wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

эрх зүй 1-р хэсэг

Total questions: 30

Worksheet time: 27mins

Name
Class
Date
1.

Иргэний болон улс төрийн тухай олон улсын пактын эрхэд аль нь хамаарахгүй вэ?

a)

Амьд явах эрх

b)

Шашин шүтэх эс, шүтэх эрх чөлөө      

c)

Жагсаал цуглаан хийх

d)

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

e)

Соёлын амьдралд оролцох эрх

2.

Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас бичгээр гаргасан захирамжилсан шийдвэрийг .......................... гэнэ.

a)

Хууль

b)

Хуульчилсан акт

c)

Хууль ёс 

d)

Хуулийн факт

e)

Хуулийн баримт

3.

Захиргааны байгууллагын гол үүрэг аль нь вэ?

a)

Иргэдэд туслах

b)

Иргэдэд зөвлөх

c)

Иргэдэд үйлчлэх

d)

Иргэдийг хамгаалах

e)

Иргэдийг нийгэмшүүлэх

4.

Нэг цонхны үйлчилгээний төрөлд аль нь хамаарахгүй вэ?

a)

Нийгмийн халамж, даатгал

b)

Иргэний болон эд хөрөнгийн бүртгэл

c)

Газрын харилцаа, иргэний өргөдөл гомдол

d)

Нотариат, банк

e)

Дээрх бүгд хамаарна

5.

Эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт үйлдлийг илрүүлж таслан зогсоох нь хүний эрхийг хамгаалдаг байгууллагын алинд нь хамаарах вэ?

a)

Захиргааны шүүх

b)

Хүний эрхийн үндэсний комисс

c)

Шүүхийн байгууллага

d)

Цагдаагийн байгууллага

e)

Иргэний шүүх

6.

Эрх мэдлийг хэрэгжүүлж буй аргаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Бага, дунд, өргөн

b)

Гэр бүлийн, цэргийн, эдийн засгийн

c)

Ардчилсан, ардчилсан бус

d)

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх 

e)

Дагуулах, хэрэгжүүлэх

7.

Монгол улсад гүйцэтгэх эрх мэдлийг аль байгууллага хэрэгжүүлдэг

a)

Улсын Их Хурал

b)

Засгийн газар

c)

Шүүх

d)

Үндсэн хуулийн цэц

e)

Аймаг, нийслэлийн шүүх

8.

Иргэд улс төрийн сонгуульд оролцож санал өгөх, төлөөллөөр дамжуулан оролцох, хэлэлцүүлэг санал асуулгад оролцох, ИТХ болон ИНХ-д оролцох, захиадал бичих зэрэг ойлголтыг алинд багтааж үзэх вэ?

a)

Иргэдийн улс төрийн оролцоо

b)

Иргэдийн нийгмийн оролцоо

c)

Иргэдийн соёлын оролцоо

d)

Иргэдийн оролцооны хэлбэр, арга зам

e)

Иргэдийн албан бус оролцоо

9.

Тухайн үед нийгмийн амьдралыг зохицуулж буй эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн гишүүдийн дийлэнхийн эрхэмлэдэг үнэт зүйлсэд харшлах бүх оролдлогыг ..................... гэнэ.

a)

Иргэдийн оролцоо 

b)

Нийцгүй оролцоо

c)

Нийцтэй оролцоо

d)

. Хууль ёсны оролцоо

e)

Хууль ёсны бус оролцоо

10.

Нийцтэй оролцооны жишээ аль нь вэ?

a)

Сонгуульд саналаа өгөх

b)

Эсэргүүллийн жагсаал, цуглаан хийх

c)

Өлсгөлөн зарлах

d)

Өмч сүйтгэх

e)

Үймээн самуун дэгдээх

11.

Давтах, зөрчилдөх, орлох, нэмэх, хүч нэмэх, зэрэг үүрэг нь аль харилцааны төрөлд багтах вэ?

a)

Үгэн бус

b)

Үгэн

c)

Аман бус

d)

Аман

e)

Бичгийн

12.

Бат, Дондог нар ажил дээрээ санал зөрөлджээ. Бат зөрчилдөөний гадуур үлдэх, хэлэлцэн зөвшилцөхийг үл ойшоох, төвийг сахисан байр суурь баримталж байв. Энэ нь зөрчилдөөний ямар хандлага вэ?

a)

Сөргөлдөх буюу давуу тал олж ноёрхох хандлага

b)

Зайлсхийх буюу үгүйсгэх хандлага

c)

Буулт хийх буюу найр тавих хандлага

d)

Хамтран ажиллах буюу зэрэгцэн орших хандлага

e)

Тохирох хариулт алга

13.

Зөрчилдөөний эерэг талд аль нь хамаарахгүй вэ?

a)

Хэлэлцүүлгийг идэвхжүүлнэ

b)

Сайн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ

c)

Оновчтой мэдээлэл нотолгоо гаргахад тусална

d)

.Бүтээмж гаргахад саад болно

e)

Дээрх бүгд хамаарна

14.

.  Эрх зүйн хэм хэмжээг хүчин чадлаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Хууль ба хуульчилсан акт

b)

Тогтоол ба зарлиг

c)

Тушаал ба шийдвэр

d)

Зарлиг ба захирамж

15.

Хуульчилсан актад үл хамаарах өгөгдлийг олно уу?

a)

Хууль

b)

Зарлиг

c)

Тогтоол

d)

Захирамж

16.

Нийтийн  эрх  зүйн  хүрээнд  үүссэн  харилцааг  зохицуулахаар  захиргааны байгууллага,  албан  тушаалтнаас  бичгээр  гаргасан  захирамжилсан шийдвэрийг .................... гэнэ. 

a)

Хуульчилсан акт

b)

Хууль

c)

Дүрэм

d)

Журам

17.

Хамгийн анхны хүний эрхтэй холбогдох хууль болох Вавилон улсын Хаммурапи хааны хууль хэдэн онд батлагдсан бэ? 

a)

НТӨ 1700 

b)

НТӨ 1755  

c)

. НТӨ 1800  

d)

НТӨ 1717

18.

Нийгэм орон нутгийн болон хүмүүс хоорондын харилцааг зохицуулах гол хэм хэмжээ бөгөөд гол зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал юм. Энд ямар баримт бичгийн тухай өгүүлсэн байна вэ?

a)

Конвенц

b)

Тунхаглал

c)

Пакт

d)

Хууль

e)

Гэрээ

19.

1948 оны 12-р сарын 10ны өдөр ямар үйл явдал болсон бэ?

a)

. Англид Магна Харит гэрээ батлагдсан

b)

Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталсан

c)

Нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсан

d)

Английн анхны улс төрийн нам байгуулагдсан

20.

Нийгмийн ялгарал гэдэг нь .......?

a)

. Хүмүүс төрөлхийн болон төрөлхийн бус шинжээрээ хоорондоо ялгаатай байх.

b)

Хүмүүс дан ганц төрөлхийн шинж чанараараа ялгаатай байх

c)

Хүмүүс төрөлхийн бус шинжээрээ хоорондоо ялгаатай байх

d)

Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал

21.

Дараах өгөгдлүүдээс аль нь олдмол ялгаралд хамаарах вэ?             

a)

Улс төрийн эдийн засгийн байр суурь

b)

Нэр, үндэс угсаа

c)

Нас, хүйс

d)

Гэр бүл

22.

Хүний эрх нь хүн бүрд төрж мэндлэхэд нь хамт заяадаг төрөлх чанар тул хүн бүр

a)

Эрх эдлэгч

b)

Үүрэг хүлээгч

c)

Бусдын эрхийг хүндэтгэгч

d)

Бусдын эрхийг хамгаалагч

e)

Сонголтот иргэн

23.

Хүний эрхийн талаар олон ололт амжилтаа бататгаж, ахиулах нь төрийн хүний эрхийг хамгаалах ........ үүрэг юм.

a)

Хүндэтгэх

b)

Хангах

c)

Хамгаалах

d)

Ахиц дэвшил гаргах

e)

Боломж олгох

24.

Хүн бүр эрхээ эдлэх эрх зүй, эдийн засаг, нийгмийн нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ авах нь төрийн хүний эрхийг хамгаалах ......... үүрэг юм.

a)

Хүндэтгэх

b)

Хангах

c)

Хамгаалах

d)

Ахиц дэвшил гаргах

e)

Боломж олгох

25.

АНУ-ын тусгаар тогтнолын тунхаглал хэдэн онд батлагдсан бэ?

a)

1698 он

b)

1835 он

c)

1776 он

d)

1857 он

e)

1933 он

26.

Засаглалын эрх мэдлийг хуваарилах хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг, төрийн гол хууль аль нь вэ?

a)

Үндсэн хууль

b)

Зөрчлийн тухай хууль

c)

Эрүүгийн хууль

d)

Иргэний хууль

e)

Төрийн эрх мэдлийн хуваарилалтын хууль

27.

Эрх зүйд захирагдах ёсны дагуу орчин цагийн үндсэн хуульд удирдлага болгодог зарчмуудаас аль нь биш вэ?

a)

Засаг төрийн эрх мэдлийг хуваарилах

b)

Хүний эрхийг баталгаажуулах

c)

Эрх зүйт төрийн үндсийг бэхжүүлэх

d)

Иргэний нийгмийн үүрэг оролцоог бууруулах

28.

Иргэн Б дэлгүүрийн касс дээр удаан хүлээсэн тул бухимдалдаа эргэн тойрны хүмүүстээ таагүй хандлага гаргасан байна. Энэ нь эрх зүйн ямар төрлийн зөрчил вэ?

a)

Гэмт хэргийн

b)

Гэмт хэргийн бус

c)

Хохирол

d)

Хор уршиг

29.

Дараах ойлголтуудаас аль нь эдийн баялагт хамаарах вэ?

a)

Оюуны өмч, патент

b)

Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө

c)

Зохиогчийн эрх, нэр хүнд

d)

Дээрх бүгд хамаарна

30.

Монгол улсын иргэний хуульд зааснаар өмчлөх эрх үүсэх хуулийн үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?

a)

. Эзэнгүй эд юмс олж авах

b)

Алдуул мал олж авах

c)

Эд хөрөнгийг хувичлан авах

d)

Эд хөрөнгө өв залгамжлах

e)

Дээрх бүгд хамаарна