wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

МОнгол хэл сорил

Total questions: 29

Worksheet time: 28mins

Name
Class
Date
1.

эхийг анхааралтай уншаарай.

Аянгат цагийн тууж” /хэсэглэн авав/

... Айхтар харанхуй шөнө билээ. Тэгэвч зүрх минь Баянакийг таньчихжээ. Хаалгаа угз татан хаагаад түгжих юмуу, гүйж ороод галтай буугаа шүүрээд ирэхийн оронд ухасхийн хүүгээ тэврэн аваад аль тааралдсан газрыг нь үнсэж үнэрлэж гарахдаа енгэнэтэл уйлж байлаа. Энэ бол баярласных. Учир нь ганцаардлын бэрхийг ясанд минь хүртэл мэдрүүлсэн энэ голгүй харанхуй шөнө ханьтай болж, тэр нь зуун гол, мянган уулыг туулан, алхам бүрт гэтэж байсан аюулыг ялан ялсаар төрсөн Алтайдаа хүрч ирсэн, яснаас минь хугарсан яс, махнаас минь тасарсан мах – миний үр байлаа. ... эх орны өмнө гэмтэн болсон, гагцхүү тийм гэж итгэхэд даанч бэрх эцэж туйлдсан царайтай, төрсөн нутгаа тэмүүлэн гүйж ирсэн үлгэр судрын аргамгийг санагдуулам энэ хүний хувь заяаг үүр цайхаас өмнө шийдэх байлаа. ...

 ... Дөчин дөрвөн оны намар манай дарга урд хилд шилжлээ гэж ярьж эхлэх нь тэр ... Тийм байж, арай ч хүн алаагүй юм шив дээ гэж сэтгэл бяцхан амсхийн бодлоо.

      Гэтэл дайны хүнд цагаар цэргээс оргосон хүнд хамгийн хатуу шийтгэл оногдох нь илэрхий гэсэн бодол сэтгэлийн мухрыг харанхуйлан эзлээд авлаа. “Цаад дарга чинь чамайг зүгээр үлдээх ч үгүй байсан. Гэхдээ чи оргож зугтах хэрэггүй л байж. Оргосон учраас л хэлтрүүлэхийн аргагүй буруутан болжээ ... гэвэл Баянак “Тиймээ одоо гагцхүү баригдахгүй байх л байна” гээд санаа алдав. “Үгүй” гэж би ширүүн дуугараад, “Хөдлөхгүй суухыг сануулъя! Чамайг баривчлах даалгаврыг надад намаас хүлээлгэсэн юм” гэлээ. Баянак босон харайгаад хаалга руу ухасхийсэн боловч би түүнээс өрсөн хананд өлгөөтэй байсан буугаа шүүрч аваад араас нь чиглүүлж “Зогс! Буудлаа шүү!” гэж хашгирав.

... Баянак зог тусан эргэж харахад царай нь бүр зэвхий даачихсан байлаа. “Яаж зүдэрч яваад хүрч ирснийг минь мэдэж байна уу аав аа?” гэж бууны голыг дагуулан харж хэлэв. “Өдөржин нуугдаад шөнөжин явах гэгчийг далан хоёр өдөр, далан хоёр шөнө гээч! Нэг өдрийн хэчнээн уртыг, нэг шөнийн хэчнээн богиныг, чулууны хатууг, элсний халууныг  та  мэдэхгүй. Хэчнээн олон шөнө зүг чигээ алдаж, нүд минь од харахын, нүүр минь салхи мэдрэхийн хүслэн болж явахдаа, хэчнээн их айж, гутарч үзэв ээ би. Тэгсээр арай гэж угаасан голынхоо усыг амтлахдаа, унасан нутгийнхаа шороог үнэрлэхдээ хэчнээн их баярлаваа би. Тэгээд тантай учрахдаа ... Тийм ээ. Танаас хэдий айсан ч, орчлон дээр харж хандах орь ганц хүнээ гэж тэмүүлэн хүрч ирсэн билээ би. Эцгийн зүсийг харж дууг сонсов. Цаана нь бас эхийн булшийг олж, үнэрийг эрмээр, уултайгийн хэрэг юу билээ, оройд нь гарч талаа хармаар, антайгийн хэрэг юу билээ, угалзыг нь унагаж, тэхийг нь намнамаар, өссөн газрынхаа өвсөнд нь хөлбөрч шороонд нь тонгочмоор, өөрийн тэнгэрийн салхийг амталж, оддыг тоолмоор, зуны бороонд нь шалба цохиулж навч цэцэгтэй цуг нарыг хүсмээр өвлийн цасанд нэвс даруулж туурайтан жигүүртэнтэй цуг хаврыг хүлээмээр санж. Ашиг хайсан урвагч биш, амь бүрэлгэсэн алуурч биш, гагцхүү хүчинд хоригдсон хүний алаг үрд тус болох гэж яваад эндсэн. Эндсэний эцэст эх орны даалгавар, эр цэргийн албанаас биш, оногдох ялаас, отох үхлээс зугтсан билээ би...” Цаашаа ярьж чадалгүй уйлж гарлаа.

       Нэг талаас үүрэг, нөгөө талаас хүү минь намайг хоёр тийш чангаасаар эцэст хүү минь дийллээ. Буугаа хаяад Баянакийг үнсэж,“Явдаа, Гэхдээ л хуулиас мултрах зам байдаггүй юм даа. Бор туулай минь! ”гэлээ.  ...                                                                 Ч.Галсан “Аянгат цагийн тууж”  хэсгээс

4 lines
2.
  1. 2.Хүүгээ тэвэрч аваад үнсэхдээ енгэнэтэл уйлсны шалтгаан юу байв?

a)

   Хол замыг туулаад нутагтаа эсэн мэнд ирсэнд нь баярлаад

b)

Туйлдсан царайг нь өрөвдөөд

c)

Ганцаардлыг ясандаа тултал мэдэрч байхад үр нь ирсэнд баярлаад

d)

Хүүгийнхээ хүн алчихаагүйд баярлаад

e)

Хүүгийнхээ амьд явах хүсэл тэмүүлэлд баярлаад

3.

3. Баянак яагаад үлгэр судрын аргамгийг санагдуулам байсан бэ?

a)

хол зам туулж эцэж цуцсан байдал нь   

b)

     яс махны нь тасархай тул

c)

төрсөн нутагтаа тэмүүлэн түмэн саадыг давж ирсэн тул

d)

амьдрах хүсэл тэмүүлэлтэй байсан нь   

e)

арай ч хүний аминд хүрчхээгүй байсан нь

4.

4. Баянакийн хэлсэн үгийн гол санаа, зорилго юу байв?

a)

өөрийгөө зөвтгөн өмөөрсөн, баригдахгүй байх

b)

  амьдрах хүсэл тэмүүлэл, баригдахгүй байх

c)

эхийн булшийг эргэх, эрх чөлөөтэй амьдрах

d)

эцэгтэйгээ хамт байх, эрх чөлөөтэй амьдрах

e)

  ан ав хийх, баригдахгүй байх

5.

5. Баянакийн зорилго шийдэлд тохирох хэлцийг олоорой

a)

Төрсөн нутгийн шороо эрдэнэ         

b)

Амьд явбал арга нь олдоно            

c)

Эр нэг эндэж, эрэг нэг нурдаг

d)

Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ

e)

Муу явахаар сайн үх                       

6.

6.Тодруулсан хэсгийн бүтцийг зөв дараалуулсныг олоорой.

a)

Үйл явдал, мэдрэмж, тайлбар       

b)

Үмэдрэмж, үйл явдал, дүгнэлт, тайлбар

c)

Тайлбар, дүгнэлт, мэдрэмж            

d)

         Тайлбар, үйл явдал, мэдрэмж, дүгнэлт

7.

7.Эхийн гол санааг илэрхийлж буй үг хэллэгийг олоорой.

a)

хуулиас мултрах зам байдаггүй юм даа.        

b)

  арай ч хүн алаагүй юм шив дээ

c)

  Тиймээ одоо гагцхүү баригдахгүй байх л байна  

d)

  Чамайг баривчлах даалгаврыг надад намаас хүлээлгэсэн юм”

e)

намайг хоёр тийш чангаасаар эцэст хүү минь дийллээ

8.

8.“Чамайг баривчлах даалгаврыг надад намаас хүлээлгэсэн юм” гэсэн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн гишүүнийг олоорой.

a)

чамайг

b)

баривчлах

c)

даалгаврыг

d)

намаас

e)

надад

9.

9.8-р даалгаврыг өгүүлбэр дэх нэрийн холбоо үгийг олоорой.

a)

A. чамайг баривчил-   

b)

баривчлах даалгавар 

c)

даалгаврыг хүлээлгэ-

d)

намаас хүлээлгэ-

10.

10.8-р даалгаврын өгүүлбэрээс цөм бус бүтцийг зөв ялгасныг олоорой.

a)

чамайг баривчил-

b)

баривчлах даалгавар

c)

намаас хүлээлгэ

d)

надад хүлээлгэ

e)

даалгаврыг хүлээлгэ

11.

11.8-р даалгаврын өгүүлбэрийн хэв шинжийг зөв тодорхойлсныг олоорой

a)

Холимог нийлмэл өгүүлбэр                  

b)

Энгийн дэлгэрэнгүй өгүүлбэр     

c)

   

Тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ     

d)

Олон гишүүн өгүүлбэртэй УНӨ

12.

Шалтгааны утгат байц гишүүн өгүүлбэртэйг олоорой.

a)

  алхам бүрт гэтэж байсан аюулыг ялан ялсаар

b)

хананд өлгөөтэй байсан буугаа шүүрч аваад араас нь чиглүүлж  хашгирав

c)

Эцгийн зүсийг харж дууг сонсов

d)

  зуны бороонд нь шалба цохиулж навч цэцэгтэй цуг нарыг хүсмээр

e)

Баянак зог тусан эргэж харахад царай нь бүр зэвхий даачихсан байлаа

13.

Хэл зүйжсэн холбоо үгийг олоорой.

a)

үлгэр судар                      

b)

        дөчин дөрвөн он            

c)

антайгийн хэрэг юу билээ   

d)

         хүний алаг үр                

e)

        эцэж туйлд-

14.

14.Холбоо үгийн бүтэц дарааллыг ажиглаад  цэгийн оронд тохирохыг олоорой.

айхтар харанхуй, зүрх минь таньчихжээ, бяцхан амсхий-, төрсөн нутаг ..................

a)

галтай буу                      

b)

                    ганцаардлын бэрх       

c)

  ясанд минь хүртэл         

d)

    

угалзыг нь унагаж          

e)

уултайгийн хэрэг

15.

15. Үгсийг зөв аймагласныг олоорой.

a)

харанхуй, бэрх, гэмтэн, үлгэр, бяцхан        

b)

тэх, угалз, аргамаг, шийтгэл, хувь заяа

          

c)

тэгэвч, гэтэл, тэр, би,урд,  дарга                   

d)

шүүрээд, үнсэж, уйлж, эхлэх, хилд

e)

урд, өмнө, зуун, мянган, ширүүн

16.

16.Үндсэн утгаараа байгаа үгийг олоорой.

a)

зуун

b)

мянган

c)

бор туулай

d)

алаг

e)

далан хоер

17.
  1. 17.Язгуурыг ажиглан дарааллыг үргэлжлүүлэх үгийг олоорой.

үнэрлэж, сэтгэлийн,  туйлдаж, шийтгэл  ....

a)

A. тоолмоор        

b)

оногдох              

c)

даалгавар         

d)

урвагч         

e)

мэдрэхийн

18.

Бүгд үүсмэл үг байгаа хэсгийг олоорой.

a)

хаалга, хүслэн, шийтгэл, хувь заяа, дөчин дөрөв, сэтгэл

b)

тэмүүлэн, шилжлээ, даалгавар, халуун, алхам, түгжих

c)

C.   эх орон, амтлахдаа, орчлон, салхийг, учрахдаа, дийллээ

d)

намар, аюул, баярласных, туйлдсан, эзлээд, санагдуулам

19.

Үгийн бүтцээр буруу заагласныг олоорой.

a)

таар-лд-0-сан

b)

үнэр-л-0-0-ж 

c)

хуга-р-0-0-сан

d)

хорь-гд-0-0-сон

20.

–тай бүтээврийн утгыг ажиглаад бусдаас өөр утга үүрэгтэйг олоорой.

a)

галтай буу 

b)

царайтай хүн

c)

өлгөөтэй байсан

d)

цэцэгтэй цуг хүлээмээр

e)

уултайгийн хэрэг

21.

Үйлийн нөхцөлүүдийн дарааллыг ажиглаад цэгийн оронд тохирохыг олоорой.

-ж, -тал, -в, -на, -х, -маар, -я, -г ................................

a)

–хуйц, -аа      

b)

–в, -лаа        

c)

гтун, -сугай      

d)

     –бал, -вч       

e)

уул, -лга

22.

Дэд үеийн богино эгшгийн үүргийг ажиглаад дарааллыг үргэлжлүүэх үгийг олоорой.

үнэрлэж, баривчлах, дөчин, хугарсан, богиныг, .................................

a)

туулан           

b)

санагдуулам       

c)

хаалга            

d)

салхи            

e)

баригдахгүй

23.

Заримдаг гийгүүлэгчийг эгшигжүүлэх үүргээр орсон богино эгшигтэй үгсийг олоорой.

a)

тэгэвч, оронд, тэврэн, туулан, ялан          

b)

гэтэж, эцэж, надад, итгэхэд, үнсэж

c)

. бодол, намар, алдав, гэвэл, тэмүүлэн    

d)

салхи, босон, өрсөн, далан, шөнөжин

e)

хэлэв, сонсов, өвсөнд, амталж, хүчинд

24.
15. "Эр хоёр загалын тууж"-ийн үйл явдал өрнөх болсон шалтгаан буюу зохиолын зөрчлийг олоорой.
a)
Их олз омогтой ан ав хийсэн ч авын хүмүүс нэгээхэн эс магтсанд бага загал гомдсоноос болов.
b)
Эзэн Богд Чингис хааны Эрмэг цагаагч гүүнээс эр хоёр загал төрснийг арван гүүнд тэлээлж онд оруулснаас болов.
c)
Бага загал өнгө зүс орон тэнхэрч, Их загал нутаг усаа санан бэтгэрсээр турж эцсэнээс болов.
d)
Эзэн Богд Чингис хаан Бага загалыг сэтэрлэснээс болов.
25.
21. Зөв бичсэн холбоо үгийг олоорой.
a)
ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠪᠦᠲᠡᠬᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠪᠦᠲᠦᠬᠦ
b)
ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠪᠦᠲᠦᠬᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠪᠦᠲᠡᠬᠦ
c)
ᠠᠮᠢᠰᠬᠠᠯ ᠪᠦᠲᠦᠬᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠪᠦᠲᠦᠬᠦ
d)
ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠪᠦᠲᠡᠬᠦ᠂ ᠠᠵᠢᠯ ᠪᠦᠲᠡᠬᠦ
26.
22. Нэрээс тэмдэг нэр бүтээх дагавар аваагүй холбоо үгийг олоорой.
a)
ᠠᠪᠬᠠᠯᠵᠢᠲᠠᠢ ᠬᠡᠦᠬᠡᠳ
b)
ᠠᠵᠢᠯ ᠦᠭᠡᠢ ᠡᠳᠦᠷ
c)
ᠬᠦᠴᠦᠲᠦ ᠱᠣᠩᠬᠤᠷ
d)
ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠢ ᠶᠠᠪᠤᠬᠤ
27.
23. "Хаанаасаа хатан нь, харцаасаа шивэгчин нь" гэсэн зүйр үгийг зөв бичсэнийг олоорой.
a)
ᠬᠠᠭᠠᠨ ᠡᠴᠠᠭᠠᠨ ᠬᠠᠲᠤᠨ ᠠᠨᠤ᠂ ᠬᠠᠷᠠᠴᠤ ᠡᠴᠠᠭᠠᠨ ᠰᠢᠪᠡᠭᠴᠢᠨ ᠢᠨᠦ
b)
ᠬᠠᠭᠠᠨ ᠡᠴᠡ ᠪᠠᠨ ᠬᠠᠲᠠᠨ ᠠᠨᠤ᠂ ᠬᠠᠷᠠᠴᠤ ᠡᠴᠡ ᠪᠠᠨ ᠰᠢᠪᠡᠭᠴᠢᠨ ᠢᠨᠦ
c)
ᠬᠠᠭᠠᠨ ᠡᠴᠡ ᠪᠠᠨ ᠬᠠᠲᠤᠨ ᠠᠨᠤ᠂ ᠬᠠᠷᠠᠴᠠ ᠡᠴᠡ ᠪᠠᠨ ᠰᠢᠪᠡᠭᠴᠢᠨ ᠢᠨᠦ
d)
ᠬᠠᠭᠠᠨ ᠡᠴᠠᠭᠠᠨ ᠬᠠᠲᠠᠨ ᠠᠨᠤ᠂ ᠬᠠᠷᠠᠴᠠ ᠡᠴᠠᠭᠠᠨ ᠰᠢᠪᠡᠭᠴᠢᠨ ᠢᠨᠦ
28.
24. "ᠤᠬᠠᠭᠠᠷᠠᠯ" гэсэн үгийн бүтээвэр дэх үйл үг бүтээх дагаврыг зөв олсныг сонгоорой.
a)
"-ра" үйл үг бүтээх дагавар
b)
"-л" үйл үг бүтээх дагавар
c)
"-аан" үйл үг бүтээх дагавар
d)
"-рал" үйл үг бүтээх дагавар
29.
25. Үйл үг бүтээх "л" дагаврыг зөв залгаж бичсэнийг сонгоорой.
a)
ᠬᠠᠭᠠᠯᠠ
b)
ᠨᠢᠴᠠᠯᠠ
c)
ᠠᠵᠢᠭᠯᠠ
d)
ᠪᠤᠲᠠᠯᠠ