐴

b)

𝑄 = 𝑚𝑟

c)

𝑄 = 𝑚𝑐∆𝑡0

d)

𝑄 = 𝑘 ∆𝑇 𝑆∆𝑡 ÷ I

e)

𝑄 = 𝑚𝜆

11.

Дараах үзэгдлийн үед дулаан шилжилтийн аль төрлөөр голчлон дулааны энерги дамжихыг зөв харгалзуулна уу.

1. Дулаан дамжуулал 2. Конвекц 3. Цацаргалт

а. Хийг шахаж халаах b. халуун усанд дүрсэн халбага халах

c. наран шарлагын газрын элс халах d. паараар өрөөг халаах

a)

1b2d3a

b)

1a2d3c

c)

1b2a3c

d)

1b2d3c

e)

1b2c3d

12.

Төмөр замын рельс төмрийн хэсгийн урт нь 0℃ температурт 100 м байсан бол −40℃ температурт урт ямар хэмжээгээр өөрчлөгдөх вэ? Төмрийн шугаман тэлэлтийн коэффициент 𝑎 = 1.1 ∙ 10-5 (℃)-1

a)

0.44 мм-ээр уртасна

b)

4.4 см-ээр уртасна

c)

1.1 мм-ээр богиносно

d)

1.1 мм-ээр уртасна

e)

4.4 см-ээр богиносно

13.

𝑁а = 6,02 ∙ 1023 моль-1 юу гэж нэрлэдэг вэ?

a)

Больцманы тогтмол

b)

хийн универсаль тогтмол

c)

Авогадрын тоо

d)

1 атомт идеал хийн чөлөөний зэрэг

e)

хэвийн нөхцөлд байгаа хийн молекулын тоо

14.

Хэвийн нөхцөлд 4 моль устөрөгчийн хийн ямар эзлэхүүнтэй байх вэ?

a)

0.5 л

b)

89.6 л

c)

22.4 л

d)

4 л

e)

68.2 л

15.

Саванд байгаа идеал хийн молекулын 20 %- нь гадагш алдагдах үед даралт нь хэрхэн өөрчлөгдөх вэ? Хийн алдагдах үед түүний температур тогтмол байсан.

a)

20 %- аар ихэснэ.

b)

өөрчлөгдөөгүй.

c)

25 %- аар ихэснэ.

d)

20 %- аар багасна.

e)

25 %- аар багасна.

16.

Ороомгоор гүйдэл гүйхэд үүссэн соронзон орны туйлыг А–д ойртуулахад түлхэлцэж байсан бол А юу вэ?

a)

соронзоны S туйл

b)

төмөр

c)

соронзоны N туйл

d)

никель

e)

луужин

17.

А цэг дээр 1 ба 2 цэнэг тус бүрийн үүсгэх цахилгаан орны хүчлэг хаашаа чиглэх вэ?

a)

1- баруун, 2-баруун

b)

1-зүүн, 2-зүүн

c)

1-зүүн, 2-баруун

d)

1-баруун, 2-зүүн

e)

цахилгаан орон усталцана.

18.

Омын хуультай холбоотой зөв илэрхийллийг сонгоно уу.

a)

гүйдлийн хүч нь хүчдэлд урвуу, эсэргүүцлийн квадратад урвуу хамааралтай.

b)

гүйдлийн хүч нь хүчдэлд шууд, эсэргүүцэлд шууд хамааралтай.

c)

гүйдлийн хүч нь хүчдэлд урвуу, эсэргүүцэлд шууд хамааралтай.

d)

гүйдлийн хүч нь хүчдэлд ба эсэргүүцлийн харьцаатай тэнцүү.

e)

гүйдлийн хүч нь хүчдэлийн квадратад шууд, эсэргүүцэлд урвуу хамааралтай.

19.

Цахилгаан элементүүдийн гүйдэл хүчдэлийн хамаарлын муруй өгөгджээ. Улайсах утастай чийдэнгийн график хэддэх нь вэ?

a)

1

b)

2

c)

3

d)

4

e)

Аль нь ч биш

20.

Зургийн хавтгайд перпендикуляр соронзон оронд байгаа жаазаар гүйх индукцийн гүйдлийн чиглэлийг зурагт үзүүлэв. Анхдагч соронзон орны индукцийн векторын талаарх зөв өгүүлбэрийг олно уу?

a)

наашаа чиглэлтэй бөгөөд хэмжээ нь тогтмол байна.

b)

наашаа чиглэлтэй бөгөөд хэмжээ нь багасаж байна.

c)

цаашаа чиглэлтэй бөгөөд хэмжээ нь ихсэж байна.

d)

наашаа чиглэлтэй бөгөөд хэмжээ нь ихсэж байна.

e)

цаашаа чиглэлтэй бөгөөд хэмжээ нь тогтмол байна.

21.

Трансформаторын 1-р ороомог 180 ороодостой.1-р ороомогт 120В хувьсах хүчдэл өгөхөд 2-р ороомгийн хүчдэл 360В байв. 2-р ороомгийн ороодсын тоог ол.

a)

60

b)

1620

c)

540

d)

20

e)

360

22.

Хувьсах гүйдлийн үүсгүүртэй идэвхтэй эсэргүүцэл (резистор) ба конденсаторыг

цуваагаар холбожээ. Хувьсах гүйдлийн давтамж ихсэхэд эсэргүүцлийн хэмжээ

................ конденсаторын багтаамжит эсэргүүцэл .........

a)

өснө, буурна

b)

тогтмол байна, буурна

c)

тогтмол байна, тогтмол байна

d)

тогтмол байна, өснө

e)

буурна, өснө

23.

R эсэргүүцэлтэй резисторыг 2C багтаамжтай конденсатор ба 3L индукцлэлтэй ороомогтой цуваагаар хувьсах гүйдлийн үүсгүүрт залгав. Ямар тохиолдолд энэ хэлхээнд резонанс үүсэх вэ?

a)

2𝜔𝐶 = 1÷𝑅

b)

2𝜔𝐿 = 3𝜔𝐶

c)

3𝜔𝐿 = 𝑅

d)

3𝜔𝐿 = 1÷2𝜔𝐶

e)

𝑅 = |3𝜔𝐿 −1÷ 2ωC|

24.

Зарим цахилгаан соронзон долгионы төрлүүдийг долгионы уртын өсөх дарааллаар зөв байрлуулсан нь аль вэ?

a)

радио долгион, үзэгдэх гэрэл, рентген туяа

b)

радио долгион, рентген туяа, үзэгдэх гэрэл

c)

рентген туяа, радио долгион, үзэгдэх гэрэл

d)

үзэгдэх гэрэл, рентген туяа, радио долгион

e)

рентген туяа, үзэгдэх гэрэл, радио долгион

25.

Сар хиртэх үзэгдэл нь гэрлийн ямар үзэгдлийн илрэл вэ?

a)

гэрлийн дифракц

b)

гэрлийн интерференц

c)

гэрэл ойх

d)

гэрэл шулуун тарах

e)

гэрэл хугарах

26.

Зургуудад хоёр орчны заагт туссан гэрлийн долгионы фронтын цацраган загварыг үзүүлэв. Аль тохиолдолд дотоод бүрэн ойлт явагдах боломжтой вэ?

a)

зөвхөн 2

b)

зөвхөн 1

c)

зөвхөн 3

d)

1 ба 3

e)

1 ба 2

27.

S гэрэл үүсгэгчээс гарсан цацраг агаар ба шилний зааг O цэг дээр тусна. Аль нь хугарсан цацрагийн зөв дүрсэлсэн байна вэ?

a)

3

b)

2

c)

1

d)

4

e)

5

28.

Гэрлийн туйлшралын үзэгдэл нь түүний ямар шинж чанарын баталгаа болдог вэ?

a)

гэрлийн хурд төгсгөлөг болохын

b)

гэрэл тууш долгион

c)

гэрэл нэгэн төрлийн орчинд шулуун тардаг.

d)

гэрэл хөндлөн долгион

e)

гэрэл бөөмлөг шинжтэй болохын

29.

Гэрлийн дисперстэй холбоотой алдаатай үндэслэлийг сонгоно уу?

a)

цагаан өнгийн гэрэл олон өнгийн гэрлийн нийлбэр юм.

b)

солонго үүсэх нь гэрлийн дисперсийн илрэл юм

c)

цагаан өнгийн гэрэл призмээр нэвтрэхдээ улаан өнгийн гэрэл хамгийн их, ягаан өнгийн хамгийн бага хазайна.

d)

гурвалжин призм дээр цагаан өнгийн гэрэл тусгахад нэвтэрсэн гэрэл нь өнгө, өнгийн гэрэл болж задардаг.

e)

орчны хугарлын илтгэгч гэрлийн өнгөнөөс хамаарч өөр өөр байдаг.

30.

Дифракын торонд перпендикуляраар 0.6 мкм долгионы урттай гэрэл тусгав. Гол

максимумаас 2-р эрэмбийн ажилагдах синус нь 𝑠𝑖𝑛𝜑 = 0.3 бол дифракцын торын 1 мм

тутамд оногдох зураасын тоог ол.

a)

200

b)

250

c)

324

d)

36

e)

360

31.

𝜆 =620 нм долгионы урттай фотоны энергийг тодорхойл. 1240 нм долгионы урттай фотоны энерги 1 эВ байдаг.

a)

1 эВ

b)

0.5 эВ

c)

4 эВ

d)

2 эВ

e)

0.25 эВ

32.

𝐸ф =6 эВ фотоны хөдөлгөөний тоо хэмжээг тодорхойл.1 эВ=1.6 ∙ 10-19 Ж. Гэрлийн хурд 𝑐 = 3 ∙ 108 м/с

a)

28.8 ∙ 10-11 кг ∙ м/с

b)

4.8 ∙ 10-11 кг ∙ м/с

c)

2 ∙ 10-8 кг ∙ м/с

d)

11.25 ∙ 1027 кг ∙ м/с

e)

3.2 ∙ 10-27 кг ∙ м/с

33.

Хурд ихтэй электронууд атомын дотоод бүрхүүлийн электроныг сугалан гаргах бөгөөд энэ хоосорсон бүрхүүл рүү гадаад бүрхүүлийн электрон шилжсэнээр тодорхойлогч рентген туяа нь үүсдэг. Иймд тодорхойлогч рентген туяаг ........-аар үүсдэг гэж үзэж болно.

a)

дулааны цацаргалт

b)

албадмал цацаргалт

c)

аяндаа явагдах цацаргалт

d)

бодисын шингээлт

e)

атомын шингээлт.

34.

Оросын эрдэмтэн А.Г. Столетов 1988 онд гэрлийн нөлөөгөөр металлаас электрон сугаран гарах фото цахилгаан фотоэффект үзэгдлийн зүй тогтолыг туршилтаар тогтоосон. Катод дээр хэт ягаан туяа тусахад катодоос сугарсан электрон анодод хүрснээр фото гүйдэл үүсэж байв. Тэгвэл фото гүйдлийн тухай доорх үндэслэлүүдээс зөв өгүүлбэрүүдийг сонгоно уу.

a)

Хэт ягаан туяаны эрчмээс катодоос сугарах электроны тоо хамаарахгүй байв.

b)

Хэт ягаан туяаны эрчмээс катодоос сугарах электроны кинетик энерги хамаарахгүй байв.

c)

Хэт ягаан туяаны давтамжаас катодоос сугарах электроны тоо хамаарахгүй байв.

d)

Хэт ягаан туяаны давтамжаас катодоос сугарах электроны кинетик энерги хамаарахгүй байв.

35.

Металлыг 𝜆 = 3 ∙ 10-7 м долгионы урттай гэрлээр шарахад үүсэх фотоэлектроны кинетик энергийн хамгийн их утга 𝐸 = 3.62 ∙ 10-19 Ж. Уг металлын фотоэффектийн үзэгдэл ажиглагдах улаан хилийн долгионы уртыг ол. Планкийн тогтмол h= 6.62 ∙ 10-34 Ж ∙ с. Гэрлийн хурд 𝑐 = 3 ∙ 108 м/с

a)

1 ∙ 10-7 м

b)

3.62 ∙ 10-7 м

c)

10.24 ∙ 10-7 м

d)

9 ∙ 10-7 м

e)

6.62 ∙ 10-7 м

36.

Шөнө хүйтэн болдог шалтгаан нь юу вэ?

a)

Дэлхий дулааны цацаргалтаар энергиэ алддаг.

b)

Дэлхийн экваторын хавтгай, дэлхий нарыг тойрч байгаа хавтгайтай ойролцоогоор 23.5 градус өнцөг үүсгэдэг.

c)

Нарны гэрэл тусдаггүй.

d)

Дэлхий газрын гүн рүү дулаанаа алддаг.

37.

Дэлхийн гадаргаас R зайд дэлхийг тойрох хиймэл дагуулын үе нь Т бол дэлхийн

гадаргаас 3R зайд тойрох хиймэл дагуулын үеийг ол. R–дэлхийн радиус.

a)

T / √8

b)

3𝑇√3

c)

3T

d)

8T

e)

𝑇√8

38.

Нар, дэлхий болон сарны тойрог замыг зурагт үзүүлэв. Сар тойрог замынхаа аль байрлалд байхад сар хиртэх боломжтой вэ?

a)

4

b)

2

c)

1

d)

3

e)

2 ба 4

39.

Зурагт өгөгдсөн тойргийн А цэг нь эгц босоо диагоналийн төгсгөл болно. А цэгээс өгөгдсөн 4-н ялгаатай хөвчийн дагуух ховилоор нэгэн зэрэг 4-н жижиг шаариг унагасан бол аль нь түрүүлж тойрогт хүрэх вэ?

a)

1

b)

2

c)

3

d)

4

e)

Бүгд зэрэг

40.

Тус бүр нь 20 Ом хоёр эсэргүүцлийг зэрэгцээ холбоод 12 В хүчдэлд холбосон бол хэлхээний ерөнхий гүйдлийн хүчийг олно уу?

a)

1 А

b)

0.6 А

c)

2.4 А

d)

1.2 А

e)

2 А

41.

Гармоник хэлбэлзэл хийж байгаа пүршин дүүжингийн ачааны координат хугацаанаас хамааран зурагт дүрсэлсний дагуу өөрчлөгдөнө. Хэлбэлзлийн үе болон далайцыг олно уу?

a)

2 с, 6 см

b)

4 с, 3 см

c)

3 с, √3 см

d)

5 с, 6 см

e)

2 с, 3 см

42.

Хэрэв өргөн хөндлөн огтлол бүхий хоолойгоор ус 10 см/с хурдтай урсаж байсан бол

түүнээс 4 дахин бага диаметртай хоолойн хэсгээр ямар хурдтай урсах вэ?

a)

72 см/с

b)

160 см/с

c)

150 см/с

d)

90 см/с

e)

100 см/с

43.

Идеал хийн температурыг изобараар 290К хэмжээгээр бууруулахад түүний эзэлхүүн хоёр дахин багассан бол идеал хийн анхны температурыг олно уу?

a)

273 К

b)

1425 К

c)

380 К

d)

320 К

e)

580 К

44.

Нэгэн төрлийн ижил хоёр цул бөмбөрцөг шүргэлцэн хоорондоо F хүчээр таталцана. Бөмбөрцгүүдийн нягт ба шүргэлцсэн байрлалыг өөрчлөхгүйгээр тус бүрийн массыг n дахин ихэсгэвэл гравитацийн таталцлын хүч хэд дахин өөрчлөгдөх вэ?

a)

n4/3

b)

n3/4

c)

n2

d)

2n4/3

e)

n

45.

Зурагт идеал хийн эзэлхүүн температурын хамаарлын диаграммыг дүрсэлсэн. Хийн масс тогтмол бол аль цэгийн даралт хамгийн их вэ?

a)

1

b)

2

c)

3

d)

4

e)

2 ба 4

46.

CO2, He, H2, O2 эдгээр хийн молекулуудын дундаж хурд ижил үед алиных нь температур хамгийн их байх вэ?

a)

Нүүрсхүчлийн хий

b)

Гели

c)

Устөрөгч

d)

Хүчилтөрөгчийн хий

e)

Бүгдээрээ ижил

47.

Хэмжих хязгаар нь I=1A байх амперметрт Rш=1 Ом эсэргүүцэлтэй шунт холбоход түүний хуваарийн үнэ 10 дахин ихсэв. Амперметрийн шинэ хэмжих хязгаар нь [ab] A болсон. Шунтыг амперметрт зэрэгцээ холбоно. Шунт ба амперметрт унах хүчдэлүүд тэнцүү гэдгээс амперметрийн дотоод эсэргүүцэл [с] Ом байсан. Вольтметр болгон ашиглахын тулд шунтыг салгаж нэмэлт эсэргүүцлийг цуваа холбоно. Энэ амперметрийг ашиглан 11В хүчдэл хэмжихийн тулд хамгийн багадаа [d] Ом нэмэлт эсэргүүцэл холбоно. Дээрх нэмэлт эсэргүүцэл дээр [e] В хүчдэл унах ба [f] А гүйдэл гүйнэ.

(a)  

48.

Тайван байсан m=10 кг масстай ачааг хэвтээ хавтгайгаар a=3м/с2 хурдатгалтайгаар чирэв. Үрэлтийн коэффициент 0.1 гэвэл үрэлтийн хүчний хэмжээ [ ab] Н байна. Ньютоны хоёрдугаар хууль ёсоор ачааг чирэх хүчний хэмжээ [cd] Н. Хөдөлгөөний эхний 2м замд чирэх хүчний хийсэн ажил [ef] Ж. Хөдөлгөөний эхний 2м замын эцэст биеийн кинетик энерги [gh] Ж байна.

(a)  

49.

Битүү саванд 300 К температуртай 10 г масстай 2 кг/м3 нягттай устөрөгч байв. 𝜇 = 2 г/моль. Устөрөгчийн эзлэхүүн [а] л байна. Устөрөгчийн молийн тоо нь[b] моль байна. Устөрөгчийн даралт нь 𝑃 = [cd.ef] ∙ 105 Па байна. Устөрөгчийн концентрац нь 𝑛 = 6.02 ∙ 10[gh] м-3 байна.

(a)  

50.

𝑑 = 2 ∙ 10-5 м торын тогтмол бүхий дифракцын тоор дээр дан өнгийн гэрэл эгц тусгав. Дифракцын тороос 2.5 м зайд байрлуулсан дэлгэц дээр дифракцын зургийг гаргав. Дэлгэц дээр 1-р эрэмбийн гол максимум нь төвийн максимумаас 6.25 ∙ 10-2 м зайд үүссэн бол төвийн максимумаас 18.75 ∙ 10-2 м зайд [a] –р эрэмбийн гол максимум үүснэ. Туссан гэрлийн долгионы урт [b] ∙ 10[-c] м байна. 4-р эрэмбийн гол максимум гэрэл анх туссан чиглэлээс 𝑎=arcsin(10[-d] )өнцгөөр хазайсан чиглэлд үүснэ. Уг торон дээр λ = 400 нм долгионы урттай гэрэл эгц тусгавал дэлгэц дээр нийт [ef] тооны гол максимум үүснэ.

(a)