wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Зорилгын хүч 6

Total questions: 34

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

..... гэдэг нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор илэрхийлэгдэнэ.

a)

Байр суурь

b)

Нийгмийн бүтэц

c)

Нийгэм

d)

Үүрэг

e)

Үүргийн зөрчил

2.

Тухайн байр суурь бүхий хүн юу хийх нь зөвшөөрөгдөж байгааг ....... илэрхийлнэ.

a)

Байр суурь

b)

Үүрэг

c)

Үүргийн зөрчил

d)

Харилцаа

e)

Эрх

3.

Социологийн сонгодог үеийн төлөөлөгчдөөс илүүцийг ол.

a)

М.Вебер

b)

Э.Дюркгейм

c)

К.Маркс

d)

Р.Миллс

e)

О.Конт

4.

Социологийн сонгодог үеийн төлөөлөгчид аль нь хамаарах вэ?

a)

М.Вебер

b)

Р.Мертон

c)

Ж.Г.Мид

d)

Р.Миллс

e)

Т.Парсонс

5.

Дахин нийгэмшилтийн жишээг олно уу.

a)

Сэтгэцийн эмнэлэгт хэвтэх

b)

Шоронд хоригдох

c)

Сургуульд орох

d)

Сэтгэл зүйчтэй уулзах

e)

А ба В

6.

Урьд тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг юу гэх вэ?

a)

Нийгэмшилт

b)

Дахин нийгэмшилт

c)

Төлөвшил

d)

Хүмүүжил

e)

Боловсрол

7.

Тоон судалгаанд хамааралгүй өгөгдлийг олно уу?

a)

Таамаглалыг шалгахаар зорино

b)

Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ

c)

Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг судлана.

d)

Стандарчлагдсан загварын дагуу дүнг нэгтгэн бичнэ

e)

Мэдээдлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэнэ.

8.

Чанарын судалгаанд хамааралгүй өгөгдлийг олно уу.

a)

Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй

b)

Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулах зорилготой

c)

Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.

d)

Судлагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна.

e)

Мэдээлэл цуглуулах үйл явц нь харилцан адилгүй байна.

9.

Өнөөдөр хэр Зүүн Өмнөд Африкийн Бушмен, Австралийн уугуул иргэд нийгмийн аль хэв маягаар амьдарч байгаа вэ?

a)

Ан агнуурын нийгэм

b)

Цэцэрлэг аж ахуйн нийгэм

c)

Газар тариалангийн нийгэм

d)

Аж үйлдвэржсэн нийгэм

e)

Орчин үеийн нийгэм

10.

Олон төрлийн овгуудаас тогтох нийгэм аль нь вэ?

a)

Ан агнуурын нийгэм

b)

Цэцэрлэг аж ахуйн нийгэм

c)

Газар тариалангийн нийгэм

d)

Аж үйлдвэржсэн нийгэм

e)

Орчин үеийн нийгэм

11.

Монголын XII-XIV зууны нийгэмд дээд давхраанд ямар хүмүүс багтаж байсан бэ?

a)

Чингис хааны алтан ураг

b)

Талын язгууртнууд

c)

Тэргүүн бөө нар

d)

А ба В

e)

А,В,С

12.

Манжийн эрхшээлийн үед нийгмийн дээд хэсэгт ямар хүмүүс багтаж байсан бэ?

a)

Хошууны ноёд

b)

Тайж

c)

Лам нар

d)

А ба В

e)

А,В, С

13.

2 ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Бэлгэ тэмдэг

b)

Бэлгэдэг

c)

Харилцан үйлчлэл

d)

Харилцан үйлдэл

e)

үйлдэл

14.

Үндэс угсаа, хэл, соёл, түүх, зан заншил, газар нутаг, шашин зэргээрээ ижил төстэй нийгмийн нийтэлгийг юу гэх вэ?

a)

Үндэстэн

b)

Угсаатан

c)

Аймаг

d)

Ястан

e)

Овог

15.

Нийгэм, эдийн засгийн байр суурийг тодорхойлох обьектив хэмжүүрийг сонгоно уу?

a)

Баялаг, эрх мэдэл, нэр хүнд

b)

Төрөлх ба олдмол байр суурь

c)

Боолчлол, язгуур, каст, анги

d)

Дээд, дунд, доод анги

e)

Боловсрол, орлого, ажил эрхлэлт

16.

Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Modernization

b)

Evolution

c)

Хувьсгал

d)

Ухралт

e)

Шинэтгэл

17.

Соёлын үйлдвэрлэл хэмээх ойлголт хэзээнээс бий болсон бэ?

a)

1970аад оны үе

b)

1980аад оны үе

c)

1990-ээд оны үе

d)

1990-ээд оны төгсгөл

e)

2000 оны эхэн

18.

Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж, оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадвар гэдэг нь

a)

Соёлын адилсал

b)

Соёлын эрх чөлөө

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын даяаршил

e)

Нэгдмэл соёл

19.

Долоовор хуруу, дунд хуруу хоёрыг босгон үзүүлэх V тэмдгийг англичууд бүдүүлэг доромжлол гэж үздэг байсан бол дэлхийн 2 дугаар дайны үед У.Черчилль үүнийг ялалтын тэмдэг болгон үзүүлжээ. Энэ нь соёлыг бүрдүүлэгч аль элементэд хамаарах вэ?

a)

Бэлгэ тэмдэг

b)

Хэл

c)

Үнэлэмж

d)

Хэм хэмжээ

e)

Мэдлэг

20.

Аль нь зохиомол хэлэнд багтахгүй вэ?

a)

Математикийн хэл

b)

Соёл судлалын хэл

c)

Археологийн хэл

d)

Англи хэл

e)

Философийн хэл

21.

Соёлын даяаршил хэмээх ойлголт хэзээ бий болсон бэ?

a)

1970аад оны үе

b)

1980аад оны төгсгөл

c)

1990ээд оны үе

d)

1990ээд оны төгсгөл

e)

2000 оны эхэн

22.

Тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг .. гэнэ

a)

Соёлын адилсал

b)

Соёлын эрх чөлөө

c)

Соёлын дархлаа

d)

Соёлын даяаршил

e)

Нэгдмэл соёл

23.

Соёл бол сэтгэлгээний илэрхийлэл, мэдээллийг бүтээгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл болж байдаг утгаараа ..... мөн.

a)

Бэлгэ тэмдэг

b)

Хэл

c)

Үнэлэмж

d)

Хэм хэмжээ

e)

Мэдлэг

24.

Ямар хэл нь гарал үүсэл, үүргийн хувьд төрөлх хэлтэй харьцуулбал 2догч шинжтэй вэ?

a)

Төрөлх хэл

b)

Зохиомол хэл

c)

Монгол хэл

d)

Англи хэл

e)

Хятад хэл

25.

Бид хараат байдлаас гарч, эрх чөлөөг оллоо гэхэд юу хийхээ мэддэг байх нь хамгийн чухал, эрх чөлөөтэй байх эсэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална гэж хэн хэлсэн бэ?

a)

Жон Локк

b)

Дж Кэмбелл

c)

Э.Фромм

d)

Ж.Отгонбаяр

e)

Баатархүү

26.

Даяаршлын эрсдэлтэй талыг сонгоно уу?

a)

Бусад соёлын үнэлэмж нэвтэрхээс зайлсхийх

b)

Соёлын ойртон нягтрах үйл явцыг шүүмжлэх

c)

Өөрийн соёлын зарим үнэт зүйл, амьдралын уламжлалт хэв маягаас татгалзах

d)

Үндэсний соёлын өвөрмөц шинжээ хадгалах

e)

Үндэсний онцлогийг алдахгүй байх

27.

Соёлын цочирдол хэдэн удаа давтагдах вэ?

a)

Нэг удаа

b)

Нэг удаа биш

c)

Хэд хэдэн удаа

d)

1 эсвэл 2 удаа

e)

Насан туршдаа

28.

Хүнд төрөлхөөс заяасан 3 эрх байна. Энэ нь амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрх гэж хэн хэлсэн бэ?

a)

Жон Локк

b)

Дж. Кэмпбелл

c)

Э.Фромм

d)

Ж.Отгонбаяр

e)

Б.Баатархүү

29.

Соёлын даяаршлын үед хэрхэн хамгаалах бодлого явуулах вэ?

a)

Үндэсний соёлын өвөрмөц шинжээ хадгалах

b)

Үндэсний онцлогийг алдахүй байх

c)

Олон улсын соёлд суралцах

d)

А ба В

e)

А ба С

30.

Харийн соёлд дасан зохицох хэдэн үе шат байдаг вэ?

a)

3

b)

5

c)

7

d)

9

e)

11

31.

Ойлголтын төрлүүдийг агуулгаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Хоосон ба хоосон биш

b)

Тодорхой ба хийсвэр

c)

Нэгж ба ерөнхий

d)

Хоосон ба тодорхой

e)

Хоосон ба ерөнхий

32.

Ойлголтын төрлүүдийг багтаамжаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Хоосон ба хоосон биш

b)

Тодорхой ба хийсвэр

c)

Нэгж ба ерөнхий

d)

Хоосон ба тодорхой

e)

Хоосон ба ерөнхий

33.

Улаанбаатар хот, Монгол улсын нийслэл ямар харилцаатай ойлголт вэ?

a)

Хагас тохиролцох

b)

Захирах захирагдах

c)

Зөрчилт

d)

Адилсах

e)

Эсрэг

34.

Нийгмийн ШУ, улс төрийн ШУ ямар харилцаатай ойлголт вэ?

a)

Хагас тохиролцох

b)

Захирах захирагдах

c)

Зөрчилт

d)

Адилсах

e)

Эсрэг