Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

2024 оны 2 сурагч

Total questions: 50

Worksheet time: 2hrs 33mins

Name
Class
Date
1.

Дараах хэллэгээс аль нь соёлын мөн чанарт үл нийцэх вэ?

a)

Өдөр тутмын хэрэглээнд соёл нь үнэлэмж, хэм хэмжээг илтгэдэг

b)

Соёл нь байгалиас заяасан зөн билгийн дагуу бүтээгддэг.

c)

Хүний сурах ёстой зүйлс оршин буй соёлд нь байдаг.

d)

Бүгд нийцнэ.

2.

Хэлний тухайд дараах хэллэгүүдээс аль нь оновчтой хэллэг вэ?

a)

Хэл нь тухайн үндэстэн угсаатныг нэгтгэдэг гол шинж юм.

b)

Хэл бол соёлыг нэг үеэс нөгөө үед дамжуулах арга хэрэгсэл юм.

c)

Хэл нь соёлыг бүтээх, итлгэх арга хэрэгсэл юм.

d)

Бүгд оновчтой.

3.

Хүмүүс юуг сайн, бас юуг зохисгүй гэж үзэхийг ялган салгаж, өөрийн болон бусдын зан төлөв, үйлдлийг хянах үнэлж дүгнэх чадвар эзэмшиж байдаг. Энэ нь соёлын ямар чиг үүргийг илтгэх вэ?

a)

Тэмдэг - бэлгэдлийн

b)

нэгтгэн зохицуулах

c)

үнэлэмж, хэм хэмжээний

d)

үйл ажиллагааны

4.

Соёл бол хүний амьдрах арга ухаан, хуримтлуулсан туршлага болж байдаг гэдэг утгаараа ............ мөн.

a)

хэл

b)

мэдлэг

c)

үнэлэмж

d)

тэмдгийн тогтолцоо

5.

Түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг .. гэдэг.

a)

Соёлын үйлдвэрлэл

b)

Соёлын бүтээгдэхүүн

c)

Соёлын үнэт зүйл

d)

Соёлын уламжлал

6.

Бүх үндэстэн өөр өөрийн хэл, бэлгэдэлтэй ч нийтлэг үнэлэмж, зан үйл, сүсэг итгэлтэй байдаг гэдгийг соёл судлалд ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Соёлын түүхэн шинж

b)

Соёлын түгээмэл шинж

c)

Соёлын ерөнхий шинж

d)

Соёлын өвөрмөц шиж

7.

Нийт хүн төрөлхтний хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг үзэл санаа, итгэл үнэмшил, хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?

a)

үзэл баримтлал

b)

үнэлэмж

c)

мэдлэг

d)

ёс суртахуун

8.

Орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, брэнд бий болгох, баяжуулан хөгжүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах чиг үүргийг ямар субъект хүлээдэг вэ?

a)

Аймаг, нийслэлийн соёлын газар

b)

Сум, дүүргийн соёлын төв, соёлын ордон

c)

Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга

d)

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

9.

Ажилтан Б ноцтой зөрчил гаргаж, ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. Б хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж авах эрхтэй юу?

a)

Эрхгүй

b)

Эрхтэй

c)

Тухайн аж ахуй нэгж байгууллагад зургаан сараас дээш ажилласан бол тэтгэмж авах эрх үүснэ

d)

Тухайн аж ахуй нэгж байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэмж авах эрх үүснэ

10.

Оршин суугч Д нь СӨХ - оос үйлчилгээ авсан төлбөрөө 3 сарын хугацаанд төлөөгүй. СӨХ - оос төлөөгүй төлбөрийн 0,5 хувиар алданги тооцсон байна. СӨХ - ны хууль зүйн хариуцлагын ямар төрлийг хэрэглэсэн бэ?

a)

Сахилгын хариуцлага

b)

Иргэний эрх зүйн хариуцлага

c)

Захиргааны хариуцлага

d)

Эрүүгийн хариуцлага

11.

Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой маргааныг хаана хандаж шийдвэрлүүлэх вэ?

a)

Иргэний хэргийн шүүхэд

b)

Цагдаагийн газар

c)

Захиргааны хэргийн шүүхэд

d)

Прокурорын газар

12.

Хэнийх нь эрх зүйн чадамжийг хязгаарлах хууль зүйн үндэслэл бүрдсэн бэ?

a)

Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэж, гэр бүлээ эдийн засгийн хүнд байдалд оруулсан этгээдийн

b)

Сэтгэцийн хувьд хэвийн бус болох нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон этгээдийн

c)

0-7 насны хүүхдийн

d)

Хүнд өвчний улмаас өөрийн эрх, үүргийг хэрэгжүүлж чадахгүй байгаа хүмүүсийн

13.

Эмч Б мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх явцдаа алдаа гаргаж өвчтөний эрүүл мэндэд гэм хор учруулсан байна. Хуульд зааснаар өвчтөнд учирсан хохирлыг хэн хариуцах үүрэгтэй вэ?

a)

Эмч Б өөрөө хариуцна

b)

Эмнэлэг хариуцна

c)

Энэ асуудлыг шүүх шийднэ.

d)

Хуульд энэ талаар тодорхой зохицуулалт байхгүй

14.

Иргэн А "Хаан банк" - аас орон сууцны зээл авсан. Тэрээр зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 10-ны өдөр хийдэг. Тэрээр 2023 оны 12 сарын 10-ны өдөр зээлээ төлөх гэсэн боловч амралтын өдөр байсан тул 11-нд төлсөн. А зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн үү?

a)

Иргэний хуульд заасны дагуу 8-ны өдөр төлөх ёстой.

b)

Хугацаанд нь гүйцэтгэсэн

c)

Онлайнаар гүйлгээ хийх боломжтой тул хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

d)

Заавал гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.

15.

Иргэн Б - ийн өвөө нас барахдаа ач охин Б-д 100 сая төгрөгийн үнэтэй манан хөөргийг өгнө гэсэн гэрээслэл үлдээжээ. Тус хөөрөг нь ямар хөрөнгөд хамаарах вэ?

a)

гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө

b)

гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө

c)

хэсгээр өмчлөх дундын хөрөнгө

d)

энэ талаар тодорхой зохицуулалт хуульд байхгүй

16.

1 дүгээр ангийн сурагч Д зургаан настай. Тэрээр гэрийн гадна байрлах дэлгүүрээс 30 ширхэг дэвтэр худалдан авав. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр үү?

a)

Хиймэгц биелэх ахуйн чанартай жижиг гэрээ тул хүчин төгөлдөр

b)

Хүчин төгөлдөр бус

c)

Эцэг, эх зөвшөөрсөн бол хүчин төгөлдөр

d)

"Д" ийм төрлийн хэлцэл хийх хуульд заасан эрхтэй.

17.

"А" 18 настай оюутан. Тэрээр ээжийнхээ авч өгсөн Iphone 15 утсаа найз охин Б-гийн төрсөн өдрөөр бэлэг болгон өгөв. Хууль зүйн дүгнэлт хий.

a)

А ээжээсээ зөвшөөрөл авах шаардлагатай

b)

А нь эрх зүйн бүрэн бус чадамжтай учир утсыг бусдад шилжүүлэх эрхгүй

c)

А нь найз охин Б-д гар утас бэлэглэх эрхтэй

d)

Хууль зүйн тодорхой үр дагавар үүсэхгүй

18.

18 нас хүрсэн сонгогч сонгуульд санал өгөхгүй байх эрх эдлэх үү?

a)

Эдэлнэ

b)

Эдлэхгүй

c)

Өөрийн сонголтоо хийх үүрэгтэй

d)

Хувь хүний сонголтоос хамаарна

19.

Иргэд цугларч нийтийн асуудлаа хамтдаа хэлэлцсэний үндсэн дээр шийдэх нь ардчиллын аль үзэл баримтлалд багтах вэ?

a)

шууд ардчилал

b)

төлөөллийн ардчилал

c)

хагас ардчилал

d)

шинэ ардчилал

20.

Олон улсын харилцаанд дэг журам тогтоход нөлөөлсөн үйл явдлыг заана уу?

a)

Персийн булангийн дайн

b)

НҮБ байгуулагдсан үйл явдал

c)

Япон тохиолдсон газар хөдлөлт, цунами

d)

Афганистаны дайн

21.

Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн агуулгад хяналт тавих уу?

a)

тийм

b)

үгүй

c)

хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшигчээс шалтгаална.

d)

хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилтээс шалтгаална.

22.

Улс төрийн соёл хэмээх ойлголтын агуулгыг бүрдүүлэгч элемент аль нь вэ?

a)

улс төрийн ухамсар

b)

улс төрийн мэдлэг

c)

улс төрийн итгэл үнэмшил

d)

бүгд

23.

Аль нь ардчиллын тулгуур үнэт зүйлсэд багтахгүй вэ?

a)

хүний эрх, эрх чөлөө

b)

иргэний нийгэм хариуцлагын тогтолцоо

c)

чөлөөт сонгууль

d)

чөлөөт зах зээл

24.

Эрх мэдлийг ардчилсан ба ардчилсан бус гэж ангилах шалгуур аль нь вэ?

a)

эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа аргаар нь

b)

төрийн чиг үүргээр нь

c)

иргэдийн оролцооны зарчмаар нь

d)

дээрх бүгд буруу

25.

Ямар учраас олигаполь зах зээл монополь болохгүй вэ?

a)

олигапольт пүүсүүдийн хоорондох өрсөлдөөн хүчтэй учир

b)

тухайн зах зээлийг нэг пүүс бүтээгдэхүүнээрээ хангаж чадахгүй учир

c)

монополийн эсрэг хууль үйлчилж байдаг учир

d)

олигаполь пүүсүүд хуйвалдаж байдаг учир

26.

Хувийн компаниудын хувьд аль нь зайлшгүй байх шаардлагатай зүйлсэд хамаарахгүй вэ?

a)

Удирдлагатай байх

b)

Улсын бүртгэлд бүртгэлтэй байх

c)

Өөрийнхөө хувьцааг хөрөнгийн биржээр худалдаалдаг байх

d)

Хязгаарлагдмал хариуцлагатай байх

27.

Дор дурдсан хүчин зүйлсээс аль нь ҮНБ-ний бүрэлдэхүүнд ордог вэ?

a)

номын дэлгүүрт ирсэн шинэ сурах бичгийн өртөг

b)

гэрийн эзэгтэйн ажил үйлчилгээнүүд

c)

хөршөөсөө ашиглаж байсан машиныг нь худалдан авсан.

d)

брокероос шинэ хувьцаа худалдан авсан

28.

Газар, капитал, хөдөлмөр бол үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлс юм. Капиталд доорх зүйлсээс алийг нь оруулж болох вэ?

a)

ой мод, уул ус, гол горхи

b)

хүний оюуны ба биеийн хүчний чадвар

c)

газрын хэвлий дээрх, доорх баялагууд

d)

тоног төхөөрөмж, эд хогшил, мөнгө, барилга

29.

Ямар хүчин зүйлийн өөрчлөлт нь эрэлтийн муруйг хөдөлгөдөггүй вэ?

a)

хэрэглэгчийн хүсэл, таашаал

b)

барааны үнэ

c)

үндэсний орлогын хэмжээ, хуваарилалт

d)

хэрэглэгчийн тоо, нас

30.

Иргэн "Ц" шинэ ажилд орохын тулд компьютерын дамжаанд суралцах шаардлагатай болсон. Энэ нь ажилгүйдлийн доорх хэлбэрүүдийн алинд нь хамрагдах вэ?

a)

шилжилтийн ажилгүйдэл

b)

мөчлөгийн ажилгүйдэл

c)

бүтцийн ажилгүйдэл

d)

байнгын ажилгүйдэл

31.

Жилд 10 хувийн ашигтай, 200 жил ашиглагдах гүүр барихад хүүний хэмжээ ямар байх ёстой вэ?

a)

2 хувиас ихгүй

b)

20 хувиас ихгүй

c)

10 хувь буюу түүнээс бага

d)

10 хувь буюу түүнээс их

32.

Улсын төсвийн алдагдал нь доорх нөхцөлд үүснэ.

a)

улсын активын нийт дүн түүний өр төлбөрөөс давснаас

b)

улсын зардлын дүн татварын орлогоос давснаас

c)

улсын зардал багассанаас

d)

татварын орлого буурснаас

33.

Улс төрийн нам нь ....................... байгууллага юм.

a)

сонирхлыг илэрхийлэх

b)

сонирхлын хэрэгжилтийг хангах

c)

сонирхлыг нэгтгэх

d)

сонирхлыг хамгаалах

34.

Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх нь ..................... мөн.

a)

тэгш оролцох зарчим

b)

саналаа нууцаар гаргах зарчим

c)

чөлөөтэй сонгох зарчим

d)

шууд оролцох зарчим

35.

Нийгмийн давхраажилтын судалгаанд субъектив аргыг хэрхэн ашигладаг вэ?

a)

нийгмийн эдийн засгийн байр суурийг хэмжих замаар

b)

нийгмийн гишүүдийн орлогын байр суурийг хэмжих замаар

c)

нийгмийн гишүүдээс ямар давхраажилтад багтаж байгааг асуух замаар

d)

давхраажилтын судалгаатай огт хамааралгүй

36.

Аль нь шууд бус алагчлалын жишээ вэ?

a)

тус ажлын байранд 30 хүртэлх насны эмэгтэй хүнийг сонгон шалгаруулж авна.

b)

эмэгтэй хүн 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн бол 50, үгүй бол 55 болон 60 насандаа тэтгэвэрт гарч болно.

c)

180 см-ээс өндөр хүнийг ажилд авна

d)

бүх хариулт зөв

37.

Аль нь тоон судалгааны арга вэ?

a)

ганцаарчилсан ярилцлага

b)

асуулга

c)

фокус бүлгийн ярилцлага

d)

ажиглалт

38.

Социологич Э.Гидденс аж үйлдвэржсэн нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг эдийн засгийн, соёлын ....................... гэж ангилан үзжээ. Цэгийн оронд тохирох харилтыг олно уу?

a)

улс төрийн

b)

нийгмийн

c)

бүтцийн

d)

ангийн

39.

Нэгдмэл нутаг дэвсгэр, эдийн засаг, соёл, хэл, өөрийн ухамсраар нэгдэн төр улс болж зохион байгуулагдсан хүмүүсийн хамтын нийгэмлэг нь нийгмийн нийтлэгийн аль хэлбэрийг илэрхийлсэн ойлголт вэ?

a)

үндэстэн

b)

аймаг

c)

овог

d)

угсаатан

40.

Бүх нийтийн боловсролын ил үүрэгт аль нь багтах вэ?

a)

нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх

b)

ажиллах хүчийг бэлтгэх

c)

зан үйлийг хянах

d)

гэрлэлтийн суваг болох

41.

Төрөөс батлан гаргаж буй хууль тогтоомж нь нийгмийн эв нэгдэл, тогтвортой байдлыг хангадаг гэж тайлбарладаг гэж онолын хандлага аль нь вэ?

a)

бүтэц чиг үүргийн онол

b)

марксизм

c)

бихевиоризм

d)

бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

42.

Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжтой гэж зарим судлаачид үздэг онолын хандлага аль нь вэ?

a)

бүтэц чиг үүргийн онол

b)

феноминологи

c)

бихевиоризм

d)

бэлгэ тэмдэг харилцан үйлдлийн онол

43.

Гэрлэлт цуцлалтын түвшин төрийн халамжийн бодлогоос хамааралтай гэсэн таамаглал дэвшүүлжээ. Тус таамаглалаас аль нь хамаарах хувьсагч вэ?

a)

төрийн халамжийн бодлого

b)

гэрлэлтийн цуцлалтын түвшин

c)

хамаарах хувьсагч байхгүй байна

d)

таамаглал биш байна

44.

"Би өөрөө, Би - намайг" гэсэн ойлголтуудыг хэн гэдэг социологич анх оруулсан бэ?

a)

О.Конт

b)

К.Маркс

c)

Э.Дюркгейм

d)

Ж.Г.Мид

45.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын зарчимд аль нь үл нийцэх вэ?

a)

үндэсний ашиг сонирхолд тулгуурлах

b)

энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан бодлого хэрэгжүүлэх

c)

олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлэх

d)

дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдлаас хамаарахгүйгээр гадаад бодлогын чиглэл, зорилт тогтвортой байх

46.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалаа 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл санааны дагуу боловсруулан Улсын Их Хурлаар баталсан байдаг. Энэхүү гадаад бодлогын үзэл баримтлалд аль нь үл нийцэх вэ?

a)

олон тулгуурт байх

b)

нээлттэй байх

c)

нөлөө бүхий улсуудтай харилцах

d)

энхийг эрхэмлэсэн

47.

Ази - Европын уулзалт (АПЕК) - ын гол зорилго аль нь вэ?

a)

Ази - Европын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого

b)

Зүүн өмнөд Азийн Эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хамтын ажиллагааг зохион байгуулах, энх тайван тогтвортой байдлыг бий болгоход дөхөм үзүүлэх зорилготой байгууллага

c)

Ази, Номхон далайн бүсэд олон талын чөлөөт худалдааны хөрөнгө оруулалттай нээлттэй зах зээл бий болгоход дөхөм үзүүлэх зорилготой байгууллага

d)

аль нь биш

48.

Зарим хүн спорт, урлагийн авьяастай төрж, түүнийгээ хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө тэтгэсний үр дүнд түмэн олноо гайхшируулсан амжилтад хүрдэг. энэ нь түүний авьяас чадвар, хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр гэсэн хувийн хүчин зүйлсээс хамаарч байна. Гэтэл маш олон хүн ямар авьяастайгаа мэдэхгүй, мэдсэн ч ашиглаж чадахгүй өнгөрөх нь бий. Үүний учир юунд оршино вэ?

a)

нийгмийн давхраажилтын нөлөөг сургууль болон төрийн зохицуулалт зэрэг институтууд давж чадахгүй байна

b)

хувь хүн хичээж, шаргуу хөдөлмөрлөж чадвал л амжилтад хүрч чадах тул

c)

хувь хүн бүр авьяас, чадвараараа ялгаатай төрдөг

d)

нийгмийн институтууд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг учраас

49.

Монгол Улс хэдэн онд НҮБ - д гишүүнээр элссэн бэ?

a)

1945 он

b)

1921 он

c)

1961 он

d)

1991 он

50.

Бие даан шийдвэр гаргах, бүлэгт байх чадвар, хандлагатай болоход түлхүү үүрэгтэй нийгэмшилтийн агент аль нь вэ?

a)

гэр бүл

b)

сургууль

c)

үе тэнгийнхэн

d)

ажлын байр