NEW
Font size
WorksheetsСБ1 Сем 8 БХХО
Total questions: 10
Worksheet time: 5mins
Дараахаас аль нь хөрөнгө оруулалтын ангилал биш вэ?
Ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр хэмжих хөрөнгө оруулалт
Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжих хөрөнгө оруулалт
Биет бус хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт
Хорогдуулсан өртгөөр хэмжих санхүүгийн хөрөнгө
Хөрөнгө оруулалтыг санхүүгийн тайланд тусгагдах байдлаар нь хэрхэн ангилах вэ?
Богино хугацаат ба урт хугацаат хөрөнгө оруулалт
Өрийн ба өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт
Арилжаалах зорилготой, арилжаалахад бэлэн, хугацаа нь дуустал эзэмших хөрөнгө оруулалт
Эрсдэлтэй ба эрсдэлгүй хөрөнгө оруулалт
Ашиг алдагдлаарх бодит үнэ цэнээр хэмжих хөрөнгө оруулалтыг анх хүлээн зөвшөөрөх дүн нь:
Дансны үнэ
Өртөг
Бодит үнэ цэнэ
Цэвэр боломжит үнэ цэнэ
Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжих хөрөнгө оруулалт болон хорогдуулсан өртгөөр хэмжих хөрөнгө оруулалтыг анх хүлээн зөвшөөрөх дүн нь:
Дансны үнэ
Өртөг
Бодит үнэ цэнэ
Цэвэр боломжит үнэ цэнэ
Хөрөнгө оруулалтаас хүлээн авсан хүү ба ногдол ашгийн орлогыг хэрхэн тайлагнах вэ?
Ашиг, алдагдлын хэсэгт
Бусад дэлгэрэнгүй орлогын хэсэгт
Хойшлогдсон орлого байдлаар өр төлбөрийн хэсэгт
Хойшлогдсон орлого байдлаар хөрөнгийн хэсэгт
Арилжаалах зорилгоор бүрдүүлсэн хөрөнгө оруулалтын багцыг санхүүгийн байдлын тайланд хэрхэн тайлагнах вэ?
Эргэлтийн хөрөнгө хэсэгт бодит үнэ цэнээр нь
Эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт бодит үнэ цэнээр нь
Эргэлтийн хөрөнгийн хэсэгт өртгөөр нь
Эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт өртгөөр нь
Аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтыг гэрээний мөнгөн гүйлгээг цуглуулах зорилгоор эзэмшиж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг арилжаалах боломжтой бол хэрхэн ангилах вэ?
Ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр хэмжих хөрөнгө оруулалт
Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжих хөрөнгө оруулалт
Хорогдуулсан өртгөөр хэмжих хөрөнгө оруулалт
Өрийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт
“Мандах” компани арилжаалах зорилгоор 2,000 нэгж хувьцааг нэгжийг нь 5,000₮-өөр худалдан авч, брокерын шимтгэлд 100,000₮ төлсөн. Хөрөнгө оруулалтыг анх ямар дүнгээр хүлээн зөвшөөрөх вэ?
10,000,000
10,100,000
9,900,000
10,010,000
“Мандах” компани 2,000 нэгж хувьцааг хувьцааг нэгжийг нь 5,000₮-өөр худалдан авч, брокерын шимтгэлд 50,000₮ төлсөн. Хөрөнгө оруулалтыг БДОБҮЦ-ээр хэмжих хөрөнгө оруулалт гэж ангилсан. Хөрөнгө оруулалтыг анх ямар дүнгээр хүлээн зөвшөөрөх вэ?
10,000,000
10,100,000
9,900,000
10,010,000
“Мандах” компани 3,000,000₮-ийн нэрлэсэн үнэтэй, жилийн 12%-ийн хүүтэй, 5 сарын хугацаатай бондыг нэрлэсэн үнээр нь худалдан авсан. Брокерын шимтгэлд 120,000₮ төлсөн ба бондыг арилжаалах боломжгүй (бүртгэсэн бонд). Хөрөнгө оруулалтыг анх ямар дүнгээр хүлээн зөвшөөрөх вэ?
3,000,000
3,120,000
2,880,000
2,920,000
