Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Олон улсын харилцаа бүлэг. УШ бэлтгэх тест. I хэсэг

Total questions: 31

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.

Цэгийн оронд тохирох оныг сонгоорой. Монгол улс бүрэн эрхт улсын хувьд олон улсын эрх зүйн хүрээнд Де-юре улс байх статустай .......... оноос болсон.

a)

1961 он

b)

1945 он

c)

1948 он

d)

1989 он

e)

1990 он

2.

Олон улсын харилцааны улс оролцогчдыг дотор нь их гүрэн, дунд улс, бага улс хэмээн ангилдаг. Дунд улсыг илэрхийлсэн тодорхойлолтыг сонгоорой.

a)

Өөрийн аюулгүй байдлыг тэнцвэржүүлж хөрш, холбоотон улсуудын аюулгүй байдлыг хангах чадалтай байдаг.

b)

Өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэрэгслэлтэй бөгөөд олон улсын харилцаанд хамгийн чухал оролцогч.

c)

Олон улсын харилцаанд нөлөө багатай ч дэлхийн улсуудад 2/3 нь энэ ангилалд багтдаг.

d)

Хөгжиж байгаа боловч түүхий эд, гадаад хөрөнгө оруулалт, зээл тусламжаас эдийн засаг нь ихэвчлэн хамааралтай.

e)

Өөрийн улсын хүрээлэлдээ хөрш улсууд, бус нутгуудад баттай нөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсууд байдаг.

3.

Дараах өгөгдлүүдээс аль нь Монгол улсын олон талт харилцаа, оролцооны үйл ажиллагаа вэ?

a)

Гадаад бодлогын зорилго, үзэл баримтлалын хүрээнд улсуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа.

b)

Азийн болон дэлхийн бүс нутгийн олон талт үйл явц, яриа хэлэлцээрт интеграцийн үр ашигтай оролцох явдал.

c)

Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгт үзүүлж буй хандлага бодлого, олон талт харилцаа, түншлэл, дипломат үйл ажиллагаа.

d)

Зүүн хойд Ази, Төв Азийн олон талт үйл явц, яриа хэлэлцээрт интеграцийн үр ашигтай оролцох явдал.

e)

Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцдог байгууллагад нөөц бололцоог ашиглан шинэ байгууламж байгуулах явдал.

4.

2011 оны Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал баримт бичгийн /6 дугаар зүйлээс/ гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогоос үл тохирох өгөгдлийг олно уу?

a)

Гадаад улсад суугаа өөрийн иргэдийн нийгмийн санаачилгын байгууллага, холбоодтой хамтран ажиллахаар тодорхой шалгуур тавих.

b)

Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах.

c)

Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үеийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх.

d)

Гадаадад зорчиж буй иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг гэмт хэрэгээс сэрэмжлүүлэх, хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах.

e)

Гадаадад байгаа иргэдэд хууль ёсны эрх, үүрэг, хариуцлагын талаар шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөх.

5.

Судлаачид Монгол улсыг олон улсын харилцааны улс оролцогчийн хувьд "бага улс" гэсэн статуст хамааруулдаг. Тэгвэл уг статусыг хамааралгүй өгөгдлийг олно уу?

a)

Дэлхийн түвшинд нөлөө багатай, хүн ам цөөн.

b)

Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог.

c)

Далайд гарцгүй, эх газрын байрлалтай.

d)

Түүхий эд, эрчим хүчний бараа бүтээгдэхүүн нь хоёр хөршөөс хамааралтай.

e)

Улс төрийн тогтвортой байдал бүрэн хангагдсан.

6.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал баримт бичгийн /6 дугаар зүйлээс/ гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогоос үл тохирох өгөгдлийг олно уу?

a)

Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үеийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх.

b)

Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах.

c)

Гадаад улсад суугаа өөрийн иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд хамтран ажиллахаар тодорхой шалгуур тавих.

d)

Гадаадад зорчиж буй иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг гэмт хэрэгээс сэрэмжлүүлэх, хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах.

e)

Гадаадад байгаа иргэдэд хууль ёсны эрх, үүрэг, хариуцлагын талаар шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгөх.

7.

ОХУ нь 17 сая ам дөрвөлжин км газар нутагтай, 144 сая хүн амтай, ДНБ-ны хэмжээ нь 1.2 тэрбум доллар, ГХО-ны хэмжээ нь 33 сая доллар байдаг гэсэн шалгуураар олон улсын харилцаанд улс оролцогчийг аль ангилалд хамруулах вэ?

a)

Хөгжингүй улс

b)

Дунд хөгжилтэй улс

c)

Их гүрэн

d)

Бага улс

e)

Дундаж улс

8.

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилготой НҮБ-д одоогийн байдлаар хэдэн улс гишүүнээр элсэн орсон байна вэ?

a)

51

b)

193

c)

53

d)

192

e)

210

9.

АСЕМ (Asia-Europe meeting)-ийн анхны дээд хэмжээний уулзалт хэзээ, хаана зохион байгуулагдсан бэ?

a)

1996 онд Герман

b)

2006 онд Финлянд

c)

2010 онд БНХАУ-д

d)

1996 онд Тайландад

e)

1990 онд Японд

10.

Монгол улс гадаад харилцаа, хамтын ажиллагаанд нөөц бололцоогоо аль болох бүрэн дайчлан зохион байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэг дахь оролцооны ямар зарчим бэ?

a)

Сайн хөршийн

b)

Тэнцвэртэй байж

c)

Олон тулгуурт байж

d)

Үндсэн эрх ашигт нийцсэн байж

e)

Прагматик байж

11.

Монгол улсын улсын стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн болон бусад сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн бодлого олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны ямар зарчим бэ?

a)

Олон тулгуурт байх

b)

Прагматик байх

c)

Тэнцвэртэй байх

d)

Үндсэн эрх ашигт нийцсэн байх

e)

Сайн хөршийн

12.

Де-факто гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

a)

Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр

b)

Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

c)

Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

d)

Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

e)

Ёс зүйн ойлголтоор тухайн улсын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр

13.

Де-юре гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

a)

Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр

b)

Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

c)

Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

d)

Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг түр хугацаанд хүлээн зөвшөөрсөн хэлбэр

e)

Соёл урлагийн ойлголтоор тухайн улсын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр

14.

Геополитикийн хүрээнд олон улсын тогтолцоонд аюулгүй байдлыг хангах өндөр хүчин чадалтай байдаг улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?

a)

Бага улс

b)

Их гүрэн

c)

Дунд улс

d)

Хөрш орон

e)

Хаант улс

15.

Өөрийн ойрын хүрээлэндээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөө үзүүлдэг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?

a)

Хөрш орон

b)

Их гүрэн

c)

Бага улс

d)

Дунд улс

e)

Хаант улс

16.

Монголын гавьяат тамирчин М. Бундмаа Хонконгийн жудогийн багийн урилгаар жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж өндер амжилт гаргажээ. Бундмаа гавьяат олон улсын харилцаанд хэрхэн оролцож байна вэ?

a)

Урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

b)

Шашны чиглэлээр эзэмсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

c)

Төрийн бус байгууллагын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

d)

Спортын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

e)

Хүний эрх ашгийн үндсэн дээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

17.

НҮБ-ын энх тайвны элч, охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай интернэтэд блог хөтөлж, боловсролын тэгш хүртээмжийн талаар үнэн зөв мэдээлэл түгээжээ. Малала охин олон улсын харилцаанд хэрхэн оролцсон байна вэ?

a)

Урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

b)

Боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр үнэн зөв мэдээлэл дамжуулж шуудар бус үйл ажиллагаанд нөлөөлсөн

c)

Шашны чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

d)

Төрийн бус байгууллагын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн

e)

Хувийн эрх ашгийн үүднээс үнэн зөв мэдээлэл дамжуулж шуудар бус үйл ажиллагааг илчилсэн.

18.

Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны прагматик зарчмын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.

a)

Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах

b)

Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах

c)

Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах

d)

Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

e)

Үндсэн ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх

19.

Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны олон тулгуурт зарчмыг сонгоно уу

a)

Үндсэн ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх

b)

Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах

c)

Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах

d)

Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

e)

Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах

20.

Олон улсын харилцаанд оролцогч үйл ажиллагааны чиглэлүүдэд хамаарахгүйг олно уу.

a)

Эдийн засаг, худалдаа

b)

Байгаль орчин

c)

Улс төр, эрх зүй

d)

Шинжлэх ухаан

e)

Хүмүүнлэгийн

21.

НҮБ-ын үндсэн зорилтуудыг нэрлэхдээ нийгэмд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Гадаад худалдааг хөгжүүлэх, ашиг олох

b)

Дэлхийн дахинд энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах

c)

Үндэстэн улс орнуудын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх

d)

Хүний эрх, үнэ цэнэ, эрх чөлөө зөрчих явдалтай тэмцэх

e)

Бичиг үсэг үл мэдэх, өвчин эмгэг, өлсгөлөн ядуурлыг даван туулахад туслах

22.

Монгол улс гадаад бодлогынхоо хүрээнд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан оныг тодорхойл.

a)

1914 он

b)

1992 он

c)

1916 он

d)

2000 он

e)

2011 он

23.

Монгол улсын гадаад бодлогын энэ тэргүүний зорилтыг олно уу.

a)

Посткоммунист орнуудтай харилцах

b)

Дэлхийн бүх орнуудтай харилцаж хамтын ажиллагаа өрнүүлэх

c)

Ази номхон далайн улс орнуудтай харилцах

d)

АНУ ба өрнийн хөгжингүй орнуудтай харилцах

e)

ОХУ, БНХАУ-тай найрсаг, сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэх

24.

Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий НҮБ-ийн төрөлжсөн байгууллагыг нэрлэ.

a)

ЮНИСЕФ

b)

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

c)

ЮНЕСКО

d)

Хөгжлийн хөтөлбөр

e)

ЮНИДО

25.

Олон улсын харилцаанд улс бус оролцогчид хамаарахгүй ойлголтыг ол.

a)

Буддын шашны төвүүд

b)

Coca cola компани

c)

Тусгаар тогтносон улсууд

d)

Amnesty International

e)

Далай лам

26.

Цэгийн оронд тохирох хариуг сонго. Олон улсын эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэрийг ...................... гэнэ.

a)

Императив

b)

Де-юре

c)

Де-факто

d)

Диспозитив

e)

Дипломат

27.

Олон улсын харилцаанд улс бус оролцогчид аль нь хамаарах вэ?

a)

Бүрэн эрхт улс

b)

Бага улс

c)

Их гүрэн

d)

Дунд улс

e)

ВВС агентлаг

28.

Нэгдсэн Үндэстний Байгууллагыг бий болгох санаа хэзээнээс эхэлсэн бэ?

a)

Сирусийн бий болж боолуудыг чөлөөлсөн үеэс

b)

Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүний эрх, эрх чөлөөг хангах дээдлэхийн тулд

c)

“Магна Харта” хэмээх тунхаг бичгийг баталгаажуулснаар

d)

Хүйтэн дайны төсгөл үеэс

e)

1939-1945 онууд үед болсон дэлхийн II дайны үеийн хүнд бэрх өдрүүдэд

29.

Дараах өгөгдлөөс хоёр хөрштэйгээ харилцах зарчмуудыг олоорой. Өгөгдөл: 1-сайн хөршийн, 2-тэнцвэртэй найрсаг, 3-стратегийн түншлэл, 4-хамтын ажиллагааны, 5-олон тулгуурт, 6-улс төрийн.

a)

1,2,3,4,5

b)

1,2,3,4,6

c)

2,3,4,5,6

d)

1,2,4,5,6

e)

1,2,3,5,6

30.

Олон улсын харилцаанд улс бус оролцогчдод аль нь хамаарах вэ?

a)

Их гүрэн

b)

Бага улс

c)

НҮБ

d)

Дунд улс

e)

Бүрэн эрхт улс

31.

Дараах өгөгдлөөс хоёр хөрштэйгээ харилцах чиглэлүүдийг олоорой. Өгөгдөл: 1-улс төрийн, 2-эдийн засгийн, 3-соёлын, 4-боловсролын, 5-хамтын ажиллагааны, 6-хүмүүнлэгийн.

a)

2,3,4,5,6

b)

1,2,3,4,5

c)

1,2,3,4,6

d)

1,2,4,5,6

e)

1,2,5,3,6