Font size
S
M
L
XL
WorksheetsЭдийн засаг-10
Total questions: 35
Worksheet time: 18mins
Name
Class
Date
1.
1. Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг ...............гэнэ.
a)
Дотоодын нийт бүтээгдэхүүн
b)
Үндэсний нийт бүтээгдэхүүн
c)
Нэрлэсэн Дотоодын нийт бүтээгдэхүүн
d)
Үндэсний цэвэр орлого
e)
Тохирох өгөгдөл алга
2.
2. ДНБ-ны тодорхойлолтод хамаарах өгөгдлийг олно уу?
a)
Эцсийн бараа, үйлчилгээний өртөг байх
b)
Нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн байх
c)
Тухайн улсын хэмжээгээр буюу газар нутаг дээр үйлдвэрлэсэн байх
d)
а b хариулт зөв
e)
Дээрх бүгд зөв
3.
3. Дараах өгөгдлүүдээс аль нь ДНБ-д хамаарах вэ?
a)
Тухайн жилд үйлдвэрлэсэн боловч борлогдож амжаагүй бүтээгдэхүүний үнэ
b)
Эцсийн хэрэглээнд зориулагдаагүй бараа, үйлчилгээний үнэ
c)
Үйлдвэрлэл ямар нэгэн төлбөр шаарддаггүй бөгөөд зах зээлд борлуулдаггүй бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
d)
Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоогүй шилжих орлогууд гэж нэрлэдэг тэтгэвэр, оюутны цалин, ажилгүйдлийн тэтгэмж
e)
Сүүдрийн эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ.
4.
4. Дараах өгөгдлүүдээс аль ДНБ-д хамаарах вэ?
a)
Тухайн жилд үйлдвэрлэсэн талхны үнэ
b)
Тухайн орны нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгөөр баригдсан үйлдвэрийн газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
c)
Тухайн жилд үйлдвэрлэсэн боловч борлогдож амжаагүй бүтээгдэхүүний үнэ
d)
Үр тариа, гурилын өртөг талхны өртгийн хамт
e)
Дээрх бүгд хамаарна.
5.
5. Хэрэглэгчдийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг...........................гэнэ.
a)
Орлогоор тооцох
b)
Зардлаар тооцох
c)
Хэрэглээний нийлбэрээр тооцох
d)
Худалдан авалтаар тооцох
e)
Тохирох өгөгдөл алга
6.
6. ДНБ-ийг зардлаар тооцох аргыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Өрх гэрийн хэрэглээний зардал
b)
Аж ахуйн нэгжийн зардал
c)
Үндсэн хөрөнгийн элэгдэл
d)
Гадаад хэрэглэгчийн зардал
e)
Төрийн зардал
7.
7. Гадаадын хэрэглэгчийн зардлыг хэрхэн тооцдог вэ?
a)
Нийт экспортоос импортыг хасаад гаргана
b)
Нэг жилийн хугацаан дахь нийт импортын нийлбэр
c)
Нэг жилийн хугацаан дахь нийт экспортын нийлбэр
d)
Гадаадын хэрэглэгчдийн Монгол дахь худалдан авалтын нийлбэр
e)
Тохирох өгөгдөл алга
8.
8. Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр тодорхойлох аргыг ДНБ-ийг ...........гэнэ.
a)
Орлогоор тооцох
b)
Зардлаар тооцох
c)
Хэрэглээний нийлбэрээр тооцох
d)
Худалдан авалтаар тооцох
e)
Тохирох өгөгдөл алга
9.
9. ДНБ-ийг орлогоор тооцох аргыг тодорхойлохдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Цалингийн орлого
b)
Төрийн зардал
c)
ААН-ийн ашиг
d)
Түрээсийн орлого
e)
Шууд бус татварын орлого
10.
10. Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу?
a)
1a2b3c4d5e
b)
1b2c3d4e5a
c)
1d2e3a4b5c
d)
1d2c3b4a5e
11.
11. Эдийн засгийн уналттай холбоотой үүсэн ажилгүйдлийн хэлбэрийг .....................гэнэ.
a)
Байнгын ажилгүйдэл
b)
Мөчлөгийн ажилгүйдэл
c)
Улирлын ажилгүйдэл
d)
Шилжилтийн ажилгүйдэл
e)
Бүтэцийн ажилгүйдэл
12.
12. Дэлхийн эдийн засгийн их хямралын үе 1933 онд ажилчид олноороо ажлаас халагдах тохиолдол үүсч, АНУ-д ажилгүйдэл 25%-д хүрч байсан. Энэ нь:
a)
Байнгын ажилгүйдэл
b)
Мөчлөгийн ажилгүйдэл
c)
Улирлын ажилгүйдэл
d)
Шилжилтийн ажилгүйдэл
e)
Бүтэцийн ажилгүйдэл
13.
13. Шилжих хөдөлгөөнтэй холбоотой үүссэн ажилгүйдлийн хэлбэрийг........................гэнэ.
a)
Байнгын ажилгүйдэл
b)
Мөчлөгийн ажилгүйдэл
c)
Улирлын ажилгүйдэл
d)
Шилжилтийн ажилгүйдэл
e)
Бүтэцийн ажилгүйдэл
14.
14. Хүнд авч байгаа цалингийн хэмжээ, ажлын байрны нөхцөл, хөдөлмөр хамгаалал таалагдаагүйгээс ажлаа өөрчлөх, эсвэл амьдрах газар, орчноо солих шаардлага гарч болдог. Тэрээр тохирох ажил эрж олох хүртэл хэсэг хугацаанд ажилгүй байж болно. Энэ нь:
a)
Байнгын ажилгүйдэл
b)
Мөчлөгийн ажилгүйдэл
c)
Улирлын ажилгүйдэл
d)
Шилжилтийн ажилгүйдэл
e)
Бүтэцийн ажилгүйдэл
15.
15. Эдийн засаг дахь янз бүрийн салбаруудын эзлэх хувийн жин болон ажил, мэргэжлийн эрэлтийн өөрчлөлттэй холбоотой үүссэн ажилгүйдлийн хэлбэрийг......................гэнэ.
a)
Циклийн ажилгүйдэл
b)
Мөчлөгийн ажилгүйдэл
c)
Улирлын ажилгүйдэл
d)
Шилжилтийн ажилгүйдэл
e)
Бүтэцийн ажилгүйдэл
16.
16. Нэмэлт сургалтгүйгээр, өөр мэргэжил эзэмшихгүйгээр ажил олж чадахгүй байгаа үеийн ажилгүйдэл нь:
a)
Завсарын ажилгүйдэл
b)
Мөчлөгийн ажилгүйдэл
c)
Улирлын ажилгүйдэл
d)
Шилжилтийн ажилгүйдэл
e)
Бүтэцийн ажилгүйдэл
17.
17. Улирлын үйл ажиллагаатай холбоотой үүсэн түр ажилгүйдлийн хэлбэрийг ..............................гэнэ.
a)
Байнгын ажилгүйдэл
b)
Мөчлөгийн ажилгүйдэл
c)
Улирлын ажилгүйдэл
d)
Шилжилтийн ажилгүйдэл
e)
Бүтцийн ажилгүйдэл
18.
18. Амралт, аялал жуулчлал, газар тариалангийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад өвөл ажилгүйдэл нэмэгддэг. Ингэж үүссэн ажилгүйдлийг ....................гэнэ.
a)
Байнгын ажилгүйдэл
b)
Мөчлөгийн ажилгүйдэл
c)
Улирлын ажилгүйдэл
d)
Шилжилтийн ажилгүйдэл
e)
Бүтэцийн ажилгүйдэл
19.
19. Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу?
a)
1a2b3c
b)
1b2c3a
c)
1a2c3b
d)
1c2b3a
20.
20. Ажилгүйдэл 1.0% өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5% буурдаг болохыг Английн эрдэмтэн баталжээ. Энэхүү ажилгүйдэл ба ДНБ-ний хоорондох хамаарлыг.....................гэнэ.
a)
Лафферийн муруй
b)
Оукены хууль
c)
Госсений муруй
d)
Лоренцийн муруй
e)
Ажилгүйдлийн түвшин
21.
21. “Үлээх”, “хөөрөгдөх” гэсэн утгатай латин гаралтай үг бөгөөд эдийн засагт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ерөнхийдөө өсөж хүн амын худалдан авах чадвар буурах үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Дефляци
b)
Инфляци
c)
Үнийн өсөлт
d)
Хэрэглээний сагс
e)
Хэрэглээний үнийн индекс
22.
22. XX зууны эхээр гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээинй үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлан гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төдийн чинээ өндөр болдгийг тогтоосон эдийн засагч хэн бэ?
a)
Фридман
b)
Кейнс
c)
Фишер
d)
Оукен
e)
Лаффер
23.
Энэ томьёоллын үед эдийн засагт аль нөхцөл үүсэх вэ?
a)
Эдийн засагт мөнгөний илүүдэл бий болж, мөнгө үнэ цэнээ алдаж, улмаар инфляци үүснэ.
b)
Мөнгөний хомсдол бий болж нийт эрэлт буурна.
c)
Мөнгөний тоо үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ тэнцэж, эдийн засаг тогтвортой байна.
d)
В ба С нөхцөл үүснэ.
e)
Тохирох өгөгдөл алга.
24.
Энэ томьёоллын үед эдийн засагт аль нөхцөл үүсэх вэ?
a)
Эдийн засагт мөнгөний илүүдэл бий болж, мөнгө үнэ цэнээ алдаж, улмаар инфляци үүснэ.
b)
Мөнгөний хомсдол бий болж нийт эрэлт буурна.
c)
Мөнгөний тоо үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ тэнцэж, эдийн засаг тогтвортой байна. d. В ба С нөхцөл үүснэ.
d)
Тохирох өгөгдөл алга.
25.
Энэ томьёоллын үед эдийн засагт аль нөхцөл үүсэх вэ?
a)
Эдийн засагт мөнгөний илүүдэл бий болж, мөнгө үнэ цэнээ алдаж, улмаар инфляци үүснэ.
b)
Мөнгөний хомсдол бий болж нийт эрэлт буурна.
c)
Мөнгөний тоо үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ тэнцэж, эдийн засаг тогтвортой байна. d. В ба С нөхцөл үүснэ.
d)
Тохирох өгөгдөл алга.
26.
26. Хурдтай инфляцийн үед инфляциас хэн хожиж болох вэ? Үүнд хамаарах өгөгдлийг олно уу?
a)
Төрийн албан хаагчид
b)
Тэтгэмж, тэтгэвэр авдаг хүмүүс
c)
Хадгаламжтай хүмүүс
d)
Мөнгөө бэлнээр хадгалж буй хүмүүс
e)
Банкнаас зээл авсан ААН болох хувь хүмүүс
27.
27. Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу?
a)
1c2b3d4a5e
b)
1e2d3c4b5a
c)
1a2b3c4d5e
d)
1e2b3d4c5a
28.
28. Цэгийн оронд тохирох өгөгдлийг бичнэ үү? .................................. нь тоон үзүүлэлт, тэдгээрийн харьцааг шугам, геометрийн дүрс, зураг эсвэл газарзүйн картын тусламжтайгаар илэрхийлэх арга юм.
a)
Венийн диаграмм
b)
График
c)
Хүснэгт
d)
Анализ
e)
Синтез
29.
29. Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бүх төрлйн хувьцаа болон бонд, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичгийг нийтэд нь ............................................гэж нэрлэнэ.
a)
Үнэт цаас
b)
Ягаан тасалбар
c)
Цэнхэр тасалбар
d)
Эрхийн бичиг
e)
Зөв хариулт алга
30.
30. Цэгийн оронд тохирох өгөгдлийг бичнэ үү? ........................ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт юм.
a)
Ягаан тасалбар
b)
Цэнхэр тасалбар
c)
Зээл
d)
Бонд
e)
Хувьцаа
31.
31. Хувьцааны давуу талуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Ногдол ашиг авах
b)
Ханшийн зөрүүнээс ашиг олох
c)
Хувьцаа хөрвөх чадвартай
d)
Компанийн удирдлагын шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой
e)
Хувьцааны ханш унаж болно
32.
32. Цэгийн оронд тохирох өгөгдлийг бичнэ үү? ...........................тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас юм.
a)
Ягаан тасалбар
b)
Цэнхэр тасалбар
c)
Зээл
d)
Бонд
e)
Хувьцаа
33.
33. Дараах өгөгдлүүдээс аль нь мөнгө босгох арга болох Бонд гарган хэрэглэх эрхгүй вэ?
a)
Засгийн газар
b)
Орон нутгийн засаг, захиргаа
c)
Банк
d)
Компани
e)
Иргэн
34.
34. Бонд хэмээх ойлголтод хамаарах ойлголт нь:
a)
Банкны зээлийн хүүгээс илүү бага хүү төлдөг
b)
Бонд гаргагч үүргээ биелүүлж чадахгүй бол хөрөнгөө худалдаж өрийн бичиг эзэмшигчийг хохиролгүй болгох үүрэгтэй.
c)
Хугацааны хувьд уян хатан
d)
Хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалтыг татах боломжтой байдаг
e)
Дээрх бүгд зөв
35.
35. Цэгийн оронд тохирох хариултыг бичнэ үү? ..................................эзэмшигч нь хөрөнгө эзэмшигч бол, .....................эзэмшигч нь хөрөнгө эзэмшигч биш зөвхөн мөнгө зээлдүүлэгч юм.
4 lines
Reset
