Font size
Worksheets8-11 нийгэм нийгмийн харилцаа
Total questions: 39
Worksheet time: 29mins
1.Аль нь нийгмийн тухай өргөн хүрээтэй ойлголт вэ?
а. Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.
б. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ
в. Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чананрыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл
г. Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.
2. “ Нийгмийн бүтэц” гэсэн ойлголт аль нь вэ?
а. Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчид маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.
б. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ
в. хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл
г. Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.
4. Санамсаргүй түүврийн аргыг ашиглан, олон хүн амыг хамруулан судлагдахууны дүр төрхийг тодорхойлох, шалтгаант хамаарлыг тодорхойлох зорилготой бол аль аргыг сонговол оновчтой вэ?
а. Ажиглалтын арга
б. Асуулгын арга
в. Ярилцлагын арга
г. Туршилтын арга
5. Судалгааны сэдэв сонгох, сэдвээс асуултыг нарийвчлах, судлах загвараа боловсруулах үйл ажиллагаа нь судалгааны аль үе вэ?
а.судалгааны эхэн үе
б. Судалгааны бэлтгэл үе
в. судалгааны дараах үе
6.Аль нь тоон судалгааны арга вэ?
а. Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорино
б. Мэдээлэл нь баримт бичиг, ажиглагдсан зан үйл, үг яриа байна
в. Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.
г. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, түүний нотолгоог олж авахад дүн шинжилгээ чиглэнэ
7. Аль нь чанарын судалгааны арга вэ?
а.Таамаглалыг шалгахаар зорино.
б. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна
в. Судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна
г. Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.
8. “ Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн арга буюу обьективаар судлан, онол бүтээх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах\ социологийн \ аль онол вэ?
а. Бүтэц чиг үүргийн онол
б. Марксизм \ шүүмжлэлт онол
в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
г. эдийн засгийн онол
9. “ Нийгмийн бодит байдлыг обьективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлан, бүтээгдсэн мэдлэгт дулдуйдан нийгмийг өөрчлөх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?
а. Бүтэц чиг үүргийн онол
б. Марксизм \ шүүмжлэлт онол
в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
г. эдийн засгийн онол
11. Судлаач нийгмийн тухай үнэн бодит, шинэ зүйлийг илрүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг ... гэнэ.
а. Нийгмийн бүтэц
б. Нийгмийн үйл явц
в. нийгмийн судалгаа
г. Нийгмийн харилцан үйлдэл
13.“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэж хэн хэлсэн бэ?
а. О. Конт
б. В. Занден
в. К. Маркс
г. М. Вебер
1. Нийгмийн тогтолцооны макро бүтцэд бус харин нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй анхаардаг нийгмийг судлах онолын хандлага
аль нь вэ?
А. Бүтэц-чиг үүргийн хандлага
B. Харилцан үйлдлийн хандлага
C. Тогтолцооны хандлага
D.Зөрчилдөөний
E. Шалтгаант чанарын хандлага
2.Нийгмийн байр суурийг илтгэх олдмол статусын жишээ аль нь вэ?
A. Би Булган аймагт төрсөн
B. Миний аав Алаг адуу овогтой
C. Би 11 настай
D. Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй
E. Миний ээж Монгол үндэстэн
3.Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Хамгийн богино хугацаанд үргэлжилж буй нийгмийн хэв маяг аль нь вэ?
A. Аж үйлдвэржсэний дараах нийгэм
B. Ан агнуур, түүврийн нийгэм
C. Аж үйлдвэржсэн нийгэм
D. Хөдөө аж ахуйн нийгэм
E. Тариалан, мал аж ахуйн нийгэм
6.Аль нь нийгмийн судалгааны дедукци арга вэ?
А. Тусгай юмс үзэгдлийг судлаж дүгнэлт гаргах арга
B. Бүхлийг хэсэгт задлан ялгаж салгах арга
C. Хэсгүүдийг нийлүүлж , нэгтгэх арга
D. Ерөнхий дүгнэлтэд үндэслэн, тусгай юмс үзэгдлийг тодорхойлох арга
7.Нийгмийн хуучин байгуулал шинэ байгуулалд эрс шилжилт хийж, чанарын үсрэлтэд хүрэхийг .....................гэнэ.
А. Нийгмийн дэвшил
B. Нийгмийн шинэтгэл
C. Нийгмийн хувьсал
D. Нийгмийн шинэчлэл
9. Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг
..............................гэдэг.
A. Нийгмийн хувьсгал
B.Нийгмийн өөрчлөлт
C. Нийгмийн хөдөлгөөн
D.Нийгмийн шилжилт
E. Нийгмийн хувьсал
10.Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ?
A. Нэр хүнд
B. Эрх мэдэл
C. Ёс суртахуун
D. Боловсрол мэргэжил
E. Эд баялаг
. Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоог социологийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
Нийгмийн нийтлэг
Нийгмийн давхраа
Нийгмийн давхраажилт
Нийгмийн ялгарал
Нийгмийн тэгш бус байдал
. “Капитал” /1867-1894/, “Коммунист намын тунхаг ” /1848/ зэрэг бүтээлдээ нийгмийн ялгарлын асуудлыг авч үзэж, анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа, түүнээс хамааруулан амьдрах нөхцөлөө бүрдүүлэх аргаараа ялгаатай нийгмийн бүлэг юм гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?
. Н.Хартманн
b. М.Вебер
c. К.Маркс
d. Н.Смелзер
e. Л.Козер
. “Орчин үеийн нийгэмд эрх мэдэл тэгш бусаар хуваарилагдсан байдаг нь ноёрхогч болон дагагч гэсэн хоёр ангид хуваагдахад хүргэдэг” гэж аль онол үздэг вэ?
Бүтэц чиг үүргийн онол
Шүүмжлэлт онол
Зөрчилдөөний онол
Бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол
Солилцооны онол
Эдийн засгийн баялаг, орлогын хэмжээ, ажил мэргэжлээрээ ялгаатай байр сууриа өөрчлөх боломжтой нээлттэй давхраажилтын систем аль нь вэ?
Боолчлол
Каст
Язгуур
Анги
Ажилчин анги
1a 2b 3c
1c 2a 3b
1b 2c 3a
1c 2b 3a
1a 2c 3b
Социализмын үеийн сэхээтний ангийг ангилах шалгуурт аль нь хамаарахгүй вэ?
Оюуны хөдөлмөрийн түвшин
Эрх мэдлийн төрөл
Өмчлөлийн хэлбэр
Хэвтээ, босоо чиглэлээр нь
Байршлаар нь
. Монголын нийгмийн Дундын доод давхраанд жижиг, дунд аж ахуйн нэгжийн захирал, их дээд сургуулийн багш, эмч, чинээлэг малчид нар багтдаг болохыг тэмдэглэсэн судлаач хэн бэ?
О.Мөнхбат
Х.Гүндсамбуу
Ц.Уртнасан
Ц.Пүрэв
Б.Энхцэцэг
11. Адилтгах замаар хариуг сонгоно уу? Гемейншафт –Хөдөөний буюу уламжлалт нийгэм Гезеллшафт- …………………..?
Ан агнуурын буюу түүврийн нийгэм
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
Аж үйлдвэржсэн нийгэм
Хотын буюу орчин үеийн нийгэм
Газар тариалангийн нийгэм
. 1a 2b 3c
1c 2a 3b
1b 2c 3a
2b 3a
1a 2c 3b
. Язгуурын давхраажилтын хэв маяг дараах нийгмүүдийн алинд нь зонхилдог вэ?
Орчин үеийн нийгэм
Газар тариалангийн нийгэм
. Аж үйлдвэржсэн нийгэм
Мэдээллийн нийгэм
Ан агнуурын нийгэм
. Нийгмийн давхраажилт дахь байр суурийн шилжих хөдөлгөөнийг төрөлхийн байр сууриа өөрчилж байгаа эсэхээс нь хамаарч хэрхэн ангилдаг вэ?
Босоо, хэвтээ
Өсгөх, уруудах
Хувийн, бүлгийн
Үе хоорондын, үе дотоодын
Олдмол, төрөл
. Хувь хүний нийгэм, эдийн засгийн байр суурьт өөрчлөлт гараагүй бол
..........................гэнэ.
Бүлгийн шилжих хөдөлгөөн
Үеийн хоорондын шилжих хөдөлгөөн
Үе дотоодын шилжих хөдөлгөөн
Хувийн шилжих хөдөлгөөн
Хэвтээ чиглэлийн шилжих хөдөлгөөн
1a 2b 3c 4d 5e
1e 2d 3c 4b 5a
1b 2d 3a 4e 5c
1c 2d 3a 4b 5e
1d 2c 3b 4e 5a
1e 2c 3a 4b 5d
1b 2d 3a 4e 5c
1e 2d 3c 4b 5a
1c 2d 3a 4b 5e
Нийгэмшилтийн явцад хувь хун өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
Нийгэмшилт
Адилсал
Тээгч
Нийгмийн нийтлэг
Бүлэг
Нийгшшилтийн гол агентад аль нь хамаарахгүй вэ?
Гэр бүл
Сургууль
Үе тэнгийнхэн
Хэвлэл мэдээлэл
Сүм хийд
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
Аялдах үйлдэл
Нийгмийн хяналт
Нийгмийн гажуудал
Гэмт хэрэг
Нийгмийн зан үйл
Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчигддөг. Жишээ нь багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?
Нийгмийн үүрэг
Үүргийн шинж
Үүргийн тогтолцоо
Иргэний үүрэг
Үүргийн зөрчил
Хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг үйл ажиллагаа нь хяналтын ямар төрөлд хамаарах вэ?
Албан бус хяналт
Албан хяналт
Хариуцлага
Дүрэм
Эрх зүйн хэм хэмжээ
Нийгмийн институтийн чиг үүргийг судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж үзсэн социологич хэн бэ?
О.Конт
Э.Дюркгейм
М.Вебер
Р.Мертон
Ж.Мид
Зөрчилдөөн гэсэн ойлголтыг хамгийн оновчтой илэрхийлсэнийг сонгоорой.
А. Талуудын ашиг сонирхол, эрх ашгийг хөндсөн санал зөрөлдөөн юм.
. Хүмүүс хоорондын дунд үүссэн асуудал
Өөрт болон бусдад тулгарсан алиаа асуудлууд
Хүчихрийлэл, мөргөлдөөн юм.
Эвлэрүүлэн зуучлагчийн тусламжийг ямар тохиолдолд авах вэ?
Талууд нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй үед
Зөрчил үүссэн үед
Зөрчлийг шийдвэрлэсний дараа
Зөрчил үүсэхээс өмнө
