wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2018 он багш

Total questions: 50

Worksheet time: 2hrs 32mins

Name
Class
Date
1.

Оюуны эрэл бүрэн дунд сургуулиас 3 сурагчийг Япон улсад тэтгэлэгтэй суралцуулахаар болсон. Ямар шалгуурыг хангасан сурагч тэтгэлэгт хамрагдах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тус үйл ажиллагаа нь эрх зүйн ямар зарчим зөрчсөн бэ?

a)

   Тэгш эрхийн зарчим

b)

Шударга ёсны зарчим

c)

Хууль дээдлэх зарчим

d)

Энэрэнгүй ёсны зарчим

2.

Аль нь позитив эрх зүйн онолыг баримжаалсан тодорхойлолт вэ?

a)

Эрх зүй гэдэг нь маш нарийн системчлэгдсэн хэм хэмжээний тогтолцоо юм.

b)

Эрх зүй нь хүний эрхийг хамгаалах хэрэгсэл болдог.

c)

Эрх зүй нь төрөөс тогтоосон, төрийн албадлагаар хамгаалагдсан, зөрчвөл хариуцлага хүлээлгэх албадлагын арга хэрэгсэл мөн.

d)

A,B,C тодорхойлолт позитив эрх зүйн онолыг баримжаалсан байна

3.

     Дэлхийн улс орнуудыг эрх зүйн тогтолцооны ижил төстэй байдлаар бүл болгон ангилах хамгийн гол шалгуурыг тодорхойлно уу?

a)

Шүүх дээр ямар эрх зүйн эх сурвалжийг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэж буй байдал

b)

Төрийн дэглэм

c)

   Уламжлал, соёл

d)

Газар нутгийн байрлал

4.

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн “өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. гэсэн заалт алинд нь хамаарах вэ?  

a)

Материаллаг эрх зүй

b)

Иргэний эрх зүй

c)

Процессын эрх зүй

d)

Хувийн эрх зүй

5.

   Эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект аль нь вэ?

a)

Бүгд

b)

Иргэд

c)

Төр болон засгийн газар

d)

Байгууллага

6.

   Сахилгын хариуцлагын төрөлд аль нь хамаарахгүй вэ?

a)

  Сануулах

b)

Цалингийн тодорхой хэмжээгээр хасах

c)

Хохирол нөхөн төлүүлэх

d)

Ажлаас халах

7.

Багш А суралцагчийг хэл амаар доромжилж ёс зүйн зөрчил гаргасан. Гэвч түүний энэ үйлдэлд нэг ч удаа хариуцлага тооцоогүй. Шалтгааныг тодорхойлно уу?

a)

Тус үйлдлийн талаар хэн нэгэн гомдол, санал гаргаагүй

b)

Багшийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт муу байгаатай холбоотой

c)

Сургууль, багш нарын үйлдэлд тавих хяналт сул байна.

d)

Зөрчлийг давтан үйлдээгүй тул хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл бүрдээгүй

8.

Зургаан настай хүү өөрийн тоглоомоо найздаа бэлэглэсэн байна. Эрх зүйн үр дагавар бүхий харилцаа мөн эсэхийг тодорхойлно уу?

a)

Эрх зүйн харилцаа мөн, учир нь бэлэглэлийн гэрээ байна.

b)

Эцэг эх нь зөвшөөрсөн бол эрх зүйн харилцаа гэж тооцно.

c)

Эрх зүйн харилцаа биш юм, учир нь хүү эрх зүйн чадамжгүй

d)

Бусдад бэлэг, дурсгал өгөх нь эрх зүйн харилцааны төрөлд хамаарахгүй

9.

    Зөв харгалзуулна уу?

a)

1A,2B,3C,4D

b)

B. 1B,2D,3A,4C

c)

1A,2D,3C,4B

d)

1B,2A,3C,4D

10.

   Хүн амын боловсрол дээшлэхийн хэрээр соёлын ямар хэлбэрийн хэрэглээ өсдөг вэ?

a)

Ардын соёл

b)

Нийтийн соёл

c)

Сонгодог соёл

d)

Монгол үндэсний соёл

11.

Хүснэгтэд тохирох өгөгдлийн сонгоно уу?

a)

шашин, шүтлэг

b)

ёс заншил, сүсэг бишрэл

c)

шүтэх ёс, хамрах хүрээ

d)

шашин, сүсэг бишрэл

12.

Алдаатай хариултыг тэмдэглэнэ үү?

a)

Шашин бол соёлын үзэгдэл мөн

b)

Хүмүүсийн зан заншил, ёс суртахууны зан үйлийг зохицуулах хүчин зүйлийн нэг нь шашин мөн.

c)

Эдүгээ олон шашин зэрэгцэн оршиж байна

d)

Хүн төрөлхтний оюуны соёлын хамгийн анхны хэлбэр юм.

13.

   Хувийн нууцтай холбоотой гэж үзсэн жишээ аль нь вэ?

a)

Мишээл зурсан зургийг минь хүмүүс шоолох вий гэж эмээсэндээ зарим үед цэцэрлэгт хүрээлэнд очиж зургаа зурдаг.

b)

Баатарсүрэн найз Гантулгатай ярилцахын тулд өөрийнхөө өрөөнд оров. Яагаад гэвэл тэд яриагаа ээжээсээ нууцлахыг хүсчээ.

c)

  Үрэлмаа ойд зугаалж яваад төөрчээ. Тэр тусламж дуудан хашгирсан боловч хэн ч түүнийг сонссонгүй. Энэ үед Үрэлмаа үнэхээр ганцаардлаа.

d)

Саруул өөрт төрсөн сэтгэгдлээ өдөр бүр пейж хуудсандаа нийтэлдэг

14.

  13 – р сорилд буй жишээнүүд хувийн нууцад хамааралтай дараах зүйлсийн алинд хамаарах вэ?

a)

Төрсөн он, сар, өдөр гэх мэт хувийн мэдээлэл

b)

Хувь хүний үйл хөдлөл

c)

Өмч хөрөнгө болон орон зай

d)

Үзэл бодол, мэдрэмж

15.

  Эхийг уншаад даалгаврыг хийнэ үү?

Тереза эх гэгч эгэл жирийн нэгэн эмэгтэй 18 наснаасаа эхлэн 70 жилийн амьдралаа зовж зүдэрсэн олны төлөө зориулж чадсан гайхамшигт үйлстэн билээ. Анх 13 асрагчтайгаар байгуулсан түүний үйл өргөжин тэлж одоо дэлхийн олон оронд шашин шүтлэг, үзэл бодол үл харгалзан зовж зүдэрсэн олон мянган хүмүүсийг асарч сувилж, халамжилж байгаа билээ. Тэрээр 1979 онд Нобелийн шагнал хүртсэн.

            Эхийн гол санаа нь ёс суртахууны эрхэмлэлийн алинд нь илүү хамаарч байна вэ?

a)

Нинжин сэтгэл, үүрэг

b)

Нэр төр, алдар хүнд

c)

   Ёс суртахууны хариуцлага

d)

Сайн үйлс

16.

     Нийгэм дэх сонирхлыг илрүүлэн гаргах үйл явц нь ............ мөн.

a)

Агрегаци

b)

Интеграци

c)

Артикуляци

d)

    Анализ

17.

    Эрх мэдлийн төрлийг тоочихдоо илүү зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

   Улс төрийн эрх мэдэл

b)

   Эдийн засгийн эрх мэдэл

c)

Соёлын эрх мэдэл

d)

Олонхийн эрх мэдэл

18.

   Дэлхийн II дайны дараа үүссэн намын шинэ хэв маяг аль нь вэ?

a)

Массын нам

b)

Картель нам /хоршсон/

c)

Катч – ол нам /өргөн хүрээний нам/

d)

Элитийн нам

19.

     Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх нь .......... мөн.   

a)

Тэгш оролцох зарчим

b)

Саналаа нууцаар гаргах зарчим

c)

Чөлөөтэй сонгох зарчим

d)

Шууд оролцох зарчим

20.

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай Монгол улс ямар түвшинд харилцдаг вэ?

a)

  Гишүүн улс

b)

Зочин улс

c)

Ажиглагч улс

d)

   Түншлэлийн улс

21.

Монгол улс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд улс орнууд, олон улсын байгууллагуудтай харилцах үндсэн чиглэлийн нэгдүгээрт ОХУ, БНХАУ, хоёрдугаарт гуравдагч хөрш буюу өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл гуравдугаарт ямар улс, олон улсын байгууллагатай харилцах тухай заасан байдаг вэ?

a)

НҮБ – ын аюулгүй зөвлөлийн гишүүн орнууд, олон улсын байгууллагууд

 

b)

Хөрш хоёр орон, АНУ, НАТО – ийн гишүүн орнууд, Европын холбоо

c)

Ази номхон далайн бүс нутаг, Зүүн Азийн орнууд

d)

Япон, Солонгос, Герман

22.

  Олон улсын харилцаанд улс орныг албан ёсны гэхдээ бүрэн биш хүлээн зөвшөөрөхийг ................. гэж хэлдэг.

a)

De Jure    

b)

Ad Hoc 

c)

De Facto 

d)

De Integro

23.

  Аль нь хамгийн оновчтой хэллэг вэ?

a)

Чанарын судалгаа нь дедуктив шинжтэй бөгөөд тодорхой таамаглалыг батлах, няцаахад чиглэдэг.

b)

Чанарын судалгаа нь индуктив шинжтэй бөгөөд таамаглалыг дэвшүүлэхэд чиглэнэ.

c)

  Чанарын судалгаа нь хоёр хувьсах хэмжигдэхүүний хамаарлыг тогтоон, субъектив утга учирт анхаарлаа хандуулна.

d)

Чанарын судалгаа нь нийгмийн үзэгдлийн талаарх ерөнхий дүр зургийг тогтооход чиглэж, байгалийн шинжлэх ухааны судалгааны арга зүйг баримтална.

24.

  Нийгмийн тодорхой хэрэгцээг хангах чиг үүрэг бүхий статус, үүргүүдийн нэгдлийг юу гэж гэдэг вэ?

a)

Нийгэм

b)

Байгууллага

c)

Нийгмийн нийтлэг

d)

Нийгмийн институт

25.

   Хүмүүсийн үйл ажиллагаа, зан байдлыг тодорхойлох, ойлгох үүднээс харж, тэмдэглэл хөтлөх хэлбэрээр мэдээлэл цуглуулах арга аль нь вэ?

a)

Ганцаарчилсан ярилцлага

b)

Асуулга

c)

Фокус бүлгийн ярилцлага

d)

Ажиглалт

26.

   Байгууллага гэдэг нь:

a)

Сайн дурын гишүүнчлэл бүхий бүлэг

b)

Ажилтны зан үйл нь хатуу хяналт, дүрэм журмаар бүрэн тодорхойлогдсон бүлэг

c)

Зорилгод хүрэхээр нэгдсэн албан ёсны дүрэм, зохион байгуулалтын тогтолцоо бүхий бүлэг

d)

Эмх цэгцэнд орсон нийгмийн бүлэг

27.

  Жендэр хэмээх ойлголт:

a)

Эрэгтэй, эмэгтэй хүний хүйсийн шинжийг илэрхийлдэг

b)

   Эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийгэм, соёлын шинжийг тусгана

c)

Эрэгтэй, эмэгтэйчүүдийн биологийн шинжийг илтгэнэ

d)

Хүйсийн тэнцвэртэй байдлыг илтгэнэ

28.

Капиталист нийгмийн ёс суртахууны эх сурвалж нь протестант шашин бөгөөд протестантизм ба капитализм хооронд үзэл санааны холбоо байна хэмээн өөрийн судалгаагаар баталсан сонгодог социологич хэн бэ?

a)

О.Конт

b)

Э. Дюркгейм

c)

Г. Спенсер

d)

    М.Вебер

29.

   Нийгмийн хэв маягуудын талаарх зөв бус хослолыг олно уу?

a)

1-a, 2-c, 3-b, 4-d    

b)

1-c, 2-a, 3-d, 4-b    

c)

1-c, 2-a, 3-b, 4-d         

d)

1-a, 2-c, 3-d, 4-b

30.

   Малчин гаралтай Э боловсрол мэргэжил эзэмшин өөрийн хичээл зүтгэл овсгоо самбаандаа тулгуурлан хувийн компани байгуулан ажилласан нь ихээхэн амжилт олж улмаар УИХ – ын сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцож, сонгогчдын олонхийн саналыг авч УИХ – ын гишүүн болжээ. Тэрээр ........................... хийж чадсан байна.

a)

Үе хоорондын шилжих хөдөлгөөн

b)

Босоо шилжих хөдөлгөөн

c)

Хөндлөн шилжих хөдөлгөөн

d)

Статуст нь өөрчлөлт гараагүй

31.

Үйлдвэрлэлийн хүчин зүйлс ба үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний хоорондын уялдаа холбоог илэрхийлэх ойлголт аль нь вэ?

a)

Үйлдвэрлэлийн боломжийн муруй

b)

Нийт бүтээгдэхүүний муруй

c)

Үйлдвэрлэлийн функц

d)

Нийт зардлын муруй

32.

   Төгс өрсөлдөөнт зах зээл дээр пүүсүүд яагаад үнэд нөлөөлж чаддаггүй вэ?

a)

Тухайн бүтээгдэхүүний зах зээлд тухайн пүүсийн хувь хэмжээ бага тул

b)

Бусад пүүсүүд дагаад үнээ буулгах тул үнээ өөрчлөх сонирхол байдаггүй

c)

Засгийн газар үнэд хяналт тавьдаг тул

d)

Бүтээгдэхүүнүүд яг адилхан

33.

Юуг үйлдвэрлэх вэ? Гэдэг асуудал нь :

   

a)

Үйлдвэрлэлийн боломжийн муруй дээрх цэгийн сонголттой холбоотой

b)

Шаардлага нөөц хомс байх үед гарч ирнэ

c)

Зөвхөн аж ахуй эрхлэгчдэд хамаатай бөгөөд нийгмийн өмнө тавигдах чухал асуудал биш

d)

Аль нь ч биш

34.

    2016 онд нэрлэсэн зээлийн хүүгийн түвшин 18%, инфляцийн түвшин 15.1% байсан бол бодит хүүгийн түвшин хэд вэ?

a)

33.10%   

b)

2.90%  

c)

1.24%   

d)

18.00%

35.

   Хятад улсаас импортолдог торгоны үнэ юаны ханш сулрах нөхцөлд Монголд борлуулагдах үнэд нь ямар өөрчлөлт орох вэ?

a)

   Үнэ өснө

b)

Үнэд өөрчлөлт орохгүй

c)

Үнэ хямдарна

d)

Дээрх нөхцөлд үнийг тодорхойлох боломжгүй

36.

  Аль нь худал дүгнэлт вэ?

a)

Бодомж бүхэн өгүүлбэр мөн.

b)

  Өгүүлбэр бүхэн бодомж мөн

c)

Зарим өгүүлбэр бодомж мөн

d)

Бүх өгүүлбэр бодомж болж чадахгүй

37.

Аль нь тодорхойлолт болж чадах вэ?

a)

  Философи эртний Грект үүссэн юм.

b)

Бүх юмсыг амьтай гэх үзлийг гилозоизм гэдэг

c)

Материаллаг /биет/ ба оюуны субстанци оршин байхыг дуализм номлодог

d)

Тогтвортой хөгжлийн үзэл санааг энэ эрин үеийн гол парадигм гэж ойлгож болно.

38.

    Дараах ойголтуудын харилцааг зөв дүрсэлсэн бүдүүвч аль нь вэ?

1.     Нийгэм хүмүүнлэгийн ухаан          2. Түүх                3. Шашин судлал              4. Физик

a)

b)

c)

d)

39.

     Нэр хүнд ичих сэтгэл, гэмшил, амьдралын утга учир гэсэн ойлголтууд бол .................... мөн.

a)

Хүний шинж

b)

Ёс зүйн ойлголт

c)

Ёс суртахууны шаардлага

d)

Ёс суртахууны зарчим

40.

  Ёс суртахууны нээлттэй асуудал гэж юу вэ?

a)

Орчин үеийн өрнөдийн нийгмийн тулгамдсан асуудал

b)

Нээлттэй нийгмийн асуудал

c)

Шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал

d)

Ёс суртахууны хэм хэмжээгээр төгс шийдвэрлэж болдоггүй асуудал

41.

Ирээдүй үеийнхний амьдрах боломж, нөхцөлийг алдагдуулахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх тухай асуудал алинд нь шууд хамаарах вэ?

a)

Соёлын эрх чөлөөний асуудал

b)

Экологийн соёлын асуудал

c)

Мэргэжлийн ёс зүйн асуудал

d)

Тогтвортой хөгжлийн асуудал

42.

   Улс төрийн засаглалын легитим шинжийн тухай Д.Истоны үзэлд хамааралгүй шинжийг заана уу?

a)

   Бүтцийн легитим шинж

b)

Хувийн легитим шинж

c)

Хууль ёсны легитим шинж

d)

Үзэл суртлын легитим шинж

43.

   Эрх мэдлийг ардчилсан ба ардчилсан бус гэж ангилах гол шалгуур аль нь вэ?

a)

Эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа аргаар нь

b)

Төрийн чиг үүргээр нь

c)

Иргэдийн оролцооны зарчмаар нь

d)

    Дээрх бүгд

44.

   Улс төрийн бусад байгууллагаас төрийн ялгагдах гол онцлог шинж нь:

a)

Хамтын шийдвэр гаргадаг

b)

Удирдагчтай

c)

  Гишүүнчлэлтэй

d)

Албадлага хэрэглэдэг

45.

   Хуйвалдаан ямар зах зээл дээр үүсэх боломжтой вэ?   

a)

Олигополь

b)

ТӨЗЗ

c)

  Монопольт өрсөлдөөнт

d)

Монополь

46.

  Х барааг ОХУ – аас импортолдог ба уг бараа нутагтаа 50 рублийн үнэтэй. 1 рубль нь 65 төгрөг бол тус барааны үнэ хэд вэ?

a)

Дээрх нөхцөлд тодорхойлох боломжгүй

b)

3250

c)

  0.77

d)

1,3

47.

Юу оршин байна, яаж оршиж байна, оршин буй юмсын мөн чанар юу вэ гэсэн асуудлыг аль нь судалдаг вэ?

 

a)

Методологи

b)

Онтологи

c)

Эпистемологи

d)

Аксиологи

48.

Орчин үеийн философийн арга үүднээс аль нь зохистой вэ?

a)

Түгээмэл хууль, үнэмлэхүй үнэн байх боломжгүй

b)

Түгээмэл хууль, үнэмлэхүй үнэн байх боломжтой

c)

Философи бол мөн чанарыг судлах ёстой

d)

Философи бол зөвхөн шинжлэх ухаан

49.

    Бие хүний зарим онцлогийг тоочихдоо дурьдсан буруу зүйл аль нь вэ?

a)

Нийгмийн амьдралд ул мөрөө ямагт эерэгээр үлдээдэг

b)

Нийтийн хэм хэмжээг шүүмжлэлтэйгээр даган баримталдаг

c)

Өөрийнхөө жинхэнэ байдлыг дарж байдаг

d)

Эрх, үүрэг хариуцлагаа ухаардаг

50.

    Зөв харгалзуулна уу?

a)

1C, 2A,3B 

b)

1A,2B,3C

c)

1B,2C,3A   

d)

1B,2C,3A