wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

12 жишиг даалгавар-C хувилбар

Total questions: 32

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.
Лангуугаар худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулсан тохиолдолд татварыг ямар аргачлалаар оногдуулж авах ёстой вэ?
a)
Патентаар татвар оногдуулах
b)
Жишгээр татвар оногдуулах
c)
Орлогоор татвар оногдуулах
d)
Бүртгэлээр татвар оногдуулах
2.
.................... нь тухайн улсын хуулиар иргэддээ тогтоож өгсөн эрх, эрх чөлөө юм. Цэгийн оронд нөхөж гүйцээнэ үү.
a)
Иргэний эрх
b)
Иргэний үүрэг
c)
Иргэн
d)
Хууль
3.
Давхраажилтын ялгаанд ажил мэргэжлийн ялгааг чухалчлан үзсэн социологич аль нь вэ?
a)
К. Маркс
b)
М. Вебер
c)
Э. Дюркгейм
d)
Б. Барбер
4.
Хүний нийгэмшилд хувь хүн өөрөө чухал болохыг онцолдог эрдэмтэн хэн бэ?
a)
Г. Колберг
b)
З. Фрейд
c)
Ж. Пиаже
d)
Ж. Мид
5.
Одоогоос гурван мянга шахуу жилийн өмнө үүсэхдээ бүхийл үнэт зүйлийг эргэлзээнд оруулж, асуудлыг асуудлаас тайлбарлаж эхэлсэн мэдлэгийн төрөлд аль нь хамаарах вэ?
a)
Шинжлэх ухаан
b)
Шашин
c)
Шид домог
d)
Философи
6.
Аль нь соёлын бүрэлдэхүүн хэсэгт хамаарахгүй вэ?
a)
Итгэл үнэмшил
b)
Бэлгэдэл
c)
Зүүд
d)
Зан заншил
7.
Нийгэм-соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг оюун санааны орчин. Төрсөн нутаг биш, соёлын дурсгалт зүйлс биш, харин улс үндэстэн, хүмүүсийн хамтын мэдрэмж, үнэлэмжийг юу гэх вэ?
a)
Соёлын орон зай
b)
Соёлын цочирдол
c)
Соёлын нэгдэл
d)
Соёлын нэвчилт
8.
Соёлыг хүний мөн чанарын илэрхийлэл мөн болох талаас нь тайлбарладаг. Соёлын утга санаа нь хүний гэх зүйлийг амьтны гэх зүйлээс ялгах хязгаар болж өгдөг гэдгийг энэ хандлагад онцлон үздэг нь ямар хандлага вэ?
a)
Философийн хандлага
b)
Социологийн хандлага
c)
Антропологийн хандлага
d)
Түүхэн хандлага
9.
Иргэн А нь 2017 онд өөрийн хэрэгцээндээ анх удаа орон сууц худалдан авсан байна. Тэрээр сар бүр цалингаасаа ХАОАТ төлж байсан бол хуулийн дагуу татварын ямар эрх эдлэх вэ?
a)
Татварын дэмжлэг
b)
Татварын урамшуулал
c)
Татварын алданги
d)
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
10.
ЕБС-ийн багш нарыг зөөврийн компьютерээр хангажээ. Энэ нь аль өгөгдөлд хамаарах жишээ вэ?
a)
Гадаадын хэрэглэгчийн зардал
b)
Өрх гэрийн хэрэглээний зардал
c)
Компанийн зардал
d)
Улсын зардал
11.
Шударгаар өрсөлдөх нөхцөлийг хангасан зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх, түүнд нийцсэн төлөвлөлт, зохион байгуултын уян хатан арга хэмжээ хэрэгжих таатай орчин бүрдүүлэх нь иргэний нийгмийн аль хүрээнд илрэх шинж вэ ?
a)
Улс төрийн хүрээ
b)
Эдийн засгийн хүрээ
c)
Оюун санааны хүрээ
d)
Нийгмийн хүрээ
12.
Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, үнэт цаас гаргах, бүртгүүлэх үйл ажиллагаа нь үнэт цаасны зах зээлийн аль үйл ажиллагаа вэ ?
a)
Үнэт цаас гаргах
b)
Үнэт цаас байршуулах
c)
Үнэт цаас арилжих
d)
Үнэт цаас худалдах
13.
Мөнгө зээлийн “ Зөөлөн бодлого ”-д хамаарахыг олоорой.
a)
Зээлийн хүүг бууруулах.
b)
Зээлийн хэмжээг нэмэгдүүлэх.
c)
Зээлийн хэмжээг багасгах.
d)
Зөвхөн A ба B
14.
Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтэд хамаарах өгөгдөл аль вэ ?
a)
Аж үйлдвэржилт
b)
Тогтвортой өсөлт бий болсон.
c)
Амьжиргаа дээшилсэн.
d)
Бүгд хамаарна.
15.
Монгол улсын төрийн хэлбэр гэсэн ойлголтод аль нь хамаарах вэ ?
a)
Монгол улс парламентын бүгд найрамдах засаглалтай улс мөн
b)
Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс мөн.
c)
Монгол улс ардчилсан төрийн дэглэмтэй улс мөн.
d)
Бүгд хамаарна
16.
Манай улсын хувьд хэдий үеийг хүртэл олон улсын харилцааны Де-факто хэлбэрээр хүлээн зөвшөөрөгдсөн оролцогч байсан бэ?
a)
1921 он хүртэл
b)
1924 оныг хүртэл
c)
1961 оныг хүртэл
d)
1991 оныг хүртэл
17.
Улс төрийн гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэх хэлбэрүүдээс илүүц дурдсаныг тэмдэглэнэ үү.
a)
Улс орнуудын хооронд гэрээ хэлэлцээр байгуулах
b)
Хилийн албадын хамтарсан уулзалт, хурал зохион байгуулах
c)
Төрийн тэргүүний айлчлал
d)
Хил орчмын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах
18.
Эрх мэдэлтэй ба эрх мэдэлгүй ангиудын хоорондын харилцааг судалж чадвал нийгмийг өөрчлөх, хөгжүүлэх боломжийг тодруулж чадна гэж аль чиглэлд үздэг вэ?
a)
Марксист онол
b)
Бүтэц чиг үүргийн онол
c)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
Шүүмжлэлт онол
19.
Хандлагыг хүний хөгжилд, үйл ажиллагааг хүн бүрийн оролцох бололцоог хангах, үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах зэрэг нь соёлын бодлого ямар хэмжээнд хэрэгжихийг илэрхийлж байна вэ?
a)
Улс үндэстний хэмжээнд
b)
Бүс нутгийн хэмжээнд
c)
Олон улсын хэмжээнд
d)
Улс үндэстний болон бүс нутгийн хэмжээнд
20.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. \Эх сурвалж: Эрүүгийн хууль
a)
Ард түмний бүрэн эрхт байдлын зарчим
b)
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим
c)
Хүний суурь эрх, эрх чөлөө салшгүй, баталгаатай байх зарчим
d)
Тэгш эрхтэй байх зарчим
21.
Иргэн Г СХД-ийн 22-р хороонд газар эзэмших гэрчилгээгээ авчээ. Улмаар хотын захиргаанд тухайн эзэмших газрын хотын ерөнхий төлөвлөлттэй танилцах зорилгоор очиход татгалзжээ. Энэ тохиолдолд иргэн Г –ийн ямар эрх зөрчигдөж байна вэ?
a)
Хүний эрх, эрх чөлөө
b)
Өргөдөл, гомдол гаргах
c)
Амьд явах эрх
d)
Мэдэх эрх
22.
Т нь 16 настай. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, мөнгөө хуримтлуулдаг. Т хуримтлуулсан мөнгөө захиран зарцуулах эрх зүйн үндэс байгаа юу?
a)
Байгаа. Хиймэгц биелэх, ахуйн чанартай хэлцэлүүд
b)
Байхгүй. Захиран зарцуулах эрхгүй.
c)
Боломжгүй. Эрх зүйн үндэслэлгүй.
d)
. Эцэг эх, асран хамгаалагч түүний нэрийн өмнөөс захиран зарцуулна.
23.
Макро эдийн засгийн онолын цаашдын хөгжил болон барууны орнуудын төрийн эдийн засгийн бодлогод маш их нөлөө үзүүлсэн, мөнгө болон банкны агуу онолч, лорд хэн бэ?
a)
Фридрик фон Хайек
b)
Адам Смит
c)
Милтон Фридман
d)
Джон Мейнард Кейнс
24.
2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль 6 сарын 26-нд зохион байгуулагдсан. Монгол Улсын түүхэнд анх удаа ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтыг мөн оны 7 сарын 7-нд зохион байгуулж, түүний үр дүнд ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга 7 сарын 9-нд тангараг өргөжээ. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль сонгуулийн тогтолцооны ямар хэлбэрээр явагддаг вэ?
a)
Харьцангуй олонх
b)
Энгийн олонх
c)
Үнэмлэхүй олонх
d)
Хувь тэнцүүлэх
25.
Сонирхлын бүлэг гэдэг нь хувийн эрх ашгийн төлөө бус, бүлгийн буюу нийтйин ашиг сонирхлыг илэрхийлэх зорилгоор иргэдээс сайн дураар үүсгэн байгуулсан байгууллага, хөдөлгөөн юм. Сонирхлын бүлгийн үйл ажиллагаа нь түүний чиг үүргээр илэрдэг бөгөөд явцуу олон шаардлагыг цэгцлэн, нэгтгэн боловсруулах нь дараах чиг үүрэгт хамаарна.
a)
Артикуляци
b)
Агрегаци
c)
Интеграци
d)
Аномик
26.
Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдан авах замаар байр сууриа өөрчлөх боломжтой давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
Каст
b)
Боолчлол
c)
Язгуур
d)
Нээлттэй хэв маяг
27.
Ихэнх хосууд хуримлахдаа монгол зан үйлээ дагаж байгаа ч өрнөдийн гэрлэх зан үйл аль хэдийн нэвтэрч гэрлэх ёслолыг өөрчилж байгаа нь дараах ойлголтын алинд нь хамаарах вэ?
a)
Нийгмийн хувьсгал
b)
Нийгмийн дэвшил
c)
Нийгмийн шинэчлэл
d)
Нийгмийн шинэтгэл
28.
Газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлган ашигтай шинж чанарыг нь гаргаж хэрэглэх нь дараах ойлголтуудаас алиныг нь илэрхийлж байна вэ?
a)
Газар өмчлөх
b)
Газар эзэмших
c)
Газар ашиглах
d)
Өмчлөх эрх
29.
Монгол улсын түншлэлийн харилцаатай улсуудыг дурьдахдаа илүүц улсыг дурьдсан бол аль нь вэ?
a)
ОХУ, Япон,Энэтхэг
b)
БНСУ, АНУ, Герман,Турк
c)
БНАСАУ, Швед
d)
Канад, Австрали
30.
Цэгийн оронд нөхөж бичнэ үү. Монгол улс АНУ- тай гуравдагч хөршийн хүрээнд .............................харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна.
a)
Стратегийн түншлэл
b)
Өргөн хүрээтэй түншлэл
c)
Иж бүрэн түншлэл
d)
Иж бүрэн стратегийн түншлэл
31.
Өнөө үед олон улсын харилцаанд хэрэглэх боломж нөхцөл нь хумигдсаар байгаа бодлого аль вэ?
a)
Улс өөрийн үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхдээ өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл гэх зэрэг бүх арга хэрэгслээ тэнцвэртэй хоршуулах чадвар
b)
Их гүрнүүд цэрэг, эдийн засгийн хүч чадавхдаа тулгуурлан хүчээр түрий барих бодлого хэрэгжүүлэх
c)
Албадлага урамшууллаар бус харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар
d)
Олон улсын харилцаанд оролцогч улс орнууд өөрийн хүч чадавхаас хамаарч хатуу, зөөлөн хүчний бодлого стратегийг сонгодог
32.
Зөөлөн хүчний бодлогын мөн чанарыг илэрхийлсэн тодорхойлолтыг олно уу.
a)
Улс өөрийн үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхдээ өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл гэх зэрэг бүх арга хэрэгслээ тэнцвэртэй хоршуулах чадвар
b)
Их гүрнүүд цэрэг, эдийн засгийн хүч чадавхдаа тулгуурлан хүчээр түрий барих бодлого хэрэгжүүлэх
c)
Албадлага урамшууллаар бус харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар
d)
Олон улсын харилцаанд оролцогч улс орнууд өөрийн хүч чадавхаас хамаарч хатуу, зөөлөн хүчний бодлого стратегийг сонгодог