wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

12 жишиг даалгавар- B хувилбар

Total questions: 31

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.
................... хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Цэгийн оронд нөхөж гүйцээнэ үү.
a)
Нөхөрлөл
b)
Хоршоо
c)
Компани
d)
Корпораци
2.
Гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролыг илэрхийлдэг ойлголтыг тэмдэглэнэ үү.
a)
Гэм буруу
b)
Гэм буруутан
c)
Гэм хор
d)
Гэмт хэрэг
3.
Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоор хамааран тодорхойлогдох ялгааг юу гэх вэ?
a)
Хүйс
b)
Жендер
c)
Давхраажилт
d)
Нэр хүнд
4.
Аль нь анхдагч мэдээлэл вэ?
a)
Судалгааны тайлангийн хураангуй
b)
УИХ-ын гишүүнтэй хийсэн ярилцлага
c)
Сурах бичиг
d)
Судалгааны өгүүлэл
5.
Нэгж (нуклеар) гэр бүлийн хэв маяг зонхилох нийгэм нь аль нь вэ?
a)
Аж үйлдвэржилтийн өмнөх нийгэм
b)
Орчин үеийн нийгэм
c)
Постмодерн нийгэм
d)
Уламжлалт нийгэм
6.
Одоогоос гурван мянга шахуу жилийн өмнө үүсэхдээ бүхийл үнэт зүйлийг эргэлзээнд оруулж, асуудлыг асуудлаас тайлбарлаж эхэлсэн мэдлэгийн төрөлд аль нь хамаарах вэ?
a)
Шинжлэх ухаан
b)
Шашин
c)
Шид домог
d)
Философи
7.
Ой модоо хайрлан хамгаалах нь соёлын аль хэлбэрт хамаарах вэ?
a)
Харилцааны соёл
b)
Экологийн соёл
c)
Сэтгэлгээний соёл
d)
Гоо сайхны соёл
8.
Соёлыг аж ахуй эрхлэлтээр нь ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариаланчдын соёл гэж ангилж болно. Энэ нь соёлын ямар хэв маягт хамаарах ойлголт вэ?
a)
Соёлын түүхэн хэв маяг
b)
Нэг загварын соёл
c)
Олон хэв загварын соёл
d)
Олон улсын соёл
9.
Гэсэр, Жангарын туульс соёлын аль хэлбэрт хамаарах вэ?
a)
Элитийн
b)
Ардын
c)
Нийтийн соёл
d)
Дагуул соёл
10.
Хүнс барааны дэлгүүр ажиллуулагч иргэн Х нь сар бүр 10 мянган төгрөгийн урьдчилгаа татвар төлөх бөгөөд улирал бүр тайлан гаргаж, татварын албаар татварын илүү, дутуу зөрүүгээ баталгаажуулах нь Иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ямар аргачлалаар татвар төлж байна гэсэн үг вэ?
a)
Жишгээр татвар төлөх
b)
Патентаар татвар төлөх
c)
Декларацийн аргаар төлөх
d)
Кадастрийн аргаар төлөх
11.
Фрийдом Хаус байгууллагын судалгаагаар Монгол улсад улс төрийн аль эрх, эрх чөлөө хараахан бүрэн төлөвшөөгүй хэмээн үзсэн бэ ?
a)
Эрх баригчдад нөлөө үзүүлэх
b)
Төрийн үйл хэрэгт оролцох
c)
Хэвлэн нийтлэх, үг хэлэх
d)
А ба B
12.
Сүү ХК 100 үнээний ферм байгуулсан. Энэ нь аль өгөгдөлд хамаарах жишээ вэ?
a)
Төрийн зардал
b)
ААН-ийн зардал
c)
Хэрэглээний зардал
d)
Цэвэр экспорт
13.
Засгийн газрын байгууллагуудад үл хамаарах өгөгдөл аль вэ ?
a)
Ерөнхий газар
b)
Тохируулагч агентлаг
c)
Тамгын газар
d)
Энд тийм зүйл дурдаагүй байна.
14.
....................... гэдэг нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм.
a)
Уламжлалт нийгэм
b)
Орчин үеэс өмнөх нийгэм
c)
Иргэний нийгэм
d)
Төрийн институт
15.
....................... гэдэг нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, үнэт цаасыг худалдах, худалдан авах, эсвэл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нийтэд санал болгон арилжих ажиллагааг хэлнэ
a)
Брокерийн үйл ажиллагаа
b)
Андеррайтерийн үйл ажиллагаа
c)
Диллерийн үйл ажиллагаа
d)
Бонд гаргах үйл ажиллагаа
16.
<<...Зах зээл өөрөө өөрийгөө хямрал, уналтаас аварч чадахгүй, гагцхүү төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар энэ зорилтыг шийдэх ёстой...>> Энэхүү өгөгдөл нь аль эдийн засагчийн үзэл санаа вэ ?
a)
А. Смит
b)
Ж.М. Кейнс
c)
А. Маршал
d)
Д. Рикардо
17.
Мөнгөний хатуу бодлогод хамаарахыг олоорой
a)
Зээлийн хүүг өсгөх.
b)
Зээлийн хүүг багасгах.
c)
Зээлийн хэмжээг бууруулах. /Тийм/
d)
Зөвхөн A ба C.
18.
Венесуэл, Сири зэрэг орнуудад улс төрийн тогтворгүй байдлын улмаас иргэд нь үй олноороо дүрвэцгээж байна. Тэдгээр ард, иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зайлшгүй чухал болж байна. Энэхүү өгөгдөл сонирхолын бүлгийн үйл ажиллагааны хүрээ чиглэлийн алинд нь хамаарах вэ ?
a)
Амралт, чөлөөт цагийн бүлэг
b)
Үзэл суртал, шашны чиглэлийн бүлэг
c)
Эдийн засаг, аж ахуй, үйлдвэрлэгчдийн бүлэг
d)
Нийгмийн асуудал, эрүүл мэндийн бүлэг
19.
Эдийн засгийн хөгжлийн талаарх дараах бодомжуудад алдаа байвал олоорой.
a)
Бодит ДНБ-ний өсөлт бол тухайн улсын эдийн засгийн чадавхыг харуулдаг
b)
1 хүнд ногдох ДНБ-ний өсөлт бол тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг илтгэдэг.
c)
Эдийн засгийн өсөлт бол эдийн засгийн хөгжлөөсөө илүү өргөн хүрээтэй ойлголт юм.
d)
Алдаатай бодомж алга.
20.
Манай улс олон улсын харилцааны “улс” оролцогч болохынхоо хувьд дараах ангиллын алинд нь хамаарах вэ?
a)
Их гүрэн
b)
Дунд улс
c)
Бага улс
d)
Буурай улс
21.
Улс төрийн гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэх хэлбэрүүдээс илүүц дурдсаныг тэмдэглэнэ үү.
a)
Улс орнуудын хооронд гэрээ хэлэлцээр байгуулах
b)
Хилийн албадын хамтарсан уулзалт, хурал зохион байгуулах
c)
Төрийн тэргүүний айлчлал
d)
Хил орчмын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах
22.
Судлаачид түүхэн хөгжлийн хандлагаар нь соёлын оршин тогтнох үе шатуудыг тодорхойлж үүнийг соёлын хэв маяг гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Хэрхэн ангилсан бэ?
a)
Өрнийн дорнын
b)
Хүй нэгдлийн, эртний, дундад зууны, сэргэн мандалтын, шинэ үеийн, орчин үеийн
c)
Ан агнуур, түүвэрлэгчдийн, нүүдэлчдийн, газар тариаланчдын
d)
Олон улсын, улс үндэстний
23.
Иргэн Б нь 16 настай бөгөөд СХ хэмээх байгууллагад цагийн ажлын гэрээ хийхээр болов. Энэ үед гэрээ хийх эрх зүйн боломж байгаа юу?
a)
Насанд хүрээгүй учир гэрээ хийх боломжгүй
b)
Асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй гэрээ хийх боломжтой
c)
Асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй гэрээ хийх боломжтой
d)
16 наснаас дээш иргэн өөрийн дураар гэрээ хийх боломжтой
24.
Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ. Монгол улсын үндсэн хууль\
a)
Ард түмний бүрэн эрхт байдлын зарчим
b)
Өмчийн бүх хэлбэр эрх тэгш байх зарчим
c)
Хүний суурь эрх, эрх чөлөө салшгүй, баталгаатай байх зарчим
d)
Тэгш эрхтэй байх зарчим
25.
Иргэн Г СХД-ийн 22-р хороонд газар эзэмших гэрчилгээгээ авчээ. Улмаар хотын захиргаанд тухайн эзэмших газрын хотын ерөнхий төлөвлөлттэй танилцах зорилгоор очиход татгалзжээ. Энэ тохиолдолд иргэн Г ямар арга хэмжээ авч болох вэ?
a)
Хүсэлт өгнө.
b)
Өргөдөл гаргана
c)
Гомдол гаргана
d)
Ямар ч арга хэмжээ авахгүй.
26.
Иргэн Т 2004 онд төрсөн. Т ар гэрийн боломжгүйгээс “Намуун” ХХК-ны цайны газарт бэлтгэгчээр ажилд орохоор тохиролцов. Тохиролцоог 2018 оны 12 сарын28-нд өвлийн сурагчдын урт амралтаар хийж, 2019 оны 02 сарын 10-ныг хүртэл хийхээр тохиролцож ажилд оров. Асран хамгаалагч нь зөвшөөрсөн. Гэрээ хийсэнд тооцож болох уу?
a)
Насанд хүрээгүй учир болохгүй.
b)
Заавал бичгээр хийнэ.
c)
Гэрээ хийсэнд тооцохгүй.
d)
Тооцно. Асран хамгаалагч зөвшөөрсөн тул болно.
27.
Нийт саналын буюу 75 хувь, эсвэл буюу 66 хувиас дээш санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог бөгөөд АНУ, Англи, Франц, Энэтхэг зэрэг орнууд хэрэглэдэг сонгуулийн системийн хэлбэр аль нь вэ?
a)
Харьцангуй олонх
b)
Энгийн олонх
c)
Үнэмлэхүй олонх
d)
Хувь тэнцүүлэх
28.
............................гэдэг нь баялаг нэр хүнд эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэгийг хэлнэ.
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн давхраа
29.
Дараах өгөгдлүүдээс буруу бодомжийг олно уу.
a)
Нийгэм байнгын хөдөлгөөнтэй буюу өөрчлөгддөг мөн чанартай.
b)
Эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологи, шашин зэрэгт гарсан өөрчлөлт нь нийгэм өөрчлөгдөхөд хүргэдэг.
c)
Улс төрийн нөхцөл байдал, зөрчил мөргөлдөөн, нийгмийн хөдөлгөөн, дайн самуун нийгэмд өөрчлөлтийг авчирдаг.
d)
Нийгэм өөрчлөгдөх нь хувь хүний амьдрал, үйл ажиллагааны шинж, сонголт хүрээг өөрчилдөггүй.
30.
Монгол улс аж үйлдвэрийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх үүднээс инженер, технологийн чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй залуучуудад Японы КООСЭН сургуульд суралцах боломжийг олгох зорилгоор “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж байна. Манай улс Япон улстай түншлэлийн ямар харилцаатай вэ?
a)
Стратегийн түншлэл
b)
Өргөн хүрээтэй түншлэл
c)
Иж бүрэн түншлэл
d)
Иж бүрэн стратегийн түншлэл
31.
Өнөө үед олон улсын харилцаанд хэрэглэх боломж нөхцөл нь хумигдсаар байгаа бодлого аль вэ?
a)
Улс өөрийн үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхдээ өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл гэх зэрэг бүх арга хэрэгслээ тэнцвэртэй хоршуулах чадвар
b)
Их гүрнүүд цэрэг, эдийн засгийн хүч чадавхдаа тулгуурлан хүчээр түрий барих бодлого хэрэгжүүлэх
c)
Албадлага урамшууллаар бус харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар
d)
Олон улсын харилцаанд оролцогч улс орнууд өөрийн хүч чадавхаас хамаарч хатуу, зөөлөн хүчний бодлого стратегийг сонгодог.