NEW
Font size
S
M
L
XL
Worksheets12 жишиг даалгавар-E хувилбар
Total questions: 32
Worksheet time: 16mins
Name
Class
Date
1.
................... хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Цэгийн оронд нөхөж гүйцээнэ үү.
a)
Нөхөрлөл
b)
Хоршоо
c)
Компани
d)
Корпораци
2.
................... нь төрөөс тогтоосон заавал биелүүлэх хэм хэмжээний цогц юм. Цэгийн оронд нөхөж гүйцээнэ үү.
a)
Иргэний эрх
b)
Иргэний үүрэг
c)
Иргэн
d)
Хууль
3.
Ямар шалгуурт үндэслэн соёлын хэлбэрийг ардын,нийтийн, элитийн гэх мэтээр ангилдаг вэ?
a)
Хамрах хүрээгээр нь
b)
Хэрэглэгчдийн тоогоор нь
c)
Нөлөөллөөр нь
d)
Соёлын үнэлэмжээр нь
4.
Иргэн А нь 2017 онд өөрийн хэрэгцээндээ анх удаа орон сууц худалдан авсан байна. Тэрээр сар бүр цалингаасаа ХАОАТ төлж байсан бол хуулийн дагуу татварын ямар эрх эдлэх вэ?
a)
Татварын дэмжлэг
b)
Татварын урамшуулал
c)
Татварын алданги
d)
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
5.
Мэдээлэл цуглуулах үйл явц нь тоогоор илэрхийлэгдэж, математик статистикийн аргуудаар шинжилгээ хийн, таамаглалыг батлахад анхаарлаа хандуулдаг судалгааны арга аль нь вэ?
a)
Нийгмийн судалгаа
b)
Тоон судалгаа
c)
Чанарын судалгаа
d)
Ярилцлагын арга
6.
Төрийн албаны дарга нарт машин худалдаж авчээ. Энэ нь аль өгөгдөлд хамаарах жишээ вэ?
a)
Төрийн зардал
b)
Хөрөнгө оруулалтын зардал
c)
Хэрэглээний зардал
d)
Цэвэр экспорт
7.
Зөв бодомжийг олоорой.
a)
Улсын их хурал бол гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага
b)
Засгийн газар бол хуулийг хэрэгжүүлэх үндсэн дээр заавал биелэх эрх зүйн акт гаргадаг.
c)
Ерөнхийлөгчийн засаглалтай улсад Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд байна.
d)
Монгол улс Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай орон.
8.
Улсын их хурлын 2016 оны сонгуульд манай маш олон залуус санал өгөөгүй, тэднийг хэн ч зэмлэж, хариуцлага тооцоогүй. Гэхдээ тэд санал бол эрх мэдэл гэдгийг хожим ойлгожээ. Энэхүү өгөгдөл нь ардчилсан сонгуулийн аль зарчимыг илэрхийлж байна вэ ?
a)
Саналаа нууцаар зарчим
b)
Сонгуульд тэгш оролцох зарчим
c)
Бүх нийтээр сонгох зарчим
d)
Чөлөөтэй сонгох зарчим
9.
Төрийн мөнгө, зээлийн бодлогын арга хэрэгсэлд хамаарах өгөгдлийг олно уу.
a)
Хүүгийн бодлого явуулах.
b)
Арилжааны банкны зайлшгүй нөөцийн хэмжээг тогтоох.
c)
Арилжааны бичгийг худалдах, худалдан авах.
d)
Дээрх бүгд хамаарна.
10.
Тогтвортой хөгжлийн үзүүлэлтэд үл хамаарахыг олно уу.
a)
Байгаль орчин
b)
Эдийн засаг
c)
Нийгэм, соёл
d)
Тийм зүйл алга
11.
2016 онд Монгол улсад ардчилалын хөгжлийн судалгаа хийжээ. Тус судалгаагаар 1,5 гэсэн үзүүлэлтээр Монгол улс аль ангилалд багтсан бэ ?
a)
Хагас чөлөөт
b)
Чөлөөт буюу эрх чөлөөтэй
c)
Заримдаг ардчилал
d)
Авторитар
12.
Арьс өнгө, нас, хүйс, үндэс угсааны байдлаар нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг, хариуцлагыг нь адил тэгш эдлүүлэх, иргэд ашиг сонирхолоо илэрхийлсэн эвсэл холбоо, сонирхолын бүлэг байгуулах зэрэг нь иргэний нийгмийг төлөвшүүлэх төрийн бодлогын аль хүрээ вэ ?
a)
Эдийн засгийн хүрээ
b)
Нийгмийн хүрээ
c)
Оюун санааны хүрээ
d)
Улс төрийн хүрээ
13.
Манай улсын хувьд хэдий үеийг хүртэл олон улсын харилцааны Де-факто хэлбэрээр хүлээн зөвшөөрөгдсөн оролцогч байсан бэ?
a)
1921 он хүртэл
b)
1924 оныг хүртэл
c)
1961 оныг хүртэл
d)
1991 оныг хүртэл
14.
.“Гуравдагч хөрш”-ийн бодлогыг боловсруулж баримтлах шалтгаануудыг тоочихдоо илүү зүйл дурдсан бол түүнийг олно уу.
a)
Хоёр хөрштэй хиллэдэг
b)
Жижиг, сул эдийн засагтай
c)
Бидний олонх нь Буддын шашин шүтдэг
d)
Олон улсын аливаа харилцаанд далайцтай оролцох боломж бага
15.
Дөнгөж төрсөн нярай хүүхдийг эрхлүүлэхдээ томчууд ялгаатай үг аялгыг хэрэглэж байгаа нь судлаачдад ажиглагдсан байна. Үүний шалтгаан нөхцөл аль нь вэ?
a)
Нийгмийн гарал буюу эцэг эхийн язгуур угсаа
b)
Тухайн ард түмний хүүхдэд хандах байдал буюу уламжлал, заншил
c)
Эдийн засгийн нөхцөл буюу гэр бүлийн хөрөнгө чинээний байдал
d)
Хүүхдийн хүйс буюу хүү, охин эсэх
16.
Т нь 16 настай. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, мөнгөө хуримтлуулдаг. Т хуримтлуулсан мөнгөө захиран зарцуулах эрх зүйн үндэс байгаа юу?
a)
Байгаа. Хиймэгц биелэх, ахуйн чанартай хэлцэлүүд.
b)
Байхгүй. Захиран зарцуулах эрхгүй.
c)
Боломжгүй. Эрх зүйн үндэслэлгүй.
d)
Эцэг эх, асран хамгаалагч түүний нэрийн өмнөөс захиран зарцуулна
17.
Эрх зүйд захирагдах ёс хэрхэн бүрэлдэн тогтдог вэ?
a)
Үндсэн хууль бүхий эрх зүйт төр тэгш үйлчилдэг
b)
Шударга үр нөлөө бүхий хүний эрхийг дээдэлсэн
c)
Хууль, дүрэм, журам хүн бүрд үйлчилдэг
d)
Зөвхөн А ба В
18.
Компани бусдаас нэмэлт мөнгө олж авахын тулд бонд буюу өрийн бичгийг гаргаж болно. Мөнгө босгох энэ аргыг хэрэглэх эрхтэй субъектэд хамааралгүйг олно уу?
a)
Орон нутгийн засаг захиргаа
b)
Банк
c)
Засгийн газар
d)
Хувь хүн
19.
Сангийн яам бүрэн эрхийнхээ хүрээнд бие даан хэрэгжүүлдэг макро эдийн засгийн бодлогын арга хэмжээнүүдэд аль нь хамаарах вэ?
a)
Төсвийн орлого зарлагыг өөрчлөх
b)
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бууруулах
c)
Гүйлгээнд байх ёстой мөнгөний тоо хэмжээг өсгөх
d)
Зээлийн хүүг бууруулах
20.
Улс төрийн нам нь засгийн эрхийн төлөө эрмэлзэж, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, тодорхой зохион байгуулалтай улс төрийн институт юм. Улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүрэгт хамааралгүйг олно уу?
a)
Нийгэм дэх олон бүлгийн сонирхлыг илрүүлэн гаргах
b)
Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх
c)
Улс төрчдийг бэлтгэж, чадавхжуулан нэр дэвшүүлэх
d)
Дотоод ардчиллыг хангах, иргэдийн оролцоог хангах
21.
.............................гэдэг нь баялаг нэр хүнд эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэгийг хэлнэ.
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн давхраа
22.
Иргэний эрхтэй эсэхээр ялгагддаг, нэг нь нөгөөгийнхөө өмч нь болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжоор хомс, эртний грек, ром, өмнөд америк, хх зууны германы нацист, ЗХУ-ын коммунист хорих лагерьт байсан давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
Каст
b)
Боолчлол
c)
Язгуур
d)
Анги
23.
Гэр бүл, гэрлэлтийн харилцаа өөрчлөгдөж, гэрлэлтийн нас хойшилж, ганц бие амьдрахыг илүүд үзэх болсон бөгөөд гэр бүлийн үнэт зүйлс нийтлэг зарчим гэхээс хувь хүний сонирхлыг тэргүүнд тавих хандлага өсөж байгаа нь аль нийгмийн шинж вэ?
a)
Орчин үеийн буюу аж үйлдвэржилтийн дараах нийгэм
b)
Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгэм
c)
Аж үйлдвэржсэн нийгэм
d)
Уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгэм
24.
Олон нийтийн газар бие зассан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд ямар төрлийн шийтгэл оногдуулах вэ?
a)
Торгох
b)
Тусгайлан олгосон эрхийг хасах
c)
Баривчлах
d)
Түр саатуулах
25.
Улс орнуудын чадавх газар нутгийн хэмжээ, байгалийн баялаг, хүн амын тоо, эдийн засгийн хөгжил, технологи аж үйлдвэрийн чадавхи, хүчтэй засаглалаар тодорхойлогддог. Ийм улс орнууд олон улсын харилцаанд ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?
a)
Улс өөрийн үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхдээ өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл гэх зэрэг бүх арга хэрэгслээ тэнцвэртэй хоршуулах чадвар
b)
Их гүрнүүд цэрэг, эдийн засгийн хүч чадавхдаа тулгуурлан хүчээр түрий барих бодлого хэрэгжүүлэх
c)
Албадлага урамшууллаар бус харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар
d)
Олон улсын харилцаанд оролцогч улс орнууд өөрийн хүч чадавхаас хамаарч хатуу, зөөлөн хүчний бодлого стратегийг сонгодог
26.
Үндсэн хуулийн зөв заалтыг тэмдэглэнэ үү.
a)
Засгийн газар бол төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага мөн
b)
Засгийн газар бол төрийн эрх барих дээд байгууллага мөн
c)
Засгийн газар бол төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгч мөн
d)
Засгийн газар бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага мөн
27.
Үндсэн хуулийн зөв заалтыг тэмдэглэнэ үү.
a)
Ерөнхийлөгч бол төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага мөн
b)
Ерөнхийлөгч бол төрийн эрх барих дээд байгууллага мөн
c)
Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгч мөн
d)
Ерөнхийлөгч бол шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага мөн
28.
Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэний үндсэн үүрэгт хамаарагдах өгөгдлийг тэмдэглэнэ үү.
a)
Хүний нэр төрийг хүндэтгэх
b)
Байгаль орчноо хамгаалах
c)
Эрүүл мэндээ хамгаалах
d)
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
29.
Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэний журамт үүрэгт хамаарагдах өгөгдлийг тэмдэглэнэ үү.
a)
Хүний нэр төрийг хүндэтгэх
b)
Байгаль орчноо хамгаалах
c)
Эх орноо хамгаалах
d)
Хууль биелүүлэх
30.
Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд үл хамаарах нь аль нь вэ?
a)
Нэр хүнд
b)
Эд баялаг
c)
Гэрлэлт
d)
Эрх мэдэл
31.
Нийгмийн тэгш бус байдал гэдэг нь ... эдгээрийн адил бус боломж бүхий байдал юм.
a)
Эд хөрөнгийн, эрх мэдлийн, нэр хүндийн
b)
Эд хөрөнгийн, шашин шүтлэгийн, яс үндэсний
c)
Эрх мэдлийн, зэрэг зиндааны, авьяас чадварын
d)
Овсгоо самбааны, эрдэм чадварын, эрх мэдлийн
32.
Хувь хүний давхраажилтын байр суурийг тодорхойлох субьектив хэмжүүр нь аль нь вэ?
a)
Тухайн хүний сард олж буй орлогын хэмжээ
b)
Тухайн хүний хүмүүжил төлөвшлийн байдал
c)
Эзэмшсэн боловсрол мэдлэг
d)
Тухайн хүн өөрийгөө ямар давхрагад хамрахыг дүгнэх үнэлгээ
Reset
